Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулсан уралдааны ялагчид тодорлоо

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтан Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, бусдад хүргэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, авьяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 7-18 насны хүүхдүүдийн дунд “Хүүхэд бүхэн инээж байг” сэдэвт гар зураг, “Аз жаргал түгээгч нь-БИ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд давхардсан тоогоор 158 хүүхэд бүтээлээ ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр нар шагналт байранд шалгарсан 14 хүүхдэд өргөмжлөл гардууллаа. Түүнчлэн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр бүтээсэн зургийн цомог, гарын бэлгийг мөн гардуулав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Өнөөдрийн чуулганы ирц 51.3 хувьтай байжээ

Өнөөдөр Монгол улсын Их хурлын ээлжил чуулган хуралдлаа. Уг хуралдаанд гишүүдийн ирж 51.3 хувьтай байжээ. Хуралдаан 10:15 цагт эхэлсэн бөгөөд гурван асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” заасан байдгийн Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан сануулаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 39 нь буюу 90.7 хувийн саналаар хуулийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд 3 их наядын өртөгтэй 717 төсөл хөтөлбөр хэрэгжинэ

МҮХАҮТ дээр болсон “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд С.Амарсайхан 2022 онд хэрэгжүүлэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.

Ирэх онд:

  • Аймаг, нийслэлд нэг их наяд төгрөгийн 342 төсөл арга хэмжээ зарлагдах юм байна
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар нийт 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, хөтөлбөрийг өөрсдөө зарлаж байгаа.
  • Мөн төсвийн ерөнхийлөн захирагчид буюу яам, тамгын газрууд, агентлаг болон бусад байгууллага нийт 1.4 их наяд төгрөгийн 202 төсөл, арга хэмжээ зарлагдах гэнэ.

Нийт дүнгээрээ 2022 онд улсын хэмжээнд гурван их наяд 90 тэрбум төгрөгийн (717 төсөл, хөтөлбөр) төсөв, хөрөнгө оруулалтын ажил зарлагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн багш хүүхдэд гар хүрч, зүй бусаар харьцсан хэргийг шалгаж байна

Архангай аймгийн Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн багш хүүхэдтэй зүй бусаар харьцаж, гар хүрч байгаа бичлэг өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Журмын дагуу тус цэцэрлэгт Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн байцаагч, Ёс зүйн зөвлөлийн гишүүд гээд гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, цагдаа прокурор зэрэг мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өнөөдөр цэцэрлэгт ажиллаад дүгнэлтээ гаргаад, үдээс хойшдоо дахиад хуралдаж, ямар хариуцлага тооцох болсноо танилцуулна. Одоогоор багш, цэцэрлэгийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох талаар албан ёсны шийдвэр гараагүй байна. ” гэлээ.

Аймгийн Боловсролын газраас эцэг эхчүүдээс уучлалт гуйж мэдэгдэл гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2022 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар батлав. Үүнд:

/Мянган төгрөгөөр/

Нийслэлийн төсвийн нийт орлого

482,043,798.6

Татварын орлого

263,102,700.0

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар

240,370,000.0

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт

(30,715,000.0)

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

35,887,700.0

Газрын төлбөр

2,000,000.0

Үүнээс:Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт

2,000,000.0

Ус ашигласны төлбөр

4,500,000.0

Ойгоос мод ашигласны төлбөр

60,000.0

Нийслэл хотын албан татвар

11,000,000.0

Татварын бус орлого

218,941,098.6

Хувьцааны ногдол ашиг

322,800.0

Төрийн өмч түрээслүүлсний төлбөр

2,478,200.0

Төсөвт байгууллагын өөрийн орлого

13,111,364.8

Авто зам ашигласны төлбөр

19,114,600.0

Хүү торгуулийн орлого

83,860,690.5

Өмч хувьчлалын орлого

45,000,000.0

Ангилагдаагүй бусад орлого

40,700,000.0

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг

14,353,443.3

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Харин нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,892,442.2 мянган төгрөгөөр батлав. Ирэх оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706,305,570.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,612,300.0 мянган төгрөг, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54,004,580.3 мянган төгрөгөөр тус тус баталсан юм. Мөн төсвийн жилд нийслэлээс Багахангай, Налайх дүүрэгт нийт 7,989,283.8 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоно.

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар мөн Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг эцэслэн баталсан юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм

“Үнэт өв-Монгол бичгээ суръя, ашиглая, хамгаалъя” төсөл шилдгээр шалгарлаа

Монголын маркетингийн холбоо албан ёсны эрхтэйгээр Ази, Номхон далайн бүсийн “Spikes Asia Festival of Creativity” наадмын “YOUNG SPIKES INTEGRATED COMPETITION 2022” тэмцээнийг хоёр дахь удаагаа гурван өдрийн турш амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө. Тус тэмцээнийг энэ удаа Соёлын яам “Соёлын бүтээлч сар” аянтай хамтран зохион байгуулж, “Young Spikes competition“-д оролцсон нийт 14 баг “Монгол өв соёл, үнэт зүйлсээрээ бахархдаг залуус” сэдвийн хүрээнд 30 цагийн турш ажилласан даалгавраа амжилттай танилцуулж шилдгүүд шалгарлаа. Тэмцээний тэргүүн байрт “VMLY&R” агентлагийн “JUMP STREET” баг “Үнэт өв-Монгол бичгээ суръя, ашиглая, хамгаалъя” төсөл, хоёрдугаар байрт “Optimal NMAX LLC” компанийн “THE OS” баг “Та үндэстний бахархал-MongolModeOn” төсөл, гуравдугаар байрт “Viral Agency”-ийн “A.D” баг “(Өв)өө өгүлэнэ” төсөл, “A team” багийн “Nomadic guide” төсөл шалгарлаа. Тэмцээний тэргүүн байрт шалгарсан “VMLY&R” агентлагийн “JUMP STREET” баг Ази Номхон далайн бүсэд Монгол улсаа төлөөлж, оролцох эрхийн эзэд болсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийнэ

Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэн энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болох гэж байна. Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх байгууллагууд оролцох юм. Үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгөх бол эм хангамжийн байгууллагууд хямдрал урамшуулалтай худалдаа хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Архи хэтрүүлэн хэрэглэсэн 16 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Нийслэлийн цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гар дээрээс архи худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 23 зөрчлийг илрүүлжээ.

Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 47 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 16 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Хүйтний эрч чангарч, хөлдөх, осгох, эрдэнэт хүний амь насанд эрсдэл үүсч байгаад дүгнэлт хийж, архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, шөнө оройн цагаар найз, нөхдөө ганцааранг нь орхихгүй, хүргэж өгч анхаарал халамж тавьж байх, нэг хоромын уур уцаар харамсаад баршгүй хохирол хохирол, гэмшил авчирдаг гэдгийг ухаарч нэгэндээ хүндэтгэлтэй харилцах, хууль, журмыг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг өөртөө болон ойр орчиндоо бий болгохыг уриалж байна.

Эх сурвалж: НЦУГ

Categories
мэдээ нийгэм

ШЕЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр болон Ажлын албаны нийт албан хаагчид оролцлоо.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилсон Улсын Их хурлын тогтоолыг уншиж танилцуулаад “Шүүгч бус болон шүүгч гишүүнээр сонгогдсон нийт гишүүддээ ажлын амжилт хүсье. Та бүхэн шүүхийн бие даасан байдлыг хангах, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгаа болон мэдээллээр хангах ажлаа нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Нийт шүүгчийн анхдугаар чуулган” 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, шүүгч таван гишүүнийг томилсон юм. Улсын их хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

facebook sharing button
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон форум боллоо

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Өөрөөр хэлбэл, нийслэлийн цаашдын хөгжил, хөрөнгө оруулалт, хүсэж буй үр дүнгийн талаар тал бүрийн төлөөлөл оролцон, мэдээлэл сонсож, “Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нээх нь”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”, “Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах” гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа. Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатарын хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм

2022 оноос эхлэн хэрэгжих энэхүү хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшилж, нийслэл нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан арга хэмжээний үеэр “Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал байгаа. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д анх удаа улс төрийн нам, эвсэл үл харгалцан, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой” хэмээн ярилаа.

Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байгаа. Энэхүү өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн талаас илүү хувь нь төвлөрсөн ч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаараагүй, хойш тавьсаар ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий бөгөөд энэ ч зорилгын үүднээс тус арга хэмжээг зохион байгуулсан юм.