Аргын тооллын арванхоёрдугаар сарын 4, Санчир гариг. Билгийн тооллын 30, эрхтний тэнгэрт одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8:24 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.
Month: December 2021
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангайн нурууны хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр 24-29 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүлзүйн салбарын оны шилдгийн шилдгийг тодруулах “Ган үзэг-2021” наадам амжилттай болж өндөрлөлөө.
Наадмын Шилдгийн шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа.
Өмнө нь манай сонин 2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015, 2018 оны шилдэг сонин, 2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор шалгарч байсан билээ.
Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрд хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаарх хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.
Мөн энэ үеэр Шилдэг менежерээр Өдрийн Сонины П.Энхжаргал шалгарлаа.
“ГАН ҮЗЭГ 2021” наадмын шилдгүүдээс танилцуулбал
ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:
Шилдэг телевиз – Eagle news
Шилдэг сонин-Өдрийн сонин
Шилдэг радио- Гэр бүлийн радио 104.5
Шилдэг мэдээллийн сайт -ergelt.mn
Шилдэг сэтгүүл-Үндэстний ТОЙМ
Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Хөвсгөл телевиз, khovd.mn сайт тус тус шалгарлаа.
Д.ОТГОНТУЯА
Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын өвөл цагийн үзвэрийн нээлтийн үйл ажиллагааны тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна.
Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.Отгонбаатар:
“Манай хамт олон өвөл цагийн нээлтийн тоглолтуудаа хийхдээ хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө чамгүй зарцууллаа. Коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан амаргүй үед тоглолтуудын бэлтгэлээ базаалаа. Бид Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга хэмээх нэрийн дор ажил үүргээ гүйцэтгэдэг. Ардын гэх тодотголтой уран бүтээлээ 55 жил тасралтгүй үргэлжлүүлэн олон нийтэд сурталчлан түгээж, ирээдүй хойч үедээ зааж сурган өвлүүлэн үлдээх ажлыг хийсээр ирлээ. Энэ удаагийн тоглолт үзэгчдийн хүсэл хэрэгцээнд нийцүүлэн ардын урлагаа орчин цагийн хэв маягтай хослуулан тайзнаа тавьж буйгаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл иргэд хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ардын бүжиг, дуу, хөгжмийг орчин цагийн хэмнэлд нийцүүлэн баяжуулж, олон нийтэд хүргэж байгаа нь өнөөдөр толилуулах “Зулай мөнгөн Алтайн зуун дамжсан аялгуу” тоглолтын онцлог нь юм” гэлээ.
Түүнчлэн өвөл цагийн үзвэрийн нээлтийг зөвхөн шинэ уран бүтээлийн тоглолтоос гадна “Алтан хөрш” хүүхдийн жүжгийг багачууддаа өргөн барьж байгаа аж. Мөн “Учиртай гурван толгой” дуурийг 10 жилийн дараа дахин чуулгын тайзнаа тавьж байгаараа ихээхэн онцлогтой. “Учиртай гурван толгой” дуурь 2011 онд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын тайзнаас үзэгчдийн хүртээл болж байсан бол ийнхүү 10 жилийн дараа тодруулбал, 12 дугаар сарын 6-нд Алтайчуудын хүртээл болох ажээ. Энэхүү дуурийг тайзнаа тавихын тулд Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нарыг урин бэлтгэлээ ханган базаасан тухай мөн онцлон хэлж байлаа.
Өвөл цагийн нээлтийн тоглолтод тус чуулгын 45 уран бүтээлч мөн Улаанбаатар хот, Ховд аймгаас уран бүтээлчдийг урин оролцуулж байгаа бөгөөд тоглолтдоо зориулж 80 гаруй хувцсыг шинээр хийлгэн Алтайчуудынхаа сонорыг мялаахаар бэлэн болжээ. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид шинэ тоглолтдоо дуулагдах урын сангийнхаа дээжсээс мэндчилгээ дэвшүүллээ.
Онлайн худалдааны сайтуудын үйл ажиллагаа жил ирэх тусам хөгжиж, бараа бүтээгдэхүүн нь салбар дэлгүүр дээрхээс ч илүү сонголттой байх болсон.
Түүнчлэн үнийн хувьд хямд байдгаараа хэрэглэгч бидэнд давуу тал болдог. Жил бүрийн 11,12-р саруудад дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс Black Friday, Thanks Givingday, Cyberday хямдралыг хүлээдэг гэхэд хилстэхгүй.
Харин онлайн худалдан авалт хийхдээ анхаарууштай зарим мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
1. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАДААД ҮЗЭМЖИД ХУУРТАХ
Цахим худалдааны бараа бүтээгдэхүүн дэлгэцэд маш цэвэрхэн, өө сэвгүй харагдаж, хүний харцыг ихэд булаадаг. Тиймээс худалдан авагчид өөрт хэрэгцээтэй эсэхээс үл шалтгаалан захиалах үзэгдэл маш их тохиолддог. Гэвч худалдан авагчдын анхаарлыг татаж, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд түүний ард зураг авалтын бүтэн баг ажиллан, дизайн зохиомжийг нь төлөвлөж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн гоё сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан байдаг тул Та бүхэн сонгож буй бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг сайтар нягтлаарай.
2. ЦАХИМ ОРЧНЫ СУРТАЛЧИЛГААНД ХЭТ АВТАХ
Сүүлийн үед Social influencers буюу сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан маркетинг хийх нь элбэг болсон. Олны танил хэн нэгэн аливаа брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухайгаа хуваалцахад л охид, эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, худалдан авалтад нөлөөлдөг. Гэвч influencers захиалагч байгууллагаасаа цалин авч, тухайн бүтээгдэхүүнүүдийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай.
3. ЦАХИМ ХУУДАС БОЛОН ПЭЙЖ ХУУДСЫГ ШАЛГАЖ, НЯГТЛАХ
Цахим худалдаатай холбоотой гэмт хэрэг гарах нь цөөнгүй байгаа учраас худалдан авалт хийх гэж буй цахим хуудас (website)-аа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Сүүлийн үед бусдын нэрийг барьж, хуурамч хаяг нээн хэрэглэгчдийг хуурах тохиолдол элбэг болсон. Тиймээс худалдан авалтаа баталгаажуулахаас өмнө тухайн цахим хуудасны талаарх мэдээллийг цуглуулах нь кибер гэмт хэргээс сэргийлэх эхний алхам юм шүү.
4. ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АНХААРАХ
Цахим худалдааны гол онцлог нь хэрэглэгч дэлхийн хаанаас ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой. Энэ нь маш том давуу тал боловч бид хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй харгалзан судлах шаардлагатай. Ихэнх онлайн дэлгүүрүүд бараагаа тодорхой хугацааны дараа таны гарт хүргэж өгдөг. Ингэхдээ буруу хаягаар очих, замдаа төөрөх, хугацаанаасаа хожимдох зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс хэрэглэгч захиалсан барааныхаа хүргэлтийн үйл явц, аюулгүй байдалд санаа тавьж, хаяг болон хугацаагаа сайтар нягтлаарай.
5. БУЦААЖ БОЛОХ ЭСЭХИЙГ УРЬДЧИЛЖ ТОДРУУЛАХ
Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд хэнд, хэрхэн хандах, нэмэлт шимтгэл төлөх эсэхээ урьдчилж мэдэх нь чухал юм шүү. Зарим тохиолдолд аливаа бараа хүргэлт болон буцаалтын явцад замдаа эвдэрч, гэмтэх нь ч бий. Тиймээс нөхөн төлбөр болон буцаах тээвэрлэлтийн зардлын талаар нарийвчлан судлаарай.
6. ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЛИЙГ УНШИХ
Худалдан авагчид хамгийн найдвартай, найрсаг харилцаатай, баталгаатай онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсэх нь тодорхой. Тиймээс хэд хэдэн цахим хуудасны үйлчилгээг харьцуулан судалсны эцэст сонголтоо хийх нь зүйтэй. Юун түрүүнд өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших нь хамгийн эхний чухал алхам юм. Ингэхдээ тухайн сэтгэгдлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг нягталж, ямар хаягаас юу бичсэн байгааг орж хараарай.
7. ТӨЛБӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХЯНАХ
Цахим хуудасны найдвартай байдлыг шалгахаас гадна төлбөр, тооцооны аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй юм. VISA, MasterCard, Paypal, American Express, JCB зэрэг онлайн төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан төлбөрөө хийх нь хамгийн найдвартай ба эрсдэлгүй сонголт юм.
Мөн Та ХХБ-ны Visa картаа ашиглан онлайн худалдан авалт хийх бүрдээ урамшууллын эрх цуглуулж сар бүр 100$ худалдан авалт хийх эрхтэй 10 харилцагчдын нэгээр тодрох боломжтой.
ХХБ-ны “Визатай Хамт” урамшуулалт аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.tdbm.mn/mn/13400/news
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцод 2009 оны 5-р сарын 13-ны өдөр нэгдэн орж байжээ. Энэхүү өдрөөр БШУЯ, Боловсролын хүрээлэнгээс “Хүүхэд бүрд тэгш боломж олгоё” уриан доор сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчдын гар зураг болон оёмол, шүрэн урлалын бүтээлүүдийн үзэсгэлэнг танилцууллаа.
НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2022 оны төсвийг эцэслэн баталлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” хэмээн онцолжээ.
ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр эхний тулаанаа хийхээр ОХУ-ын Москва хотноо очсон байна. Э.Цэндбаатар арванхоёрдугаар сарын 17-ны өдөр мэргэжлийн боксоор аваргын бүсийн төлөө тулалдах юм. Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв 2021 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээлгийн танхимын хэсгийг бүрэн засварлаж ашиглалтад хүлээн авлаа.
ХӨСҮТ нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.
Өмнө нь шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг, Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны, Хоол үйлдвэрлэлийн тасгийн дээврийг засварлаж, харин Хоол үйлдвэрлэлийн болон Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхимын их засварын ажлыг бүрэн хийж дуусгажээ.
Ард иргэддээ цэвэр, тухтай орчинд үйлчлэх, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор тус хүлээлгийн танхимын засварыг хийж гүйцэтгэлээ.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
2021 оны 12-р сарын 03-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2021 оны 12 сарын 03-ны 20 цагаас 12 сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангайн нурууны хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.