Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Шилдэг өсвөрийн аврагчид тодорлоо

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ Бор-Өндөр-1” олон нийтийн хэлтэстэй хамтран “Өсвөрийн аврагч 2021” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн Шивээговь, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн ахлах бүлэг, Политехникийн коллежийн нийт 42 сурагч 6 багш оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрыг “Политехник” коллежийн баг, дэд байрыг ерөнхий боловсролын Лабораторийн 5 дугаар сургуулийн “Дөл” баг, гутгаар байрыг 2 дугаар сургуулийн “Соёмбо” баг эзэллээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас Замын-Үүд, Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа татна

Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтанд оруулж эхэллээ.

Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм. Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, энэ сарын 5-наас эхлэхээр болоод байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шатахуун ачсан автомашиныг нуураас гаргахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлж 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулжээ. Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу 4-ний өдрийн 09:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн ирэх долоо хоногийн буюу энэ сарын 6-наас 10-ны өдрийн хуваарийг хүргэж байна.


No photo description available.

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text that says 'MA шинжлэхуха шинжл боловсрол,. 1 монголын телевизу диин холбоо дугаар анги /2021.12.06-2021.12.10 даваа мягмар лхагва монгол хэð хими уран зохиол биеийн тамир физик хегжим англи хэл пурэв бðасан биологи дизайн технологи монгол бичиг математик TV5 едер бур 11:30 цагаас'

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

No photo description available.

May be an image of text

No photo description available.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гэр шатаж бага насны хоёр хүүхэд нас баржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 08:05 цагт очиход иргэн Ө-ын дөрвөн ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт У /10 настай, эрэгтэй/, А /5 настай, эмэгтэй/ нар өртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Зөвшөөрөлгүй мөнгөний сугалаа явуулж буй 16 хаягийг хаах санал хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас цахим орчинд тусгай зөвшөөрөлгүйгээр эд мөнгөний сугалаа явуулж буй цахим хаягийг хаах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.

Үүнд;

“Азийн сугалаатай ёндоотой үдэш”

“Сугалааны групп”

“Солиотой сугалаа 2”

“Бэлэн мөнгөний азтан”

“Шанд сугалаа”

“Бэлэг@ сугалаа”

“Монгол сугалаа хөвсгөл”

“Азын сугалаа”

“Дэлгэрэх сугалаа”

“Сугалаа @машин”

“Үндэсний сугалаа 1900-0000”

“Сугалаа групп”

“Бэлэн мөнгөний сугалаа”

“Даваа gift азын сугалаа”

“Үнэт эдлэлийн сугалаа”

“Сугалаа 26 дээлний азтан шалгаруулах” “Munkhzul usa baraa” зэрэг газруудын цахим хаягийг хааж, хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авахыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НҮБ-аас 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай гэж үзжээ

НҮБ ирэх 2022 онд дэлхийн даяар 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа тухай тайлан гаргажээ.

Энэ үзүүлэлт нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ажиглагчид дээрх үзүүлэлт өсөх болсон гол шалтгааныг цар тахлын хүн төрөлхтөнд үзүүлж байгаа сөрөг нөлөөтэй холбон тайлбарлажээ.

Уг тайланд Йемен, Сири зэрэг

Мөн дэлхийн 43 орны 45 сая хүнд өлсгөлөнгийн аюул нүүрлэж болзошгүй байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан хэлтсийн мэдээлж байгаагаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хямрал нь юуны түрүүнд, хүн амын хамгийн эмзэг бүлэгт илүү хүчтэй нөлөөлж болзошгүй байна. Нөгөө талд дэлхийн олон оронд улс төр болоод эдийн засгийн тогтворгүй байдал нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлжээ.

Тухайлбал, Йемен, Сири энэ хоёр улсад иргэний дайн үргэлжилсээр байгаа нь ард иргэдийг туйлдуулж байгааг тэмдэглэсэн байна. Яаралтай тусламж шаардлагатай байгаа орнуудын жагсаалтад Афганистан, Этиоп зэрэг улсын иргэд ч багтаж байна. Талибан Афганистанд хяналтаа тогтоосноос хойш тус улсад эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрчээ.

Харин Этиоп улсад Засгийн газар болон үндэсний цөөнхийн хүчний хооронд тэмцэл үргэлжилсээр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн сард дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.2 хувиар өсчээ

Өнгөрсөн сард дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.2 хувиар өссөнийг НҮБ-ийн хүнсний үнийн индексээс харж болохоор байна.

Энэ нь улс орнуудад инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна. Үнэ өсөхөд ажиллах хүчний хомсдол, нийлүүлэлтийн доголдол, цаг агаарын эрс тэс байдал зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа аж.

Мөн коронавирусийн халдварын шинэ хувилбар тархаж эхэлсэн нь хүнсний бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.


Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал

УИХ-ын намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдийн ажлын хэсэг, байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна.

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

МЯГМАР ГАРАГ /2021.12.07/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ЛХАГВА ГАРАГ /2021.12.08/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Монгол Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулах “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалт

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

ПҮРЭВ ГАРАГ /2021.12.09/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

13.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

13.30

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

· “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их засаг” танхимд

15.30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их хуралдай” танхимд

14.00

ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их хуралдай” танхимд

БААСАН ГАРАГ /2021.12.10/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

14.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

· Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их хуралдай” танхимд

14.00

ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

· Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох

“Их хуралдай” танхимд

Categories
мэдээ соёл-урлаг

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өнөөдөр толилуулна

Гоо үзэсгэлэнт хунгуудын домог болох Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетыг 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Дуурь,бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. “Хунт нуур” балет нь дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож, үзэгчдэд хүрч эхэлсэн түүхтэй.

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичиж байжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний тэр ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчингууд энэ дүрд тоглосон байдаг.

“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм