Categories
мэдээ улс-төр

Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов

“Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны ээлжит хуралдаанаар Газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Газрын багц хуулийг 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохицуулах газрын багц хууль 11 бүлэг 126 зүйлтэй болж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэг томьёог иргэний хуульд нийцүүлэн боловсруулсан.

Газрын багц хуулийн төслийн хүрээнд Газрын тухай ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудал багтаж байгаа юм.

Энэ удаагийн Газрын багц хуулийн төслүүдийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаас ямар зохицуулалтуудаар шийдэгдэх вэ гэдгийг нарийвчлан тодорхой тусгаж өгөхөөр хэлэлцэж буй.

Хуралдааныг даргалагч Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусгахаас гадна газрын төлбөртэй холбоотой олон асуудлууд гардаг учраас үүнийг тодорхой цогц байдлаар зохицуулж өгөх, Засгийн газар, УИХ-аас баталж өгсөн хууль тогтоомжийн хүрээнд газрын төлбөрийг ижил тэгш хэм хэмжээнд зохицуулах, ойлголтын зөрүүг арилгах, газрын төлбөртэй холбоотой өмнөх хэрэг маргаан, төлбөр тооцоог барагдуулах гэх мэт тодорхой зохицуулалтуудыг тусган ажиллах хэрэгтэй” хэмээн Газрын шинэтгэлийн үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын хэвлэл мэдээлэл

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 13-наас хүүхдийн мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болон тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгоно.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ЭМЯ-наас Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг гарган Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь ОХУ болон Монгол Улсын хил орчмын бүсэд ажиллуулж байна.

Шуурхай багийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Онцгой Комисстой уулзалт хийж нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, санал солилцов.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр ковидоос сэргийлэх, Омикрон хувилбараас сэргийлэх хяналтыг сайжруулах хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн онцгой комисст зөвлөмж болгожээ.

Мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан уулзалтыг хийсэн байна. ЭМЯ-ны шуурхай багийн бүрэлдэхүүн яг одоо Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ

Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосон.

Тэгвэл энэхүү барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын Д.Анар түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ. Харин Их шөвөгт Улсын харцага Д.Бат Эрдэнэ, улсын заан Ц. Одбаяр нар үлдлээ

Дашрамд дурдахад, маргааш Монгол бөхийн өргөөнд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол Улсын начин Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтон болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Categories
гадаад мэдээ

“Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ

“COVID-19”-ийн “Омикрон” хувилбар 38 улс оронд илрээд байгаа ч уг хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гаригт мэдээлжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо гурван сая даваад байгаатай зэрэгцэн АНУ, Австралид “омикрон” хувилбараар дотоодод халдварлалсан тохиолдлууд бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ хувилбарын халдварлах чадвар ямар болох, хүндээр өвчлүүлдэг эсэх, вакцин, эмчилгээнд ямар нөлөө үзүүлэхийг тогтооход хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай. “Омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч уг хувилбарын тархалт Европт ойрын саруудад бүртгэгдэх халдварын тохиолдлуудын тэн хагасыг үүсгэж болзошгүй байна гэж тус байгууллагаас мэдээлсэн байна.

11 дүгээр сарын 24-нд шинэ хувилбарын талаар дэлхий дахинд анх мэдээлсэн Өмнөд Африкийн судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар өмнө нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “омикрон”-оор халдварлах эрсдэлийг “дельта”, “бета”-гийнхтай харьцуулахад гурав дахин өндөр байгааг тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-д зодуулсан Монгол охины хэргийг эсэргүүцсэн санал одоогоор 160.554 хүрээд байна

БНСУ-д 13 настай Монгол охиныг дээд ангийн дөрвөн солонгос охин 6 цаг гаруй хугацаанд хүчирхийлсэн хэрэг гарсан.

Энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад монголчууд санал цуглуулж эхэлсэн билээ.

Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг аж.

Монгол охинтой холбоотой саналын тоо 17:40 цагийн байдлаар 160.554 хүрээд байна (Монголын цагаар 17.00) Өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2021 оны 12-р сарын 04-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг, зөөлөн салхитай. 3-5 хэм хүйтэн байна.


2021 оны 12 сарын 04-ний 20 цагаас 12 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

НЦУГ: Архидан согтуурсан болон тарваганы мах тээвэрлэсэн зэрэг 29 зөрчил илрүүлжээ

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар иргэдийг хэмжээ хязгааргүй архидан согтуурах, хориглосон ан буюу тарваганы мах тээвэрлэсэн зэрэг 29 зөрчлийг илрүүлжээ.

May be an image of 2 people and people standing

Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 5 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

May be an image of 2 people, people sitting and indoor

Архи худалдан борлуулах БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА иргэдийг шөнийн цагаар архидан согтуурах нөхцөл бүрдүүлсэнээс олон хүн хөлдөх, осгох, гэр бүлийн хэрүүл, маргаан, хүчирхийлэл үйлдэгдэх улмаар гэр бүл салах, хүүхэд өнчрөх эрсдэл үүсч байгааг ухамсарлан ойлгож, хууль, журам, шийдвэрийн хэм хэмжээг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг ойр орчиндоо бий болгохыг уриалж байна гэж НЦУГ-аас мэдээллээ.

May be an image of 2 people, tortoise and indoor

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод суурин 173, явуулын 11, түр 14 цэгт 200 багийн 902 эмч, ажилтан ажиллаж, 10200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их, дээд сургуулиудад 11 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ

билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас нэг бөх багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий гурван медальт, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой гуравт жагссанаар 3000 ам.долларын шагнал хүртэхээр болжээ.

Сонирхуулахад, Тэрбээр дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргад үзүүрлэж, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.