Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 670 нь хүүхэд байна

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2021 оны эхний арван сард 14079 болж, өмнөх оны мөн үеэс 146 буюу нэг хувиар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 670 нь буюу 4.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.

Мөн 2387 нь буюу 17 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн 78 хувь нь эрэгтэйчүүд байна хэмээн ҮСХ-ны 11-р сарын 15-нд гаргасан тайлант мэдээнд дурджээ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 15-нд гаргасан тайлан мэдээ

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2021 оны эхний 10 сард 19.8 мянга болж, үүний 990 буюу 5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 9032 буюу 45.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2021 оны эхний 10 сард 6625 хүн гэмтэж, 537 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 326 (4.7%)-гаар, нас барсан хүн 99 (15.6%)-өөр буурчээ.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний арван сард 1107 болж, өмнөх оны мөн үеэс 180 (19.4%)-аар нэмэгдэж, харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3766 болж, 320 (7.8%)-оор, бүлэглэн үйлдсэн хэрэг 1036 болж, 237 (18.6%)-гоор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 137 болж, 31 (18.5%)-ээр, хүүхэд оролцсон хэрэг 545 болж, 30 (5.2%)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2859 болж, 52 (1.8%)-оор тус тус буурчээ.

Эх сурвалж: ҮСХ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ: Энэ намар 542.7 мянган тонн буюу хэрэгцээнээсээ илүү ургац хураан авлаа

Өнгөрсөн хугацаанд манай улс жилд дунджаар 280 мянга орчим тонн үр тариа хурааж авч байсан бөгөөд энэ намар ургацаа бүрэн хурааж авлаа.

Манай улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн байдаг бол энэ намар 542.7 мянган тонн буюу хэрэгцээнээсээ илүүг хураан авав. Мөн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний төмс, 60 хувь хангах хэмжээний хүнсний ногоо хурааж аваад байна.

Улсын хэмжээнд талбай дээрх үр тариа, хүнсний ногоогоо бүрэн хурааж дууслаа.

үүл болон "의 мая XYHC, унс,хедееа хедее аж ахуй, ΘΗΓΘΗ θн уилдвэрийн яам монгол улс энэ жил 571.1 мянган TOHH YP тариа хурааж ABCAH нь суулийн 30 жилд аваагуй арвин ургац юм" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“ABBA” хамтлагийн шинэ цомог Британийн чартыг тэргүүллээ

“ABBA” хамтлаг 40 жилийн дараа эргэн нэгдэж “Voyage” нэртэй гаргасан нь Их Британийн хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байна.

Тус цомог 11 дүгээр сарын 5-нд худалдаанд гарснаас хойш 204 мянган хувь борлуулагджээ. “ABBA” хамтлагийн дуу өмнө нь 58 долоо хоног британи чартын нэгдүгээрт бичигдэж байсан түүх бий. Энэ үзүүлэлтээрээ хамтлаг Элвис Пресли, “The Beatles” хамтлагийн дараад гуравт ордог юм. Домогт дөрвөл 2022 онд виртуаль тоглолт хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 6.1 мянган тонн нөөцийн мах бэлтгээд байна

Ковидын нөхцөл байдлаас хамаараад импортлогч улс орнууд манайхаас мах импортлохгүй гэх шийдвэр гаргасан. Үүний улмаас бид экспорт хийж чадахгүй байгаа. Махны худалдааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр “Махны худалдааг дэмжих зорилгоор төв суурин газарт махны нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд төв суурин газрын мах бэлтгэлд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэрийг шийдсэн юм. Энэ хүрээнд 17 аж ахуйн нэгжид 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Одоо арилжааны банкан дээр 19 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөгдсөн байна. Нөөцийн махаа харьцангуй эрт бэлдэж байна. Энэ жилийн хувьд бид 15 мянган тонн нөөцийн мах бэлдэх зорилт тавьсан. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ. Аймаг орон нутгаас орж ирж байгаа махыг тус сан дээр нөөцлөх юм. Нийтдээ тав орчим мянган тонныг нөөцлөхөөр төлөвлөсөн. Мөн энэ жил орон нутгийн мал мах, цагаан идээний бизнес эрхлэгчид, боловсруулагч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд 31 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд сарын хугацаанд энэ чиглэлийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж, Улаанбаатар хотын иргэдийн цагаан идээ болон махны хэрэглээг хангах юм. Цэг байршлуудыг тодорхой болгосон. Тухайлбал, долоон байршилд орон нутгийн тогтмол худалдааг явуулна. “Тэнгэр” төв дээр Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгийн биенес эрхлэгчид төвлөрөх юм. “Саруул” зах дээр говийн аймгууд гэх мэтээр зохицуулалт хийнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн дээвэр болон зарим тасагт их засвар хийжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв 9 га газарт 31 барилга, байгууламжтай бөгөөд ихэнх байрууд нь сүүлийн 10-аад жил барилгын урсгал болон их засварууд хийгдээгүй байна.


Тухайлбал, Сүүлийн найман жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийгдсэн нь нийт 30 гаруй байгууламжтай тус төвийн хувьд хангалтгүй тоо юм.

Тиймээс 2020 онд ЭМЯ-ны санхүүжилтээр 807 сая төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2021 онд нийт 830 сая төгрөгөөр дээврийн болон барилгын их засваруудыг хийж гүйцэтгэжээ.

Тус эмнэлгийн засвар хийгдсэн хэсгүүдийг жагсаавал:

Дээврийн засвар:

  • Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг,
  • Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны,
  • Хоол үйлдвэрлэлийн тасаг

Их засвар:

  • Хоол үйлдвэрлэлийн тасаг
  • Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхим

Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн клиник зэрэг нийт таван байгууламжид шинээр цахилгаан шат суурилуулах ажлыг хийж байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэл хийгдэж гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэний үр дүнд эмнэлэг өөрийн үйлчилгээ үзүүлсэн санхүүжилтээр 11 төсөлд 1.6 тэрбум төгрөгөөр засвар, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнээс одоогоор дөрвөн ажил нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа бол үлдсэн ажлуудын бэлтгэл хангагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

“БНХАУ-ын саналыг хүлээж авахгүй бол 5 сарын хугацаанд хил нээх боломжгүй” гэв

Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг Монгол Улсын талд танилцуулжээ. Улмаар саналыг нь хүлээж авахгүй бол ойрын таван сарын хугацаанд хил нээх боломжгүй болохыг анхааруулсан аж

Тодруулбал, Эрээн хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Цогзол яаралтай уулзах хүсэлт Монголын талд тавьжээ. Энэ дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр уулзалт зохион байгуулсан талаар Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

Уулзалтад Монгол Улсын талаар Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл, дэд консул Э.Түвшинбаяр, дэд консул Ж.Дашняам, Хятадын талаас Эрээн хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Цогзол, АЗГ-ын Гадаад харилцааны албаны дарга Нарсу, тасгийн дарга Ци Жуанжу, Боомтын захиргаа, худалдааны газрын дарга Мөнхөө нар оролцсон байна.

Уулзалтаар Хятадын тал хамгийн багадаа 20 хоногийн дараа хил хоорондын ачаа тээврийг эхлүүлэх тухай “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг танилцуулжээ. Тухайн саналыг Монголын тал хүлээж авахгүй бол дараагийн шатны хэлэлцээ, холбогдох шатны байгууллагуудаас зөвшөөрөл авах зэргээр ойрын таван сарын хугацаанд хил нээх боломжгүйг анхааруулжээ. Улмаар Хятадын тал нэн даруй шийдвэрээ гаргаж, энэ даваа гарагийн /2021.11.15/ 12 цагаас өмнө хариу өгөхийг хүссэн байна.

ХЯТАДЫН ТАЛААС ТАВЬСАН ҮНДСЭН 4 САНАЛ:

1.Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох,

– Чингэхдээ үдийн өмнө Хятадын талаас ачаатай чингэлгийг талбайд хүргэн, хоосон буцах,

– Үдийн хойно Монголын тал мөн зарчмаар чингэлэг сольж, хүн хооронд харилцаа үүсгэхгүйгээр тээвэрлэх,

– Явцаас хамаарч чингэлгийн тоог дэс дараатайгаар нэмэгдүүлэх

2.Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх. Ийм төрлийн ачаа харьцангуй цөөн бөгөөд энэ зохион байгуулалтыг хоёр талын Боомтын зөвлөл харилцан тохирч чингэлэг тээврийг түр зогсоон мөн дээрх зарчмаар хэрэгжүүлэх

3. Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах.

– Монголын талын калмарыг Монгол тал өөрсдөө хариуцах, /Калмарыг Хятад талаас түрээслэх бол 1 жилийн түрээсийн төлбөр 800 мянган юань байна/

4.Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх.

– Хятадын тал тэг цэг хүртэл тээвэр хийх жолооч нарыг сонгон шалгаруулж, 14 хоног тусгаарлалтад байлгасны дараа ажилд гаргана.

Түүнчлэн Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас ойрын хугацаанд хотын хөл хэсэгчлэн сулруулахаар ажиллаж байгаа аж. Иймд дээрх аргаар боомтын ачаа тээврийг эхлүүлэх нь цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагад нийцсэн, хүн хоородын хавьтал үүсэхгүй, машины кабинаар халдвар тээгдэхгүй, кабинд хууль бусаар эд бараа тээвэрлэхгүй хамгийн боломжит хувилбар гэж үзжээ.

Хятадын талаас тавьсан дөрвөн саналыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Беларусь улсаас хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр 9000 үхэр авна

Манай улс Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9000 үхрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр оруулж ирэхээр болжээ.

Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Энэ хүрээнд Беларусь улсаас нийт 9,000 орчим хүрийг хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон. Үүнээс 5,000 орчим нь сүүний чиглэлийнх, махны чиглэлийн 4,000 үхэр байх юм.

Тэдгээрийг оруулж ирсний дараа иргэдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд тэдгээр үхрийг өсгөж, цөм сүрэг бий болгож тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангана. Гэрээний дагуу эхний ээлжийн үхрүүд энэ онд багтан орж ирнэ.

Мөн ирэх жилийн хаврын тариалалт болон намрын ургац хураалтад зориулж Беларусь улсаас 6 сая еврогийн тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлүүлэхээр гэрээ, хэлцлийг хийгээд буй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн нийт 9,000 орчим цэвэр үхэр бий. Үүний ихэнх нь сүүний чиглэлийнх бол 2,000 орчим нь махны чиглэлийнх байна. Энэ нь өөрөө дотоодын хэрэглээг хангаж дийлэхгүй буу эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулахад хангалттай тоо биш.

Энэ чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт аж ахуйн нэгжүүд олон байдаг ч цэврээр нь өсгөх сонирхолтой байдаг” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Драгон” төв болон “Ажилчны алдар” талбайн урд нийтийн бие засах газар ажиллаж эхэллээ

Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, цэвэр орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор 2020 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардлаас нийтийн бие засах газар хийжээ.

Тодруулбал, эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие засах нэг тасалгаатай, хоёр угаалтууртай, цахилгаанаар халааж, цэвэр, бохир усны шугамд холбох зориулалттай хоёр нийтийн бие засах газрыг хийлгэсэн юм.

Тэдгээрийг байрлуулах газрын байршлыг Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2021 оны А/476, А/499 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төвийн зүүн талд, Хан-уул дүүрэг 2-р хороо “Ажилчны алдар” талбайд тус тус шийдвэрлүүлж инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг өнгөрөгч аравдугаар сард гүйцэтгүүлэн энэ сарын 10-ны өдөр мэргэжлийн комисс ашиглалтад хүлээн авч Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өчигдөр хүлээлгэн өгч үйл ажиллагааг эхлүүллээ хэмээн УБ хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Драгон болон ХУД-ийн хөшөөтэй буудалд нийтийн бие засах газар ажиллаж эхэллээ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын нутгаар 5-15 см цасан бүрхүүл тогтжээ

Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтайн уулс, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр +5…+11 градус, бусад нутгаар -2…+5 градус байв.

Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-8 градус, бусад нутгаар -8…-16 градус байжээ.

Ихэнх нутгаар салхи багатай, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 20 метр хүрч ширүүссэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгийн зорчигчдын анхааралд

БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нислэг БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:
-Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид
-БНСУ-ын иргэд
-F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
-F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
-А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/
Бид шинээр гарсан мэдээллийг түргэн шуурхай танд хүргэж ажиллах болно гэж МИАТ ХК-иас мэдээллээ.