Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: ОХУ-аас холбогддог шилэн кабель тасарвал дэлхийгээс манай улс тусгаарлагдах аюултай

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-2022 оны Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдлаа. Мэдээж сайшааж, дэмжих зүйл байгаа байх. Гэхдээ та эдийн засагч хүний хувьд дүгнэхэд шүүмжлэлтэй хандах ямар зүйл байна?

-Ийм хүнд цаг үед мэдээж их өөдрөг төсөв болсон. Бид гэрийнхээ төсвийг ингэж өөдрөгөөр төсөөлөхгүй шүү дээ. Гэр бүлийн санхүүгийн хувьд сахилга баттай байна шүү гэж төлөвлөнө. Жишээ нь, хүнсний хомсдол бий болно гэвэл нэн хэрэгтэй хүнсээ нөөцөлнө гэдэг байдлаар хандана. Ийм л хандлагаар улс орондоо ч хандах ёстой. Манай улсын төсвийн гол орлогыг бүрдүүлдэг түүхий эдийн үнэ дэлхийд өндөр байгаа учраас өөдрөгөөр төсөөлсөн. Гол асуудал нь бид түүхий эдээ заавал урагшаа экспортолж байж л орлоготойгоо золгодог. Гэтэл өнөөдөр орлогын эх үүсвэрээ экспортолж чадахгүй хил, боомт гацчихаад байна.

Бид урд хөрштэйгөө төмөр замаар ганцхан, авто замаар гуравхан боомтоор харьцаж байна. Цар тахлын улмаас авто замын тээвэр их асуудалтай байна. Хэрвээ бид анх төмөр замын нарийн, өргөн царигийн асуудал яригдаж байх үед танктай орж ирээд алчихна гэдэг хандлагаар хандалгүй төмөр замаа холбочихсон бол нөхцөл байдал өнөөдөр арай өөр байх байсан. Өөрөөр хэлбэл, нэг боомтоор бус гурван боомтоор төмөр замаа холбочихсон байх байсан. Ингэсэн бол цар тахлаас болоод ачаа бараагаа төмөр замаар наашаа цаашаа тээвэрлэж, ачааны бөөгнөрөл, гацаагүй байх боломж байлаа. Тэр үед өргөн царигаа сонгосон. Уг нь өргөн цариг нь хятадын төмөр замтай нийлж ачаа барааны терминал үүсгэх ёстой. Гэтэл манай цариг зөрчихсөн. Терминал хэрэгтэй болж байх жишээний. Бид одоо терминалаа хурдтай барьчихаад ирэх жил 30 гаруй сая тонн нүүрсээ экспортолчихвол орлогодоо толгой өвдөх нь багасна. Уг нь хятадын талын барьсан хоёр төмөр зам Шивээхүрэн, Гашуунсухайт боомтод тулаад ирчихсэн байгаа. Монгол-БНХАУ хоорондын төрийн өндөрлөгийн түвшинд дөрвөн газраар төмөр зам огтлолцуулахаар тохиролцож хятадын тал ажлаа хийчихсэн байгаа юм. Гэтэл манайх юу ч хийгээгүй шахуу л сууж байна. Одоо биднээс шалтгаалах зүйл нь хятадын талаас ирчихсэн байгаа төмөр замыг Монголын хил рүү оруулж, тэндээ терминалаа барих хэрэгтэй байна. Тэгвэл манай хил терминал хүртэл машинаар зөөгөөд воган хүртэл нь ачаад явуулчихна. Энэ бол хурдан гарц гэж харж байгаа. Эдгээрийг хийчихвэл орлого бүрдэх магадлал нь өндөр болно гэж харж байна.

Мөн хоёр яам, дөрвөн агентлаг нэмэгдсэн. Төрийн алба улам л данхайсан, ерөөсөө хасагдсан юм алга.

-Улсын төсөв батлагдахад гишүүн бүр өөрийн тойрог руугаа хөрөнгө татдаг нь нууц биш болсон. Танай тойрогт хичнээн төгрөгийн төсөв хуваарилагдав. Тойргийн хөрөнгө оруулалтаас та ямар асуудалд гол анхаарлаа хандуулж төсөвт суулгуулав?

-Ирэх оны төсвөөс манай тойрогт 55 төсөл, арга хэмжээ санхүүжүүлэх санхүүжилт батлагдсан. Миний хамгийн гол анхаарах зүйл Сэлэнгэ аймгийн эдийн засгийн байдал маш чухал гэж үзсэн. Иргэдийн аж амьдрал сайжирч байж боловсрол, нийгэм гээд дараагийн асуудалдаа анхаардаг учраас эдийн засгийн салбар их чухал. Манай аймгийн онцлог нь хойд хилтэй хил залгаа. Хойноос гадаадын иргэд орж ирэх, Монголоос тийшээ очиж арилжаа наймаа их хийдэг онцлогтой. Цар тахлаас шалтгаалж хоёр улсын хооронд арилжаа наймаа хийдэг хүмүүсийн орлого сүүлийн хоёр жилд эрс багассан. Тиймээс Алтанбулаг сумыг жишиг сум болгох чиглэлд их анхаарч байгаа. Энэ саналыг энэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад Ц.Нямдорж сайдад орж танилцуулсан. Жишиг сум гэдэг нь ямар учиртай юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Дэд бүтэц нь шийдэгдчихсэн сумыг л жишиг сум гэж хэлээд байгаа юм. Цэвэр, бохирын ус, цахилгаан, дулаан, зам нь шийдэгдчихсэн газарт иргэд, аж ахуй нэгжүүд үйлчилгээний газрууд нээж үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ бол нэг талаасаа иргэдийн орлого нэмэгдэх нөгөө талаас гаднаас ирсэн зочид, жуулчид тавтай тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг. Дэд бүтцийг иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хийж чадахгүй. Энэ бол улсын бодлогоор хийх ёстой ажил. Иймээс л Алтанбулаг боомтыг дэд бүтцийн хүрээнд жишиг сум болгоод өгөөч гэсэн саналыг хэлсэн. Жишиг сумын төсөл өмнө нь Дорнодын Халхгол, Ховдын Булган суманд хэрэгжсэн юм билээ. Энэ төсөл хэрэгжиж шинэчлэгдэж байгаа сумууд ч хэд, хэдэн аймгуудад байна. Жишиг сум болохын тулд эхлээд зураг төслийг нь хийх ёстой юм билээ. Учир нь өмнөх сумдын зураг төслөөр хийх гэхээр сум бүр өөрийн гэсэн онцлогтой, нөхцөл байдал өөр байгаагаас болоод болохгүй байгаа юм. Тиймээс дэд бүтцийнх нь зураг төслийг хийхэд эхний ээлжид дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай болдог юм байна. Энэ санхүүжилтийг Засгийн газраас дэмжсэн. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Алтанбулаг суманд ажиллахдаа жишиг сум болгоно гэж амласан.

Хоёрдугаарт, Алтанбулаг чөлөөт бүс байгуулагдчихсан. Хашаан дотор нь архи, тамхи, чихэр зардаг гурав, дөрөвхөн дэлгүүр л байгаа юм. Шадар сайдын зүгээс ч үүнийг чөлөөт бүс гэдэг утгаар нь хөгжүүлмээр байна гэж чухалчилж үзэж байгаа учраас чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд 16 тэрбум төгрөг төсвөөс тавьсан. Үүний нэг тэрбум төгрөг нь ирэх жилийн төсөвт суусан. Энэ нь зураг төсөв, бэлтгэл ажилд зориулагдана. Үүний дараа жил үлдсэн хөрөнгө оруулалт хийгдэх юм билээ. Энэ хоёр төсөл, арга хэмжээ их чухал байлаа. Үүнээс гадна хийн хоолой барих хэлэлцээр хийж байгаа шүү дээ. Үүний эхний трасс нь батлагдчихсан. Баруун Сибириэс Алтанбулагаар орж ирээд Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжиж Сэлэнгэ аймгийн төв, Шаамар сум гэх мэтээр дайраад Дархан-Уул аймаг, Хөшигийн хөндийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүс хүртэл явах трасс батлагдсан юм билээ. Зураг төсөв нь хийгдэж байгаа. Ирэх оны нэгдүгээр улиралд бэлэн болно гэж төлөвлөж байгаа юм байна. Монгол Улсын төрийн тэргүүн удахгүй ОХУ-д хийх айлчлалаараа энэ асуудлыг эцэслэх байх гэж бодож байна. Хийн хоолойг дагаж ажлын байр олноор бий болох юм билээ. Мөн газ дээр суурилж үйлдвэрлэл явуулахад илүү хямд өртөгтэй болох юм билээ. Тиймээс энэ бол Сэлэнгэ аймгийн хувьд их том боломж гэж харж байгаа. Тэр дундаа хийн хоолой баригдах зам дагуу нутгуудад. Тиймээс боомтоо хөгжүүлэх ёстой болж байгаа юм.

-Таны үргэлж анхаарлаа хандуулж, дуугардаг салбар бол боловсролын салбар. Энэ чиглэлд ямар хөрөнгө оруулалт тусгуулсан бэ?

-Сургууль бүрийг физикийн салбарын хэрэглэгдэхүүнтэй болгохоор 800 сая төгрөг төсөвт суулгуулсан. 2021 оны төсөвт би сургууль бүрт биологийн лабораторитой болъё гэж тусгуулсан. Сэлэнгэ аймагт 43 ерөнхий боловсролын сургууль байдаг. Гуравт нь өмнө нь төслөөр хийгдчихсэн байсан. Тиймээс 40 сургуулийг биологийн шинэ лоборатиортой болгох төсвийг суулгуулж өгсөн. Аймгийн боловсролын газар тендерээ зарлаж худалдан авалтаа хийж сургуулиудад гардуулж өгөхдөө намайг урьсан. Тэгэхэд биологийн багш нар “Бид хичээлээ заахад лабораторийн орчин хангалтгүй байсан. Анагаахын их сургуулиудад байдаг лаборатори байна” гэж хэлсэн. Мэдээж байгалийн шинжлэх ухааны хичээл ганцхан биологи биш учраас энэ жилдээ физикийг оруулъя гээд оруулсан. Ирэх жил боловсролын газрынхан тендерээ зарлаж худалдан авалтаа хийнэ гэсэн үг.

Ард түмний төлөөллийн хувьд би ганцхан Сэлэнгэ аймгийг гээд баймааргүй л байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлаар төсөв хэлэлцэгдэж байх үед “Байгалийн ухааны хичээл зааж байгаа ахлах сургуультай сургуулиудын 60-80 хувь нь байгалийн ухааны лобаритортой байна. Үлдсэн 40-60 хувь нь лобариторгүй байна” гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хэлсэн. Өөрөөр хэлбэл, зарим сургуулиуд нь биологийн лобарторитой мөртлөө хими, физикийн лабораторигүй ч гэдэг юмуу аль нэг лаборатори нь байхгүй байна гэсэн үг. Ийм байна энэ асуудлыг яах вэ гэж асуусан. Тодорхой хариулт авч чадаагүй. Бид тэгш хүртээмжтэй боловсрол гэж яриад байгаа учраас аль сургуульд аль лаборатори нь байхгүй байна түүнийг нь шийднэ гэж хэлсэн. Үүнийг би хангалттай гэж үзэхгүй байгаа.

-Бидэнд суурь шинжлэх ухаан яагаад чухал талаар ярихгүй юу. Бид өнөөдөр суурь шинжлэх ухаанаа орхигдуулж, анхаарахгүй байна шүү дээ?

-Тойргийн иргэд үүнийг зарим нь ойлгохгүй байсан. Чи дандаа боловсрол гээд амьдралаас тасархай юм яриад байна гэдэг. Гэтэл бидний үр хүүхдүүд маш сайн боловсрол эзэмшиж байж улс орныг авч явна шүү дээ. Ирээдүйд иноваци бий болгож, шинэ технологи бүтээнэ. Тэр нь үйлдвэрлэлд нэвтэрнэ. Эдийн засгаа тэлнэ гэх мэтчилэн. Тиймээс одооноос эхлэх ёстой. Түүнээс 30, 40 нас хүрсэн хойно нь “Халамж хүртээд байлгүй хөдөлмөрлө” гэхэд хэтэрхий оройтчихсон байдаг байхгүй юу.

Нөгөө талаас суурь шинжлэх ухааныг амьдралаас тасархай, хол гэж ойлгох ч хэсэг байдаг. Гэтэл бидний эргэн тойрны бүх зүйл шинжлэх ухаан. Бид өөрсдөө органик химийн нэгдэл байхгүй юу. Суурь шинжлэх ухааны мэдлэг сайн бол логик сэтгэлгээ сайн хөгждөг. Логик сэтгэлгээ сайн байна гэдэг нь аливаа асуудалд логиктой хандана гэсэн үг шүү дээ. Химийн суурь ойлголттой хүн идэж хэрэглэж байгаа зүйлийнхээ орц найрлагыг нь уншаад юу хэрэглэж байгаагаа таниад мэдчихдэг. Мэдэхгүйгээ судалдаг, ойлгодог болно. Бид дандаа л химийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа шүү дээ. Мөн бид дандаа л физик үзэгдлийн дунд байна. Компьютер асаалаа гэхэд цаана нь физик электроник явж байна гэх мэт. Тэгэхээр эргэн тойрондоо юу болоод байгааг мэддэг болж байгаа юм. Хоёрдугаарт, суурь байгалийн шинжлэх ухаандаа сайн хүмүүс илүү техникийн чадамж сайтай байдаг.

Бүр цаашилбал, Монгол Улс гэлтгүй дэлхий даяараа өнөөдөр интернетийн хэрэглээнээс хамааралтай байна. Гэтэл манайх хиймэл дагуулгүй улс. Бид ОХУ-аас шилэн кабелаар интернетэд холбогддог. Цаг уурынхаа мэдээг гэхэд л ОХУ-аас авч байна. Ямар нэгэн байдлаар шилэн кабел тасрахад манай улс дэлхийгээс холбоо тасарна. Тиймээс суурь шинжлэх ухааныг хөгжүүлж байж хиймэл дагуул хөөргөх ч гэдэг юмуу, инноваци, инженерчлэлийг бий болгоно. Бүр байг гэхэд улсын хаана нь гал түймэр гараад байна, хаана нь ойн өвчлөл бий болоод байна, цаг уурын нөхцөл байдлаа өөрсдөө мэддэг болно. Байгалийн шинжлэх ухааны суурь ойлголт сайтай малчид л гэхэд цаг агаараа уншдаг болж байж өдөр тутмынхаа амьдралд хэрэглэдэг болно. Шинжлэх ухааны мэдэгдэхүүнгүй бол бид бурханд залбирч найдахаас өөр аргагүй шүү дээ. Үүгээр би шашныг үгүйсгэж байгаа юм биш шүү.

Маш сайн газар тариалангийн компаниуд хөрсний чийгшил, үржил шим ямар байгааг лобаротиар шинжлээд түүндээ тохирсон бордоог захиалж, хийж ургац сайн авчихаад байна. Гэтэл шинжлэх ухааны үндэслэлгүй хүмүүс бурханд найдаж залбирахаас өөр арга хэмжээ авахгүй байна шүү дээ. Тиймээс бүх зүйлээ судалгаа тооцоололттой хийж эрсдэлээ буруулна. Илүү бүтээмжтэй ажиллана гэсэн үг.

-Манайд байгалийн шинжлэх ухааныг хаячихсан учраас ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь нийгэм хүмүүнлэгийн мэргэжил сонгоод байгаа?

-“Алсын хараа-2050”-д боловсролынхоо зорилгыг томьёолж оруулсан. Ерөнхий агуулга нь дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүн бэлдэнэ гэж байгаа юм. Дэлхийд юугаар өрсөлдөх вэ гэхээр эх хэлээрээ өрсөлдөхгүй мэдээж. Байгалийн шинжлэх ухаанаар өрсөлдөнө. Биотехнологи, химийн технологич, нанотехнологи зэрэг суурь шинжлэх ухаан дээр суурилсан мэргэжлүүд өнөөдөр хамгийн өндөр цалин авч байна. Лабораториуд ч өөрсдөө мөнгө хаяж авч байна. физикчид, химичдийн эрэлт их, цалин ч өндөр байдаг. Үүнийгээ дагаад ийм чиглэлээр их сургуульд сурч байгаа хүүхдүүдэд хамгийн их тэтгэлэг өгч байгаа. Олон улсын сургуулийн жишиг ийм байгаа. тэгэхээр дэлхийд өрсөлдөх чадвартай гэдэг нь тэнд шаардагдах бүх мэдлэгийг эзэмшсэн хүн байна гэж ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 11 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

​Өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах барилдаан боллоо


Монголын Үндэсний Бөхийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах барилдаан хоёр өдөр /2021.11.16-17/ Монгол бөхийн өргөөнд үргэлжилж, дүнгээ гаргалаа.
1964 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй зохион байгуулсан түүхт барилдааныг сүүлийн жилүүдэд аймгуудад зохиож ирсэн бөгөөд өнөө жил Улаанбаатар хотноо болсноороо онцлог байв. Энэ жилийн УАШБ-ы ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolsat Networks” компани оролцов.

Тус барилдаанд 21 аймаг, 9 дүүргийн аварга шалгаруулах барилдаанаас шалгарсан 90 бөх гурван насны ангиллаар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Хамгийн бага буюу 16 насанд 30 хүүхэд барилдсанаас:
Сонгинохайрхан дүүргийн бөх С.Бат-Эрдэнэ 27 даваагаар тэргүүн байр,
Баян-Өлгий аймгийн бөх С.Нуртилек 26 даваагаар дэд байр,
Өвөрхангай аймгийн бөх Д.Биндэръяа 24 даваагаар гутгаар байр,
Булган аймгийн бөх Б.Дэлгэрмөрөн 22 даваагаар дөтгөөр байр,
Баянзүрх дүүргийн бөх Э.Жавхлантөгс 22 даваагаар тавдугаар байр,
Хан-Уул дүүргийн бөх Э.Бат-Өлзий мөн 22 даваагаар 6,
Архангайн М.Рэнцэндаржаа 21 даваагаар 7,
Чингэлтэй дүүргийн А.Амарсайхан 21 даваагаар 8,
Хөвсгөлийн С.Дорждэрэм 20 даваагаар 9,
Өмнөговийн О.Учралбаяр мөн 20 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа. Энэ насанд “Уран барилдаантай бөх”-ийн шагналыг Багануур дүүргийн Г.Үнэнхүү, “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Баянгол дүүргийн А.Энхбаяр нар гардав.

6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Дунд буюу 17 насны 30 хүүхдээс:
Сэлэнгэ аймгийн бөх Г.Төгсжаргал 28 даваагаар тэргүүн байр,
Баян-Өлгийн Б.Имангали 27 даваагаар дэд байр,
Баянхонгорын О.Тамир 25 даваагаар гутгаар байр,
Завханы Б.Баярболд 24 даваагаар дөтгөөр байр,
Говь-Алтайн М.Өсөх-Ирээдүй 23 даваагаар тавдугаар,
Дархан-Уулын А.Машбат 22 даваагаар 6,
Булганы С.Жавхлан 22 даваагаар 7,
Төвийн Н.Батбилгүүн 21 даваагаар 8,
Хан-Уул дүүргийн Д.Сумъяабазар 21 даваагаар 9,
Увсын Ц.Бямбацогт 21 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа. “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Төвийн Н.Батбилгүүн, “Уран барилдаан”-ы шагналыг Хан-Уул дүүргийн Д.Сумъяабазар нар гардав.
Ахлах буюу 18 насанд зодоглосон 30 бөхөөс:
Дорноговийн С.Занданхүү 28 даваагаар тэргүүн байр,
Баянзүрх дүүргийн Н.Амгаланбаатар 28 даваагаар дэд байр,
Сэлэнгийн Н.Амаржаргал 27 даваагаар гутгаар байр,
Төвийн Б.Ган-Эрдэнэ 23 даваагаар дөтгөөр байр,
Сүхбаатар аймгийн Д.Бямба-Эрдэнэ 22 даваагаар тавдугаар байр,
ХУД-ийн Б.Ренчинжүгдэр 22 даваагаар 6,
Булганы О.Пүрэвдэлгэр 22 даваагаар 7,
Дархан-Уулын Б.Амартүвшин 20 даваагаар 8,
Багахангай дүүргийн Б.Баярмагнай 20 даваагаар 9,
Өмнөговийн Б.Шинэбаяр 20 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа. Энэ насны “Уран гараа, дэвээтэй бөх”-ийн шагналыг Өмнөговийн Б.Шинэбаяр, “Уран барилдааны шагнал”-ыг Булганы О.Пүрэвдэлгэр гар гардлаа.
Багийн дүнгээр О.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүн байрт, С.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Булган аймгийн баг дэд байрт, Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг гутгаар байрт шалгарлаа.
Мөн тэмцээнд оролцсон бүх хүүхдэд МҮБХ-ноос Батламж, дурсгалын зүйл гардууллаа. Амжилттай оролцсон болон барилдсан бүх хүүхдүүдэд МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, “Mongolsat Networks” компанийн дэд захирал н.Дөлгөөнтэнгис нар шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

Маргааш Залуучуудын УАШБ Бөхийн өргөөнд эхэлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

М.Чимэддорж: Ирэх оны төсвийн орлогын төсөөлөл зүүд зэрэглээ шахуу юм

Эдийн засагч М.Чимэддоржтой ирэх оны төсвийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар 2022 оны улсын төсвийг эцэслэн баталлаа. Хөгжлийн төсөв хэмээн нэрлэгдэж байгаа ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Төсөв бол төрийн нэрээр төвлөрүүлэн цуглуулдаг санхүүгийн хэрэгсэл төдий зүйл биш. Төсөв бол улс орны хөгжил дэвшил, маргаашийг харах харааны илэрхийлэл. Мөн хөгжлийн зорилтыг ажил хэрэг болгох санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, зарцуулах төлөвлөгөө. Харамсалтай нь ирэх оны төсөв маргаашаасаа зээлж өнөөдрөө аргацаадаг ахархан бодлын илэрхийлэл болж батлагдлаа. Хөгжлийн биш харин ч ухралтын төсөв гэвэл онох биз.

-Анх удаа хамгийн өндөр буюу 18 их наядын төсөв батлагдаж байна. Төсвөө үр дүнтэй хуваарилж чадав уу?

-Урьд өмнө байгаагүй, Монголын эдийн засгийн чадавхиас ахадсан төсөв энэ удаа батлагдлаа. Юуны өмнө төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жин, алдагдлыг хязгаарлаж байх ёстой. Энэ удаагийн төсөв бол бүхэлдээ чадавхиасаа давсан өрийн төсөв болж батлагдсан. Төсвийн хуваарилалтын хувьд улс орны хэмжээнд асуудлыг харж, шаардлагатай дэд бүтцээ хөгжүүлж, бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бодлогоо харахын оронд тойрогт нь болон өөрт нь мөнгө хуваарилах замаар УИХ-ыг авлигадсан төсөв боллоо.

-УИХ-ын дарга энэ удаагийн төсвийг дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хөдөлмөр, бүтээмж, өсөлт-ийг дэмжих төсөв болж чадсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Та санал нийлэх үү?

-УИХ-ын даргын чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг сонссон. Шулуухан хэлэхэд 20 жил яриад ч ажил болоогүй улиг болсон үгсийн цуглуулга байсан.

Төсөв батлагдах, чуулган хаах болгонд хэлдэг жижүүрийн үг. Бодит байдал бол энэ онд эрүүл мэндийн даатгалын сангаа шавхчихаад ирэх онд ирээдүйн өв сангаа зарцуулчихья гэж байна. Ирээдүй хойч үедээ өвлүүлье гээд хурааж цуглуулж байсан мөнгөө хүүхдийн чинь хадгаламжинд хийгээд өгье гэдэг чинь юу гэсэн үг вэ. Зүгээр л залилан шүү дээ.

-Цар тахалтай холбоотойгоор манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гэтэл ирэх онд олох орлогынхоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөллөө гэх шүүмжлэл байна. Бодит амьдрал дээр төсөв олон жил хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн алдагдалтай батлагддаг хэвээр байсаар л байна шүү дээ?

-Уг нь одоо дэлхийн зах зээл дээр байгалийн баялгийн үнэ өндөр байна. 2011 онд тохиосон эдийн засгийн супер мөчлөг давтагдаж байна. Харамсалтай нь манай Засгийн газрын хариуцлагагүй, арчаагүй байдлаас шалтгаалан бид нүүрс, төмрийн хүдрээ худалдаж чадахгүй, хил, гааль нь хаалттай хэвээр сууж байна. Ирэх оны төсвийн орлого гэдэг бол нэгдүгээр сарын 1-нээс орж ирэх орлогоос эхэлнэ. Гэтэл бид улсын төсөвт ихээхэн жин дардаг байгалийн баялаг, түүхий эдээ хилээр хэрхэн яаж нэвтрүүлж, экспортоо нэмэгдүүлэх асуудлаа одоо ч шийдээгүй байна. Үүнээс харахад төсвийн орлогын төсөөлөл бол зүүд зэрэглээ шахуу юм. Энэ онд төсөвт тусгасан орлого тасарсантай адил ирэх жил ч төлөвлөсөн орлогоо олж чадахгүй гэж харж байна. Өөр нэг асуудал нь цар тахлын ч нөлөөгөөр, эрх баригчдын бодлогын алдаанаас Монгол Улсын төсөв монголчуудаас улам бүр алсарч байна. Ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийж татвараа төлдөг иргэдээс бүрдэж байх учиртай төсөв маань төрийн компанийн уул уурхайн механизмын чадлаас хамаардаг боллоо. Энэ бол улс төр, эдийн засгийн системд заналхийлж байгаа аюул мөн.

-Алдагдалтай төсөв батална гэдэг бол өр хуримтлагдаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Манай улсын өрийн тааз улам нэмэгдсээр байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Эрх баригч намын бүтэлгүй Засгийн газар тогтож үлдэхийн тулд УИХ-ыг ч, ард түмнийг ч авлигадаж байна. Төсвийн алдагдлын шалтгаан бол ердөө л чадваргүй засгийн өртөг, төлбөр. Эрх баригчид мөнгө тараачихаар өөрсдөө эрх мэдэлдээ тогтож үлдэнэ гэж бодож байна. Харамсалтай нь тэд монголчуудын маргаашийг заран байж тогтож үлдэх гэж улайрч байгаа юм. Нэгдсэн төсвийн зарлагыг 2.4 их наядаар нэмчихээд нөгөө талд нь 2.4 их наядын алдагдал бичээд сууж байна шүү дээ. ДНБ таван хувиар өснө гэчихээд ДНБ-ийхээ таван хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталж байгааг юу гэж ойлгох вэ. Ирэх жилийн өсөлттэй тэнцэх хэмжээний өр тавьж байна гэсэн үг биз дээ. Гэтэл эдийн засгийн өсөлтийн таамаглал нь ч өндөр, төсвийн орлогын таамаглал нь ч бодит байдалд биелэх боломжгүй. Товчоор хэлбэл, бид дараа жил бүтээх баялгаасаа илүү өр тавьж байгаа л гэсэн үг.

-Цаашид төсвийн алдагдлаа бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Засгийн газрын өр төсвийн алдагдлаас л үүсдэг. Төсвийн алдагдлыг бууруулах хамгийн шилдэг арга бол зардлыг бууруулах. “Цахим Монгол” болж байна гэж хэдэн арван тэрбумыг салхинд хийсгэсэн ч төсвийн ажилчдын тоо нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ. Ирэх жил дахиад 10 тэрбумыг энэ чиглэлд зарцуулах гэж байна. Гэтэл бусад орнууд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаад төр нь илүү үр ашигтай ажилладаг болж, тэр хэрээр төсвийн ажилчдын тоо буурч байна. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэндийн салбар гэж нийгмийн хоёр том салбарт хувийн хэвшлийн хөгжлийг боомилчихоод төр бүх ачааг нь өөртөө аваад явж байна. Эдгээр салбарт хувийн хэвшлийнхэн ажиллах, өрсөлдөх боломжийг тэлж өгөх хэрэгтэй. Ингэж гэмээнэ төсөвт ирэх ачаалал буурна. Гуравдугаарт, төрийн өмчит компаниуд, төсвөөс хувийн хэвшилд өгдөг элдэв татаасыг болиулах хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд, сангууд гэдэг бүхэлдээ авлигад идэгдэж ялзарсан газрууд болсон. Төрийн компаниуд, сангуудын захирал гэж цахим орчинд эх орон, ард түмэн хэмээн худал ярьсан, том толгойтой хүмүүс болцгоосныг бүгдээрээ харж байгаа байх. Уг нь ашгийн байгууллагын гүйцэтгэх удирдлага гэдэг эзэмшигчийнхээ өмнө үр ашигтай ажиллах үүрэг хүлээсэн субьект байдаг. Гэтэл одоо хөл толгойгүй л юм болж байна. Сонгогдсон, томилогдсон төрийн албан тушаалтнууд нь иргэд сонгогчдынхоо өмнө, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд, ашгийн байгууллага нь үр ашгаа дээшлүүлээд, татвар хураамжаа төлөөд явах нь ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засгийн зарчим. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байж гэмээнэ улс орны явдал цэгцэрнэ.

-Цар тахлын амаргүй байдал ирэх жилүүдэд ч үргэлжлэх учраас ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд ихээхэн анхаарах ёстой. Энэ чиглэлд хэр анхаарсан төсөв болсон бэ?

-Цар тахал гэгч элдэв янзын үр дагавар дагуулж байна. Олон улс оронд үйлчилгээний салбарт ажиллах сонирхолтой хүний тоо цөөрч, үйлдвэрлэлийн салбарт технологи орлуулалт идэвхижиж байна. Гэтэл бид байгаа бүхнээ хааж боосоор ажиллах хүчний тэн хагас нь ноогддог үйлчилгээний салбарын компаниудаа дампууруулчихсан. Уг нь төсвийн зорилт нь юуны өмнө макро бодлогын уялдаагаа хангаж, эдийн засгийг идэвхижүүлэхэд төвлөрөх ёстой. Гэтэл төв банк, засаг хоёр нь эдийн засгийн өсөлтийн таамаг нь хүртэл зөрүүтэй бодлого оруулж ирж байна. Ийм байхад яаж төсвийн үр дагавар ярих вэ дээ. Эрх баригчид улс удирдаж явж чадахгүй юм байна. Тийм чадавхи ч, хүний нөөц ч алга. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр гурван зүйлд анхаармаар байна. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ялангуяа ажилд зуучлах, ажлын байрны мэдээллийг хүртээмжтэй болгоход дорвитой алхам хиймээр байна. Зарын сонин уншдаг байсан үе ард хоцорсон. Хүмүүс аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс сахиад суухгүй. Тэдэнд нэгдмэл системээр, эмх цэгцтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг болмоор байна. Хоёрдугаарт, цагийн ажлыг хөгжүүл. Хүмүүс цагт суурилсан хөдөлмөрийн орлоготой болог, ажлын цаг нь уян хатан болог. Ингэж чадвал залуучуудыг хөдөлмөрт татан оролцуулж, эдийн засгийн идэвхжлийг нь дэмжих болно. Гуравдугаарт, бэлэн мөнгө тараагаад байгаа цагт хөдөлмөр эрхлэх сонирхол үргэлж буурч байдаг. Ажиллах хүчнийх нь тэн хагас нь элдэв халамж нэрийн дор сул орлоготой байгаа цагт ажил хийх хүн олдохгүй. Эдийн засгийг мөнгө тарааж биш ажил хийлгэж л идэвхижүүлнэ.

-Ирэх жилийн төсвөөс харахад хэмнэж болох зардлууд байв уу?

-Төсвийн хамгийн хоёр том зардал бол урсгал болон хөрөнгө оруулалтын зардал байдаг. Урсгал зардалд ордог цалин хөлс, тэтгэвэр, халамж нь зайлшгүй гарах ёстой зардал. Урсгал зардлаас төрийн албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, давхацсан ажлын байрыг цомхотгох, аливаа томилолтын зардал, бичиг хэрэг болон бусад нэн тулгамдаагүй зардал зэргийг танах боломжтой. Харин хөрөнгө оруулалтын зардлын тухайд төслүүдийн эрэмбийг авч үзэх нь тун чухал. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, шалгуур үзүүлэлтийн дагуу хийхээр зорьсон гэсэн боловч хөрөнгө оруулалтын төслүүдийг харахад шаардлагагүй, эдийн засгийн өсөлтөд шууд өгөөжөө өгөхгүй төслүүд нэлээн орсон байна. Нөгөө л сум бүрд Соёлын төв, спорт заалууд, байршлаа олоогүй зуслангийн асуудал гэх мэт хэмнэж болохуйц төслүүд орсон байна. Өөрөөр хэлбэл, эрэмбэлсэн гэх боловч шалгуур үзүүлэлт нь яг юу байсан нь тодорхойгүй, эрэмбэлж нарийн тооцоогүй нь тодорхой харагдаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтэд тухайн барилгын эрэлт хэрэгцээ, түүнийг ашиглагчдын тоо, үр ашиг, өгөөж гэх мэт асуудлууд яригдах ёстой. Тухайн сум, хороонд баригдах гэж байгаа сургууль зайлшгүй хэрэгтэй юу, ямар хүчин чадалтай байх юм, үйл ажиллагааны зардал ямар байх вэ гэдгийг нарийн тооцоолоогүйгээс зардал, үр ашгийн тооцоо алдагдаж, хязгаарлагдмал байгаа төсвийн хөрөнгийг оновчгүй зарцуулах явдал байна. Гэтэл урдаа барьж байгаа, цар тахлын үед хамгийн их ачаалал авч байгаа ХӨСҮТ-дөө одоо хүртэл засварт оруулж чадаагүй байна.

-Төсөв батлахдаа хэрэглэгч орноос бүтээгч, үйлдвэрлэгч улс орон болоход хэр анхаарав. УИХ-ын гишүүн бүр тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болсон асуудлыг юу гэж харж байна?

-Энд нэг бодлогын алдаа байдаг юм. Олон хүн импортыг орлуулаад хөгжчихнө гэж боддог. Гэтэл дэлхий нийтийг хамарсан өртгийн сүлжээ чинь өөрөө хамгийн үр ашигтай, комплекс систем болчихсон. Бид юуг үйлдвэрлэх вэ гэдгээ бодох ёстой болохоос биш хэрэглэдэг болгоноо өөрөө үйлдвэрлээд байя гэдэг нь хөгжлийн замнал биш. Эхлээд монголчууд бид хүн төрөлхтний хөгжилд, эдийн засагт, хэрэглээнд юу өгч чадах вэ гэдгээ сайтар тунгаа. Тэгээд өрсөлдөх чадвартай эдийн засгийн салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээ олбол түүнийгээ хөгжүүл. Хөгжүүлэхэд нь төрөөс элдэв татаас олгох биш мэдлэг, технологийг нь нутагшуулахад тусал, дэмж. Энэ бол жинхэнэ тулхтай хөгжлийн гарц. Манайхан эдийн засгийн идэвхижүүлье гэхээрээ мөнгө тараадаг, хувийн хэвшлийг дэмжье гэхээрээ өмнөх татварын өрийг нь хааж, маргааш татвар авахгүй л гэдэг. Энэ бол ердөө ч шийдэл биш. Харин бизнесийн орчныг нь сайжруулаад, төсвийн зардлаа танаад, өргүй байж чаддаггүй юмаа гэхэд өрөө дарчихдаг улс шүү гээд сууж байвал хувийн хэвшилд чинь хөрөнгө оруулагчид итгэнэ, манай хувийн хэвшлийнхэн ч бизнесээ хийгээд өрсөлдөөд явчихна. УИХ-ын гишүүдэд мөнгө тарааж байгаа явдал бол өмнө хэлсэнчлэн авлига. Ердөө л засаг тогтож үлдэхийн тулд УИХ-ыг авлигадаж байгаа хэлбэр, засаглалын ялзрал.Ийм байдал үүсч буйн нэг шалтгаан нь сонгуулийн систем. Монгол Улс нэг цул, нэгдмэл улс атал сонгуулийн систем нь томсгосон мажоритар. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогдохын тулд бодит бус амалсан амлалтаа биелүүлэхийн тулд төсвийн хөрөнгөөс тойрог руугаа зулгаацгааж байна. Тэд ирээдүйд дахин сонгогдох, иргэдэд юм хийсэн юм шиг харагдахаа л тэргүүнд тавьж, улсын эрх ашгийг хойш тавьж, төсвийг хайр гамгүй зарцуулж байна.

-Цаашдаа төсвийн хязгаар юу байх ёстой юм бэ. Яаж тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх вэ?

-Төсвийг ДНБ-ий 30 хувиас давуулахгүй дөрвөн жил явахад Монголын эдийн засгийн бүх үзүүлэлтүүд сэргээд ирнэ. Ердөө л зардлаа тана, үр ашигтай ажилла. Тэгж чадвал гадаад өрийн хэмжээ буурч, хувийн хэвшил сэргэнэ. Төсөвт орлого хуримтлагдвал хойч үедээ зориулаад хадгал. Хадгаламжийн хэмжээ чинь нэмэгдээд ирэхээр улс орнууд, хөрөнгө оруулагчид итгэнэ. Зээлжих зэрэглэл сайжирч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, зээлийн хүү буурна. Энэ л бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан морь өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 14, гоё хүүхэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8:03 цагт мандан, 17:12 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд​ “Цөмийн эрчим хүч л дэлхийн дулаарлыг зогсооно гэж эрдэмтэд хэлж байна” хэмээх ярилцлага хэвлэгдлээ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын малын
гавьяат эмч Ц.Өлзийтогтох “ХХААХҮЯ, Мал эмнэлгийн
ерөнхий газрынхан халдварт өвчнийг нуун
дарагдуулж гэмт хэрэг үйлдэж байна”
гэснийг I-VII нүүрээс уншаарай.

Анагаах ухааны дэд доктор Б.Цэрэнцоо “Байгал Гүүнхөх ургамал элэгний хавдрын
эсийн өсөлтийг 80 хувь сааруулах
үйлчилгээтэйг олж тогтоосон” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Цөмийн эрчим хүч л дэлхийн дулаарлыг зогсооно гэж эрдэмтэд хэлж байна” хэмээх ярилцлага хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Зардал хэмнэх
нэрийдлээр дархан
цаазат газраа эзэнгүй
орхиж болохгүй”
хэмээснийг I-V нүүрээс уншаарай.

Хуульч Б.Пүрэвсүрэн “Нийтийн мэдээллийн
тухай хуулиар төр алдаа дутагдлаа
нууцлах сонирхолтой байна”
гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төв аймгаас үхэр хулгайлсан 3 этгээдийг илрүүлжээ

Мал – Мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын постуудад байнгын болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж буй.

Уг хяналт шалгалтаар өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 16-17 шилжих шөнө иргэн Б, Г, Н нар тус аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гурван тооны үхэр нядлан хулгайлж авч явсныг илрүүлжээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул иргэд өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.v

Categories
мэдээ нийгэм

Таван залуу бүлэглэж, 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Өсвөр насны болон насанд хүрсэн таван залуу 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.

Гэмт этгээдүүдийн нэг нь охинтой цахим сүлжээгээр танилцсан байна. Хэрэг гардаг өдөр охиныг сургуулийнх нь гаднаас авч явжээ. Тухайн үед гэмт этгээд охины гар утсыг авчихсан тул арга буюу нэгнийх нь гэрт очсон байна. Улмаар залуус охинд согтууруулах ундаа уухыг шаардаж, “уусан цагт чинь эндээс явуулна” гэх зэргээр дарамтанд оруулж, хүчирхийлжээ.

Хэрэг гарсны дараа хохирогч охин өөрөө хүүхдийн түргэн тусламжийн 108 дугаарт залгаж хэргийн талаар мэдэгджээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг цаг алдалгүй хэргийн газраас баривчилсан боловч маргааш нь суллажээ.

Түүнчлэн уг хэргийг гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дараа буюу дөнгөж өчигдөр мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг шалгах ажиллагаа удаашралтай байгаад хохирогчийн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж. Учир нь хохирогч охины сэтгэл санаа хүнд, амиа хорлох оролдлого хийсээр байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн улмаас 57 иргэн амь насаа алджээ

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгджээ. Он гарсаар улсын хэмжээнд 2,349 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 57 иргэн амь насаа алдсан байна. Үүний 44 нь том хүн, 13 нь хүүхэд байгаа аж.

Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх,
  • Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх,
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх,
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих,
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.