Month: November 2021
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилж буй жолооч нарын соёл, ёс зүй, зан харилцааны талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа.
-Автобусны жолооч нар бүхээгтээ тамхи татдаг, зорчигчтой зүй бусаар харьцдаг, гэнэт тоормослож хүмүүсийг гэмтээдэг гэхчлэн гомдол гаргах нь бий. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад тухайн жолоочид тавигдах шаардлагыг тусгасан байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигч тээвэрлэх жолооч нь D ангилалтай, 21-ээс дээш настай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх гэхчлэн заалт бий. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд нийтэд үйлчлэх соёл, тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхой хэмжээнд заалгасан гэсэн үг. Түүнчлэн бид жолооч нараа давтан сургалтад суулгадаг. Ялангуяа зөрчил гаргасан жолооч нарыг заавал давтан сургаж байгаа. Сургалтыг Зорчигч тээврийн нэгтгэлийн “Нарны зам” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй жолооч нарын хүрэлцээ муу байгаа тухай яригдсан. Нийтийн тээврийн салбарт хэчнээн жолооч ажиллаж байна вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 942 тээврийн хэрэгсэл гардаг. Хөдөлмөрийн тухай хуулиар нэг автобусанд өдөртөө хоёр ээлжийн жолооч ажиллах ёстой. Тэднээс гадна бэлтгэл жолооч бас хэрэгтэй. Ингээд бодвол нийтийн тээврийн үйлчилгээнд дор хаяж 3000 орчим жолооч ажиллах шаардлага гардаг. Гэвч өнөөгийн нөхцөл байдал тэр хэмжээнд хүрэхгүй байна. Уул уурхайн салбарт жолооч нарын цалин хөлс, ажлын цагийн үнэлгээ өндөр байдагтай холбоотойгоор нийтийн тээврийн жолооч нар тус салбар руу олноороо орох болсон.
-Нийтийн тээврийн салбарын жолооч нарын цалин хөлс дунджаар хэд байдаг вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын санхүүжилтэд сууснаар жолоочийн нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 6300 төгрөгөөр тооцдог. Энэ үнэлгээгээр хамгийн сайн гүйцэтгэлтэй жолооч гэхэд л сард сая гаруй төгрөгийн цалин авч буй юм. Иймээс жолооч нар уул уурхайн салбар руу олноороо явж байна.
-Автобусны жолооч нар гэнэт огцом тоормослох, гэнэтийн эргэлт хийх, хүүхэд багачууд, хөгшдийг буулгаж суулгахгүй хөдлөх зэргээр иргэдийг бухимдуулах нь бий. Энэ талын гомдол танай байгууллагад ирдэг үү?
-Хөдөлгөөнд оролцохдоо гэнэт тоормослосон, эргэлт хийсэн зэргээс болж хүн бэртэж гэмтсэн бол цагдаагийн байгууллага шалгадаг. Бусад зөрчлийн тухайд авто тээврийн улсын байцаагч хянаж шалгаж байгаа. Зорчигчтой зүй бусаар харьцсан, хүмүүсийг доромжилсон гэсэн гомдол цөөнгүй ирдэг. Зөрчлийг шалгаад жолооч буруутай болох нь тогтоогдвол хариуцлага тооцож, сургалтад суулгасны дараа дахин нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулдаг. Нийтийн тээврийн салбарт удаан ажиллаж буй жолооч их цөөрсөн. Жолооч нарын сэлгэлт их байгаагаас туршлага суусан жолооч дутмаг байгаа. Энэ бүхнээс үүдэн алдаа дутагдал гарч байна.
-Автобусны цэвэрлэгээ, ариутгал иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг. Автобусанд тасалбар түгээгч ажиллахаа больсон болохоор жолооч нар автобусаа цэвэрлэдэг үү?
-Нийтийн тээврийн салбарт 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд угаагчийн орон тоог бий болгож, автобусны цэвэрлэгээг хийж байгаа.
-Автобусанд бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болоод багагүй хугацаа өнгөрч байна. Дэвшил авчирч чадсан уу?
-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл 2015 оноос эхэлсэн. Картаар үйлчлүүлснээр заавал бэлэн мөнгө авч явах шаардлагагүйн дээр тухайн чиглэлд зорчиж буй иргэдийн тоо, хэрэгцээ шаардлагыг гаргаж баталгаажуулснаар нийтийн тээврийн төлөвлөлт хийхэд дөхөм болдог. Картын системд шилжсэн эхний жилүүдэд 10 зорчигчийн хоёр нь л карттай байсан бол одоо 10 хүний найм нь картаар үйлчлүүлдэг болсон. Иргэд картаар зорчиж сурч байна. Энэ бол сайн хэрэг.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Twitter”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Жак Дорси ажлаа өгөхөөр боллоо.
Өдгөө 45 настай Жак Дорси дижитал төлбөр тооцооны “Square”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ крипто валютын зах зээлийг илүү сонирхож байгаа юм байна.
Түүнийг “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан зургаан жилийн хугацаанд бусад технологийн томоохон компаниудын хувьцааны ханш гурван оронтой тоогоор өсөж байв. Тухайлбал: “Apple”-ийн хувьцааны ханш 450 хувиар, “Amazon”-ийнх 580 хувиар, “Microsoft”-ийнх 640 хувиар өсжээ.
Харин “Twitter”-ийн хувьцааны ханш 75 хувиар өссөн нь харьцангуй багад тооцогдож байна.
Олон улсын оюутны спортын холбоо “FISU” даваа гаригт “Омикрон” хувилбарын тархалтын улмаас арванхоёрдугаар сарын 11-21 өдрүүдэд Швейцарын Люцерн хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн 2021 оны өвлийн Универсиад наадмыг цуцлах шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.
Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх хороо болон “Люцерн-2021″ өвлийн Универсиад наадмын удирдах зөвлөлийн хамтарсан мэдэгдэлд “Зохион байгуулагч Швейцар улсын Засгийн газар “Омикрон” хувилбарын тархалт бүртгэгдсэн орнуудаас зочин хүлээн авахыг хориглох шийдвэр гаргасан. Улмаар 2021 оны Дэлхийн оюутны спортын өвлийн наадмыг бүр мөсөн цуцлахаас өөр аргагүй болсон явдалд гүнээ харамсаж байна” гэжээ.
Харин Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Леонз Эдер энэ талаар “Люцерн-2021 өвлийн Универсиад наадамд оролцохоор бэлтгэж байсан тамирчид, баг тамирчдаа илгээхээр зэхэж байсан дэлхийн улс орнуудын Оюутны спортын холбоод болон наадмыг тэсэн ядан хүлээж байсан үзэгч, төлөөлөгчдөөс гүнээ уучлалт гуйж байна. Ийм шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хэдий зайлшгүй нөхцөл байдлын улмаас арга хэмжээг цуцлахаас өөр сонголтгүй болсон ч Люцерн 2021 өвлийн Универсиад наадмыг зохион байгуулахад бүх зүрх сэтгэлээ зориулсан зохион байгуулагчид болон оролцогчдод чин сэтгэлээсээ спортын эв нэгдэл, талархал илэрхийлье” гэсэн юм.
Улмаар “Омикро” хувилбарын тархалтаас шалтгаалан “Люцерн-2021″ өвлийн Универсиад наадам цуцлагдсанаар 2022 оны хоёрдугаар сарын 4-22 өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах XXIV удаагийн өвлийн олимпын наадмыг хойшлуулах, эсвэл бүрмөсөн цуцлагдах талаар эргэлзээ бий болоод байна.
ОУОХ болон “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын зүгээс одоогоор вирусийн шинэ мутацийн тархалттай холбоотойгоор ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа юм.
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт товлосон.
Гэвч шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан
гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.АНУ-ын томоохон эмийн үйлдвэр “Пфайзер” компанийн тэргүүн 100 хоногийн дотор коронавирусний омикрон хувилбарт зориулсан шинэ вакцин гаргах боломжтой гэж мэдэгдлээ.
“Пфайзер” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла даваа гарагт “Хэрэв одоогийн коронавирусний вакцины хамгаалах чадвар туршилтаар бага гэж гарвал шинэ вакцин бүтээнэ. Манай компани вакцины ажлыг хэдийнээ эхлүүлсэн” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн ярицлагадаа “Пфайзер” нь бета болон дельта хувилбарт зориулсан вакциныг аль хэдийнэ бүтээсэн боловч анхны вакцин нь үр дүнтэй хэвээр байсан учраас тэдгээрийг ашиглаагүй. Одоогийн хэрэглэгдэж байгаа вакцин нь дельтагийн эсрэг “маш үр дүнтэй” байгаа. Мөн компаниуд 2022 онд дөрвөн тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
“Пфайзер”-аас саяхан гаргасан коронавирусний эсрэг эм нь омикран зэрэг олон талт мутациас үүдэлтэй халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ гэдэгт маш их итгэлтэй байгаагаа “Пфайзер” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла ярилцлагадаа дурдлаа.
”Үндэсний стратегийн хүрээлэн” ТББ–ын захирал, эдийн засагч, судлаач Б.Мөнхсоёлтой төсвийн талаар ярилцлаа.
–Ирэх оны улсын төсөв батлагдсан цагаасаа багагүй шүүмжлэл дагуулж байна. Таны хувьд 2022 оны төсвийг том зургаар нь хэрхэн дүгнэж байна вэ?
-Засгийн газар дэвшүүлж буй бодлогоо хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь төсөв юм. Гэтэл УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо мөнгө татах байдлаар төсвийг тал талаас нь зулгаасаар төсвийн бодлого хэрэгжүүлэх механизм байх боломжийг алдагдуулдаг. Үүнээс улбаалан зардлыг хэт тэлснээр, алдагдлыг бага байгаа мэт тооцох үүднээс орлогоо хэтийдүүлэн төлөвлөх байдал давамгайлж бодит амьдрал дээр Монгол Улсын Засгийн газрын өр, төсвийн алдагдал өндөр байхад хүргэсээр байна. Ийнхүү төсвийн сахилга бат жил дараалан алдагдсаар байна. Гол нөлөөлж буй асуудал нь олон жил яригдсан төсвийн бодлогын шинэчлэл хийгдэхгүй маш их хугацаа алдсаар байгаа нь хамгийн том бэрхшээл юм даа. Тийм ч учраас бидний байнга хэлдэг өгөөжгүй, эрэмбэ дараагүй хөрөнгө оруулалт, орлгого тал нь бодит байдалтай уялдаагүй, эрсдэлээ бүрэн тооцоогүй өөдрөг төсөв батлагдлаа хэмээн дахин шүүмжлэгдэж байна. Тухайлбал, экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг 8.915.6 ам.доллар, алтны дундаж үнийг 1.821 ам.доллар, нүүрснийүнийг 130 ам.доллар гэх мэт байж болох өндөр хэмжээнд тооцсон. Мөн 36.5 сая тонн нүүрс 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт экспортлохоор төлөвлөсөн зэрэг нь төсвийн орлого тооцсон хэмжээнд бүрдэхгүй байх магадлалтайг харуулж байна. Учир нь нүүрсний тухайд 2021 онд 46 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр Гашуунсухайтаар 20.5 сая тонныг л экспортолсон. Энэ хэмжээний нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхийтөмөр зам, зүтгүүр, вагон, контейнерийн хөрөнгө оруулалт, түүнийэх үүсвэр зэрэг нь 2022 оны төсөвт төлөвлөгдсөн эсэх, пандемикийн үеийн хорио цээр, тээвэрлэлтийн эрсдэлийг тооцсон эсэх нь бүрхэг байна. Хятад руу нүүрс экспортлогчдын өрсөлдөөн ихэссэн энэ үед Таван толгойгоос Хятадын хил рүү, Зүүнбаян руу тавих замыг яаралтайбарьж дуусгаж чадвал эерэг нөлөөтэй байна. Тухайн жилийн төсвийн тухай хуулийг илүү нягт бөгөөд оновчтой байлгахад анхаарахад иргэдийн төсвийн үйл явц дахь оролцоо маш чухал. Олон улсын төсвийн түншлэлийн гаргадаг Нээлттэй төсөв индекст төсвийн иж бүрэн, ил тод мэдээлэл, иргэний нийгмийн хөндлөнгийн хяналтыг чухалчилдаг. Монгол Улс хамгийн сүүлийн байдлаар буюу 2019 оны судалгаагаар төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоогоор нийт 100 онооноос 15 оноо л авсан байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Богд Зонховын хөшөөнд баталсан төсвийн хөрөнгө оруулалтын тухайд иргэд маш их бухимдаж төсвийн хөрөнгө оруулалт зөвхөн эрэмбэ дараалал алдагдсан төдийгүй үндэслэл тооцоолол дутуу, шилжих хөрөнгө оруулалт дээр мөнгөн дүн голдуу өссөн дүнтэй орж ирдгийг нотолсон, авлига орсон байх өндөр магадлалтайг харуулсан үйл явц болов. Хэдийгээр “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болсон ч энэ мэтээр УИХ-ын гишүүдийн тойрогт хуваагдсан төсөв нь хөрөнгө оруулалтыг улсын хэмжээнд хэрэгцээ шаардлага, шаардагдах төсөв, эдийн засгийн үр өгөөж гэх мэт үзүүлэлтүүдээр нэн тэргүүний ач холбогдлоор нь эрэмбэ дараалалтай хуваарилах боломжгүй болгож байгааг нотоллоо. Төсвийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы хэлэлцүүлэг хуулийн цаг хугацаандаа багтаах нэрээр дутуу дулимаг, чанаргүй болж, гишүүд нь ч бүх мэдээллийг бүрэн аваагүй, богино хугацаанд, зөвхөн өөрсдийн тойргоо тойлсон байдлаар анхаарч төсөв баталж байгаа нь төсөв батлагдсаны маргааш нь л тодотгол хийх шаардлага гарч буй байдлаар нотлогдлоо.
2017 онд ОУВС-гийн хөтөлбөрийн хэлцэл явагдах үед Хөгжлийн банкны гэх мэт хөрөнгө оруулалтуудын зардлууд төсвөөс гадуур явж байсан нь төсвийн сахилга бат алдагдаж, нэгдмэл бус байдлыг бий болгоход хүргэж байсан. Энэ байдал дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал төрийн өмчийн компаниудаас “нийгмийн хариуцлага, байгалийн баялгийг иргэдэд хүртээх” нэрийдлээр төсвийг олон сувгаар зарж, төсвийн хяналтыг сулруулах, Сангийн яамыг алгасах оролдлогууд бий болсоор байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зарим аж ахуйн нэгж, суурин газрын иргэдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг хариуцуулж 1.2 их наяд төгрөг, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ирээдүйд олох орлогыг барьцаалж, тэтгэврийн зээлийг тэглэхэд 694.9 тэрбум төгрөг, тэтгэврийн зээлгүйбайсан ахмадуудад нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход 215.5 тэрбум төгрөгийн зардлуудыг гаргаж байна. Тиймээс төсвийн иж бүрэн байдал, сахилга батыг хангах, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ), бие даасан хараат бус эдийн засагчид, төсвийн шинжээчдийн шүүмж, санал, зөвлөмжийг сонсох, хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж байна.
-УИХ-ын дарга “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжиж чадсан төсөв боллоо гэж онцолж байсан. Энэ хүрээнд ямар дорвитой ажлууд хийгдэхээр харагдаж байна вэ?
-Энэ зорилгодоо хүрэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг сэргээх шинэчлэл хийх, төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төрийн зардлыг бууруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагуудыг хэмнэлтийн горимд ажиллах юм билээ. Мөн хувийн хэвшил гүйцэтгэх боломжтойчиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авах, нийгмийн суурь үйлчилгээнийбайгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэргээр цомхон, чадварлаг хариуцлагатайтөрийн албыг бүрдүүлэх зэрэг зорилт тавьжээ. Хавтгайрсан халамж бус хөдөлмөр эрхлэлтийг түлхүү дэмжинэ хэмээн нийгмийн халамжийн зардлыг нийт урсгал зардлын 23 хувиас дөрвөн хувь болгон бууруулан тооцжээ. 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад 5.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй2022 онд санхүүжих 2.1 их наяд төгрөгийн төгрөгийн санхүүжилт бүхий1334 төсөл, арга хэмжээ тусгагдсан байна. Үүнд зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүлсэн гэсэн боловч зам, тээврийн төсвийн хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь авто зам, барилгын салбарын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь барилга, байгууламжийн хөрөнгө оруулалт байна. Эндээс дүгнэхэд хүндээ биш цементэд зориулсан, эдийн засгийн өсөлт авчрахааргүй, үр ашгийн тооцоололгүй байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг төлөвлөлтийн аргачлалаар 16 шалгуур үзүүлэлтээр таван үе шаттайгаар эрэмбэлэн тэргүүн ээлжид хэрэгжүүлэх шаардлагатайхөрөнгө оруулалтыг тусгасан гэх хэдий ч хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зураг, төсөлгүйтөсөл, соёлын төв, спорт заалны барилга, усан бассейн, оффис конторын барилгууд олноор орсон байгаа нь хөрөнгө оруулалтын нэлээд нь шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй. Үйлдвэрлэл болон төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглээгүй, харин ч ихэнх хувь нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэх төслүүд байгаа юм. ТТБЗ-ийн дурдсанаар “материаллаг үйлдвэрлэлийн голлох яамдын хөрөнгө оруулалтын төслөөр бол жишээ нь Барилга, хот байгуулалтын сайдын хариуцах хөрөнгө оруулалтын төслийн 80 орчим хувь нь барилга (гудамж төсөл, сум, багийн тохижилт, тоглоомын талбай, орон сууцны болон гэр хорооллын шугам, гудамж талбайн тохижилт, нийтийн эзэмшлийн орон сууцны засвар, тохижилт гэх мэт) байгаа ч барилгын материалын үйлдвэртэйхолбоотойхөрөнгө оруулалт байхгүй. Зам, тээврийн сайдын төслийн 90 хувь нь зөвхөн авто замын барилга, байгууламж, Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайдын багцад ямар ч материаллаг үйлдвэрлэлийн санхүүжилт байхгүй. Ерөнхийсайдын хариуцах хөрөнгө оруулалт бараг 100 хувь (97 хувь) биеийн тамирын төсөл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төсөлд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийүйлдвэрлэлд зориулах санхүүжилтгүйатлаа гүнийхудаг, үйлчилгээнийтөвийн барилга, бэлчээрийн усан хангамж зэрэг үйлдвэрлэлийн бус барилга, байгууламжид 50 шахам тэрбум төгрөг зориулахаар төлөвлөсөн жишээтэйбайна. Үүнийзэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын 80-90 хувь нь цаашдаа төсвийн зарлагыг өсгөнө. Товчхоноор дүгнэхэд, зөвхөн төсвийн талаас нь авч үзэхэд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үлэмж их хувь нь цаашид төсвийн зарлагыг өсгөж, харин орлогыг нэмэгдүүлэхэд дорвитойнөлөөлөхгүйбайхаар харагдаж байна. Томоохон бүтээн байгуулалтын төслүүд болох Оюу толгойн далд уурхай, Таван толгойн цахилгаан станц, газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, улсын чанартайтомоохон төмөр зам, авто замын төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлэхээр тооцож, татварын бааз суурь өснө гэж үзэн татварын орлогыг 2021 оны тодотгосон төсвөөс 19.5 хувиар буюу 2,683.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнд НӨАТ, АМНАТ, гаалийн татвар, газрын тосны зэрэг татварууд 2020 оноос 86.0 хувь, 2021 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 46.4 хувиар тус тус өсөхөөр тооцсон байна. Эдгээр төлөвлөгдсөн ажлууд бодит байдал дээр хэрхэн биеллээ олох вэ гэдэг төсвийн орлого хэрхэн бүрдэх вэ гэдэгтэй шууд холбоотой юм.
-Аль арав гаруй жилийн өмнө эхлүүлж байсан төслүүд ч харагдаж байна лээ. Тэгэхээр жил бүр төсөвт өртгийг нь нэмэгдүүлээд яваад байдаг. Ер нь дуусгах сонирхол байдаг юм уу?
-Тийм ээ, ирэх жилийн төсвийн төсөлд он дамжин үргэлжилж буй төслүүдийн асуудал анхаарал татаж байна. 2017-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6.5 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан боловч энэ онуудад 4.3 их наяд төгрөгийн ажил л хийгдэсэн байна. Төлөвлөж, тооцсон хэмжээндээ санхүүжилт гараагүй гэсэн үг. 2021 оны есдүгээр сарын 29-нийбайдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 43.2 хувьтайбуюу 728.6 тэрбум төгрөгийн санхүүжилт л хийгдээд байна. Тэгэхээр ажил хугацаандаа хийгдэхгүй байгаагийн бодит шалтгаануудыг нарийн судалж хөрөнгө оруулалтын төслүүдийг хугацаанд нь хийхэд анхаарах ёстой. Үүнд яг ТЭЗҮ нь бэлэн төслүүдээ оруулсан эсэх, тендер шалгаруулах процесс болон хугацаа, худалдан авалт гэх мэт олон шалтгаанууд нөлөөлсөн байх боломжтой. Нөгөө талаар анхны өртөг нь сууриа ч тавьж дийлэхээргүй дүнтэй төслүүд оруулж ирдэг нь санаатай үйлдэл байж болох. Өөрөөр хэлбэл, Нээлттэй нийгэм форумын судалгаанд дурдсанаар 7-10 жилийн өмнө эхэлсэн 250 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 барилга, байгууламжид 2022 оны төсвөөс 38.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна. Дуусгаагүй барилгын төсөвт өртөг 280 саяас 11 тэрбум төгрөг хүртэл өссөн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 2013 онд эхэлсэн Найрамдал зуслангийн усан спорт цогцолборын санхүүжилтэд 16 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дуусаагүй учраас одоо барих нь зөв гэсэн утгыг агуулахгүй. Цаг хугацаа хойшлох тусам зөвхөн төсвийн ачааллаас гадна бусад эрсдэл дагуулна гэдгийг санах хэрэгтэй.
-Ирэх онд халамжууд зогсоно. Хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг, халаалт, дулаан, цахилгаан гээд нийгэм рүү чиглэсэн хавтгайрсан халамжуудаа төр өгөхгүй. Харин цалин, тэтгэвэр тэтгэмжийг ямар үе шаттай нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан бол?
-2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхэд бүрд сар бүр 100.0 мянган төгрөгийг олгож байна. Үүнийг цаашид Ирээдүйөв сангийн 1,461.7 тэрбум төгрөгийг 2022 онд тус санд төвлөрүүлж хүүхдийн мөнгөн хадгаламж бийболгохоор тусгажээ. Энэ шийдэл дээр талууд өөр өөр байр суурьтай байгаа. Тухайлбал, ТТБЗ үүнийг дэмжсэн байр суурьтай байсан. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар Ирээдүйн өв санг анх үүсгэсэн зорилгын дагуу өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтын төслүүдэд оруулж ирээдүй хойч үедээ хадгалж хуримтлуулах ёстой хөрөнгийг төсвийн зардал болгож гаргах гэсэн нь буруу шийдвэр гэж шүүмжилж байна. Хүүхдийн мөнгө яагаад бий болсон зорилгыг сайн бодож үзэх хэрэгтэйн дээр төсвийн чадамж, эдийн засгийн өгөөжөө бид тооцож үзэх ёстой. Өнөөдрийн энэ цаг үед яг зорилтот бүлэг болох орлого багатай өрхүүдэд хүүхдийн мөнгийг огцом бууруулахгүй үргэлжлүүлэн өгөх, харин Ирээдүйн өв сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулан хүүлэх бус (хадгаламжийн хүү бас шийдэх ёстой тулгамдсан асуудал болсон) илүү өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж өсгөж, хуримтлуулах нь илүү алсаа харсан бодлого байж болох юм.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2021 оны түвшинд хадгална хэмээн тооцжээ. Ирэх онд урсгал төсөвт цалин хөлс 41 хувиар, нийгмийн халамжийн шилжүүлэг 81 хувиар буурч байгаа бол хувийн хэвшилд шилжүүлэх ажил үйлчилгээнийтөлбөр 16 хувиар, нийгмийн суурь үйлчилгээг үр дүнд суурилсан санхүүжилтийн зарчмаар хуваарилах зардал 2.4 дахин, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал тус бүр зургаан хувиар өссөн дүнтэй байна. Урсгал зардалд эзлэх хувь хэмжээний хувьд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал хэвэндээ буюу 20 хувь, харин цалин хөлс 19-11 хувь болж найман хувиар буурсан байна. Энэ оны төсөвт төрийн албан хаагчдыг цалинтай, орлоготойбайлгах талаас нь эсхүл төрийн албан контор, эмнэлэг, сургуулийг тавтайтохитойбайртайбайлгах талаас нь харж ирснийг төрийн үйлчилгээ иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхаар өртөг зардал нь тооцогдож уу, тэдгээр үйлчилгээг хүргэх механизм нь оновчтойбайж чадаж байна уу гэдэг талаас нь сайтар анхаарна гэсэн байна. Гэвч нөгөө талдаа эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх асуудал дахин хөндөгдөх магадлалтай.
-Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас дэвшүүлсэн. Тэгвэл ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд хэдий хэмжээний хөрөнгө суулгасан байна вэ?
-2022 оноос эхлэн хавтгайрсан халамж тэтгэлгийг хязгаарлаж, зорилтот бүлэгт чиглүүлэх, ажлын байр, хуримтлал бийболгох, хөрөнгө оруулалтад илүү анхаарах зорилт тавина гэснийг дэмжиж байгаа боловч тоон мэдээлэл хангалтгүй байна. 2020 оноос тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучууд хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, ажилд бэлтгэх, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, ахмад мэргэжилтнийзөвлөх үйлчилгээ зэрэг төрлөөр урьд жилүүдэд гадныхантай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 10 их наядын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж байгаа. Энэ хөтөлбөрийн санаа нь зөв юм шиг боловч дэд хөтөлбөрүүд, зээл нь хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй байна гэсэн асуудлыг дагуулж байгаа нь үл итгэлцлийг бий болгож байна. Тэгэхээр процессын алдааг нь засахгүй бол хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай. Мөн эх үүсвэрийг тодорхой шийдэх, ил тод байлгах ёстой.
-Орлогоосоо зарлага нь давсан төсөв боллоо гэж байна. Төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ?
-2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтайбайхаар төлөвлөж, үүний 1.4 тэрбум төгрөгийг гадаадын зээлээр санхүүжүүлж, үлдсэнийг нь тогтворжуулалтын санд төвлөрөх 0.64 тэрбум төгрөг болон бонд гаргах замаар санхүүжүүлэхээр тооцсон байна. Одоогоор дотоодын бондын өрийн үлдэгдэл 3 дахин буурч, 2021 эхнийхагас жилийн байдлаар 1.046.1 тэрбум төгрөг болжээ. Цаашид төсвийг зээлийн буюу бондын хүүний зардалд ачаалахгүйн тулд дотоодын бондыг эдийн засгийн өсөлтийг хангах, төсөвт үр ашгаа өгөх, бизнесийн орчныг сайжруулах төслүүдийг санхүүжүүлэхэд зориулан гаргах, төсвийн сахилга батыг хангаж, төсвийн алдагдлыг эх үүсвэр нь шийдэгдсэн гадаадын зээлийн хэмжээгээр хязгаарлах, төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө төсвийн урсгал зардлыг цаашид нэмэгдүүлэхгүйбайх зарчим баримтлах зэргээр анхаарах шаардлагатай. Төсвийн тогтвортой байдлын хуулиа байнга өөрчлөх бус түүнд тавигдсан шалгууруудаа биелүүлэхийг зорьж ажиллавал зохистой.
-Ч.Номин сайд Богд Зонховын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Нэгэнт батлагдсан төсвийг буцаах боломжтой юу?
-Баталсан төсвийг тодотгол хийж өөрчилж болно. Угтаа аль болох тодотголгүй явах ёстой боловч олон жил бид өөдрөг төсөв баталж, бодит байдал дээр зардлаа дийлэхгүй зарим жилд хоёр ч удаа тодотгол хийж ирсэн. Харин эсрэгээрээ пандемикийн зайлшгүй тодотгол хийх шаардлагатай үед маш их цаг алдсаар байсан. Төсвийг батлангуутаа маргааш нь тодотгоно гэдэг бол “аюул”.
Монгол орны өнцөг бүрээс ирсэн бяслаг урлаачид цуглаж өөрсдийн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа.
Монгол оронд хийгдэж буй бяслаг нь байгалийн олон бүс, цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан тухайн газар нутгуудын мал, амьтдын сүүний онцлогоос хамаарч өвөрмөц амттай, цөөн төрлийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний бий болдог.
Алтайн уулсын 3000 метрийн өндөрт байдаг сарлагийн сүүгээр хийсэн бяслаг юм. Дэлхийн цөөн тооны улсад байдаг сарлагийн сүүний гарц бага хэдий ч тослог ихтэй учир сайн чанарын бяслаг гаргах авахад тохиромжтой аж.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бяслаг урлаачдаа дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тал дээр идэвх чармайлттай ажиллана гэдгээ мэдэгдлээ.
“Cheese republic” компанийн захирал, Бяслаг урлаач Я.Энхээ “Бид монголд хийж байгаа бяслагийг урлахдаа артизан маягаар буюу урлаж хийдэг. Энэ нь монгол уламжлал биш, дэлхий даяар хийдэг уламжлалт технологиор хийдэг. Үйлдвэрийн бяслаг хийх чиглэл нь Монголчууд бидэнд ач холбогдол багатай гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн том тоглогчид энэ чиглэлд маш их байдаг. Монголчуудад ямар сонголт байна вэ гэхээр. Том газар нутагтай, олон байгалийн бүстэй үүнээс үүдээд тухайн нутагт байгаа ургамал, салхи, мал, амьтдын онцлогоос шалтгаалаад өвөрмөц, цөөхөн тооны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Бид энэ жил 160 гаруй тонн бяслаг хийсэн”гэв.
Эх сурвалж: А24 агентлаг
Хилийн цэргийн төв архивын 4 лавлагааг цахимаар авах боломжтой боллоо. Тодруулбал
- Ажилласан жилийн лавлагаа,
- Тушаал, шийдвэр бусад баримтын хуулбар авах,
- Хугацаат цэргийн албан хаасан тухай лавлагаа,
- Цалингийн лавлагаа зэрэг дөрвөн лавлагаа та e-mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой юм.
Үүний зэрэгцээ, хил хамгаалах ерөнхий газар иргэн, аж ахуй нэгжид үзүүлдэг 54 үйлчилгээгээ цахимжуулаад байгаа юм.
Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн бүс, зурваст аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах иргэн, байгууллага, аж ахуй нэгжид эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд олгосон зөвшөөрлийг үндэслэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгодог юм. Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгохдоо Улсын бүртгэлийн газар, Монгол Улсын Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам зэрэг байгууллагуудаас олгосон тусгай зөвшөөрөл, эрх зүйн актыг үндэслэн олгодог ажээ.
“e-Mongolia”-д орсон Хил хамгаалах ерөнхий газрын үйлчилгээнүүд:
- Авто болон төмөр зам барих, засах /Замын гүүр, далан, ус зайлуулах байгууламж/ зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Авто зогсоол, ажилчдын амралтын байр байгуулах, ажиллуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Автомашины түрээсийн үйлчилгээ эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Ажил үйлдвэрлэл, үйлчилгээ /Цайны газар, зочид буудал, халуун ус, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх/ зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Амрах , аялах, зугаалах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Археологийн судалгаа хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Ашигт малтмал олборлолт, ашиглалтын зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Бүх төрлийн сургалт зохион байгуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Гаалийн хяналтын талбай байгуулах, авто пүү ажиллуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Газар тариалан эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Газар хөдлөлтийн чичирхийллийг судлах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Газрын тос, эрдэс баялгийн тээвэрлэлт хийх /Улс хоорондын, уртын/ зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Геологийн болон байр зүйн зураглал хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Геофизикийн судалгаа хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Жуулчны суурин бааз, кемп ажиллуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Жуулчны түр бааз, кемп ажиллуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Замын засвар үйлчилгээ, арчлан хамгаалалтын ажил эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Замын хяналт, шалгалт явуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Зэрлэг ан, амьтан /хэвлээр явагч, хөхтөн амьтан, шувуу, засаг, цагаан зээр, ховордсон бусад ан амьтан /судлах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Катерингийн үйлчилгээ эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Кино, нэвтрүүлгийн зураг авалтын зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Мал аж ахуй /өвөлжилт, хаваржилт, мал бэлчээрлүүлэх/ эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөлНислэг үйлдэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Нүүрс шигших угаах, баяжуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Палентологийн судалгаа хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Самар, жимс, эмийн ургамал түүх, мод бэлтгэх, ойн цэвэрлэгээ хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Түүх, угсаатны зүй, нүүдлийн соёл иргэншлийн судалгаа хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөлТүгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах/хайрга, дайрга, элс бэлтгэх/ зорилгоор хилийн бүс зурвас, боомтод
- нэвтрэх зөвшөөрөл
- Ургамал судлах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөлУсны хайгуул, гидрогеологийн судалгаа хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод
- нэвтрэх зөвшөөрөл
- Уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Уул уурхайн тэсэлгээ, өрөмдлөг хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Фермерийн аж ахуй эрхлэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Хадлан тэжээл хадах, бэлтгэх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Халдварт өвчний голомтын тандалт хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Харуул, хамгаалалтын зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Хилийн боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажил хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Хилийн боомтод нэвтрэх байнгын зөвшөөрөл шинээр авах, сунгах
- Хилийн боомтод нэвтрэх түр зөвшөөрөл
- Худаг, уст цэг гаргах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Цахилгаан дамжуулах шугам болон шилэн кабель татах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Шашны зан үйл хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Эрдэм шинжилгээний судалгаа хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
- Үүрэн холбоон антен суурилуулах, сүлжээний засвар үйлчилгээ хийх зорилгоор хилийн бүс зурвас, боомтод нэвтрэх зөвшөөрөл
“Оюутолгой” компанийн ТУЗ хуралдаж гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 75 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
“Turquoise Hill Resources” компани “Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлд дэвшил гарсантай холбогдуулан “Оюутолгой” компанийн ТУЗ-өөс гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг үргэлжлүүлэхэд 75 сая ам.долларын төсөв баталсан” хэмээн мэдэгдлээ. Энэхүү санхүүжилт нь ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд хүрэлцэнэ гэж тооцжээ.