Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 5138 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 41 баг, суурин 41 цэгт 91 багийн 343 эмч, ажилтан ажиллаж, 5138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бар өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 2, Ангараг гариг. Билгийн тооллын 27, Тугчин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 7:38 цагт мандан, 17:33 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийнөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Ezuvshuurul.mn цахим систем ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газрын Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын нэг хэсэг ezuvshuurul.mn ашиглалтад орлоо.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны А/281 тушаалын дагуу “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох журам”-ын 3.3, 3.4, 3.5, 3.6-д заасан үйлчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ezuvshuurul системээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлж эхэллээ.

Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд ил тод түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, цахимаар авах боломж бүрдэж байгаа юм. Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо хяналт сайжирч үйл ажиллагааны зардал буурах юм.

Ezuvshuurul.mn цахим систем нь ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой үйлчилгээг үзүүлэхээс гадна БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээллийг цахимаар хүргэх юм гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх дадлага сургуулийг зохион байгуулав

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, түймрийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд “Ногоон бүсийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Тус дадлага сургуульд дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан оролцож, Онцгой байдлын хэлтэст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, туулах чадвар сайтай “Ланд крузер-105” маркийн автомашиныг богино долгионы гар станцын хамт гардуулж өгөв.

Түүнчлэн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, түймрийн үед үүрэг гүйцэтгэх гал унтраах, аврах ангийн хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын талаар танилцуулсан.

Дадлага сургуулиар Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд түймэрт түлэгдсэн, гэмтсэн иргэдэд цаг алдалгүй үзүүлэх анхны тусламжийн хичээлийг заасан бол дүүргийн Цагдаагийн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, хорооны Засаг дарга, ажилтнууд, Чингисийн хүрээ аялал жуулчлалын бааз, бусад мэргэжлийн байгууллагууд тус тусын чиг үүргийн дагуу ой хээрийн гал түймэр унтраах дадлага сургуульд оролцож ойн түймэртэй тэмцэх хүч хэрэгслээ тодотгож ажиллалаа.

Мөн дадлага сургуульд, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудад дадлага хийж байгаа Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн 32 сонсогч оролцлоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээлээ. Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний аварга тогооч нар тодорчээ

ЗХЖШ-ын Материал, техникийн газар, “Зэвсэгт хүчний тогооч-хоол үйлдвэрлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага, “Монголын тогооч нарын холбоо”-ноос хамтран зохион байгуулсан “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд явагдлаа.

Түүнчлэн удаах байрт Зэвсэгт хүчний 027, гутгаар байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тогооч нар тус тус шалгарсан бол тусгай байрыг Зэвсэгт хүчний 017, 314 дүгээр ангийн тогооч нар эзэллээ. Мөн энэхүү тэмцээний үеэр “Авьяаслаг тогооч”, “Хамгийн холоос ирсэн баг”, “Хамгийн залуу оролцогч”, “Хамгийн настай оролцогч” зэрэг 12 номинацын эздийг тодруулсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монголын долоон бөх Белградад зодоглоно

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно.

Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртээд байна.

Белградад зодоглох Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүд:

57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

70 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн)

79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

Эмэгтэйчүүд:

53 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

Categories
мэдээ нийгэм

Zeffiro INC компанийн захирал И Чанг Сон: БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа “Солонгосын эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих агентлаг”-тай хамтран Монголд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах дэлгүүрийг нээгээд байна

БНСУ-ын олон улсын худалдааны “Zeffiro” INC компанийн захирал И Чанг Сонтой ярилцлаа.


Тус компани Монголд БНСУ-ын гоо сайхны салбарыг төлөөлсөн “K-beauty ON” томоохон дэлгүүрийг нээгээд байгаа билээ.

-Сайн байна уу. Та өөрийгөө манайуншигчдадтанилцуулахгүй юу. Танай компани ямар чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

– Zeffiro хувьцаат компани нь Өмнөд Солонгос улсаас эхлэлтэй Япон, АНУ,ИхБритани,ОХУ-дтустускомпанианээнажиллуулжбай­гаа бөгөөд Солонгосын төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр B2C(Бизнес эрхлэгчээс > хэрэглэгч) болон B2B (Бизнес эрхлэгчээс > бизнес эрхлэгч) худалдаа эрхэлдэг цахим худалдааны экспортоор мэр­гэшсэн байгууллага юм. Одоогоор Өмнөд Солонгосын 500 компаниас бараа бүтээгдэхүүнээ татаж, олон улсын зах зээлд гаргаж байна. Манай компанийн нэр болох Zeffiro нь Италиар “сэвшээ салхи” гэсэн утгатай үг. “Сэвшээ салхи мэт нам гүм, амар тайвнаар дэлхий рүү тархана” гэсэн утга санаатайгаар анх компанийнхаа нэрийг өгч байсан.

Zeffiro INC нь Өмнөд Солонгос улсын ихэвчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авчгадаадын Wildberries, Amazon, E-bay зэрэг онлайн худал­дааны сүлжээгээр дамжуулан борлуулдаг. Энэ нь дэлхийн улс орнуудтай орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр онлайнаар холбогдон бизнесээ явуулдаг давуу талтай. Гэвч жижиг дунд бизнес эрхлэглэгчид ОУ-ын цахим худалдааг тэр бүр үр дүнтэйгээр ашиглаж чаддаггүй. ОУ-ын цахим худалдааны салбарт амжилт олъё гэвэл маш их туршлага болон ОУ-ын худалдаа, хуулийн талаарх мэдлэг хэрэгтэй болдог.

-Өмнө нь та манай улсад зо­хион байгуулагдсан “Азийн хөрөнгө оруулагчид Монголд” арга хэмжээнд урилгаар ирж илт­гэл тавин Монголын үйлд­вэр­лэгчидтэй уулзаж байсан бай­на. Монголын экспортын боломжийн талаар санаа бодлоо хуваалцахгүй юу?

-Одоогоос хоёр жилийн өмнө Монголд ирж орчин үеийн ОУ-ын худалдааны чиг хандлага, Цахим худалдаа болон Онлайн Маркетинг гэсэн сэдвүүдээр үйлдвэрлэл эрхлэгчдэд илтгэл тавьж байсан. Монгол бүтээгдэхүүнүүд дунд маш чанартай бүтээгдэхүүнүүд зөндөө байсан. Гэвч гадаадын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ худалдаалах нөүхау дутагдалтайгаас дотооддоо худалдаалах төдийхнөөр сэтгэл ханаж байгаа байдал ажиглагдсан. Мэ­дээж үйлдвэрлэл эрхлэгч ОУ-ын ху­дал­даанытуршлагахуримтлуулна гэдэг маш хэцүү. Тиймээс Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсад эскпортолдог мэргэжлийн байгуул­лагууд улам хөгжин хоорондын гүүрийн үүрэг гүйцэтгэвэл сайн гэж бодож байна.

-Энэ удаа “Zeffiro inc” компани Монголд Солонгосын гоо сайх­ны брэндүүдийн төрөлжсөн дэл­гүүрийг нээж байгаа юм бай­на. Энэ дэлгүүр манайд үйл ажил­­лагаа явуулдаг бусад гад­ны байгууллагаас юугаараа онц­логтой вэ?

-Солонгосынгоосайхны сал­барыг бүхэлд нь хариуцдаг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа “Солонгосын эрүүл мэндийн ажүйлдвэрийгдэмжихагентлаг” -тайхамт­ран Монголд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах дэлгүүрийг нээсэн. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор 2021 онд Орос, Вьетнам, Сингапур, Энэтхэг, Индонез, Чили зэрэг улсуудад мөн адил ажил өрнөж байгаа бөгөөд Zeffiro INC нь Солонгосын Эрүүл мэнд Аж үйлдвэрийг дэмжих агентлагийн ажлаар Монголын бүсийг хариуцаж ажиллаж байна.

Монголд Солонгосын олон алдар­тай гоо сайхны брэндүүд орж ирсэн байна. Гэсэн хэдий ч бид энэхүү Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны дэл­гүүрээрээ дамжуулан үнэ боломжийн хэрнээ чанартай олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчид хүргэхээр хичээн ажиллах болно.

-Танай дэлгүүрБНСУ-ын Зас­гийн газрын харьяа Эрүүл мэнд аж үйлдвэрийг дэмжих агент­лагийн дэмжлэгтэйгээр нээгдэж байгаа гэлээ. Тэгэхээр төрөөс бодлогоор экспортыг дэмждэг гэж ойлголоо. Засгийн газраас яг ямар чиглэлээр, яаж дэмжлэг үзүүлдэг талаар сонирхуулж болох уу?

-Zeffiro INC нь янз бүрийн орны гадаадын бүсийн мэргэжилтнүүд болон ОУ-ын сурталчилгаа мар­кетин­гийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн компани юм. Гадаадын зах зээлд хөл тавих өргөжин тэлэх шаардлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусалдаг. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд бид Ерөнхийлөгчийн нэрэмжит шаг­налзэрэг олон магтаал, шагнал урам­­шууллыгхүртсэн. Өмнөд Солон­госын засгийн газар эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспорт, маркетингдтусламж үзүүлэх зорил­гоор “Экспортын Ваучер” гэсэн хэл­бэрээр дэмжлэг үзүүлдэг. Манай компани нь энэ­хүү “Экспортын Вау­чер”-ийг гүй­цэтгэгч байгууллагын хувьд бизнес эрхлэгчдийн нэрийн өмнөөс бараа бүтээгдэхүүнийг нь гадаадын зах зээлд нэвтрүүлэх, сур­талчлах та­ниулах, маркетинг хийж өгөх зэрэг ажлыг гүйцэтгэж явуулдаг.

Мөн үүнээс гадна KOTRA, KITA, KOSME, KHIDI зэрэг хуулийн дагуу байгуулагдсан төрийн байгуул­лагуудад ч гэсэн жижиг дунд биз­нес эрхлэгчдийн экспортын өрсөл­дөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын сурталчилгааны маркетинг, гадаадын шууд борлуулалтад дэмжлэг үзүүлэх ажлыг маш их зохион явуулдаг. Манай компани энэхүү засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого дэмжлэгийн хүрээнд Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд дээрх олон төрлийн бизнесийн гүйцэтгэгч байгууллагаар оролцдог.

-Таны харж байгаагаар Монголын үйлдвэрлэл эрхлэгчид экспортоо нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

Монголд маш сайн чанарын нэхмэлийн бүтээгдэхүүнүүд олон байгаа боловч дизайн болон гүйцэтгэлийн чадвар бага зэргийн дутагдалтай. Мөн Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид гадаадын зах зээлд гарахыг хүсдэг боловч гадаад руу экспорт хийх байгууллага, бү­тэц, мэргэжлийн хүмүүсийн дутаг­дал­тайгаас гадны зах зээлд амжилт­тайгаар өрсөлдөж чадахгүй байна гэж харж байна. Гадаадын зах зээл дээрбараа бүтээгдэхүүн гаргах ажил нь өөрөө ОУ-ын асуудал учир мэр­гэжлийн түвшинд гүйцэтгэх хэрэгтэй. Zeffiro INC Өмнөд Солонгос улсын компаниудын экспорт, гадаад маркетингийг хийж өгч тусалдаг бай­гууллагын хувьд өөрсдийн бүтэц, нөүхау, ОУ-ын худалдааны сувгаа ашиглан Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад руу экспорт хийхэд тусалж хамтран ажил­лах болно. Гадаадын зах зээлд гарахад шаардагддаг стандарт, тусгай зөвшөөрөл, гаалийн асуудал зэрэгт тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа Zeffiro гадаад дахь хуулийн байгууллага болон хамтран ажиллагч байгууллагуудаараа дам­жуулан тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой учир Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бү­тээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Танд баярлалаа. Асуултуудад маань дэлгэрэнгүй хариулж Мон­голын жижиг дунд үйлдвэрүүдэд нэн хэрэгтэй мэдээлэл өглөө.

-Баярлалаа. Уншигчдаасаа мөн манай дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсье. Цаашидолонталаармонгол бизнесэрхлэгчидтэйхамтранажил­лах болно.

ДЭЛГҮҮРИЙН ХАЯГ:
K-beauty ON салбар1. БГД Максмолл худалдааны төв 1 давхар
K-beauty ON салбар2. ХУД Яармаг Food city худалдааны төв 1 давхар
Инстаграм хаяг: @koreanworld_mn

Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг хүлээж авахгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа.

“Их наяд хөгжил” компани 5 дугаар сургуулийн барилгын ажлыг найман жилийн өмнө эхлүүлсэн хэдий ч ашиглалтад оруулаагүй байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 95 хувийг гүйцэтгэгч компанид өгөөд байгаа аж. БШУ-ы дэд сайд стандартын шаардлага хангахгүй барилгыг хүлээж авахгүй гэдгийг хэлсэн бол УИХ-ын дарга ирэх 12 дугаар сарын 1 гэхэд барилгын ажлыг хүлээлгэж өгөх үүрэг өглөө.

“Номгон” сургуулийн хувьд сургуулийн барилгаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. 960 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан тус сургуульд өнөөдрийн байдлаар 2554 хүүхэд суралцаж байна. Мөн хичээлийн хоёр байртай ч нэг нь сургалтын зориулалтын байр биш учир өргөтгөлийн барилгыг бариулжээ.

Баянхонгор аймгийн хувьд гурван ээлжээр хичээллэж буй сургууль байхгүй. Нийт хүүхдийн 70 орчим хувь нь нэгдүгээр ээлжинд, үлдсэн нь хоёрдугаар ээлжинд хичээллэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно