Categories
мэдээ нийгэм

Өчигдөр хулгайтай холбоотой 27 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1659, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 84 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 88, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 119, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 107, эрүүлжүүлэх байранд хоносон 224, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 79 тохиолдол гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Б.Бадамхорлоо жилд 200 мянга орчим шил цуглуулж, компанид нийлүүлдэг

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн иргэн Б.Бадамхорлоо 1994 оноос хойш архины шил цуглуулж худалдан авч “АПУ” ХХК-д нийлүүлж байна.

Жилд 200 мянга орчим шил цуглуулж нийлүүлдэг аж. Тэрбээр тодорхой хэмжээний орлогоо нэмэгдүүлэхээс гадна байгаль орчноо хамгаалахыг зорьжээ.

Учир нь архины шил, гялгар уут хөрсөнд хамгийн удаан шингэдэг тул үүнд маш их эмзэглэж явдаг байна.

Б.Бадамхорлоо аймгийнхаа гудамж талбайд хөглөрсөн архины шилийг өөрөө түүх, баар ресторануудаас гарсаныг нь худалан авах зэргээр ажилладаг гэнэ.

Мөн ачилтын хүн цалинжуулан ажлуулахаас гадна нутгийнхаа иргэдийг агуулах хашаанд авч ирж өгч болно шүү гэдгийг дамжуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: УИХ-ын даргын урсгал зардлыг 4.9 тэрбумаар нэмэгдүүлэхийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр төсөвт зардал нэмэх асуудлаар санал хураалт явуулав. Тодруулбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урсгал зардлыг 300 сая төгрөгөөр,

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Бага Хурлын зарим гишүүнд нэг удаагийн мөнгөн дэмжлэг үзүүлэхэд зориулж 840 сая төгрөг,

Ардын Их Хурлын депутатуудад буцалтгүй тусламж үзүүлэхэд зориулж 2 тэрбум 350 сая төгрөг,

Үндсэн хуулийн 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зориулж 200 сая төгрөг,

УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдахтай холбогдуулж, хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах 1 тэрбум 562.8 сая төгрөг буюу нийт 4 тэрбум 952.8 төгрөгийг УИХ-ын даргын урсгал зардалд нэмж тусгах,

ХЭҮК-ын даргын урсгалд зардлыг 1 тэрбум 664.6 сая төгрөгөөр,

Түүх, соёл, үндэсний урлагийг гадаад, дотоодод түгээн сурталчлах төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулж 400 сая төгрөг,

Аймаг, сум, нийслэл, дүүрэгт номын баярыг уламжлал болгон хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтэд 1 тэрбум төгрөг буюу нийт 1.4 тэрбум төгрөгийг Соёлын сайдын урсгал зардалд нэмэх,

Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардлыг 1 тэрбум 427.5 сая төгрөгөөр,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багцад тусгагдсан Шүүхийн сахилгын хорооны зардалд 1 тэрбум 475.5 сая төгрөгийн санхүүжилтээс 1 тэрбум төгрөгийг ШЕЗ-ийн урсгал зардлыг нэмэгдүүлэхээр үлдээх, 475.5 сая төгрөгийг Сахилгын хорооны урсгал зардалд шилжүүлэх. Мөн хорооны урсгал зардалд 1 тэрбум 262.5 сая төгрөгийг нэмж тусган нийт дүнгээр шүүхийн Сахилгын хорооны урсгал зардлыг 1 тэрбум 738 сая төгрөгөөр тооцож төсөлд тусгах.

Ийнхүү дээрх дүнгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Дагуул хотуудыг нийслэлийн эдийн засгийн тусгай бүс болгоно

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахын тулд зургаан чиглэл, 24 зорилт, 140 арга хэмжээг төлөвлөөд байгааг танилцууллаа. Орон нутагт таатай амьдрах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлд 14 зорилт, 90 арга хэмжээ байгаа бол Улаанбаатар хотод дагуул хот, тосгод, дэд төвийг байгуулах чиглэлээр 10 зорилт, 50 арга хэмжээ төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа 3000 гаруй иргэн, 300 аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын саналыг авч үнэлүүлсэн гэдгийг тодотгож байлаа.

Улаанбаатар хотын түгжрэлийг дангаар нь шийдэх боломжгүйн дээр төвлөрөл сааруулах бодлого явуулж байж үр дүнд хүрнэ гэсэн гаргалгааны дагуу энэхүү төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Зөвхөн 2020 онд л гэхэд нийслэл 41 мянган иргэнээр бүл нэмсэн байна. Сүүлийн долоон жилийн дунджаар 31 мянган иргэн Улаанбаатарт шилжин ирсэн бөгөөд энэ нь Ховд аймгийн төвийн хүн амын тоотой дүйж байгаа юм. Иргэд нийслэлд шилжин ирж буй шалтгаан, зорилго, зорилтыг судлахад хөдөөд ажлын байргүйн дээр дээд боловсрол эзэмшихээр ирдэг бөгөөд 18-24 насныхан 64 хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасанчлан энэ байдлаар үргэлжилбэл 2040 онд Монгол Улсын хүн ам 4.6 саяд хүрч, тэдгээрийн 56 хувь нь Улаанбаатарт амьдарч байх юм. Чухам тиймээс хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг үндэсний хэмжээнд тавьж, анхаарал хандуулж байгаа юм.

Төвлөрөл сааруулахын хамгийн эхний үндэс нь сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, улсын бүсчилсэн болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Замын-Үүдийг хотын статустай болгох гэхчлэн өргөн хүрээний зорилт ч багтжээ. Бүс нутгийн хөгжлийг дэмжих аваас заавал Улаанбаатарт ирж амьдрах шаардлагагүй болно гэж судалгаанд оролцогчдын 81 хувь хариулжээ. Түүнчлэн орон нутагт бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, бизнес эрхлэх хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн байгууллагуудын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зарим их, дээд сургуулийн салбарыг орон нутагт байгуулах, нэн шаардлагатай мэргэжилтнийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэн сургах зорилтыг багтаажээ.

Төвлөрөл сааруулах дараагийн томоохон зорилт нь Улаанбаатар хотын дагуул хот байгуулах юм. Өнөөдрийн байдлаар Их, Бага тойрууд хамгийн их нягтаршилтай бүс оршдог аж. Тиймээс Их, Бага тойрууд барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаагийн дээр зургаан хувийн зээлийг ч нягтаршилтай бүсэд байршиж буй байруудад олгохгүй байх зэрэг бодлогыг баримтлах саналыг боловсруулсан байна. Дагуул хот нь нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байх бөгөөд тэнд үйлдвэрлэл, бизнес эрхлэхэд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Худалдаа, үйлчилгээний газрууд 07:00-00:00 цаг хүртэл ажиллах захирамж сар гаруйн өмнөөс үйлчилж эхэлжээ

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд 07:00-00:00 цаг хүртэл ажиллах тухай нийслэлийн Засаг даргын захирамж сар гаруйн өмнө гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр А/739 дүгээр захирамж гаргаж, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг хүртэл байхаар тусгаж, өмнө үйлчилж байсан 22:00 цаг хүртэл ажиллах тухай захирамжаа хүчингүй болгосон байна.

Гэхдээ хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллах тухай Нийслэлийн Онцгой комиссоос ямар нэг мэдээлэл хийгээгүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Ган-Очир: АН-ын “Онц Их хурал”-аар сонгуулиудын үр дүнд шударга дүгнэлт өгч, намын эв нэгдлийг хангуулна

Ардчилсан нам энэ сарын 5-нд буюу маргааш “Эв нэгдлийн Их хурал”-аа зарлаад байсан билээ. Тэгвэл энэ Их хурлыг хийх бэлтгэл ажил хангалтгүй байгаа учраас хойшлуулах саналыг М.Тулгатын талын АН-аас тавьсан байна. Харин О.Цогтгэрэлийн талын АН хурлаа явуулна гэсэн байр суурьтай байгаа юм. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, “Онц Их хурал”-ын төлөөлөгч Б.Ган-Очиртой ярилцлаа.


-“Онц Их хурал”-ын бэлтгэл ажил хангагдав уу. Хичнээн төлөөлөгч оролцох вэ?

-АН-ын энэ удаагийн Их хурлын бэлтгэл ажлууд маань дуусч байна. Монгол орны өнцөг булан бүрээс АН-ын гишүүд маань цугларч байгаа. Нийслэлд 330 сумаас төлөөлөгчид ирнэ. Сум болгоны хурлын төлөөлөгчид хурлаа хийгээд тогтоолоо гарагад, төлөөлөгчөө Их хуралд оролцуулахаар сонгосон байна. Их хуралд төлөөлөгчөө сонгоно гэдэг тун хариуцлагатай ажил. Тогтоол шийдвэрүүдээ гаргаад, бүх дарга нар маань тамга бичиг баримтуудаа аваад хүрч ирж байгаа. Гол нь Их хурал маань хүлээн зөвшөөрөгдсөн хурал уу гэдгээ хангахын тулд АН-ын үндсэн дүрэмд төдийгүй улс төрийн намуудын тухай хуульд заасан байдагчлан “Тухайн Их хурал хуралдахын тулд төлөөлөгчид нь өөрсдөө гишүүдийнхээ яг орон нутгаас нь сонгогдсон хүмүүс байх ёстой” гэсэн шаардлагыг бүрэн хангаад явж байна. Иймд АН-ын анхан шатны нэгж үүрүүдээс сонгогдсон 1318 төлөөлөгч маргааш “Онц Их хурал”-аа явуулна.

-Энэ удаагийн Их хурал бол намын хувь заяаг шийдэх түүхэн ач холбогдолтой гэж жирийн гишүүд үзэж байсан. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ. Та бүхэн “Онц Их хурал”-аасаа ямар үр дүн хүлээж байна вэ?

-Ер нь хурлаар хоёр гол асуудлыг шийдэх болов уу. Нэгдүгээрт, АН байгуулагдсан цагаасаа хойш 21 жилийн хугацаанд улс төрийн сонгуульд орсон хамгийн муу үр дүнтэй дөрвөн сонгуулийг дараалан амслаа.

УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль, нөхөн сонгуулиудад АН үр дүн муутай оролцсон энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, бодит асуудлуудаа заавал ярилцаж, хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, сүүлийн үед намын даргын маргаантай асуудлуудаар хоёр тал болчихоод хоорондоо толхилцоод яваад байгаа асуудлыг авч хэлэлцэнэ. Дотоод сонгуулийн хорооны явуулсан, цахим, цаасан сонгуулиудын аль нь үр дүнтэй юм, юу болсон юм, хэдэн гишүүн орсон юм гээд олон асуудлыг ярилцах ёстой. Энэ хоёр чиглэлд “Онц Их хурал”-аа хуралдуулна гэж ойлгож болно.

-Сонгуулийн үр дүнгүүд үнэхээр хангалтгүй байсан шалтгаан нь намын хагаралтай шууд холбоотой. Сая нөхөн сонгуулийн өмнө эвлэрч байгаа гэж зарлаж байсан нь жүжиг байв уу. Гэтэл одоо ээлжит Их хурал дээрээ дахиад л хоёр талд гарчихлаа?

-Нөхөн сонгуультай холбоотой ажил дээр нэр дэвшсэн Э.Бат-Үүл баатар маань хоёр тал эвлэрэхтэй холбогдолтой асуудлыг санаачилж, сонгуулийн үеэр О.Цогтгэрэл, М.Тулгат дарга нар хамтарч мэдэгдэл хийгээд, ер нь эвлэрч учраа олох ёстой гэж Их хурал зарласан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын цэвэр дүрмээр аваад үзэх юм бол энэ удаагийн Их хурал дээр О.Цогтгэрэл дарга М.Тулгат дарга байхгүй байсан ч хамаагүйгээр бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлаа шийднэ. Яагаад гэвэл манай намын төдийгүй улс төрийн намуудын дээд эрх бүхий байгууллага нь Их хурал байдаг. Их хурал дээр ярих гээд байгаа асуудал нь сонгуультай холбоотой тогтоол шийдвэр, явсан сонгуулийн аль нь хүчин төгөлдөр байв, аль нь хуульд нийцсэн, аль нь дүрэмд нийцсэн байгаа гэдгийг авч хэлэлцэх гээд байна. Тэгэхээр бүх асуудлуудыг авч хэлэлцээд дүгнэлт, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байгууллага нь Их хурал. Иймд бид бүхэн хоёр талд гараад түүнээс ч олон ашиг сонирхол яваад байгаа энэ асуудлуудыг эрх мэдэл бүхий байгууллагаар шийдвэрлүүлье гэсэн АН-ын 290 орчим ҮБХ-ны гишүүдийн зарласан Их хурал юм. Энэ Их хурлыг хэн нэгэн дарга зарлаагүй. Намын дүрэмд зааснаар ҮБХ өөрөө нийт гишүүдийн 50 дээр нэмэх нэг гарын үсэг зурсан л бол автоматаар баталгаажиж намын Их хурлыг зарлах эрхтэй болдог. Энэ бол байгууллагын асуудал юм.

-Уг нь энэ Их хурлаар эвлэрнэ гэж байсан шүү дээ, бас яагаад талцчихав аа. М.Тулгатын тал бэлтгэл ажил хангагдаагүй гээд хойшлуулах санал тавьсан юм биш үү?

-Намын Их хурлын бэлтгэл гэдэг бол Баян-Өлгий аймгийн гишүүд тэндээ хурлаа хийж, Их хуралд төлөөлөгчөө сонгохыг, Дорнод аймгийн Халгол сумын гишүүд хуралдаж төлөөлөгчөө сонгохыг, Сэлэнгийн Баруунхараа сумынхан дотооддоо хуралдаж, төлөөлөгчөө сонгохыг хэлнэ. Өмнө бэлтгэл ажил дээр гараад байгаа шүүхийн маргаан олон түмний нүдэн дээр ил байгаа. Тэгэхээр энэ асуудлыг Их хурлаар хэлэлцүүлэн шийдэх нь бэлтгэл ажил болохоос биш, М.Тулгат даргын, О.Цогтгэрэл даргын хувийн бэлтгэл хангагдсан уу гэдэг нь ач холбогдлын хувьд дараагийн асуудал. Тэр хүмүүс зүгээр зангиагаа зүүгээд Их хурал дээр ирээд гишүүдийнхээ үгийг сонсох ёстой. Асуудлуудаа өөрсдөө учирлан тайлбарлаж, асуултад нь хариулах ёстой. Бэлтгэлийг шууд хангах ёстой. Түүнээс биш бэлтгэл ажил хангана гэдгийг хоёр гурван дарга хоорондоо суугаад албан тушаалаа хоорондоо тохирчихоод Их хурал дээр орж ирж батлуулахыг хэлэхгүй. Тэгэх юм бол ардчилал биш. Ардчилал гэдэг бол ард түмнээс байгуулагдсан ард түмний засаглал. Нам гэдэг бол намын гишүүд өөрсдөө үзэл санаан дээрээ байгуулагдсан байгууллага. Намын эрх мэдэл бүхий гишүүд нь өөрсдөө төлөөлөгчдөө сонгон Их хурлаа хийх нь хүн төрөлхтний өөрийнх нь улс төрийн тогтолцоог эрүүл шударга зөв болгож ирсэн түүх нь юм. Үүнээс өөр бэлтгэл ажил гэж байхгүй.

-Механик эв нэгдэл жинхэнэ биш болохоор намын хувь заяанд сайнаар нөлөөлж чадахгүй гээд байгаа бололтой?

-Yзэгдэл нь механик биш. Хуваагдал нь механик. Зөвхөн цөөхөн хүний хүрээнд үүссэн гомдол хагарлыг нийт АН-ын хагарал мэт харагдуулаад байгаа механик хагарал. Яг бодит байдал дээр орон нутагт хоёр хуваагдсан баг, сум байхгүй. Нийслэлд ч хоёр хуваагдсан дүүрэг байхгүй. Тэгэхээр АН эв нэгдэлтэй байгаа. Хямралын шалтгаан зөвхөн тамга тойрсон хэрүүл. Цөөн тооны анхдагч ах нарын хувийн шинжтэй. Бусад хүн мэдэхгүй өс хонзон өөрөө намыг механикаар хагаралд оруулаад хямралд өртсөн мэт харагдуулаад байгаа.Загас толгойноосоо өтдөг, булаг ундаргаасаа бохирддог гэдэг шиг дээр гараад байгаа ялих шалихгүй хэрүүл АН-ыг хувааж, дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн МАН-ын адын хүсэлд нь өгөөш болоод үндэсний хямрал болгоод байна. Тэр нь МАН-ын эгэл жирийн гишүүд болон жирийн дарга нарынх нь гаргаад байгаа араншин биш. Ардын нам ч гэсэн бодит байдал дээр маш их дарангуйлалд өртсөн. Намын дарангуйлал нь төрийн албаны дарангуйлал болчихсон байгаа.

-Та бүхний Онц их хурал гэж нэрлээд хуралдуулах гээд байгаа цаад зорилго юу юм бэ?

-АН-аас ч өргөн хүрээтэй ойлголт болох ардчиллыг түшиж, тулж, хамгаалж явдаг энэ гол багана өөрөө хямралд өртлөө. Ардчилал хямралд өртлөө. Тэгэх юм бол хоёр том гүрний дунд байгаа Монгол Улсын хувьд геополитикийн төдийгүй тусгаар тогтнолын маш эгзэгтэй асуудлууд гарч ирнэ. Тиймээс ардчиллыг бэхжүүлэхийн тулд түүний харуул болсон АН өөрөө асуудлыг шийдвэрлэж, эрүүл зөв үндэсний бахархалт нам байх ёстой. Зөвхөн сонгуульд ялах нь гол зорилго биш. Энэ Монгол Улсыг хамгаалж бүрэн бүтэн авч явах нь гол зорилго юм. Ер нь өнгөрсөн түүхийг харах юм бол нэг хаан энэ хоёр хөршийн дарамтыг тэсээгүй Богд хааны үе, нэг удирдагч тэсээгүй Х.Чойбалсангийн үе, нэг нам өөрөө тэсч чадаагүй Ю.Цэдэнбалын үе гээд 1990 онд түүхийн дуудлагаар АН-ыг авчирч Монгол төрийн хоёр баганы нэгээр Монголын ард түмэн өөрсдөө бүтээсэн зүйл юм. Гэтэл 30 жилийн дараа энэ нам маань өөрөө системийн хямралд бодитоор өртөөд, анхдагчдынхаа хэрүүл зодоонд туйлдаж, сонгуульд ялагдаж, эрх мэдэл алдахын хэрээр төрд ард түмний татварт хяналт тавьдаг сөрөг хүчний дуу хоолой хүчин мөхөсдлөө. Энэ хүсэл эрмэлзэл өөрөө МАН-д байна. МАН-ын жирийн гишүүн биш, жирийн даргад ч биш. Ганцаархнаа 100 жилийн турш Монгол Улсыг эзэгнэн захирах гэсэн хүсэл шунал. Тэр зүйл нь цаанаасаа үйлд гээд шаардаад байх шиг байна. Энэ болгоны эсрэг сөрөг хүчин өөрөө хүчтэй иргэдийнхээ талд байх ёстой. Үүний тулд “Онц Их хурал”-ыг хуралдуулах, намын маргаантай асуудлуудыг нэг тийш нь шийдэх, намын эгэл жирийн гишүүдийнхээ үгийг дарга нар нь ирж сонсож, бүр загнуулах хэрэгтэй байна.

-Энэ Их хурлыг дүрмийн бус, О.Цогтгэрэлийн тал зохион байгуулж нэг талыг барьсан, шахсан, улмаар намын дарга болох зорилготой байгаа учраас дэмжихгүйгээ нөгөө тал илэрхийлээд байгаа юм биш үү?

-Маргаан хаана ч гардаг. Айл гэр, албан байгууллагад ч. Хувь хүмүүсийнх нь өс хонзонгийн асуудлыг хөөгөөд байх юм бол маргаан огт шийдэгдэхгүй. Тиймээс тэрийг нийт олноороо хэлэлцэж, заавал шүүх ёстой. Тэр том улс төрийн намын байгууллага гэдэг өнцгөөрөө намын “Онц Их хурал” зарлагдсан.

-АН-ын дүрэмд ээлжит болон ээлжит бус Их хурал хэмээн заасан байдаг гэж байсан. “Онц Их хурал” гэж тодотгосны учир юу вэ?

-Намын Их хурал дээр ээлжит, ээлжит бус гэж байгаа нь үнэн. ҮБХ-ын 390 гишүүний 50 нэмэх нэг нь автоматаар хуралдаад хурлаа зарладаг эрхтэй. Тухайн нөхцөл байдлаасаа хамаараад нийгэмд өгч байгаа гол мессэж гэдэг утгаараа энэ удаагийн Их хурлыг “Онц Их хурал” гэж тодотгож байгаа юм. Яагаад гэвэл эв нэгдлийн асуудал гэдэг нь Их хурлын нэг хэсэг. Нөгөө хэсэг нь өнгөрсөн сонгуулиудын ялагдалд үнэн болоод шударга дүгнэлт өгөх ёстой.

-Их хурлаар тухайлсан хүнд хариуцлага ярих уу?

-АН-ын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөөд байгаа хямралыг ярилцана. Хүн ярихгүй. Албан тушаалтанд хариуцлага ярина. Үндсэн дүрмийн хороо хоёр байгаа. Аль нь хүчинтэй юм, аль нь хүчингүй юм. Яагаад юм бэ гэдэг асуудлуудыг хэлэлцэх бүрэн эрх нь Их хуралд хадгалагддаг.

-Цар тахлын үеийн халдваргүйжүүлэлтийн дэглэмээ хэрхэн баримталж ажиллах вэ?

-Монголчууд хувь хүнийхээ хувьд, АН ч гэсэн зохион байгуулалтынхаа хувьд бүх зааварчилгаа түрүүлээд өгөгдчихсөн байгаа. Их хурал нэг өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын хөдөлгөөнд хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг туршиж байна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй.

Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нутагшуулах зорилгоор 30 хоногийн туршилт, ажиглалт хийв. Уг ажлыг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зам тээврийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хийж гүйцэтгэлээ.

Туршилтыг хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 дүрмийг хиймэл оюун ухаанд сургаж, Баянгол дүүрэг “Гранд плаза”-гийн уулзварт зөрчлийг илрүүлсэн юм. Туршилтын үеэр жолооч нар нэг минутад 10-12, хоногт 2500-3000 зөрчил гаргаж байсныг илрүүллээ. Нийт зөрчил илрүүлэлт 95 хувьтай гарсан байна. Энэ нь зөвхөн нэг уулзварт илэрсэн зөрчил бөгөөд бусад уулзварт ч мөн тооны зөрчил гардаг гэсэн үг юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр авто замд ачаалал үүсэхээс гадна цаашлаад иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох эрсдэлийг бий болгож байдаг. Системүүдийг туршиж үзсэний үр дүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, хянах, удирдах бүрэн боломжтой нь харагдаж байна.

Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлснээр

  • Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хянаж сайжруулах,
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дундаж хурдыг мэдэх,
  • Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд авч, дүн шинжилгээ хийх,
  • Замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт тавих
  • Татвар төлөлт, даатгалд хамрагдсан эсэхэд хяналт тавих боломж бүрдэх юм.

Мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад “Смарт кар” системийг ашиглаж, цоо шинэ дэвшил гаргахаар зорин ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем буюу www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулж 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг билээ.

Цаашид “Смарт кар” аппликэйшнд шинэчлэл хийснээр гарах давуу талууд:

  • Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
  • Засвартай болон түр хаасан замын мэдээллийг урьдчилан авч, цаг заваа хэмнэнэ.
  • Авто зогсоолын байршлаас гадна сул зогсоолын мэдээллийг харах боломжтой. Мөн авто зогсоол ашигласан төлбөрөө төлөх боломжтой.
  • Нийтийн тээврийн зорчилт, чиглэл, ачааллын мэдээллийг харах боломжтой. Ингэснээр та гэрээсээ гарахаасаа өмнө замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн мэдээллийг аппликэйшнээр цаг алдалгүй хүлээн авах юм.
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, зам тээврийн ослын мэдээллийг хүлээн авах боломжтой.
  • Таны албан журмын даатгалын хугацаа дууссаныг сануулна.
  • Машинд гэнэтийн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд танд хамгийн ойр авто засварын газар, сэлбэгийн худалдааны төвийн байршлыг харуулна.
  • Татвар, торгууль, даатгал зэрэг автомашинтай холбоотой бүхий л төлбөр, хураамжийг тээврийн хэрэгслийн нэгдсэн системээр төлнө.
  • Замын хөдөлгөөний зөрчлийг дүрсжүүлэн мэдээлэх боломжтой. Үүнээс гадна авто замын эвдрэл гэмтлийн талаарх санал, гомдлоо илгээж шийдвэрлүүлээрэй.
  • Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийн мэдээллийг аппликэйшнаар харах боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын олимпийн танхимыг шинэчилж олимпизмыг сурталчлах, соён гэгээрүүлэх танхим болгоно

Монголын үндэсний олимпын хорооны Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөний үеэр Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт сургууль, цэцэрлэгүүдэд байгаа олимпын танхимыг шинэчлэн сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тусгасан байна.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын спорт, олимпизмыг сурталчлан таниулах ажил эрчимжинэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр МҮОХ-той байгуулж буй санамж бичгийн амин сүнс нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхэд, багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.

Олимпийн 30 медаль ямар үнэ цэнээр Монголын ард түмэнд ирсэн юм бэ, энэ амжилтуудыг гаргахын тулд тамирчид маань ямар их тэсвэр тэвчээр, хичээл чармайлт гаргасан юм бэ гэдгийг мэдрүүлэх ёстой. Ийм тэсвэр тэвчээр гаргах боломж бололцоо хүн бүрт бий. Тийм учраас бүх хүүхдэд энэ үзэл санааг ойлгуулах ёстой юм.

Бид 3.2 сая иргэнтэй хэрнээ олимпийн наадмаас авсан медалийнхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог. Монгол хүнд ийм их нөөц боломж байгаа учраас иргэн бүр тамирчин шиг эрүүл чийрэг амьдрах амьдралын хэв маягийг бий болгох нь зөв юм байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад олимпийн танхим гэж бий. Үүний ихэнх нь нэр төдий байгуулагджээ. Харин одоо олимпийн танхимуудаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж, олимпизмыг сурталчлах, соён гэгээрүүлэх танхим болгож зохион байгуулъя гэж байгаа юм.

Цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудын спорт заал, гадаад орчныг шинэ шатанд гаргахад анхаарлаа хандуулна. Хүүхдүүд зөвхөн хичээлээ хийгээд суух биш, багаасаа бие бялдрын хүмүүжил, төлөвшлийг авах орчин бий болгох гэх мэтээр нэлээд томоохон ажлуудыг төлөвлөсөн санамж бичиг боллоо” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тяньжин боомтод бөөгнөрсөн 5000 орчим чингэлэг ачааг Эрээн рүү шилжүүлнэ

ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах асуудлаар хуралдаж байна. Энэ үеэр Тяньжин боомтод гацаад байгаа ачааны талаар дараахь мэдээлэл өглөө.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал “БНХАУ-ын төмөр замын компаниас бидэнд өгсөн мэдээллээр Тяньжин боомт дээр бөөгнөрсөн 5000 орчим чингэлэг ачааг бүгдийг нь арваннэгдүгээр сарын 30-ны дотор Эрээн рүү шилжүүлэх шийдвэр гаргасан.

Мөн цар тахалтай тэмцэх чиглэлд БНХАУаас Монгол Улсад таван сая юанийн тусламж үзүүлэхээр болсон. Үүний эхний хоёр сая юань буюу 29000 ширхэг PCR машины оношлуурын тусламжийг энэ сарын 9-ны өдөр онгоцоор явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Үлдсэн гурван сая юанаар Монголын талын хилийн боомтуудын лабораторийн хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн PCR машиныг нийлүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хоригложээ

БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 5, 7-ны өдрийн нислэгүүдэд БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:
  • Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид
  • БНСУ-ын иргэд
  • F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
  • F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
  • А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/