Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдөр Олон улсын Ардчиллын өдөр

Дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү хэсэг нь дарангуйлалд амьдарч байна

Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд тогтоол гаргаж, 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар, дэлхийн хүн амын ердөө найман хувь буюу 23 орон бүрэн ардчилсан тогтолцоотой байна. Харин хүн амын бараг тал буюу 41 хувь нь амьдарч буй 52 орон гажсан ардчилалтай. 35 орон буюу 15 хувь нь хос дэглэмтэй, 35.6 хувь нь буюу 57 орон дарангуйллын дэглэмтэй улсад амьдарч байна.
Энэ нь дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү хэсэг нь тодорхой хэмжээнд дарангуйлалд амьдарч байгааг илтгэнэ. Тиймээс дэлхий дахинаа ардчиллын байдал, хүний эрх эрх чөлөөний нөхцөл байдлыг дүгнэх үүднээс энэ өдрийг олон улсад тэмдэглэдэг болжээ. Монгол Улс Ардчиллын замаар замнаж, ардчилсан үзлээр үнэт зүйлээ тодорхойлсоор 31 жилийг үдэж байна. Бид ардчилсан тогтолцоонд амжилттай шилжиж, Ази тивд орших ардчиллын арал хэмээн нэрлэгдэж, төлөвшүүлж буй ардчиллын туршлагаа олон улстай хуваалцаж ирсэн түүхтэй.
Харамсалтай нь олон улсын судалгаагаар Монгол орныг “гажсан ардчилал”-тай орны тоонд оруулсан байдаг. Бид нэг намын тогтолцоо бүхий социалист нийгмээс олон намын систем бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжиж, хүний эрх эрх чөлөөг хангах чиглэлд олж авсан үнэт зүйл их бий хэдий ч сонгуулиас сонгууль дамнан нэг намын хэт олонх эрх барих болж, зарим талаар хүний эрхийн зөрчлүүд гарах болж, авлигын үзүүлэлт ухарч, эдийн засгийн чөлөөт байдалд бэрхшээл тулгарах болсон нь Монголын ардчиллын өмнө том сорилт болоод буй.
Иймд хүн төрөлхтний хамгийн томоохон ололтын нэг болох Ардчиллын үнэт зүйлсээ хамгаалахын тулд иргэн бүр ач холбогдол өгөх учиртай.
Categories
мэдээ нийгэм

ОСНАА-н салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа нийт ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудлыг хөндөж Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбоо “ОСНАА-Орхигдуулж болохгүй салбар” акцыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна.

ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам “Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан 2021-2022 оны халаалтын улиралд ажиллахад бэлэн байна. Цар тахлын хатуу хөл хориотой байсан 2020, 2021 оны өвөл манай салбарынхан эрүүл мэнд, онцгой, цагдаагийнхантай нэгэн адил гар утсаа унтраах эрхгүй 24 цагаар тасралтгүй ажилласан. Айл өрхүүдийн халаалт, халуун усаар тасалдуулахгүй ажилладаг манай салбарын үйл ажиллагааг хөшигний ард чимээгүй өрнөдөг.
Орон сууц нийтийн аж ахуйн салбарт мэргэшсэн хамт олон ажилладаг юм.

Монгол орны хэмжээнд хот, хөдөөд үйл ажиллагаа явуулдаг ОСНАА-н салбарын 130 гаруй байгууллагын 15 мянга гаруй ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийн нэмэгдүүлээч!” гэсэн шаардлага хүргүүлж байна.

2019 онд ХНХ-ын яамнаас гаргасан цалин хөлсний судалгаа гэсэн товхимолд Монгол Улсын цалин хөлсний дундаж хэмжээ 1 сая 67900 төгрөг байна. Харин ОСНАА-н салбарын ажилтнуудын дундаж цалин 829 мянган төгрөг байна. Дунджаас 240 мянган төгрөгөөр бага байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Барилга, хот байгуулалтын яам, Хотын захиргаа, Орон сууцны удирдах газар болон шийдвэр гаргах түвшинд асуудлаа тавьж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас баржээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК-ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочийн нэг нь 13 цагийн үед машиныхаа автомашиндаа нас баржээ.
Тус автомашиндаа нас барсан талийгаач “Говийн нар” компанийн жолооч байжээ.
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос хойш жолооч нар олон хоногоор дугаарлаж, машиндаа амьдрахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгаа юм. Өчигдөр МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байр руу зөөх гэж байх үед уг харамсалтай хэрэг болжээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгаж байгаа аж.
Categories
мэдээ улс-төр

​Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэх аж. “Ковид-19” халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг мөн сонсох юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2737 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2737 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1645 нь Улаанбаатарт, 1092 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.


Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 10 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 993 болов.

Сүүлийн цагт 5680 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар 12887 хүн хэвтэн эмчлүүлж буй.

"圓l эруул мэндийн яам ковид-19 цар тахлын нехцел байдал едрийн байдлаар халдварын нехцел байдал 2,737 орон нутагт буртгэ 5,680 1,645 тохиолдол 1,092 ороннутагт 5,908 тархварзуйн муруй 1,758 хунд 20,867 эмчуулж 1,127 уйхуухд бе AP 71 5910 буйжирэмсэнэх бх 45 бу 188 га 30 44,122 хяналтад 54,880 тхуухэд 35 3,547 жирэмсэн 993 нийт HAO баралт вакцинжуулалт /нийт хун ам/ 3976 7203 баралт/ едреер/ тун: 2,247,390 (69,1%) 6188 хуйсээр 12974 5604 4155 2,117,134 (65,1%) нас баралтын шалтгаан HACAAP эрэгтэй хоног/ 21-40 шалтгаан эвчин 80-c дээш 22.6% 77.4% ковид хавсарсан ковид ковид шалтгаант гараа HYYP амандаа хургэхгуй байх! амны хаалтыг 30Ð хэрэглэе!" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Э.Цэндбаатар Дэлхийн аваргад явах хүсэлтээ Олимпийн хороонд хүргүүллээ

МУГТ Э.Цэндбаатар Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ Олимпийнн хороонд хүргүүллээ.

Э.Цэндбаатар “Энэ удаагийн Дэлхийн аваргаар өөрийгөө харуулмаар байна. Бүсэд очиход нэг алхам ойртох юм “гэлээ.

Холбогдох албан тушаалтан байгаагүй учир бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өглөө.


Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтуудыг цахимаар зохион байгуулж байна

НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь нийслэлийн иргэд, оюутан сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтуудыг энэ сарын 15-ны өдрөөс цахимаар зохион байгуулж байна. Танхимын сургалтыг ирэх 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлнэ.

Тус төв нь газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед обьектыг орхиж аюулгүй орчинд гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах чиглэлээр мэдлэг, дадлага олгох сургалтын 6 танхим, 3D үзвэрийн бичил кино театрт лекц сургалт зохион байгуулах танхимуудтай.

Гамшгаас хамгаалах, мэдлэг дадлага олгох сургалтуудыг тогтмол явуулснаар иргэд, хүүхэд багачууд гамшгийн аюулын тухай тал бүрийн мэдлэгтэй болж аливаа гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг олгох юм гэж НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Г.Буяндорж ” 10 жил бидний гэр бүлийг шалгаж байна. Хэзээ хонгилын прокуроруудын хэргийг шийднэ эр болтол хугацаагүй суулт зарлаж байна. Хуулийг дагуу хатуу тэмцэнэ. 25 тэрбум төгрөгийг залилсан Улсын прокурорын орлогч н.Чинбат бүх хэргийг шүүх рүү явуулах эсэхийг шийддэг. Мөн 10 жил намайг шүүсэн прокурор албан тушаал дэвшээд явж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхийн халаалтыг өнөөдрөөс өгнө

2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн залгахыг “УБДС” ТӨХК-аас мэдэгджээ.

Тодруулбал, төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 15, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна.

Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан.

Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн.

Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг 132 хүүхэдтэй, өнөөдөр 98 хүүхэд вакциндаа хамрагджээ. Тус цэцэрлэгийн эмч С.Аззаяа “Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг тул эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсээд байсан. Вакцинжуулалт эхлэхээс тав хоногийн өмнө эцэг, эхчүүдэд вакцины тухай танилцуулга мэдээлэл хүргэсэн. Мөн зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах ажлыг хийлээ. Тус зөвшөөрлийн дагуу томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Вакцин хийсний дараа хүүхдэд ханиад хүрч байгаа юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэй” хэмээв.

Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, томуугийн вакциндаа хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг хэлж байлаа.