Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин могой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 30, Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, Өглөгт охин одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6:50 цагт мандан, 18:34 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, ө­дөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Шуналын уулзвар: Үнийн хорооноос Шөхтөг хүртэлх шастир” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ дахь АН-ын бүлгийн
дарга Д.Ганбат “Хяналтгүй олонх ямар
байдгийг Монголын ард түмэн
мэдэрч байна”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Өдрийн сонинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Шуналын уулзвар: Үнийн хорооноос
Шөхтөг хүртэлх шастир” хэмээн өгүүллээ.

АН-ын нийслэлийн
хөгжлийн бодлого хариуцсан
нарийн бичгийн дарга А.Цэрэнбат “АН Засгийн газарт
хариуцлага тооцож, огцруулахаар
жагсана” гэлээ.

Соёлын гавьяат
зүтгэлтэн, доктор,
зохиолч Л.Дашням “Корона монголчуудад
өөрсдийг нь маш сайн таниулж
байгаа юм биш үү? хэмээн ярьсныг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай.

Байгаль
орчин, аялал жуулчлалын
сайд Н.Уртнасан “Агнах амьтдын тоо
толгойг хоёр жилд нь хуваавал
өмнөх жилүүдийнхээс ч бага байгаа” гэв.
“Эрчим хүчний
хөгжлийн төлөө Монголын
нийгэмлэг” ТББ-ын захирал,
судлаач Д.Пүрэвбаяр “Си Жиньпин даргын мэдэгдэл манайд
сайн, муу хоёр талаар нөлөөлнө” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярилаа.

Энэ удаагийн “Өлдрийн сурвалжлага”-аар үнийн
өсөлт иргэдийн амьдралд
хэрхэн нөлөөлж байгаа
талаар сурвалжиллаа. “Монголчуудын худалдан авах чадвар үнэхээр
муудсан. Бараг нэг талхыг хувааж зарж болох уу гэж
асуудаг болсон” хэмээснийг “Баримт, үзэл бодол”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Үхрийн арьс товруутах” өвчнийг гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад орууллаа

Засгийн газар өнөөдөр хуралдаж, Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт “Үхрийн арьс товруутах өвчин” шинээр оношлогдсонтой холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад “Үхрийн арьс товруутах” өвчнийг нэмлээ.

Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан, өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм.

Categories
гадаад мэдээ

Кабул хотод эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглов

Талибуудын томилсон Кабул хотын их сургуулийн захирал сургуульд эмэгтэйчүүд ирэхийг хоригложээ.

Өмнө нь 1996-2001 онд төр барьж байхдаа маш харгис хатуу хууль тогтоон, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэж байсан талибууд энэ удаад харьцангуй зөөлөн гараар удирдахаа амлаж буй. Гэвч засгийн газарт дан эрчүүдийг ажиллуулж, эмэгтэйчүүдийн жагсаалыг хүчээр тараах зэрэг үйлдэл гаргасаар байгаа нь эргэлзээ төрүүлэх болсон юм.

Кабул хотын их сургуулийн захирал Мухаммад Ашраф Гайрат цахим хуудастаа “Захирлын хувиар зар дуулгая. Исламын дэглэм бүрэн утгаараа тогтохоос нааш эмэгтэйчүүд их сургуульд сурах, ажиллахыг хориглож байна” гэж бичжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцсээр байна

“Covid-19” халдварын үед цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах талаар Улсын онцгой комисс есдүгээр сарын 27-нд хуралдсан.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Халдварын тархалтын өндөр эрсдэлтэй үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг харгалзаж арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл амны хаалт авч үйлчлүүлдэг хоол үйлчилгээний газруудыг 22:00 цагаар хязгаарлах шийдвэр гаргасан” гэсэн юм. Харин удаа дараагийн эргэж буцсан тус шийдвэрийг аж ахуй нэгжүүд эсэргүүцэж байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 22:00 цагаас хойш ажиллуулахгүй гэсэн УОK-ын шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

Аж ахуй нэгжүүдийн гаргаж буй мэдэгдэлд:

-Төрийн байгууллагуудын удаа дараа гаргасан удаан хугацааны хөл хорио хязгаарлалтын шийдвэрүүдийг хүндэтгэн ажиллаж ирсэн. Үүнээс хамаарч бидний үйл ажиллагаа хумигдан ашиг олох гэхээс илүү ажилчдаа тодорхой ажилтай, орлоготой байлгахын тулд бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Энэ хүнд нөхцөлд хоёр цагийн борлуулалт гэдэг бидэнд маш том тус дэм болж байдаг.

Ажиллах хугацаа буурлаа гээд зардлууд буурдаггүй, орлого л буурдаг. Урт хугацааны олон удаагийн хязгаарлалтудын дараа компанийн хувьд хуримтлагдсан татварын өр, түрээсийн өр, цалингаа цагт нь олгох гэх асуудлууд хэвээрээ л байна.

Өнгөрсөн хугацаанд олон удаа ажиллах цагийг богиносгосон ч халдварын тохиолдол буураагүй байна гэдэг нь энэ шийдвэр нь зөв шийдэл биш гэдгийг харуулж байна гэжээ.

243486664_4429400597118569_6685630559230769304_n
243299927_1690206914502050_7411576507122836064_n
240673321_4515815895106307_9073683395185587337_n
242771411_1291228608000995_3599194639015887825_n
242962489_237125061712528_5956644029548436747_n
243021512_926040644962013_465447521555084915_n
242475772_838266716869791_630344961280535440_n
242073891_604354057611841_5632067553915219422_n
243486664_4429400597118569_6685630559230769304_n
243299927_1690206914502050_7411576507122836064_n
240673321_4515815895106307_9073683395185587337_n
242771411_1291228608000995_3599194639015887825_n
242962489_237125061712528_5956644029548436747_n
243021512_926040644962013_465447521555084915_n
242475772_838266716869791_630344961280535440_n
242073891_604354057611841_5632067553915219422_n
Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Д.Болд “Action figure” цуглуулгаараа үзэсгэлэн гаргана

Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, продюсер, дуучин Д.Болд “Action figure” цуглуулах дуртай гэнэ.

Тэрбээр “Нэг авсан байхад үнэ цэн нь улам өсөж, ашигтай хөрөнгө оруулалт болдог нь том давуу тал. Яваандаа өөрийн цуглуулгаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа” гэсэн юм. Үүнийгээ ч тэрбээр “Миний үнэт өвийн нэг” хэмээсэн бөгөөд хийж бүтээсэн бүхнээ үр хүүхэддээ нүүр бардам өвлүүлж, тэр бүхэн минь эргээд үнэт өв болох хэмжээнд очоосой гэх сэтгэлээр ажилладаг. Хувь хүний хувьд урлагийн гэр бүлийн үргэлжлэл болж, салбартаа хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг. Аав минь Эрдэнэт хотын төлөвлөлтийг анхлан гаргалцсан барилгын архитектор, эрдэмтэн, профессор хүн байсан учраас “B” продакшныхаа бүтээн байгуулалтын ажлыг хийхэд сэтгэлд их өег санагдаж байсан. Цаашид уран бүтээлчээр ажиллах хугацаанд гарсан бүх л хүндрэл бэрхшээлийг залуу хойч үедээ дахин мэдрүүлэхгүйн тулд урлагийн салбарыг бизнесийн эргэлттэй болгох системийг бүтээхээр ажиллаж байна. Энэ бүхэн миний хувьд эерэг болон хэцүү бэрхшээлтэй хоёр талыг аль алиныг нь агуулж буй чухал ажил” гэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэд газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналаа илэрхийлэв

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүргийн удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатартай уулзахаар хүсэлт гаргасан иргэд нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналтай байлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн С.Байгалмаагийн хувьд Гачууртын Шар хоолой, Булагтайн зусланд барьж буй амины орон сууцны асуудлаар гомдол гаргасан юм. Тус газарт ах дүү хоёр 17.6 га талбайд газрын зөвшөөрөл авч /тухайн үед дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгосон/, амины орон сууцуудыг олноор барьж байгуулан, иргэдэд худалдаалж байгаа төдийгүй ингэхдээ байгаль орчныг асар ихээр бохирдуулж, иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа талаар мэдэгдэв. Энэхүү гомдол мэдээллийг ойрын хугацаанд судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Түүнчлэн зарим иргэн хашааных нь үүдэнд олон тооны ТҮЦ байршуулснаас хашаандаа амьдрах боломжгүй болсон, амины орон сууцаа давхарлан барьж хэд хэдэн айлын цонх, тагт халхалсныг шийдэж өгнө үү гэх мэтээр тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр уулзалтад ирсэн байлаа.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж байгаа. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан тохиолдол олон боловч иргэд болон барилгын компанийн хооронд маргаан үүссэнээс төсөл нь зогссон тохиолдол ч байна. Тэдний төлөөлөл ч мөн уулзалтад ирсэн байв.

Энэ бүх асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нэг бүрчлэн сонсож, шийдвэрлэх боломжтойг нь яаралтай шийдэхийг албаныханд үүрэг болгов. Нийслэл болоод дүүргийн зүгээс шийдвэрлэсэн хэдий ч иргэд хоорондын үл ойлголцлоос шалтгаалан шийдэгдээгүй асуудал ч байдаг. Ийм тохиолдолд эе эвээ хичээж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг өмнөө тавилгүй, бусдыг бас давхар бодолцож шийдвэр гаргаж байхыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч санууллаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime” наадмыг ирэх сарын 2-нд цахимаар нээнэ

Амьд хөгжимд дурлагч хэн бүхний хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн фестивалийг энэ жил наймдугаар сарын 16-19-нд зохион байгуулахаар товоо зарлаад байв. Гэсэн ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цар тахалтай нөхцөлд дахин нэг жил хойшлохоос өөр сонголтгүй болсон билээ.

Тэгвэл “Playtime-2021 Virtual 2.0” фестиваль ирэх сарын 2-нд фейсбүүк болон “Youtube” сувгаар 18:00 цагаас нээлтээ хийхээр болжээ. Нээлтийн тоглолтыг үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

Наадмын зохион байгуулагчдын гаргасан мэдэгдэлд “Дэлхий даяар Covid-19-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг дахин бүтэн жилээр хойшлуулан, 2022 оны долдугаар сарын 7-10-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт хүрээгээ тэлэх өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн” гэжээ.

Өнгөрсөн жил мөн нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэж байв. Улмаар “Playtime 2020” наадмын тасалбар худалдан авсан хүн бүрд 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлсэн. Энэ нь мөн ирэх жил рүү шилжих боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Фүмио Кишида Японы ерөнхий сайд болно

Японы эрх барих Либерал ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Фүмио Кишида тэргүүлж, эвслийн засгийн газрыг тэргүүлэхээр боллоо. Тэрбээр эрх барих намын гишүүдийн 256 санал /146 хууль тогтоогч, 110 бусад албан тушаалтнууд/ авч, намын даргаар сонгогджээ.

Фүмио Кишида нь дайнаас хойш Японы гадаад хэргийн сайдаар хамгийн удаан ажилласан туршлагатай нэгэн. Түүнчлэн тэрбээр Японы гадаад хэргийн сайд, намын бодлогын судалгааны зөвлөлийн даргын албыг хашиж байсан. Түүний эцэг, өвөө нь төлөөлөгчдийн танхимын сайд байсан. Хүмүүс түүнийг “тайван, шударга” хүн гэж дүгнэдэг байна.

Либерал ардчилсан намын даргын сунгаанд Фүмио Кишида, вакцины сайд Таро Коно нараас гадна хоёр эмэгтэй хүн өрсөлдсөн нь олны анхаарлыг татаж байв.