Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Монмартраас ирсэн хайрын захидлууд”

Аз жаргалд хүрэх нэг үүд хаагдахад

Ахин өөр нэг нь нээгддэг

Хариу болгож бидэнд өөрийг нээж өгчихөөд

Харагдахгүй болон замхрах

Хаагдаж буй тэр хаалгыг

Харин бид харуусан удаан ширтдэг.

-Рабиндранат Таагүр

Олон улсын бестселлер зохиолч Николас Баррогийн 23 оронд хэвлэгдээд буй хайр дурлалын сэдэвт “Монмартраас ирсэн хайрын захидлууд” (2018) роман нь сэтгэл хөндүүрлүүлж, гуниглуулж эхэлснээ, яльгүй нууцлаг сэтгэгдэл төрүүлэн догдлуулж, дараа нь урам зориг итгэл өгч, эцэстээ итгэмгүй хөнгөрч, хөөрөн догдлох мэдрэмжийг өгдөг ер бусын зохиол.

Хайрт минь, тэр нэгэн тавдугаар сарынх шигээ наддаа ирээч…

Анир чимээгүй хот руу үүрд явсан эхнэртэйгээ салах ёс хийж буй залуу эр Жюльен, бяцхан хүү Артур…

Хайрын хот Парисын хаана ч явсан, юу ч хийсэн үүрд одсон үзэсгэлэнт гэргий Эленийг нь санагдуулж, цээж нь хөндүүрлэнэ.

Хүнд өвчнөөр өөд болсных нь дараа насных нь тоогоор 33 захидал бичих эхнэрийнхээ эцсийн хүсэлтийг нь хүчлэн байж биелүүлэхдээ хайрт гэргий нь тэнгэрийн орноос түүнтэй харилцаж буй гэсэн итгэл муутайхан амьдарч, ухаан санаагаа хаа нэгтэйгээс хайсаар өдөр хоногийг өнгөрөөх бэлэвсэн эр. Хачирхалтай зүйл тохиолдож өөд болсон эхнэртээ бичсэн захидал бүрд нь хариу ирнэ. Элен тэнгэрийн орноос хариу илгээгээд байна уу? Хариу захидал, дохионуудын учрыг олохоор гунигт, бэлэвсэн эр сонирхож, улмаар сэтгэл нь өдөр өдрөөр сэргэж, гуниг нь нимгэрч эхэлнэ.

Хамгаас хайрт Элен минь,

Одооноос эхлээд тавдугаар сарын арван дөрвөн миний хувьд онцгой өдөр байх болно. Энэ өдрөөс, өнөөдрөөс эхлэн би дахин нэг удаа миний сахиусан тэнгэр болсон чамайгаа надтай үргэлж хамт байх болно гэдэгт итгэнэ. Би халуураад хэвтэж байхдаа чамайг зүүдлэхэд, чи надад амласан шиг. Чи минь зүгээр л оршуулгын газарт хэвтээд, дэлхий ертөнцтэйгөө аажмаар эргэн уусан нэгдэж байгаа бие махбод гэдгээс хамаагүй илүү. Чи хаа нэгтээ оршиж байгаа. Нас барлаа гэдэг эндээс ор тас алга болно гэсэн үг биш юм. …

Элен, би өнөөдөр хоосон тасалгаанд ганцхан тэр зүрхэн чулуу байхыг хараад зүрх зогсчих шиг л болсон. Айх, баярлах зэрэгцэн хэлгүй мэт гацчихсан. Болсон зүйлийн талаар ойлгохыг оролдон Монмартрын гудамжнуудаар баахан сэлгүүцлээ. Зүрх баяр хөөрөөр дүүрч байсан ч дараа нь гайхширч эхэлсэн. Иймэрхүү зүйл жинхэнээсээ байж болшгүй хэрэг. Тийм үү? Итгэхийг ихэд хүсч байсан зүрхийг тархи захирахаар тэмцэж байлаа. Би хөгшин толгод өөд аахилан өгсөж байхдаа “байж боломгүй юм”, “байж болох юм” гэсэн хоёр үгийн хооронд дайвалзаж явлаа. …

…Бүх зүйл хэрхэн холбогддогийг би ойлгохгүй байна. Хайрт минь, миний мэдэж байгаа зүйл бол одоо тавдугаар сар. Боломжгүй хэдий ч би чамайг ямартаа ч дахин олсон. Яг л тэр нэгэн тавдугаар сар шиг чи надтай дахин хамт байна.

Ингээд чамдаа дурлалт хосуудын бас бидний сэтгэлийг бүх цаг үеийн турш эзэмдсэн Превертийн “Монсури цэцэрлэгт хүрээлэн” дэх үнсэлт шиг үүрд мөнхийн хайраа шингээсэн энэхүү захиагаа илгээж байна!

Жюльен чинь.

Цэцэрлэгт хүрээлэн

Дэлхий хэмээх одон дээрх

Парисын Монсури нэрт цэцэрлэгт

Өвлийн наран гийсэн нэгэн өглөө

Би чамайг үнссэн

Чи намайг үнссэн

Богинохон хэрнээ өнө мөнхийн энэ мөчийг учирлахад

Мянга мянган жил ч хүрэлцэхгүй буй за

Эцэст нь тэрээр өнөөдрийг бус өнгөрснөө л харан гуниглаж явснаас дэргэдээ буй хайрыг олж хараагүйгээ ухаарна. Шархалж үлдсэн зүрхийг жинхэнэ хайраар бялхсан нэгэн зүрх эдгээж, залуу зохиолч Жюльены хайр ургаж эхэлнэ.

Гүүдрийдс, Амазонд олон мянган сайшаалын үнэлгээг уншигчдаас хүртсэн тус номын сэтгэл догдлуулсан үйл явдлыг уншиж таашаахын сацуу сая сая жуулчдын харааг татдаг, хайрын хот Парисын түүх дурсгалын үзэсгэлэнт газруудаар аялаарай.

Categories
мэдээ нийгэм

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй цахимаар уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулга хийж, талууд хотын авто замын түгжрэлийг бууруулах, хэт төвлөрлийг сааруулах, суурь дэд бүтцийг сайжруулах асуудлаар санал солилцов.

Хотын даргын зүгээс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдсэнийг дурдаад, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө санхүүгийн зөв бүтэц, зохион байгуулалт чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Мөн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх, өндөр технологи бүхий замын хөдөлгөөний нэгдсэн системтэй болох, зам тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа Улаанбаатар хотын хөгжил, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх зорилгоор хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийсэнд талархал илэрхийлээд, цаашид Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын хүрээнд хоттой хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.

Categories
мэдээ спорт

Байтын ДАШТ өндөрлөлөө

Энэ сарын 21-нд эхэлсэн байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ өчигдөр АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо болж өндөрлөлөө.
Компаунд болон рекурв ( олимпийн хөтөлбөрт багтдаг) төрлөөр явагдсан ДАШТ-д 55 орны 344 тамирчин оролцсон.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

КОМПАУНД:
Эрэгтэйчүүдийн хувийн төрөлд Австрийн харваач Нико Вернер алт, Нидерландын Майк Шлессер мөнгө, Эстонийн Робин Яаатми хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй хувийн харваанд Колумбын Сара Лопес түрүүллээ. Тэрбээр эмэгтэй багийн болон холимог багийн төрөлд түрүүлсэн Колумбын багийн бүрэлдэхүүнд мөн харваж, энэ удаагийн ДАШТ -ээс гурван алтан медаль хүртлээ. Сара ийнхүү ДАШТ-ий таван алт, нэг хүрэл медальтай боллоо.
Эмэгтэй хувийн харваанд Энэтхэгийн Суреха Веннам, Мексикийн Андреа Бекерра нар мөнгө, хүрэл медалийг хүртэв.
Эрэгтэй багийн харваанд АНУ, Мексик, Австри, эмэгтэй багийн харваанд Колумб, Энэтхэг, АНУ, холимог багийн төрөлд Колумб , Энэтхэг, БНСУ-ын харваачид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
РЕКУРВ:
Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг энэ төрөл мэдээж илүү анхаарал татдаг. Энэ төрлийн бүх алтыг БНСУ-ын харваачид хамлаа.
Холимог багийн төрөлд БНСУ, ОХУ, Туркийн багууд алт, мөнгө , хүрэл медаль хүртлээ. БНСУ-ын багт олимпийн гурван алтан медальт Ан Сан, олимпийн хошой алт, ДАШТ-ий дөрвөн алтан медальт Ким У Жин нар багтсан бол Туркийн багт Токиогийн олимпийн аварга Мете Газоз нарын одууд харвалаа.
Эрэгтэй багийн төрөлд БНСУ, АНУ, Тайвань, эмэгтэй багийн төрөлд БНСУ, Мексик, Францын багууд алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Тэмцээний сүүлчийн өдөр хувийн харваа явагдахад эрэгтэйчүүдээс БНСУ-ын Ким У Жин алт, Бразилийн Маркус Винисиус Альмейда мөнгө, АНУ-ын Брэдли Эллисон хүрэл медалийн эзэн болов. Эллисон ийн
олимпийн хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн цуглуулгатай болж байна.
Харин Ким У Жин энэ дэлхийн АШТ-ээс гуравдахь алтан медалиа хүртсэн. Тэрбээр өмнө нь эрэгтэй болон холимог багийн төрөлд харваж, алт аваад байсан юм.
Эмэгтэй хувийн төрөлд “Токио-2020” олимпоос гурван алтан медаль хүртсэн БНСУ-ын 20 настай харваач Ан Сан гол фаворит байсан хагас шигшээд АНУ-ын Кэйси Кауфхолдод хожигдон, хүрэл медаль дээр буусан. Ан Сан энэ ДАШТ-ээс багийн төрөлд хоёр алт, хувийн төрөлд ийн хүрэл зүүлээ.
Гэхдээ эмэгтэй алтан медалийг Өмнөд Солонгосын өөр нэг харваач, Токиогийн олимпийн багийн алтан медальт Жан Ми Хэ хүртлээ.
“Янктон-2021” ДАШТ-ээс БНСУ 5 алт, хоёр мөнгө, Колумб 3 алт, АНУ 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай багийн дүнгээр эхний гуравт орлоо. Мөн Австри 1 алт, 1 хүрэл, Энэтхэг 3 мөнгө, Мексик 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилттай эхний зургаад бичигдлээ.Нийтдээ 10 орны баг медаль хүртсэн бөгөөд Монголын рекурв холимог багийн төрөлд ( А. Отгонжаргал, Д.Дашнамжил) шилдэг наймд, рекурв
эрэгтэй хувийн харваанд Д.Дашнамжил шилдэг 16-д тус тус шалгарсныг өмнө нь мэдээлсэн билээ.
Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайжруулсан шахмал түлш худалдаалж буй цэгүүд


Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор шахмал түлшний борлуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж эхэллээ.
Эхний ээлжинд дараахь 40 цэг ажиллана. Харин ирэх сарын 1-нээс 600 цэг ажиллах юм.

"цэгийн мэдээлэл № дуурэг чингэлтэй чингэлтэй чингэлтэй чингэлтэй чингэлтэй чингэлтэй сонгинохайрхан хороо гудамж нуурийн 19-414 булгийн 1-24A ялгар зах согоотын 33-417B 38-455 яргайт 30-437б May-80 16 17 ахилт 33 34 40 59п 10-48 баруун баян уул 6-35б сонгинохайрхан хан-уул хан-уул хан-уул эрrен челее-1 хайрхан 3-89 Hyxt23395 жаргалант буянт-ухаа 16-563 хайрхан елзийт замчин хан-уул баянзурх баянзурх TOOT жанжин задгай, 3a°x 27 хангайн 22 баянзурх баянзурх баянзурх сухбаатар сухбаатар сухбаатар сухбаатар сухбаатар баянгол баянгол баянгол баянгол 16 18 16 788 гудамж 504a TOOT гудамж TOOT буудал эзэмшлиин талбай TOOT 39 40 22 22 2-19б горькийн 12-282 наран 18-115 3γγΗ нарангийн 15-04" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

“Их-20” Афганистаны асуудлаар хуралдана

“Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 28-нд болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин ТАСС агентлагт мэдээлжээ.

Тэрбээр дээд хэмжээний уулзалт хэзээ болох талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Миний санаж байгаагаар уулзалт есдүгээр сарын 28-нд товлогдсон” гэжээ. Гэвч тэрбээр “Их-20″-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг хэн төлөөлж оролцох талаар ямар нэгэн хариулт өгөөгүй бөгөөд “Тэд урилга илгээх ёстой” гэжээ.

“Их-20”-ийн уулзалтыг даргалж буй Италийн ерөнхий сайд Марио Драги өмнө нь Афганистаны асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд түвшний уулзалтаас хойш долоо хоногийн дараа зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэж байв.

АНУ зэвсэгт хүчнээ өнгөрсөн хавар Афганистанаас татах шийдвэр гаргасны дараа талибанчууд тус улсад хяналтаа тогтоож эхэлсэн. Радикалууд өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Кабулд чөлөөтэй нэвтэрч, Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1991 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1991 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1043 нь Улаанбаатарт, 945 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1152 болов.

Сүүлийн 24 цагт 6848 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 21501хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн: 11924
  • Хүндэвтэр: 7026
  • Хүнд: 2167
  • Нэн хүнд: 384 хүн байна.

Гэрийн хяналтад 65419 иргэн байна.

"| эруул мэндийн яам ковид-19 цар тахлын нехцел байдал 2021.09.27-ны едрийн байдлаар халдварын нехцел байдал 1,991 орон нутаг буртгэ тохиолдол 6,848 тохиолдол 1,043 улаанбаатар 945 тархварзуйн муруй 11,924 7,026 хундэвтэр 2,167 хунд 384 нэнхунд AP 55 эмчуулж байгаа бх бе 10 бу 48 1,485 хуудд буйжирэмсэнэх дг 30 65,419 хяналтад вакцинжуулалт 1,152 нийт насбаралт ам/ 3625 35 6007 тун: 2,250,218 (69,2%) нас баралт 8299 8344 хуйсээр 14923 20 8162 тун: 2,126,575 (65,4%) эмэгтэй 5396 нас баралтын шалтгаан дархлаа 289,467 хоног/ 21-40 шалтгаан 22.6% вчин 80-c дээш ковид ABCApcaH ковид ковид ковид шалтгаант зочин урихгуй, айлд зочлохгуй! хайртай хумуусээ хамгаалъя!" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Армийн ДАШТ: Х.Энх-Амар, Т.Болортуул нар мөнгөн медаль хүртлээ

Армийн боксын 58 дахь удаагийн ДАШТ-ий финалын долоо дахь өдрийн тулаан өнгөрсөн бямба гарагт Москва хотноо явагдлаа. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын алтан медалийн төлөө Т.Болортуул болон эрэгтэйчүүдийн -56 кг-ын алтан медалийн төлөө Х.Энх-Амар нар тулалдсан юм.

Т.Болортуул Оросын Дарья Абрамоватай тулалдаж, ялагдал хүлээн, мөнгөн медалийн эзэн болсон бол түүний нөхөр Х.Энх-Амар мөн Оросын Овик Огасннисянд ялагдаж, мөн мөнгөн медаль хүртэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан.

Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Энэхүү хугацаа болоход гурав хоног үлдээд байна.

Иймд жолооч та үлдсэн хугацаанд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуульсан бол төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг төлж, үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой.

Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна

БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн албаны төлөөлөгчөөс байр суурийг нь сонслоо.


-Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн өдрүүдэд Монгол Улс шатахууны хомсдолд орсон. БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа. Манай улсын зүгээс Хятадын талд шатахуун тээвэрлэх хугацааг наашлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Монгол Улсад одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш. Хятадын талаас яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг хүлээж аваад үүнд өндөр ач холбогдол өгч, дотоодын холбогдох байгууллагуудыг зохицуулан Монголд шатахуун нийлүүлэх ажлыг яаралтай эхлүүлсэн. Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийн, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн.

Асуудлын гол нь төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтайд байна. Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай. Монголын талын худалдаж авсан шатахууныг Замын-Үүдийн боомт дээр тээвэрлэлтийн шилжүүлэлт хийнэ.

Одоогийн байдлаар, Монголын талын боомтоор нэг талдаа хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм тээвэрлэлтийн хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна.

Шатахуун бусад бараа, бүтээгдэхүүнтэй адилгүй, амархан шатаж, дэлбэрэх аюултай. Мөн тээвэрлэлтийн явц ярвигтай, хэрвээ ажиллагаа буруудвал аюулгүй байдлын маш том эрсдэл дагуулна. Энэ бүхэн Монголын талын худалдаж авсан шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг мөн онцолмоор байна.

-Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, вагоныхоо кодыг авчихсан, наашаа ачуулах л үлдээд байгаа юм билээ. Стратегийн бүтээгдэхүүнийг оочер дараалал харгалзахгүй тээвэрлэж болдоггүй юм уу?

-Ямар бараа, бүтээгдэхүүн байх нь хамаагүй, гаалиар нэвтрэх үед бүгд Хятад, Монгол хоёр улсын боомтын тухай зохих хэлэлцээр болон гаалийн дүрэм журмын дагуу явагдана.

-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.

-Сошиалаар мэдээлээд байгаачлан шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа?

-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ. Хятад, Монгол хоёр улс Их бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс эхлэн харилцан туслан дэмжиж, хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна.

-Ковидын дараахь эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор улс орнуудын бараа эргэлт сайжирч, Тяньжин дахь чингэлгүүдийн бөөгнөрөл улам нэмэгдэнэ. Тэгэхээр цаашид шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсаар байх уу. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлын дараахь дэлхий дахинд ажил, үйлдвэрлэл сэргэж буйг дагаад дэлхий нийтийн хэмжээнд худалдаа, тээврийн эргэлт нэмэгдэж, зөвхөн Тяньжин боомт төдийгүй дэлхийн олон томоохон боомтуудад бөөгнөрөл үүсч байна. Монголын тал гуравдагч талаас импортолсон ачаа бараа цар тахлын өмнөх үеийнхээс ихээр өссөн. Энэ нь хоёр талын одоогийн хэрэгжиж байгаа гэрээнд заасан хүчин чадлын хязгаараас хавь илүү давсан байдалтай байгаа. Хэдий ийм боловч Хятадын тал бэрхшээлийг зохицуулж, нааштайгаар шийдвэрлэн, Монголын тал хүнд асуудлаа шийдвэрлэхэд аль болох туслахыг хичээж байна.

-Цаашид Монгол Улсад нийлүүлэх шатахууныхаа үнийн асуудалд Хятадын тал ямар бодлого баримтлах вэ?

-Монголын тал Хятадын газрын тосны компанитай хэлэлцээ хийж байгаа ба Засгийн газар үүнд хөндлөнгөөс оролцохгүй.

-УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэхдээ Хятадаас импортолж буй шатахуун аравдугаар сарын 1 гэхэд ирнэ гэж байсан. Энэ үеэр БНХАУ-ын Үндэсний баяр болдог. Тэгэхээр хил гааль хаалттай байх юм биш үү?

-Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

-Ингэхэд та бүхэн өөрийн улсынхаа үндэсний баяраар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойг ЭСЯ цахим хэлбэрээр тэмдэглэх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу цас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ.


Урьдчилсан төлвөөр, ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал, сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байх төлөвтэй.

Баруун аймгуудын нутгаар, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Мөн сарын эхэн, дунд, болон сүүлчээр агаарын темпаратур 3-5 градусаар сэрүүснэ. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/секунд хүрэх бол түр зуур 16-18 м/секунд хүрч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр дулаан байх төлөв ажиглагджээ. Сарын эхний арав хоногийн дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилийнхээс 4-6 градусаар хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Салхи зарим газраар 12-16 м/секунд хүчр ширүүсч болзошгүй. Мөн адил зүүн аймгуудын нутгаар 3-5 градус хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно. Сарын дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилээс 4-6 градусаар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.