Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд 81 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

Энэ хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орлоо.

Харин сургуулийн өмнөх боловсрол буюу 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд хамрагдах юм. БШУЯ-наас 2021-2022 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

Нефть боловсруулах үйлдвэрээс алдагдсан тос Газар дундын тэнгисийг бохирдуулж байна

Сирийн “Банияс” газрын тос боловсруулах үйлдвэрээс алдагдсан тос Газар дундын тэнгист цутган бохирдуулж байгаа талаар тус улсын хэвлэлд бичжээ. Бохирдол явсаар Киприйн эрэгт дөхөж ирсэн нь хиймэл дагуулаас авсан зурагт тодорхой харагдаж байгаа аж. Тодруулбал, мягмар гаригт бохирдол Хойд Кипр дахь Карпас хагас аралд хүрсэн байна. Орон нутгийн удирдлагууд бохирдлын хор уршгийг багасгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхээ зарласан бөгөөд энэ ажилд Туркээс туслалцаа авах гэнэ. Грекийн талын Өмнөд Кипр ч мөн зүгээр суухгүй, туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл” 66-70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр 8А,В,Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны долоодугаарын 03-ны өдөр эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 01-ний байдлаар ажлын явц 66–70 хувийн гүйцэтгэлтэй байна. Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил 9-р сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил 10-р сарын 15-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эхний ээлжийн 744 метр шугамыг ажлыг гүйцэтгэж хугацаанаас нь өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр ажиллагаанд залгасан. Ингэснээр БГД-ийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэхь 10-р хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг ХХУ-аар хангаад байна.

Дараагийн ээлжид 1-р хорооллийн Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг 2021 оны 9-р сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгахаар ажиллаж байна. Энэ хэсгийн шугамыг залгаснаар УДДТ-120, 121-с хангагддаг нийт 39 орон сууцны 3250 айл өрхийг ХХУ-аар хангаад байна.

Үүнд: СХД-ийн 13, 14-р хороо буюу 1-р хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрнууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг,101-р цэцэрлэг,112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, Өрхийн эмнэлэг хамрагдана.

Categories
мэдээ нийгэм

“Их Монгол Улсын гудамж”-ийг Зайсангийн гудамжтай холбоно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ривер хиллс” хотхон /Их Монгол улсын гудамж/-оос Зайсангийн гудамж хүртэл нэг км авто замын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд байна.

Авто замын трасст өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүллээ. Авто замын газар шорооны ажил буюу замын далангийн дүүргэлтийн ажлыг хийж, төслийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ “Ганцмод” боомтоор нүүрс тээврийн автомашинуудыг нэвтрүүлж эхэллээ

Наймдугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын тал “Ганцмод” боомтоор Монголын нүүрс тээврийн автомашинуудыг дахин нэвтрүүлж эхэлсэн байна.

Хэдий тийм боловч нүүрс тээврийн жолооч нарыг коронавирусийн шинжилгээнд хамруулж байгаатай холбоотойгоор тээвэрлэлт удаашралтай байгааг онцолжээ.

Нийлүүлэлтийн асуудал үүссэнээр тус улсад коксжих нүүрсний үнэ огцом өсөөд байв. Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс үнэ он гарсаар 50 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд түвшинд хүрсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус биржид коксжих нүүрсний үнэ 2460 юань болж тогтворжоод байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ЫН УЗ: Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл 17.00 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргээс УИХ-д гишүүн сонгох нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших эрхмүүдийг тодрууллаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Хэнтий аймагт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар тэднийг дэмжжээ.

Ц.Идэрбат: Төр иргэний хамтын оролцоонд тулгуурлаж хот суурин хөгждөг.Ийнхүү Удирдах зөвлөлийн хурал дуусч, намын Бага хурал эхлэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт эхэллээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны зургадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлсэн байна.

Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу 2021 оны есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 19 нд ХХҮЕГ-ын байранд өдөрт 4 ээлжээр зохион байгуулж байна.
Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах юм.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байна. Тусгай шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана.
Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

ХХААХҮЯ-аас танилцуулсан мэдээллээр ургац хураалтын урьдчилсан балансаас дүгнэхэд улаан буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ.

Энэ намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр 5, 6-р сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсан, 6, 7-р сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан зэрэг нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж улмаар болц оройтох шалтгаан болсон гэж дүгнэв.

Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна.

Мөн улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа. Мөн элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинэ орон сууцнууд барьсан. Тэдгээр орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан юм. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж, оршин суугчид нь Хотын даргад хандаж, хүсэлт гаргасны дагуу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулахаар болсон.

Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий ногоон байгууламж хийж, иж бүрэн тохижуулж дуусжээ. Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Categories
мэдээ нийгэм

84 дүгээр сургуулийн 500 гаруй сурагч караоке, пабын байранд түрээсээр хичээллэж байна

84 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 10 бүлгийн хүүхдүүд хичээллэх байргүйн улмаас караоке, паб, фитнес клуб ажиллаж байсан байранд түрээсийн гэрээгээр байрлаж, хичээлээ оруулахаар болжээ.

Цар тахлын улмаас бүтэн хоёр жил орчим гэртээ хоригдож, танхимын сургалт авч чадаагүй хүүхдүүдийг эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт хангаагүй байранд хичээллүүлж, тусад нь гаргаж буйд эцэг эхчүүд гомдолтой байгаа аж. Түүнчлэн тухайн барилгын байршил нь автозамтай ойрхон тул сурагчид гэнэтийн зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй юм.

Одоогоор сурагчдын үдийн цайг 84 дүгээр сургуулиас зөөж байгаа бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан хоёр байрын дунд ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.