Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: Э.Содномпилжээ 245 кг шахаж паралимпийн аварга боллоо

Токиогийн паралимпийн наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөнө.

Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпийн хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.

Э.Содномпилжээ сүүлийн оролдлогоороо 248 кг-ыг шахаж чадсангүй. Гэхдээ тэрээр 245-аар паралимпийн аварга боллоо.

Түүний араас мөнгөн медаль авсан тамирчин 237 кг-ыг шахсан юм.

Categories
гадаад мэдээ

Кабулын нисэх буудалд халдлага үйлдэх гэж байсан амиа золиослогчийг АНУ дроноор устгажээ

Афганистаны нийслэл Кабул хотноо агаарын цохилт өгч, нисэх буудалд террорист халдлага үйлдэх гэж байсан автомашинтай амиа золиослогчийг АНУ дроноор устгаж чадсан гэж Америкийн цэргийн хүчнээс мэдээлжээ.

Нисэх буудалд иргэдийг Афганистанаас гаргах үйл явц дуусах хугацаа дөхөх тусам халдлага дахин гарах магадлалтай байгааг АНУ анхааруулжээ. Гэвч эцсийн мөч хүртэл афганчуудыг Кабулаас нүүлгэн шилжүүлэх болно гэв.

Афганистан улсыг хяналтдаа авсан “Талибан” хөдөлгөөн болон АНУ-ын хооронд хийсэн тохиролцоогоор нүүлгэн шилжүүлэх үйл явц наймдугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой. Америкчуудыг явангуут Талибан нисэх буудлыг хяналтдаа авахаа мэдэгдсэн.

Бусад улс орнууд нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа дуусгасан бөгөөд АНУ хамгийн сүүлд үлдэж буй улс юм. Кабулын нисэх буудлаас 110 мянга гаруй хүнийг авч гараад байгаа талаар АНУ мэдэгдсэн.

Өчигдөр Их Британийн цэрэг эх орондоо очжээ. Их Британи улс наймдугаар сарын 14-нөөс хойш нийт 15 мянга гаруй хүнийг авч гарсан бөгөөд тэдний 2200 орчим нь хүүхэд байсан аж.

Өнгөрсөн пүрэв гарагт нисэх буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 170 хүн амиа алдсан ба тэдний 13 нь Америкийн цэрэг байсан юм. Уг халдлагыг Исламын улс бүлэглэлийн IS-K байгууллага үйлдсэн байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Э.Содномпилжээ 245 кг-ыг шахаж паралимпийн дээд амжилтыг дахин шинэчиллээ

Манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ паралимпийн наадамд оролцож байгаа билээ. Тэрээр эхний оролдлогоороо 241 кг-ыг шахлаа. Энэ нь паралимпийн дээд амжилт бөгөөд өмнө Грекийн тамирчин 238 кг-ыг өргөж байв.

Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпийн дээд амжилтыг дахин шинэчиллээ.

Тэрээр дэлхийн дээд амжилтыг 247 кг-аар эзэмшдэг бөгөөд гурав дахь оролдлогоороо 248 кг-ыг захиаллаа.

Categories
мэдээ нийгэм

Шинжилсэн сорьцын 22 хувьд дельта хувилбар илэрчээ

Энэ сарын 29-ний байдлаар манай улсад нийт 207 452 хүн ковид 19-ий халдвар авч, 924 хүн нас барлаа.

Энэ сарын 17-ны байдлаар АШУҮИС-ийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинжилсэн сорьцын 31 хувь альфа, 22 хувь дельта, 3 хувь нь бусад мутацийн халдвар авчээ.

Өнгөрсөн сард шинжилсэн сорьцын 96 хувьд нь альфа хувилбар илэрсэн бол энэ сард 31 хувь болж гурав дахин буурчээ. Харин дельта хувилбар 22 хувь байна.

2020 оны арваннэгдүгээр сард манай улсад дотоодын анхны тохиолдлыг бүртгэснээс хойш эрдэмтэд олон төрлийн судалгаа хийж байна. Тухайлбал УОК, ХӨСҮТ-ийн хамтарсан эрдэмтдийн баг тархвар зүйн болон эсрэг биеийн титрийн судалгаа хийж байна. Эсрэг биеийн титрийн буюу вакцины дараах дархлаа тогтцын судалгааг Улсын нэг, хоёрдугаар эмнэлийн баг мөн хийж байна.

Харин мутац илрүүлэх, вирусын хувилбарын судалгааг ХӨСҮТ, АШУҮИС-ийн баг тус тус гүйцэтгэж байна.







Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөнө

Токиогийн паралимпийн наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөнө.

Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпийн хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өчигдөр Замын-Үүд хилийн боомтод төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа орж иржээ

Замын-Үүд хилийн боомтод өчигдөр өргөн төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа орж иржээ.

Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоотой ачаа орж ирсэн тохиолдол хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд тодорхой боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд буй. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 6220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 44 цэгт 65 багийн 336 эмч, ажилтан ажиллаж, 6220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монголчууд мөнгө үрэх, олох хоёроо ялгаж мэддэггүй

Хөдөөд соёлын үр тарина гэж өнгөрсөн зууны дунд үед нийтийг хамарсан зохион байгуулалттай ажил өрнүүлж, сумд Соёлын төв, Улаан булантай болсон. Тэндээ манайхан Ардчилал гарах хүртэл таанц эргэж соёлтой болдог байв. Түүнээс хойш бид нийгмийн шилжилт хийж, өөрчлөлт шинэчлэл явуулж 30-аад жилийг ард хийчихээд байна. Эргээд харахад алдсан нь ч байна, гэхдээ олсон нь олон.

Мэдээж соёл, урлаг бол чухал салбар. Харанхуй нийгмийн гэрэл, чийдэн нь байсан. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд Монголд хөдөөд том том Соёлын ордон барихаас илүүтэй үйлдвэр, цех шиг хэрэгтэй юм алга. Монгол орныг аялан тоглолтоор тойроод ирсэн дуучин аймаг, сумын төвд сүндэрлэсэн Соёлын төв, Соёлын ордонг бахархан ярьж байна. Мэдээж салбарынх нь хүн, таван жилдээ ганц удаа эх орноо тойрч, мөнгө олох гээд очоод дуулахад бэлэн тайз нь байвал түүн шиг олзуурхууштай юм тэр хүнд үгүй. “Бүр хязгаар, захын сумдад, төв замаас зайдуу сумдад Соёлын төв хэрэгтэй. Ийм соёлын төвөөр хөдөөгийнхнөө урлаг соёлтой байлгана” гэж урлаг соёлынхон эрх баригчдад нөлөөлдөг. Яг л өнгөрсөн зууны дунд үе шигээ сэтгэж, 330 гаруй суманд Соёлын төв барьж монголчуудыг гэгээрүүлье гээд улсын төсвийг үргүй зарцуулж байна.

Малчид лаа, дэн барихаа болиод 30 жил, утас барьдаг болоод 20 жил, гар утсаараа, гэрийнхээ зурагтаар концерт, кино үздэг болоод удаж байна. Заавал тоос манаруулж давхисаар ирж байгаа дуучинг хүлээж хамаг ажлаа хаяхгүй, гар утсаараа youtube рүү орж дуртай дуучныхаа, дуртай дууг хүссэн үедээ сонсчихдог болсон. Ийм атал хөдөөд тэрбум тэрбумаар нь Соёлын ордон босгож буй нь мөнгө олох биш, мөнгө үрж буй харамсмаар том жишээ. Соёлын ордон босголоо гээд улсын төсөвт үйлдвэрүүд шиг орлого, ашиг өгөхгүй. Үхмэл хөрөнгө, хөгцний үүр болоод л өмхөрдөг. Энэ бол зөвхөн Соёлын төв дээрх жишээ. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардаг ийм жишээ манай нийгэмд, салбар бүрд бий. Гаргаж буй санаа, хэрэгжүүлж буй төслүүд нь яг дээрх Соёлын төвүүд шиг төсвийн мөнгө үрсэн хий дэмий үрэлгэн ажлууд байдаг. Өнөөдөр Монголд мөнгө олох юм хэрэгтэй болохоос жилдээ ганц хоёр онгойдог, өндөр өртгөөр боссон хоосон “амбаарууд” хэрэггүй.

Монголчууд том үйлдвэртэй болж, өрх бүр бүтээгч, үйлдвэрлэгч болж түүнийгээ экспортоор гаргаж байж дараа нь урлаг соёлоо тааваараа тамшаалан мэдрэх боломж бүрдэнэ. Тэр хүртэл бидэнд хангалттай хүрэлцдэг урлаг соёлын арга хэмжээ бий. Бидэнд мөнгө үрсэн, ашиггүй царцсан хөрөнгө оруулалт биш ашигаа өгдөг, мөнгө олж, амьдралд бодит хувь нэмэр оруулдаг үйлдвэр, ажлын байр чухал. Монголд “Манай суманд шинэ Соёлын төв нээгдлээ” гээд баярладаг бол гадаадад улс нийтээрээ “Үйлдвэртэй боллоо. Үйлдвэрийн тууз хайчлах ёслол боллоо” гэдэг мэдээг чухалчилж үздэг.

БНСУ бол хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа үйлдвэрлэгч орон. Тус улс энэ салбартаа тэргүүлэгч болж чадсан түүх нь тун энгийн. Солонгосчууд эрт үеэсээ л усан онгоцоо өөрсдөө хийж, дотоодын хэрэгцээгээ хангадаг байж. Хэн нэг сийрэг толгойтой нь “Бид энэ онгоцуудаа гадаадуудад заръя” гэж. Түүний энэ санал амжилт олж усан онгоцоо гадаадад заржээ. Хамгийн анх гадаад руу усан онгоцоо экспортолсон гэдэг баярт мэдээг солонгосчууд монголчууд олимпоос тамирчин нь алтан медаль авахаар догдлон баярладаг шиг л тэгж хүлээн авч баярласан байдаг. Экспортоор гаргасан хөлөг онгоцны мөнгөний шилжүүлгийн баримтыг холбогдох албаны хүн нь гартаа чанга гэгч нь бариад Хөх ордон руу явганаар гүйж хүргэсэн байдаг. Яг энэ мөчийг олон сая солонгосчууд зүрх даран хүлээж байсан гэдэг. Яагаад вэ гэвэл солонгосчууд хөлөг онгоц үйлдвэрлээд гадагшаа борлуулбал хойшид улс нь баяжина, иргэд нь хангалуун амьдарна гэдэгт итгэж байсан. Олон зууны өмнөөс гараараа хийж ирсэн усан онгоцыг нь гадны хүн өндөр үнээр худалдан авна гэдэгт эргэлзэж байсан эргэлзээ нь тэр мөчид бүрмөсөн алга болсон гэлцдэг. Тэдний итгээд, зүтгэж байсан зүтгэл нь ийнхүү бодит ажил болж, усан онгоцны үйлдвэртэй болвол мөнгө олоод байж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний том итгэл найдвартай болж чаджээ. Энэ үеэс Солонгосын ард түмэн дор бүрнээ хичээж, үйлдвэрийн газруудад ажилд бүртгүүлсэн байдаг. Ингээд тус улсын эдийн засаг хурдацтай өсч, үүнийг дагаж экспорт нь өсч яваандаа Хонконг, Сингапур, Тайванийн хамтаар “Азийн дөрвөн бар” гэж хүртэл “өргөмжлөгдсөн”. БНСУ дэлхийд экспортын хэмжээгээрээ тавдугаарт орж байна. Солонгост төвтэй үндэстэн дамнасан Samsung, Hyundai, SK, LG, Lotte, Hanjin, Kumho, Doosan зэрэг экспортод чиглэсэн компаниуд нь улсынхаа ДНБ-ий 90 хувийг бүрдүүлж байна. Энэ бүхэн бол дээр өгүүлсэн анх хөлөг онгоцоо экспортолж, мөнгө олж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний итгэл, үнэмшилтэй болсонтой холбоотой гэж эдийн засагчид, шинжээчид тайлбарладаг.

Монголд дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтууд чухал. Төмөр зам бол бидэнд ойрын үедээ, алс хэтдээ асар их хэрэгтэй. Гэхдээ түүгээр мөнгө нэмж мөнгө олох боломж хараахан бүрдээгүй байна. Мэдээж угтуулж хийсэн бүтээн байгуулалт. Харин өнөөдрийн Монголд хээр байгаа төмөр замаас илүү Замын-Үүдэд ганц төмөр зам шилжүүлэгч барьчихвал ачаа барааны эргэлтийг хурдлуулна. Ачаа барааны голлох гэж хэлж болох Замын-Үүд боомт ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрчихээд байгаа. Энэ үед ганц шилжүүлэгчтэй болчиход мөнгө олох үйл явц хурдаа нэмж л таарна. Үүн шиг монголчууд бид алс хэтээ харах, холын зорилгоо тодорхойлохын зэрэгцээ өнөө маргаашдаа мөнгө олох боломжуудыг нарийн харах хэрэгтэй юм.

Бид үндэсний хэмжээний нэг том үйлдвэртэй болж, бараа бүтээгдэхүүнийг нь экспортлоод эхэлчихвэл таны, миний гэлтгүй бүгдийн маань амьдралд шууд болон шууд бусаар тусаа өгнө. Гангийн ганц үйлдвэртэй болчиход л Монгол Улс дэгжинэ. Нефть боловсруулах ганц үйлдвэр босгоход л болоод явчихаж байгаа юм. Байг гэхэд Монгол орны эко, эрүүл хүнсний ганц бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч чадвал тэр чинь бидний амжилт.

Өнөө маргаашийн зугаа цэнгээ, хий хоосон мөрөөдлөөр босгосон элдэв байшин сав, хөшөө босгох биш бүтээгдэхүүн, бараа хийдэг үйлдвэртэй болъё. Үйлдвэр, үйлдвэрийн хотуудтай болвол бид экспортоороо амьдраад байж дөнгөнө. Гол нь бид юм үйлдвэрлээд, түүнийгээ экспортолж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Чанартай бараа бүтээгдэхүүнээ тогтвортой үйлдвэрлээд байвал гадны баян орнууд тоож л таарна. Мөнгө олох, үрэх хоёроо ялгаж, хий хийсвэр юмаа түрдээ хойш тавьж, мөнгө олох арга зам, үйл ажиллагаанд нийтээрээ анхаарч үйлдвэрлэгч орон болохын төлөө энэ агшинаас эхэлж итгэх хэрэгтэй юм. Бидэнд хүч чадал, эрдэм мэдлэгтэй инженерүүд хангалттай бий. Монголчуудад байгалийн нөөц баялаг, талбай, ажлын хүч хангалттай байгаа. Харин мөнгө олно, мөнгө олж чадна гэдэг итгэл хомс гэдэг нь үнэн. Ганц хөлөг онгоцноос эх орноо дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болгосонтой адил асар их итгэл найдвар монголчуудын зүрх сэтгэлд бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2021 оны наймдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна:
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр Монгол, Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ

2021 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт болно. Өнгөрсөн хугацаанд уг чуулга уулзалт нь ОХУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын урт хугацааны, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал тавцан болж чадсан юм.

Энэ жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрт “Шинэ цагийн эдийн засаг: юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод – шинэ сорилт, боломжууд”, “Өөрчлөгдсөн дэлхий ертөнцөд үүрэг хариуцлагаа хамтдаа үүрэх” гэсэн 4 үндсэн сэдэв багтсан болно. Мөн Залуучуудын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдана. Олон улсын арга хэмжээнүүдээс дурьдвал “Орос – АСЕАН”, “Орос – Солонгос”, “Орос – Хятад”, “Орос – Энэтхэг”, “Орос – Европ” гэсэн яриа, хэлэлцүүлгүүд явагдана. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины оролцоотой нэгдсэн хуралдаан байх бөгөөд 9-р сарын 3-нд хийхээр төлөвлөжээ.

Монгол, Оросын хамтын ажиллагаа асар их нөөц, бололцоо, хөгжлийн хэтийн төлөвтэй билээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар талууд хэлэлцээр хийж байна. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг Монгол Улс судалж байгаа бөгөөд энэ нь экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжийг олгох юм. Шинэ эрин үеийн гурван талт хамтын ажиллагааны бэлгэдэл болох зорилготой ОХУ-аас Хятад руу Монгол Улсаар дамжуулах хийн хоолой тавих төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажил хийгдэж байна.

Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчид эдгээр төслүүдийн явц, хэрэгжилтийг ярилцах төдийгүй Оросын талтай стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хэтийн төлөвийг үнэлэх боломжтой. Үүний сацуу худалдаа, эдийн засаг, цэргийн хамтын ажиллааны шинэ чиглэлийг тодорхойлох, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллгааг бэхжүүлэх талаар ярилцах боломж нээлттэй юм.

Чуулга уулзалтын хүрээнд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан “Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг угтах нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээ нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Орос, Монголын ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, тогтвортой байдал, аюулгүй байдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж чуулга уулзалтын зохион байгуулагчид хэлж байна.