Хамба Номун Хан, гавж Д.Чойжамц ламтанд Бат оршил өргөх ёслолын үйл ажиллагаа болж байна
Аврал итгэлт шашныг мандуулагч Богд Жэвзүндамба хутагтын 1654 онд байгуулсан Ривугэжэй Ганданшаддүвлин буюу Номын Их хүрээний шашин номын үйл хэргийг тэргүүлэгч 29 Хамба номун хан заларсныг доор сийрүүлбээс:
АнхдугаарХамба Номун хан Агваанлувсанжамбалданзан:
Намжал дацангийн ловон, Жаюл хамба Сэрган хутагт, Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш болно.
Хоёрдугаар Хамба Номун хан Балжорравдан:
Мэргэн номун хан, равжамба, Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш. Цогчэн хурлын уншлага, ян дан, дэглэмийг заасан
Мэргэн номун хан, равжамба, Өндөр гэгээн Занабазархутагтын ёнзин багш. Цогчэн хурлын уншлага, ян дан, дэглэмийг заасан
Гуравдугаар Хамба Номун хан Лувсанданзанжанцан:
Эрдэнэ мэргэн бандида хутагтын /Ламын гэгээн/ анхдугаар дүрийн хувилгаан. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хуврага болж, Өндөр гэгээн Занабазар хутагтын шавь болж, багшийнхаа зөвлөсний дагууТүвдийн Дашлхүнбэ хийдэд Банчэн богд Чойжижанцангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухаан ном үзэж судалсан байна.
Дөрөвдүгээр Хамба Номун хан Лувсангэлэгравдандорж:
Түшээт хан аймгийн жонон Галдандоржийн хошууны тэргүүн зэргийн тайж Гончогдоржийн гэрт мэндэлжээ. Их шавийн Эрдэнэ мэргэн бандида хутагтын анхдугаар дүрийн хувилгаан. Олноо Бэрээвэн номун хан хэмээн алдаршсан.
Тавдугаар Хамба Номун хан Содномринчин:
Дүлба лам хэмээн алдаршсан. Төвөд лам
Зургаадугаар Хамба Номун хан Лувсандаржаа:
Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан. II Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш
Долоодугаар Хамба Номун хан Жамбалдорж:
1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Ноён номун ханы II дугаар үеийн хувилгаан, олноо Срайдорж номун ханы хэмээн алдаршсан.
Наймдугаар Хамба Номун хан Лувсанжамбал:
III дугаар Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш, 1765 оноос хамба номун хан болсон.
Есдүгээр Хамба Номун хан Цэвээндорж:
1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Их шавийн Эрдэнэ мэргэн бандида хутагтын гуравдугаар дүрийн хувилгаан. Олноо Бэрээвэн номун ханы III дүрийн хувилгаан хэмээн алдаршсан.
Аравдугаар Хамба Номун хан Лувсантүвдэнванчүг:
Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан.
Арваннэгдүгээр Хамба Номун хан Жанчивдорж:
Их шавийн Мэргэн хамба хутагтын гуравдугаар дүрийн хувилгаан. 1806-1820 он хүртэл хашсан.
Арванхоёрдугаар Хамба Номун хан Лувсанпринлайдандар:
Их шавийн Мэргэн бандида хутагтын IV дүрийн хувилгаан. 1820-1822 он хүртэл хашсан. Эрдэнэ хамба хутагтын хувилгаан. Эрдэнэ хамбын хүрээ нь Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутаг Жаргалант уулын өвөрт байжээ.
Арвангуравдугаар Хамба Номун хан Рэнчинжав:
Эрдэнэ Ялгуугсан хутагтын IV дүрийн хувилгаан. 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан. Срайдорж номун хан болой.
Арвандөрөвдүгээр Хамба Номун хан Лувсаншарав:
Төвд хүн. Банчэн богдоос IV Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. Гачэн цолтой. 1830-1833 оны хооронд хамба номун ханы албыг хашсан. (Өндөр гачин)
Арвантавдугаар Хамба Номун хан Агваанхайдүв:
Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын ойр Тариат хэмээх газрын Мандал толгой хэмээхэдмэндэлсэн. Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судалсан.
Арванзургаадугаар Хамба Номун хан Лувсанжамъян:
Төвд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.
Арвандолоодугаар Хамба Номун хан Дорж:
Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
Арваннаймдугаар Хамба Номун хан Лувсаннамжил:
Төвд хүн. Гачэн цолтой. VI Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.
Арванесдүгээр Хамба Номун хан Лувсанчүлтэмжигмэд:
Мэргэн хамба хутагтын IV дүрийн хувилгаан.
1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.
Хорьдугаар Хамба Номун хан Дорж:
Их шавийн Эрдэнэ мэргэн бандида хутагтынIV дүрийн хувилгаан. 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
Хориннэгдүгээр Хамба Номун хан Балданчойнпэл:
Төвд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон.
Хоринхоёрдугаар Хамба Номун хан Пунцаг-Осор:
Их шавийн Цуян отгийн харъяат. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мэндэлсэн. Их хүрээний Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан.
Хорингуравдугаар Хамба Номун хан Лувсанхаймчиг:
1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан.
Хориндөрөвдүгээр Хамба Номун хан Найдангийн Эрдэнэпэл:
Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавьлан сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. МБШТГандантэгчэнлин хийдийг 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр хурал номын үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд тус хийдийн анхны хамба ламаар Н.Эрдэнэпэлийг тохоон томилсон
Хоринтавдугаар Хамба Номун ханСамаагийн Гомбожав:
Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан.
Хоринзургаадугаар Хамба Номун ханХархүүгийн Гаадан:
Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан.
Хориндолоодугаар Хамба Номун ханСугарын Дагвадорж:
Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгынхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэмд сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан.
Хориннаймдугаар Хамба Номун ханТөмөрийн Дамдинсүрэн:
Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн Сүмчин отогын нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 1990 онд гавжийн дамжаа барьсан . 1991-1992 он хүртэл хамба ламын албыг хашиж байв.
Хоринесдүгээр “Хамба Номун хан”, гавж Дэмбэрэлийн Чойжамц:
Хамба номун хан Чойжамц нь билгийн тооллын 16-р жарны цагаагчин :туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Монгол улсын Төв аймгийнБүрэн сумын”Хайрхан булаг” хэмээх газар мэндэлсэн.
МБШТ Гандантэгчэнлин хийд нь ойр холгүй тэгш асрал нигүүсэл хийгээд дээдийн номын үйлсийг даян дэлхийд өрнүүлэн дэлгэрүүлэгч Дээрхийн гэгээнтэн Далай багштайшашин номын харилцаа тогтоосноор тэрбээр 1983 онд Энэтхэг улсад зорчиж Дарамсала дахь Буддын Гүн ухааны сургууль “Цанид ловда”-д 3 жил хичээнгүйгээр суралцсан.
Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ.
Хамба номун ханД.Чойжамц нь 1992 оны 8-р сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн “Тэргүүн хамба” хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеэс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийгчин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм.
Тэрбээр Монгол улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож,үндсэн хуульд “Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ” хэмээх тэргүүтэн бурханы шашны байр суурь бататгах заалтуудыгоруулахад гол санал санаачлагыг гарган ажиллаж байсан.
Хамба номун хан Д.Чойжамц нь Аврал итгэл Богд Жэвзүндамба хутагтын номын мэргэдийн орон болсон Гандан хүрээний уламжлалт дацангууд сургуулиудыг дахин сэргээх хүнд үүргийг хүлээн авч ном эрдэмтэй өтгөс өвгөд лам нарын санал санаачлага, зөвлөгөө,дэмжлэг тусалцаагаарчойрын гурван дацан Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин, тарнийн гүн ухааны Жүд дацан, Дүйнхор дацан, Бадма-ёго дацан, Жанрайсиг дацан, Манба дацан тэргүүтнийг сэргээн босгож, хурал номын үйл ажиллгааг нь жигдэлсэн болно.
Тэрээр тусгаар тогтнол болон төр түмний их шүтээн өндөр Жанрайсиг бурханыг дахин бүтээх үйл хэрэгт хичээн зүтгэсэн.
Хамба номун хан Д.Чойжамц бээр урьдын мэргэдийн замнал, үйлсийг дагаж 1999 онд чойрын дацан Дашчойнпэлд гавжийн дамжаа барьсан.
Тэрээр бурханы шашны тэргүүн Богд Жэвзүндамбатэргүүтэй хутагт хувилгаадыг дахин тодруулахыг хориглосон тухайн үеийн төр засгийн тогтоолыг цөхрөлтгүй хөөцөлдөж хүчингүй болгосны үндсэн дээр Дээрхийн гэгээнтэн 9-р дүрийн Богд Жэвзүндамба хутагтыг Монгол оронд дахин залж чадсан.Улмаар Монголын хутагт хувилгаадууд албан ёсоор тодрох, залрахнөхцөл боломж бий болсон юм.
Хамба номун хан Д.Чойжамц нь аврал итгэлийн дээдОчирдара 9-р Богд Жэвзүндамба хутагтыг Монголын улсын иргэн болгох, Бурханы шашны тэргүүнд өргөмжилөх ажлыг удирдан зохион байгуулж, МУ-н ерөнхийлөгчөөр 9-р дүрийн Богд Жэвзүндамба хутагтыг“Монголын бурханы шашны тэргүүн” байх эрхийг сэргээлгэж, бурханы шашинт нийт ард түмний эгээрэл хүслийг хангасан гайхамшигт үйлсийн үүтгэсэн.
Тэрээр Монгол оронд 1990 оноос хойш Аврал итгэлт, оройн дээд Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багшийг удаа дараагийн бүхий л номын айлчлалыг өөрийн биеээр удирдан зохион байгуулж, сүсэгтэн олон Дээрхийн гэгээнтэй номын барилдлага тогтоож, сүсэг бишрэлийн сүүн давалгаа арвидан долгилж байна.
Анхдугаар Богд Өндөр гэгээний үүсгэн байгуулсан Батцагаан Их Цогчэн дуганыг МБШТ Гандантэгчэнлин хийдэддахин бүтээн босгуулсан бөгөөд Бурхан багш гэгээрсэн газар буюу БНЭУ-ын Бихар мужийн Бодгаяа-д Монголын бурханы шашны өнгө төрхийг олон улсад таниулсан “Монгол сүм”-ийг барих ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан.
Хамба номун хан Д.Чойжамц нь хот хөдөөгийн төвийнболон гол уламжлалт 34-н хийдийн тэргүүн лам нарыг эгнээндээ багтаасан Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн хурлыг даргалж шашны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, олон олон чухал баримт бичгүүд, хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөөнүүдийг хэлэлцүүлэн батлуулж, заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгаа билээ.
Азийн Буддистуудын ЭнхТайвны Бага Хурал нь 1969 онд байгуулагдаж энэхүү хурлын ерөнхийлөгчөөр МБШТгандантэгчэнлин хийдийн үе үеийн хамба нар сонгогдон нэр төртэй ажил үүргийг хашижбайсан бөгөөд энэхүү хамба нарын энхийнүйлсийг өвлөн залгуулж тэрээр 2003 онд Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Дэлхий дахинд өөрчлөлт шинэчлэл гарч, хоёр туйлт систем задарч тус хурлын үйл ажиллагаа хэсэг хугацаанд суларсан авч 2019 онд АБЭТБХ-ын 11-р ерөнхий чуулганыг Монгол орондоо хуралдуулж, түүний зорилго, зорилт болон дүрэм, бүтэц зохион байгуулалтыг цаг үетэйгээ зохицуулан өөрчилж, тус байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшин гаргасан. Үүнийг АБЭТБХ-ын үндэсний төвүүд маш баяр талархалтайгаар хүлээн авсан.
Тэрбээр байгаль орчныг хамгаалах, шашин хоорондын эв нэгдлийг хангах зорилготой “Санвад-3” олон улсын хурлыг 2019 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттайзохион байгуулж энэ хуралд дэлхийн 17 орны төлөөлөгчид өргөнөөр оролцон харилцан яриа хэлэлцээрийг өрнүүлж, хамтын ойлголцлыг бий болгосон.
Хамба номун хан Д.Чойжамц олон улсад нэр хүндтэй шашны зүтгэлтний хувьд 2013 онд БНЭУ-д төвтэй Олон улсын Бурхны шашинтнуудын холбооны Ивээгчдийн зөвлөлийн гишүүнээр, 2014 онд Япон улсад төвтэй Бурхны шашны дээд хэмжээний чуулганы ерөнхийлөгч зэрэг албан тушаалд сонгогдон ажиллаж байгаа болно. Эдгээр нь Монголын бурханы шашныг олон улсад таниулах, нэр хүндийг өргөх, олон улсын шашинтангуудтай хамтын үйл ажиллагаа бэхжүүлэхэд чухал үйл явдал болсон.
Хамба Номун хан Д.Чойжамц бээр хэлмэгдүүлэлт болон Богд Жэвзүндамба хутагтууд, Монголын номын мэргэд, хутагт хувилгаадуудын тухай олон эрдэм шинжилгээний хурлуудыг санаачлан болон дэмжиж оролцож, Монголын бурханы шашны байр суурь,соёл уламжлалын талаар айлдвар сургаалаа хүргэхээс гадна, олон улсын нэр хүндтэй хурлуудад Монголын бурханы шашныг төлөөлөн оролцож шашин хоорондын эв нэгдэл, энх тайван, аюулгүй байдал, цаг үеийн асуудлаар үг айлдвараа айлдсаар байгаа билээ.
Хамба номун хан Д.Чойжамцын шашин номын үйл хэргийн төлөөх чин зүтгэлийг Монголын төр засгаас үнэлж 2006 онд “Соёлын гавъяат зүтгэлтэн” цол, 2013 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан юм. Мөн олон улсын энх тайван, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлст гаргасан гавъяаг үнэлж 2015 онд Камбожийн эзэн хаан 2-р одонгоороо шагнаж байсан билээ.
Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны 09 –р сарын 29 –ны өдрийн 01 тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, МБШТГандантэгчэнлин хийдийн шашинд үүтгэсэн цаглашгүй гавьяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт “Хамба номун хан “ цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон болно.
Тус тогтоолыг дэмжиж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 06 дугаар сарын 14 –ний өдөр зарлиг буулган МБШТГандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан билээ.
Энэ нь МБШТөв Гандантэгчэнлин хийдийн үе үеийн Тэргүүн хамба лам нарын удирдан манлайлсан үүрэг, нэр хүнд, үйлс зохиолыг сэргээн тодотгосон түүхэн их үйл явдал болсонд баярлан талархаж, сүсэглэн биширч хүлээн авч 17-р жарны Цөөвөр хэмээх үхэр жилийн намрын эхэн сарын шинийн 4-ний бэлгэ дэмбэрэлт сайн өдөр тус хийдээс Хамба номун хан Д.Чойжамц ламтанд даншүг өргөж буй билээ.