Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянзүрх дүүрэгт ногоочдод зориулсан 30 цэгт үнэ төлбөргүй талбай гаргалаа

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, дүүргийн иргэдээ эрүүл чанарын хямд үнэтэй Монгол хөрсөндөө ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 28 хорооны 30 цэгт аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл талбай гаргахаар боллоо.

Ногоо тарьж, худалдаалж буй иргэдээсээ ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй. Харин иргэдэд хүнсний бүтээгдэхүүнээ хямд үнээр зарахыг санал болгож байгаа аж.

Одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн ногоочид Баянзүрх дүүрэгт ирж худалдаа наймаагаа эрхэлж байна. Ногоо тариалан худалдаалдаг иргэн, бичил бизнес эрхлэгч та бүхэн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсд бүртгүүлж, байршлаа сонгож хамтран ажиллаарай.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймагт хүссэн газраа ногоо худалдаалах боломжтой боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

  • Коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тогтмол ажиллуулах,
  • Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,
  • “Ногоон Дархан” дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжийг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
  • Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломж олгох.
  • Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хүссэн газраа худалдаалах боломжтой. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх
  • Шинэ, хуучин Дарханыг холбосон магистрал замын хоёр дахь ээлжийн 1.1 км автозамд гэрлэн дохио байршуулах,
  • 2021 оны 08 дугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх төлөвлөлт, шийдвэрийг Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан байна.
Categories
мэдээ нийгэм

“Ногооны худалдаа эрхлэгчид зөвшөөрөгдсөн талбайд худалдаа хийхэд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн саад учруулахгүй” гэв

Иргэдийг шинэ ургацын ногоо худалдаалахыг цагдаагийн ажилтнууд зөвшөөрөхгүй байгаа талаарх шүүмжлэл сошиалд өрнөөд буй. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар хийлээ.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир: “Улсын хэмжээнд Алтан намар хүнсний ногооны үзэсгэлэн явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийслэлд зөвшөөрөгдсөн 23 цэгт хүнсний ногоо худалдаалж байна. Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид ногооны худалдаа явуулахыг зөвшөөрөхгүй байна гэдэг ташаа мэдээлэл гарах болсон.

Баянгол дүүргийн IV хороо буюу 100 машины зогсоол дээр ногоо худалдаалах цэг байсан. Үүн дээр “Улаанбаатар төмөр зам”-аас зохих зөвшөөрөл өгөөгүй учир УБТЗ-ын хамгаалалтын алба болон ногооны худалдаа эрхлэгчдийн дунд маргаан үүссэн. Үүн дээр цагдаагийн байгууллагаас очиж зохицуулалтын арга хэмжээ авч ажилласан. Ингээд нийслэл болон дүүргээс холбогдох арга хэмжээ авснаар ногооны худалдаачид үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байгаа.

Иргэд, оршин суугчдаас зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа наймаа эрхэлж байгаа талаар мэдээлэл ирдэг. Үүний дагуу очиж шаардлага тавьж, хариуцлага тооцож байгаа.

Ногооны худалдаа эрхлэгчид зөвшөөрөгдсөн талбайд худалдаа хийхэд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн саад учруулахгүй. Харин зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа тохиолдолд цагдаагийн алба хаагчид шаардлага тавина.

Цагдаагийн байгууллагаас ногооны худалдаа эрхлэгчдэд арга хэмжээ авсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй” гэдэг мэдээлэл өглөө.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар барилдааныг өнжжээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан өнөөдөр /2021.08.16/ Хүй долоон худагт болж байна.

Барилдааныг МҮОНТ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулж байна.

No description available.

Тус барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож байна. Залуу бөх, сумын цолтнууд өнөөдрийн барилдаанд багтсангүй.

Аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй өндөр цолтнууд барилдсангүй. Харин Улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат хүч үзэж байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул энэ удаагийн барилдаанд зодоглон, нэг даваад байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт 10 хүнээс дельта вирус илэрчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1061 хүнээс халдвар илэрсний 116 нь Баян-Өлгий аймгаас илэрсэн. Эдгээр халдвар дундаас одоогоор 10 хүнээс дельта вирус баталгаажсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн нэмж зургаан хүний шинжилгээнээс дельта вирус илэрсэн эсэхийг нягталж байгаа аж.

Энэ тухай мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр фэйсбүүк дэх өөрийн хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна” хэмээн бичсэн байна

Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна.

Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн вакцинжуулалтын явц

Дэлхий даяар лхагва гаригийн байдлаар “Ковид-19”-ийн 4.54 тэрбум тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.

Улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.81 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 519 сая гаруй тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.Мөн АНУ-д 352.55 сая, Бразилд 155.43 сая, Японд 105.68 сая, Германд 95.8 сая, Их Британид 86.78 сая, Туркт 80.2 сая, Францад 78.15 сая тунг тус тус тарьжээ. “Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, дэлхийн хүн амын 30.4 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 15.8 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. Дэлхийд өдөрт 36.66 сая тун вакциныг тарьж байна. Харин бага орлоготой орнуудын иргэдийн ердөө 1.2 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн аж. “Bloomberg” агентлагийн мэдээллээр, хүн амаа “Ковид-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 83.4 хувь вакцинд бүрэн хамрагджээ.Түүний араас Гренланд, Бахрейн, АНЭУ, Мальта, Кайманы арлууд, Сейшелийн арлууд, Сингапур, Катар, Уругвай, Чили, Бутан, Дани, Канад, Сан Марино, Бельги, Исланд, Израиль, Бермуд, Их Британи, Эх газрын Хятад, Испани, Монгол, Нидерланд, Поpтугал, Ирланд зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 62 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.

Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 204.6 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4.3 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.

Anadolu

Орчуулсан

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Амгаланбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих газарт хувийн өргөө барьсан С.Эрдэнийг АТГ-т шалгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох “Шонхор таур” оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Амгаланбаатар хэлэхдээ “Хүүхдийн паркыг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар хотын хүүхэд залуусын амралтын ганц том бүс. А зэрэглэлийн бүс. 2005 онд Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байсан. Тухайн үед 358 метр квадрат газрыг анх олгосон байдаг. 2015 онд 314 мянга болж багассан байдаг. Тэр 10 жилийн хугацаанд 44 метр квадрат газрыг дарга нар, хувийн хэвшлийн компаниуддаа олгосон байдаг.

Түүний нэг жишээ болох бидний мэдэх Шонхор таурын газрыг анхны зориулалтаар ашиглахгүй байгаа талаар баримт дэлгэнэ. Энэ байр бол АН-ын төв байр. Эзэмшигч нь ХНХЯ-ны сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ байдаг.

Энэ барилга барьсан газрыг анх авахдаа “Төгс эрдэм” сан ТББ байгуулсан байдаг. 1998 онд байгуулагдаад 2010 онд яг энэ барилга барьсан 330 метр квадрат газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжинэ гэх зориулалтаар авсан байдаг. Тухайн үед Нийслэлийн засаг дарга М.Энхболд, газрын албаны дарга нь Ц.Сандуй байсан.

“Төгс эрдэм” сан ТББ бол өсвөр насны хүүхэд багачууд, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, амьдрах ухаанд сургах, сургалт олгох, холбогдох байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилготой байгуулсан ТББ. Энэ байгууллага С.Эрдэнэ гэж хүнтэй яаж холбогдож байгааг хэлье.

ТББ үүсгэн байгуулагч Бадамгарав овогтой Цэнд-Аюуш, Нармандах овогтой Нинжбадгар, Эрдэнэ овогтой Содгэрэл нар юм. Э.Содгэрэл бол С.Эрдэнийн өөрийнх нь төрсөн охин буюу гэр бүлийн хүн. Энэ ТББ-ынхаа нэр дээр дээрх газрыг анх эзэмшиж авчихаад 2010 онд Шонхор таурын барилгыг барьж эхэлсэн. 2014 онд ашиглалтад оруулахдаа газрын алба руу дахин хүсэлт илгээсэн. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх учраас тухайн иргэдэд зориулсан шат, орох хаалга, тэрэг түрдэг шат зэргийг хийх хэрэгтэй байна гэсэн үндэслэлээр газрын хэмжээгээ томруулж 601 метр квадрат болгож авсан байдаг.

Тухайн үед С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас давуу эрхээ ашиглаж газраа томруулж авсан зүй тогтол харагдаж байгаа юм. Бид яах гэж энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа вэ гэвэл энэ оффисоо зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байна.

Энэ оффис ашиглалтад орсноос хойш долоон жил болж байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг ч байгууллага, нэг ч үйлчилгээ алга. Зөвхөн энэ гэр бүлийн санхүүгийн байдлыг дэмждэг, бизнесийн зориулалттай газар болсон. Тиймээс үүнийг зориулалтын дагуу ашиглаач гэдэг шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Долоон жилийн хугацаанд энэ байгууллагын орж гарсан төсөвт татварын шалгалт явуулна. Олон зөрчил илрэх байх гэж бодож байна. Мөн АТГ-т хандаж шалгуулахаар хүсэлтээ өгнө. Бид баримттай дэлгэж байна. Хүн гүтгээгүй. Үр дүнд хүртлээ тэмцэнэ. Тусгай хэрэгцээт иргэд бидэнд хандаж байгаа. Энэ гэр бүл бол үнэхээр гутамшигтай байна. Жирийн иргэн энэ газрыг хэзээ ч авч чадахгүй. Монголын улс төрийн завхрал ийм болоод байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа


Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 12 үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу чөлөөлсөн байршлуудад тохижилт хийх ажлыг зохих хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулах, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг эрчимжүүлэхийг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.


2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана.
Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 13 мянган тн байна. Энэ өвөл тус үйлдвэр зүүн, баруун бүсийн үйлдвэртээ нийт 600 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийнхний өвөлжилтийн бэлтгэлийг хангахад шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэх юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

512 бөхийн барилдаанд улсын аварга Э.Оюунболд зодоглов

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан эхэллээ.

Барилдааныг МҮОНТ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулж байна.

Хүй долоон худагт болж буй уг барилдаанд нийт 512 бөх зодоглох бөгөөд

  • улсын аварга 4,
  • улсын арслан 3,
  • улсын гарьд 5,
  • улсын заан 9,
  • улсын харцага 18,
  • улсын начин 64, нийт 103 улсын цолтон оролцож байна.

Энэ удаагийн барилдаанд цолгүй залуу бөх болон, сумын цолтнууд багтаагүй байна. Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул энэ удаагийн барилдаанд оролцож байна.

Харин Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Өсөхбаяр нар энэ барилдаанд зодоглосонгүй. Ч.Санжаадамба нь МҮБХ-ний зөвлөлийн хурлын үеэр допингтой холбогдсон бөхчүүд барилдвал түүний хувьд барилдахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул барилдаанд хуучин цол эрэмбээрээ барилдах болсныг МҮБХ-ноос мэдээллээ.