Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 9112 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод явуулын 4, суурин 45 цэгт 70 багийн 363 эмч, ажилтан ажиллана. Тэд 9112 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Та бүхэнд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Мөнхчулуун: Намын Бага хурлаас нэр дэвшүүлэхээр дэмжвэл дэвшинэ

НИТХ дахь МАНын бүлгийн дарга асан, МАНын Бага хурлын гишүүн С.Мөнхчулуунтай ярилцлаа.


Нөхөн сонгууль удахгүй болох гэж байна. Та Сонгинохайрхан дүүргээс НИТХд хэд хэдэн удаа сонгогдож гарсан. Мөн 2020 оны УИХын сонгуульд тус тойргоос нэр дэвшиж байсан. Тиймээс таны тойрог гэж хэлж болох байх. Та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үү?

-Тийм ээ, би Сонгинохайрхан дүүрэгт амьдарч, сурч, хөдөлмөрлөж, дүүргийнхээ МАН-ын дэд дарга, Засаг даргын Тамгын газрын даргаар нь ажиллаж, дүүргээсээ НИТХ-д сонгогдож байсны хувьд Сонгинохайрхан дүүрэгтэй ажил амьдралын хувьд салшгүй холбоотой. Мөн таны хэлсэнчлэн 2020 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос нэр дэвшиж 12000 хүний санал авч байсан. Тойргийн иргэд сонгогчид, намын гишүүдийн зүгээс нөхөн сонгуульд нэр дэвшээч, хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлээч гэх санал, хүсэлтүүд ирж байгаа. Одоо намдаа эргэн орж гишүүнчлэлээ сэргээсэн учир намын дүрмийн дагуу Бага хурлын шийдвэрийг дагана. Намын Бага хурлаас нэр дэвшүүлэхээр дэмжвэл дэвшинэ.

Нийслэлийн МАНын бүлэг дотор та их эсэргүү дуугардаг. Намын бодлоготой зөрдөг хэмээн таныг хавчиж шахдаг байсан уу?

-Би НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсны хувьд бүлэг дээр асуудлуудаа яриад нэгдсэн шийдэлд хүрээд хуралд ордог байсан учир тийм асуудал байхгүй ээ. Намын бодлого гэдэг бол намаас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдлүүд л байх ёстой юм шүү дээ.

Та Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байсан. Гэхдээ намынхаа шахалтаар больсон. Та нам доторх ардчилсан залуу үеийн төлөөлөл мөн биз дээ?

-Өнөөдөр Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд 31 жил өнгөрч байна. МАН-ын дүрэмд ч мөн намын дотоод ардчиллыг дэмжсэн байдаг. Тиймээс аливаа асуудалд иргэдийн төлөөлөгч хүн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хууль дээдэлсэн шийдвэр гаргаж байх үүрэгтэй. Намайг зарим дарга нар үгэнд ордоггүй гэдэг юм. Гэвч би даргын үгэнд орж, даргын хүслийг биелүүлэх гэж биш, иргэдийнхээ үгэнд орж, тэдний эрх ашгийг хамгаалах гэж л иргэдээс сонгогддог гэж боддог.

Одоогийн Нийслэлийн удирдлагыг хэрхэн ажиллаж байна гэж бодож байна?

-Цар тахлын хүнд цаг үед үндсэн ажлаа хийхээс гадна цар тахалтай тэмцэх гэдэг хүнд хэцүү ажлыг давхар хийж байна шүү дээ.

Тэгээд аль алийг нь тодорхой хэмжээнд амжуулаад байгаагийн хувьд боломжийн гэж харж байна.

Нийслэлийн томзовлонэхэлж байна. Замын түгжрэлийг яаж бууруулах вэ. Ямар гарц, гаргалгаа бидэнд байна?

-Үе үеийн нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болсон ажил. Метро, тусгай замын автобус, дүүжин тээвэр гээд бүх төрлийг судалж, дугаарын хязгаарлалт, зарим газарт баруун эргэхгүй гэх мэт олон л арга хэмжээ авч байх шиг байна. Гэвч сонгогдсон Засаг дарга бүхэн шинэ санаа, шинэ төсөл яриад явбал хэзээ ч энэ түгжрэлийг шийдэж чадахгүй гэж бодож байна.

Тиймээс төрийн ажлын бодлогын залгамж гэж байх ёстой. Нэн түрүүнд хялбар шийдэх асуудал бол парк шинэчлэл хийж нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх. Өнөөдөр явж байгаа зам дээрээ бүх чиглэлд хангалттай олон автобус явуулах хэрэгтэй. Хүн явж байгаа газраасаа хүссэн газартаа хүрэхийн тулд тохилог, тав тухтай автобусанд суух боломж байвал заавал машин барьж түгжрэх шаардлага байхгүй. Гэтэл машингүй л бол автобус олдохгүй, автобусанд суугаад бохир, заваан, суудал байхгүй бол иргэд эрүүл мэнд, тав тухаа бодоод ганцаараа ч байсан машинаараа түгжирч байна. Нийслэлээс жил бүр автобус компаниудад 115 тэрбум орчим төгрөгийн татаас өгдөг. Тэр мөнгөөрөө парк шинэчлэл хийгээд явбал хангалттай шийдэх боломжтой. Түүний дараа нөгөө яриад байгаа дэвшилтэт технологиудаа нэвтрүүлж болно шүү дээ.

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг дэх ядуурал, агаар, хөрсний бохирдлыг яаж шийдвэрлэвэл зохилтой гэж харж байна?

-Нийслэл гэдэг их айлын хувьд аль нэг дүүргийнх нь асуудлыг салгаж шийдвэрлэх боломжгүй. Нйслэлчүүдийн, монголчуудын амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж байж л шийдэгдэнэ. Түүний тулд ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, ард иргэддээ хөдөлмөрлөх, хувиараа бизнес эрхлэх, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах боломжийг нь чөлөөтэй олгож өгөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тэр агаар, хөрсний бохирдол гэх мэт бол хөгжил дагаад шийдэгдэх буурай хөгжилтэй улсын л асуудал юм. Харин эдгээр асуудлыг шийдэхийн тулд аливаа тооцоо судалгаатай, шинжлэх ухаанчаар хандаж, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг мэргэжлийн байгууллагуудад нь ажиллуулах хэрэгтэй.

Танай нам 2016 оноос хойш үнэмлэхүй олонх болж, засаглалаа. Энэ хугацаанд нийгэм, эдийн засагт ямар ахиц, үр дүн гарсан гэж дүгнэж байна?

-Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх Засгийн тэргүүн болоод “Монголын эдийн засаг хүнээр яривал сэхээний тасагт орсон. Эдийн засгаа сэхээний тасгаас энгийн тасагт оруулна” гэж хэлж байсан.

Эдийн засгийн хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон, дампуурах уу гэдэгтээ тулсан үе байсан шүү дээ. 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагаанд ард иргэд 2020 онд дүнгээ тавьсан гэж бодож байна. Харин 2020-2024 оны үйл ажиллагааг үнэлж дүгнэх эрт байна.

Бид бүгдийн мэдэж байгаагаар дэлхий дахины нөхцөл байдал цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлүүдтэй тулгарч байна. МАН-ын хувьд бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Одоо ямар нэгэн шалтаг шалтгаан тоочихгүйгээр урагш хараад бүхий л хүндрэл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Чадахгүй бол иргэд 2024 онд хариуцлага тооцох болно.

Р.ХИШИГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин гахай өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 31, Ангараг гариг. Билгийн тооллын 24, Гөрөөсөн толгой одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 6:09 цагт мандан, 19:36 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд “ОХУ-тай худалдаа эдийн засгийн хоригтой явж ирэв” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуульд
Сонгинохайрхан дүүрэгт
ХҮН-аас Б.Найдалааг
нэр дэвшүүлнэ” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага” буланд Нийслэлийн
Боловсролын
газрын орлогч дарга Л.Буянтогтох “Нэгдүгээр анги болон
төгсөх ангийг хамруулан цомхон
хичээлийн нээлт хийхийг зөвшөөрнө” хэмээснийг V нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “ОХУ-тай худалдаа эдийн засгийн
хоригтой явж ирэв” хэмээн өгүүллээ.

ЭМЯ-ны
нийтийн эрүүл мэндийн
бодлогын хэрэгжүүлэлтийг
зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Вакцины хоёр тунгаа
хийлгээд гурван сар болсон иргэд
гурав дахь тундаа хамрагдаж болно” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ” Андлалын
өргөө” цогцолборын
талаар комедиан Д.Амартүвшин “Улстөрчдийн
булхай нь илэрчих вий гэж айхдаа улсаас
олгосон 1.9 тэрбумын санхүүжилтийг богино
хугацаанд эргүүлэн төлсөн хэрэг л дээ” хэмээн ярив.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад “нитратын” үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ

Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр гурван үе шаттай хяналт шинжилгээ хийдэг.

МХЕГ-ын дэд даргын баталсан 01/133 тоот удирдамжийн хүрээнд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна.

Одоогийн байдлаар, 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний тарьж ургуулсан 20 гаруй нэр төрлийн шинэ ургацын ногооны 688 дээжийг ХАБҮЛЛ, аймаг, нийслэлийн МХГ-ын лабораторид ургамлын хорио цээр, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна.

Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ.

Тухайлбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны 170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

546 иргэнээс 8 тэрбумыг залилсан хэргийн шүүх хурал хойшлов

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 456 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр 8 тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр дээрх хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Тэгвэл прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2021.08.30/ явуулсан юм.

Шүүх хуралдаан эхэлсэн боловч шинжээч Д.Мөнхцэцэг, Д.Баяраа, Г.Чинтуяа, С.Наранцэцэг нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, мөн шүүгдэгч Д.Гүрсоронз дахин хоёр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах хүсэлт гаргасан байна. Тиймээс хэргийн оролцогч нар шинжээчдийг шүүх хуралд зайлшгүй оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны есдүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Хэргийг эргэн сануулахад, тус компани “Амар амгалан” хотхоны 1,2, 3 байр нь 2018 оноос эхлэн захиалга авч, 2019 оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж, цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч 5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгосон байна. Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгэсэн талаар мэдээлсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2021 оны 08-р сарын 30-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 30-ны 20 цагаас 08 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулаараа нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

“Хангай-21” олон улсын сургалт, дадлага сургуульд 180 гаруй төлөөлөгч оролцоно

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийг Архангай аймагт 2021 оны есдүгээр сарын 12-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ удаагийн “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага, сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн үргэлжлэл бөгөөд 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

“Говийн чоно” сургалт, дадлагад 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс, 2019 онд 21 улс орны төлөөлөл оролцож байсан. Энэ жилийн хувьд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан зөвхөн АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих баг оролцохоор болоод байна.

Уг сургалт, дадлагад гадаадын болон дотоодын нийт 180 гаруй хүн оролцоно.

Сургалт, дадлага, сургуульд Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулна.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дууриалган үзүүлэх дадлага сургууль” гэсэн хэлбэрээр явагдах юм.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан.


Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт, 2018 онд “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр бүсийн төв Ховд аймагт, 2019 онд “Орон нутгийн чадавх ба бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр өмнөд болон зүүн бүсийн аймгуудын гамшгийн үеийн харилцан ажиллагаа, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Дорноговь аймагт тус тус зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт гэр бүлийн хүчирхийллийн 121 дуудлага бүртгэгджээ

Энэ сарын 28, 29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 543 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас нийслэлд долоон хүн гэмтэж, орон нутагт зургаан хүн гэмтжээ.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсэн байна.

Түүнчлэн өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1781 гомдол мэдээлэл бүртгэгджээ.Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1447, хулгайтай холбоотой 23, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 121, гэмт хэргийн шинжтэй 73 мэдээлэл бүртгэгдсэн байна.