Таны шинжилгээний хариу эерэг гарсан, ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ штабуудтай доорх утсаар холбогдоно уу.
Month: August 2021
Италийн эргийн хамгаалалтын эргүүлүүд Лампедуза арлын ойролцоогоос жижиг завинд чихэлдэн яваа 539 дүрвэгчийг олж, аюулгүй газарт хүргэжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, дээрх дүрвэгчид Газар дундын тэнгисийг гатлан, Ливи улсаас ирсэн байж магадгүй бөгөөд тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байсан аж. Мөн энэ үйл явдал Италийн түүхэнд нэг өдөрт хамгийн олон дүрвэгч хүлээн авсан тохиолдол болж байна. Тиймээс Италийн прокурорууд тэднийг юунаас болж ингэж олноороо жижиг завинд чихэлдэн байж дүрвэх болсныг шалгаж эхэлжээ.
Дүрвэгчдийн биеийг хянасан эмч Алида Серрачиеригийн хэлснээр тэдний биед зодуулсан ул мөр, шарх сорви олон байсан аж. Тиймээс мөрдөгчид дээрх 539 хүн Ливид байхдаа барьцаалагдсан байж болзошгүй хэмээн таамаглажээ.
Лампедуза арал бол Европт хүрэх хамгийн гол боомтуудын нэг билээ. Тиймдээ ч дүрвэгчид ихэвчлэн тус арлын боомтыг чиглэдэг аж. Тухайлбал, тавдугаар сард л гэхэд тус арал дээр нийт 1000 гаруй дүрвэгч очсон байна.
Токиогийн Паралимпийн наадамтай холбоотой 22 хүнээс халдвар илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 200 давлаа гэж тус наадмыг зохион байгуулагчид бямба гаригт мэдээллээ.
Шинээр халдвар илэрсэн хүмүүсийн дунд хилийн чанадаас ирсэн дөрвөн хүн байжээ. Тэдний гурав нь наадамтай холбоотой төлөөлөгч бол нэг нь гэрээт ажилтан юм.
Харин шинжилгээний хариу нь эерэг гарсан бусад 18 хүн нь Японы иргэд бөгөөд 13 нь гэрээт ажилтан, хоёр нь наадамтай холбоотой төлөөлөгч, гурав нь сайн дурын ажилтнууд байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, халдвар илэрсэн 22 хүний хэн нь ч тамирчдын хотхонд байрлаагүй байжээ. Эдгээр тохиолдлыг оруулснаар Паралимпийн наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 219-т хүрсэн байна.
Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, “Олон тоосго” ХХК хамтран БЗД-ийн 23 дугаар хороонд 500 био ариун цэврийн газар хийхээр төлөвлөөд өнөөдрөөс албан ёсоор ажил эхэллээ.
Био ариун цэврийн газар хийлгэх хүсэлттэй иргэд хорооны хэсэг хариуцсан хэсгийн ахлагчид хандан өргөдлөө өгнө үү гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн Тээлийн-Ам гэдэг газар суудлын автомашин онхолдож, нэг иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 26-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан байна.
Завханы Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид наймдугаар сарын 27-ны өдрийн 01:10 цагт очиход Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин (2 зорчигчтой) онхолдсон байжээ.
Дээрх ослын улмаас тус аймгийн харъяат иргэн Б (27 настай, эмэгтэй) нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
- Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй.
- Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи, согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
- Сандал дээр суугаад, гүнзгий амьсгал авч, гаргах амьсгалын дасгал хийж, уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
- Ажил амралтын зохицуулалт хийж, хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
- Хэвтэж. эсвэл унтаж байхдаа доошоо. эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай.
- Хэрэв танд Covid-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119, эсвэл харъяа өрхийн эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
- Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж, бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй,
- Алхах, сунайх, йог болон өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.
Токио-2020″ зуны XVI дахь паралимпийн наадамд анх удаа Монгол шүүгч оролцож байна.
Триатлоны Олон Улсын шүүгч, Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Бямбаагийн Цагаанбаатар өмнө нь Азийн наадмыг шүүж байсан туршлагатай.
Тэрээр өнөөдөр эхэлсэн триатлоны спортыг дэнсэлсэн гэж Монголын паралимпийн хорооноос мэдээллээ.
Африк тивд илэрсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 7 692 398-д хүрлээ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс бямба гаригт мэдээлжээ.
Африкийн Холбооны Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, тивийн хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан 6 810 131 хүн эдгэрч, 193 402 хүн нас барсан байна.
Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, “COVID-19” халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт 2 747 018 хүн, Мароккод 843 357 хүн халдвар авчээ.
Бүс нутгаар нь авч үзвэл, Африкийн өмнөд хэсгийн орнууд халдварт хамгийн их нэрвэгдсэн бол түүний араас хойд болон зүүн нутгийн орнууд жагсаж байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
УИХ-ын БСШУС-ын байнгын хорооноос БШУЯ болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институцитэй хамтран Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ боловсролын чанар урт хугацааны үр дүнгээр хэмжигдэж гардаг учир багц хуулийн төслийг нэлээд тодорхой хугацаанд нухацтай хэлэлцэж байж, батлахаар төлөвлөн, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Багц төсөлд салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах зургаан хуулийн төсөлд хамаарагдаж байгааг тодотгов.
Хэлэлцүүлэгт оролцсон боловсролын салбарын багш, ажилтнуудад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хуулийн төслийг танилцуулсан. Оролцогчид, сургалтын хугацаанд нэг хүүхдэд зориулах зардлыг нэмэх, бүх шатны сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхэдтэй зүй бус харилцахгүй байх, зүй бус хандлага гаргахгүй байх зохицуулалт хуулийн төсөлд тусгах, уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үнэтэй саналуудыг илэрхийлсэн юм.
Олон нийтийн саналыг тусгасан хууль боловсруулах, хууль боловсруулах ажилд оролцох боломжийг иргэн бүрд нээх үүднээс УИХ-аас LAWFORUM.PARLIAMENT.MN, LAWMAKER.PARLIAMENT.MN цахим системийг нэвтрүүлсэн бөгөөд дээрх системүүдээр дамжуулж хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал өгөх, өөрийн төслийн хувилбараа ч ирүүлэх боломжтой юм байна.
Төгсгөлд нь хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, гишүүд болон холбогдох албан тушаалтнууд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ихэнх нутгаар дулаарна
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28-НЫ 20.00 ЦАГААС НАЙМДУГААР САРЫН 29-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30-НААС ЕСДҮГЭЭР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.