Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж Төв талбайд суулт зарлав.
Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж Төв талбайд суулт зарлав.
Монголын улаанзагалмайн нийгэмлэгээс цар тахалтай тэмцэхэд 4 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ.
Эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний хомсдолд орсон иргэдэд туслах зорилгоор зөвхөн энэ оны эхний хагас жилд 10179 өрхөд 519 сая төгрөгийн хүнсний багц бүхий тусламжийг хүргэсэн. Халдварт өртсөн эрүүл мэндийн 715 ажилтанд хүнс, ариун цэврийн багц, Нийслэлийн өрхийн эмнэлгүүд, ОБЕГ, цагдаагийн алба хаагч нарт 116 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, гар ариутгагч, ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлаачдын багийнханд иж бүрэн хувцас, бэлэн байдлын аранз хандивлажээ. Хагас жилийн байдлаар тус нийгэмлэг 1,1 тэрбум төгрөгийн хандив тусламжийг цар тахлын үеийн гамшгийг даван туулахад зориулсан байна.
Өнгөрсөн жил буюу 2020 онд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2,9 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг хүргэв. Улаанзагалмайн нийгэмлэгийнхэн цар тахалтай тэмцэх ажилд Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисстой хамтран тэргүүн эгнээнд зэрэгцэн ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар хагас жилд нийт тусламж үйлчилгээг 2 тэрбум төгрөгт хүргэхээр дэлхийн донор байгууллагуудтай яриа хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлж байна.
Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаан болж өнгөрсөн жил, энэ оны эхний хагас жилд цар тахал, үер ус, зуд гээд гамшгийн үед хэрхэн ажилласан, донор орнуудаас хандив босгосон мэдээллийг хэлэлцлээ. Мөн тусламж үйлчилгээ хүртэгчдийг сонгох шалгуурт нэмэлт өөрчлөлт оруулж, Гамшгийн үеийн яаралтай тусламж-бэлэн мөнгөний хэмжээг шинэчлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
“Гэрэгэ системс” ХХК дөрөвдүгээр сараас хойш төлбөрөө аваагүй тул өчигдөр буюу долоодугаар сарын 1-ний 00:00 цагаас системээ зогсоохоос аргагүй болсон талаараа мэдэгдэж байсан.
Тэгвэл тус компани ажлын хөлсөө авч чадаагүй байгаа хэдий ч иргэдийн эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүй болгохгүйн тулд системээ хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо хэмээн мэдэгдэв.
Төлбөр төлөөгүй гэх асуудлын талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Eruul.Gerege системийг 2020 оны арванхоёрдугаар сараас ашиглаж эхэлсэн. УОК, ХӨСҮТ “Гэрэгэ систем”-тэй гуравласан гэрээ хийж, энэ программ ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар программд ямар нэгэн асуудал үүсээгүй. Төлбөрийн асуудлууд шийдэгдсэн. Гэрээний дагуу хэвийн ажиллагаанд орж эхлэхээр системийн сайжруулалтаа хийгээд явж байна” хэмээн хэмээсэн.
Гэсэн хэдий ч долоодугаар сарын 2-ны буюу өнөө өглөөний 08:00 цагт “Гэрэгэ системс” ХХК төлбөрөө аваагүй байгаа хэдий ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдэв.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Eruul.gerege.mn систем ажиллахгүй байгаатай холбоотойгоор шинжилгээний цэгүүд шинжилгээ авахгүй байсан. Одоо шинжилгээ авч байгаа юу?
-Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:
–Нийслэлээс хөдөө, орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
-Нийслэлээс хөдөө, орон нутаг руу явах хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Иймд вакцины II тунд бүрэн хамрагдаж 14 хоносон гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн эмчийн магадалгаатай бол PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр зорчиж болно. Харин дархлаажуулалтад огт хамрагдаагүй, вакцины II тунд бүрэн хамрагдаагүй болон вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбогдуулан зургадугаар сарын 29-ний байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчино.
-12-15 насны хүүхдийг вакцинд хэрхэн хамруулах вэ?
-Зургадугаар сарын 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлсэн. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж байгаа. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг үндэслэн, 12-15 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Дархлаажуулалтын цэгийн байршил, цагийн хуваарийн мэдээллийг Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, Ковидын нэгдсэн лавлах 119 тусгай дугаараас гадна фэйсбүүкийн “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас авах боломжтой юм.
-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?
-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.
Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийн Тэсо Корпорацийн зүгээс Увс аймгийн 19 сумын эмнэлэгт эмнэлгийн машин өгч байна. Ингэснээр бүх сумд иж бүрэн тоноглосон эмнэлэгийн машинтай болж байна. Автомашины цуваа өчигдөр орой Улаангомд очжээ.
Аймгийн ЗӨНҮС төвийнхэн машин нэг бүрийг ариутгаж, жолоодож ирсэн жолооч нарыг Улаангом руу нэвтрүүлэхгүйгээр нэгдсэн зохион байгуулалтаар буцаажээ. Өнөөдөр буюу долдугаар сарын 02-нд сумын эмнэлэгүүдэд хүлээлгэн өгөх юм.
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
“Сүүлийн 24 цагт 2376 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1494 нь Улаанбаатар хотод, орон нутагт 877, эмнэлгээс шалтгаалах халдвар 5 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 120339 боллоо.
Мөн 14 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 592 болов.
Сүүлийн 24 цагт 2170 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
АНУ-ын Нью Жерси мужийн харьяат, 12 настай Абхиманю Мишра шатрын түүхэнд хамгийн залуу их мастер болж бичигджээ.
Лхагва гарагт тэр Унгарын нийслэл Будапешт хотод болсон тэмцээнд уг болзлыг хангасан байна. Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Оросын Сергей Карякин 12 нас долоон сартайдаа их мастер болж байжээ. Харин Мишрагийн хувьд 12 нас, дөрвөн сар, 25 хоногтой байхдаа их мастер болсон байна.
Тэрбээр Будапешт хотод болсон Vezerkepzo GM Mix тэмцээний үеэр их мастер Леон Мендонкаг хожсоноор их мастерын болзлыг бүрэн хангажээ.
Мишра энэ оны зургаадугаар сард олон улсын шатрын холбоо FIDE-гийн Эло рэйтингээ 2,500 хүргэснээр эхний болзлоо хангаад байсан юм.
Тэрбээр долоон настайдаа АНУ-ын шатрын холбооны хамгийн залуу эксперт болж байжээ. Дараа нь найман настайдаа АНУ-ын хамгийн залуу үндэсний мастер болж, 10 нас, есөн сар, 20 хоногтойдоо хамгийн залуу олон улсын хэмжээний мастер болсон юм.
Ойн сан бүхий газар болон голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглалтын одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхан танилцууллаа. Манай улс 1956 оноос ойн сангийн тооллогыг хийж эхэлсэн бөгөөд 2005 оноос хиймэл дагуулын мэдээг ашиглаж эхэлсэн. Мөн голын онцгой хамгаалалтын бүсэд 6978 нэгж талбар байна. Тодруулбал, мэдээллийн санд бүртгэлтэй 6135, зөвшөөрөлгүй 843 нэгж талбар байгаа юм. Иймээс ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ажиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгох, нөхөх олговортойгоор чөлөөлөх, дахин газар олгохгүй байх, холбогдох хууль, журмын дагуу шат дараатай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах санал гаргаж байлаа.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна.УОК-оос цахим наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. Тэгвэл Засгийн газар уг саналыг хэлэлцээд, ирэх жилийг хүртэл наадмыг хойшлуулах шийдэлд хүрсэн байна.
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны долдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.