2021.07.05- 2021.07.09-ний хооронд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн мэдээллийг хүргэж байна.
2021.07.05- 2021.07.09-ний хооронд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн мэдээллийг хүргэж байна.
Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Харцагат, Халзан гэх газар малын гоц халдварт шүлхий өвчин долдугаар сарын 1-нд гарчээ.
Энэ тухай дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд долдугаар сарын 2-нд очиж, ажиллав. Голомтын бүсэд 6075 мал бий. Одоогоор долоон малчны 103 үхэр, 10 бог малаас шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр баталгаажээ.
Мөн Булган сумын хөдөлгөөнийг хязгаарлаж, мал тууварлахыг хориглосон байна.
Хэнтий аймгийн Галшар суманд тавдугаар сарын 31-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан билээ.
Баянзүрх дүүргийн онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2021.07.04/ цахимаар хуралдлаа. Хурлаар дүүргийн Эрүүл мэндийн салбарын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Хуралд шуурхай штабын гишүүд болон Ковид-19-ийн халдвар авсан Баянзүрх дүүргийн өвчтөнүүдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд оролцсон.
Хурлын эхэнд Эрүүл мэндийн төвөөс Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээний талаар мэдээлэл хийж, тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулав. Дүүргийн 8,14,22,25,26 дугаар хороодод тохиолдлын тоо өндөр байгаагийн дотроос 31-50 насны иргэдийн дунд өвчлөл их, мөн 18-аас доош насны хүүхдүүдийн өвчлөл өдөрт дунджаар 170-200 бүртгэгдэж байгаа талаар танилцуулаад маргааш /2021.07.05/-наас эхлэн Спутник вакцины 2-р тунг 65 наснаас дээш нийт 3760 иргэнд хийх бэлтгэл ажил хангагдсан талаар дурдав.
Дүүргийн Засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан хурлын төгсгөлд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковидын тусламж үйлчилгээ үзүүлж буй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шиномэд, Филошип, Голд медикал, Энэрэл, Ээлтэй оточ эмнэлгүүдийн удирдлагуудад тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, өвчтөн бүрт хүртээмжтэй ажиллах, цаашид тохиолдож болох бүх талын эрсдэлд бэлэн байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Дүүргийн хэмжээнд маргааш Улаанбаатар олон улсын их сургуулийн дотуур байранд 75 ор дэлгэх бөгөөд мөн Шижир амралт дээр 100 ор дэлгэх бэлтгэл ажил хангагдсан байна.
АНУ-ын орон сууцны үнийн индекс “S&P Corelogic” дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөн байна.
Энэ нь 1988 оноос хойших хамгийн огцом өсөлт болж байна. Түүнчлэн АНУ-ын 20 хотод орон сууцны үнэ дунджаар 14.9 хувиар өсчээ. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д орон сууцны зах зээл нэлээд идэвхтэй байгаа юм. Моргейжийн зээлийн хүү буурсан нь орон сууцны эрэлт өсөхөд нөлөөлсөн байна.
Харин эрэлт өндөр ч нийлүүлэлт хангалтгүй байгаа нь үнийн хөөргөдлийг үүсгэж байна. Түүнчлэн барилгын материалын үнэ өсөж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж.
Борооны улирал эхлэхэд гэр хороолол дундах зам усанд автаж, иргэд явган зорчиход хүндрэл үүсдэг. Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд /07.03/ 5 дугаар хорооны 14-р хэсгийн Моносын 3-р гудамжны замыг түрж, хусаж, тэгшлэх ажлыг дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ. Автогрейдерийн засвар үйлчилгээ дуусахаар нарийн тэгшилгээг дахиж гүйцэтгэх юм.
Эх сурвалж: БЗД
Хэрэв таны КОВИД-19 шинжилгээний хариу эерэг гарвал:
– Илэрсэн шинж тэмдгээ. Өрхийн эмчдээ хэлэх
– 119, 100 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл авах
– Тандалтын баг ирэхийг хүлээх
– Гэрийн бусад гишүүдээс өөрийгөө тусгаарлах
– Амны хаалт зүүх
– Шингэц сайтай шөлтэй хоол идэх
– Сандарч, тэвдэхгүй, сэтгэл санаагаа тайван байлгах
– Хоолойгоо тамид, сод, давсны сулруулсан уусмалаар зайлах
– Гэрийн эмийн сан, аминдэм, С аминдэм Д, парацетомол, аспирин зэрэг эм бэлдмэлийг бэлэн байлгах
– Үнэр, амт мэдрэмж үгүй болох нь Ковид-19 өвчтэй олон хүмүүст илэрдэг шинж тул сандрах хэрэггүй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өглөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (1,236 тэрбум доллар) хэрэгжиж буй бөгөөд жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Төсөл 5 ажлын багцаас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт болон Технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр, засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөвөрийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулна. Уг бүтээн байгуулалтын дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барина.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. 550 айлын уг хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх бөгөөд нийт 11 барилгаас бүрдэх ажээ.
Одоогоор орон сууцны барилгын ажил 85 хувьтай байна. Өнгөрөгч зургадугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас хойшилжээ.
Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур зэрэг уул уурхай, үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар Сайншанд ч тун удахгүй Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй аж үйлдвэржсэн хот болон хөгжинө гэж гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Монгол Улсын түүхэнд үлдэх том бүтээн байгуулалтад гар бие оролцон, хүчин зүтгэж байгаа та бүхэнд Засгаас газраас талархаж буйгаа илэрхийлж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тулсан амаргүй нөхцөлд байна. Энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бүтээн байгуулалтыг урагшлуулж байгаа нь чухал хэдий ч та бүхний эрүүл мэнд юу юунаас чухал гэдгийг мартаж болохгүй гээд тэдний ажилд амжилт хүслээ.
Үүний дараагаар Ерөнхий сайд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариуллаа.
Замын-Үүд боомтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 30 хоногийн үүрэг өглөө. Энэ хугацаанд байдал дээрдэхгүй бол хариуцлага тооцно гэдгийг хэлсэн. Үүнд илүү тодорхой хариултыг сэтгүүлчид тодрууллаа.
– Цар тахлаас үүдээд Замын-Үүд, Гашуун сухайт боомт дээр хүндрэлүүд гарч байна. Үүнтэй холбоотой өмнө нь ажлын хоёр хэсэг гарч ажилласан. Үр дүнг нь үзэх гэж Замын-Үүд боомтод ажиллаж байгаа нь энэ. Монголын талд Хятадын талаас тавьж буй хэд хэдэн шаардлагыг богино хугацаанд биелүүлэх нөхцөл байдал үүсч байна. Энэ нөхцөлийг сайжруулах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томиллоо. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын баг томилж ажиллахаар боллоо. Үр дүн нь наана гарна гэж итгэж байгаа ч 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Хоёр талд байгаа хилийн хяналтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ барьж Улаанбаатараас ирэх ачаа барааны халдваргүйтлийг хийх, ээлжийн жолооч нарын эрүүл мэндийн асуудал, вакцинжуулах зэрэг зайлшгүй хийх ажил байгаа. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
Юун дээр алдаа гарсан гэж харж байна. УОК-ийн дарга сар орчмын өмнө ирж, хил нэвтрэх машины тоог 50 орчмоор нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл одоо ч байдал хэвээрээ л байна?
– Гол зүйл цар тахалтай л холбоотой. Барааны гадаргуугаас үүдсэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан. Лабораторийн шинжилгээ хийсэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай ярьж байгаа. Ачаа барааны гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой.
Ачаа тээврийн үнийн хөөрөгдөл бий болоод байна. Энэ асуудлаар АТГ-д хандсан гэж байсан. Энэ талаар тодруулъя?
– 200-250 машин өдөрт хилээр гардаг байсан боомт өнөөдөр 100 машин гээд хязгаарлалт тавьчихаар бөөгнөрөл үүсэж, эрэлт нийлүүлэлт зөрж үнэ өсөж байна. Дээрээс нь нугалаа үүсгэж байж магадгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаад мэдээлэл өгөөд явж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр Замын-Үүдэд ажиллалаа.
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нэг жилээр хоцорлоо гэдгийг удирдлагууд нь ярьж байна. Та ямар арга хэмжээ авна гэж төлөвлөж байна?
– Зөвхөн Монгол биш дэлхий даяар цар тахалтай тулж байна. Нэг жил зогслоо. Тиймээс бид одоо ковидтой дасан зохицоод, сөрөөд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна. Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
“Ковид 19”-ийн халдвар авсан иргэн тусламж авч чадалгүй эмнэлийн хашаанд нас барсан хэрэг өчигдөр гарсан.
Талийгаач долдугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариу гарч, эмчийн зааврын дагуу өөрийгөө тусгаарлан эм ууж байсан ч биеийн зовиур нь нэмэгдэж хатгаа болсон тул коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч буй “Энэрэл” эмнэлэг болон БЗД-ийн Эрүүл мэндийн төвд ханджээ. Харамсалтай нь дээрх эмнэлгүүд хэвтэх өвчтөний бүртгэлд нэр нь байхгүй гэх шалтгаанаар буцааснаар талийгаач “Энэрэл” эмнэлгийн хашаанд амьсгал хураасан юм.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдорж, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг ажлаас чөлөөлжээ.
Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
ДУНД ШАТНЫ ЯЛЗРАЛ
Долдугаар сарын 3-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэлт хэрэг явдал гарсан. Талийгаач Р нь Баянзүрх дүүрэгт хаягтай Чингэлтэй дүүргийн 6-р хороонд түр оршин суудаг байжээ. Тэрээр гэртээ түргэвчилсэн оношлуураар өөртөө сорил тавьж хариу нь эерэг гарсан тул түргэн тусламж дуудан үзүүлсэн байна. Түргэн тусламжийн эмч үзээд харьяа дүүргийн эмнэлэгтээ хандан үзүүлэхийг зөвлөөд орхиж явсан байна. Иргэн Р нь БЗД-ийн эмнэлэг дээр очиход харьяаллын бус гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй үүднээсээ хөөжээ. Иргэн Р нь арга ядахдаа харьяалалгүй иргэдийг хүлээн авдаг гэх Энэрэл эмнэлэгт үзүүлэхээр очоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.
Энэ эмгэнэлт явдлын мөрөөр шалгаж тодруулахад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Түргэн тусламжийн 103 алба, БЗД-ийн эмнэлэгийн удирдлагууд, ажилтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авлаа гэв. Түргэн тусламжийн 103 төвийн захирал Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшин нар албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Нэр дурдсан албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлгүй шигдсэн, эрх мэдэлтнүүдийн шахалтаар томилогдсон этгээдүүд ажээ. Жишээ нь, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь гэр бүлийн хүн Б.Батбаярыг хотын дарга байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр томилогдсон. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаа дараа өөрчлөх гээд чадаагүй хүн байх юм. Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш нь тэтгэвэрийн нас болсон ч албан тушаалдаа шигдэн хоргоддог бол Н.Амартүвшинг “Энэрэл” эмнэлэгийн даргаар томилоход хуучин хотын дарга биечлэн нөлөөлж байжээ.
Яаралтай тусламжийн төв 103, Энэрэл эмнэлэг, дүүргийн эмнэлэг нь яаманд захирагддаггүй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд удирдлагад багтдаг юм байна. Дунд шатанд үүрэлсэн эдгээр дарга нар нь аль ч засгийн үед сайдын үгэнд бус дүүрэг, хотын даргын заавраар ажлаа хийсэн дүр эсгэсээр иржээ. Дунд шатны угжирсэн, олон жил дарга хийсэн чадваргүй, сэтгэлгүй дарга нарын ажлын гор нь өнөөдөр ийнхүү эрдэнэт хүний амь насаар төлөгдөж байна.
Хэдийгээр хэсгийн ахлагчийн мэдээллээр иргэн Р уушигны хатгаатай гэсэн рентген оноштой, олон өдөр дараалан архидан согтууруулсан, бүртгэлээ зохих ёсоор хийлгээгүй, бичиг баримтгүй байсан зэрэг хүндрүүлэх шалтгаан гаргасан ч энэ бол Нийслэлийн эрүүл мэндийн салбарт үүрлэсэн, олон жил бугшсан МАФИЖСАН бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хурд, чанар чадавхийг танил тал харж хийсэн томилгоогоор сулруулснаас үүдэлтэй эмгэнэлт хэрэг юм.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр тусламж авахаар ирсэн иргэдийг чирэгдүүлсэн, хохироосон явдал удаа дараа гарч байна. 2001 онд дүүргийн эмнэлэгийг менежментийн хувьчлалаар хувьчилснаар иргэдэд ээлгүй байдал үүсжээ. Тийм учраас энэ эмнэлгийн хувьчлалыг эргэн харах, гэрээг дүгнэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах ч шаардлага үүсэхээр байна. Иргэн Р-ийн амь насаа алдсан хэрэгт Баянзүрх дүүргийн эмнэлгийн шууд буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээлэл хийхдээ тодотгожээ. Цар тахлын онцгой энэ үед харьялал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх заавар, зөвлөмж, тушаал байсаар байтал үл хайхарч, өөрсдөөсөө зайлуулсан нь хууль зөрчсөн хэрэг гэж болно. Тус эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол иргэн Р өнөөдөр амьд сэрүүн байх боломжтой байлаа. Иргэн Р-ийн амь насаа алдсан эмгэнэлт явдлыг Баянзүрх дүүрэгт дахин давтахгүйн тулд тус эмнэлгийн хувьчлалыг эргэн харж, удирдлагыг сольж, үйл ажиллагааг шинэчлэхээс өөр гарц байхгүй ээ.
Энэ эмгэнэлт явдлын цаад угт эмнэлэгийн ажилтнууд үүргээ бүрэн ухамсарладаггүй, онцгой нөхцөлд ажиллах дүрэм журмыг сахиж,мөрддөггүй, эмнэлэгүүд иргэдийг чирэгдүүлж хоорондоо шидэлцэн хугацаа алддаг, хариуцлагаас зайлс хийж, нэгэн рүүгээ чихдэг, тусламж авахаар ирсэн хүнд яаралтай үйлчилгээ үзүүлэхийн оронд бүртгэл, бичиг цаасыг чухалчилдаг гэх мэт хариуцлагагүй байдал даамжирсан явдал бий. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт яаралтай шинэчлэл хийж, хүний нөөцийг чадваржуулах, хариуцлагыг дээшлүүлэхгүйгээр хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэх боломж хомс байх нь энэ хэрэг явдлаас тодорхой боллоо. Эрүүл мэндийн сайд одоо зоригтойгоор хүний нөөцийн шинэчлэл хийх, төрийн дунд, доод шатанд бугшин ужгирсан МАФИЖСАН бүтцийг задлах шаардлагатай байна.
МАФИЖСАН бүтэц ажлын хариуцлагыг умартсны гуайгаар Эрүүл мэндийн холбогдолтой төрийн хууль тогтоомжууд газар дээрээ хэрэгжихгүй байх нь түгээмэл болжээ. Яаралтай тусламж шаардлагатай иргэнд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эрхийг хуулиар олгосон. Гэтэл иргэн Р-ийн харьяа эмнэлэг рүүгээ яв, нэр нь алга, улаан бүсийн, зорилтот бүлгийн эмнэлэг гэхчилэн шалтаг тоочиж, хүнд суртал гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Ийм байдлаар ДУНД ШАТНЫ МАФИЖСАН бүтэц иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсаар байх уу?
Аливаа асуудлын шийдэл нь үргэлжид хүн, хүний нөөцийн чадавхи байдаг. Эрх мэдэлтнүүдийн шахалт, нөлөөллөөр томилогдсон хүний нөөц эрүүл мэндийн салбарын доройтуулж, ялзруулж байгаад анхаарах цаг болжээ.
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлснээр нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд их багтаамжийн автобус иргэдэд үйлчилж эхэллээ.
Тодруулбал, 5 шар-“Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилнэ.
Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аж.
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явах бэлтгэл хангажээ.
Коронавирусийн хамгийн хурдан тархдаг дельта хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 98 улс оронд бүртгэгдсэн нь дэлхий нийтийн өмнө “Ковид-19″ цар тахлын хамгийн аюултай үе ирж байгааг харуулж байна гэж ДЭМБ–аас анхааруулжээ.
Тус байгууллагын тооцоолж байгаагаар дэлхий даяар коронавирусийн мутацид орсон 11 төрлийн хувилбар тархаж байна. Тэдгээрээс Энэтхэгт анх илэрсэн Дельта хувилбар дахин хувьсаж, хамгийн олон улсад хамгийн хурдан тархаж байгаа юм байна. Гэхдээ ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн коронавирусийн эсрэг бүх төрлийн вакцин Дельта хувилбарын эсрэг сайн дархлаа тогтоож байгаа аж. Одоогоор ДЭМБ–ын яаралтай горимоор хэрэглэх коронавирусийн вакцины жагсаалтад Пфайзер, Астразенека, Модерна, Жонсон энд Жонсон, синофарм, синовак гэсэн вакцинууд байгаа юм.
Энэтхэг улс хатуу хөл хорио тогтоосны үр дүнд цар тахлын халдвар харьцангуй буурч байна. Харин сүүлийн өдрүүдэд Индонез, Бангладеш зэрэг Азийн улс орнуудад коронавирусийн халдвар нэмэгдэж байна. Мөн Британи, Орос, Өмнөд Африк зэрэг орнуудад мутаци давамгайлсан халдварын тархалт эрс нэмэгджээ. Түүнчлэн сүүлийн 1 долоо хоногийн хугацаанд Европ тив даяар цар тахлын халдвар 10 орчим хувиар нэмэгджээ. Үүнд вакцинжуулалт удааширсан, шинэ хувилбарын тархалт болон хүмүүсийн шилжилт хөдөлгөөн идэвхжсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг ДЭМБ–аас анхааруулжээ.
Наймдугаар сарын сүүл гэхэд Европ тивд бүртгэгдсэн халдварт шинэ тохиолдлын 90 хувь нь дельта хувилбараар халдварласан байх урьдчилсан таамгийг Европын халдварт өвчин судлалын төвөөс танилцуулжээ. Иймд ДЭМБ ирэх оны өдийд гэхэд улс орон бүр хүн амынхаа наанадаж 70 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан байхыг гишүүн улс орон бүрт уриалсаар байна. ДЭМБ–ын мэдээгээр өнөөдрийн байдлаар дэлхий улс орнуудад коронавирусийн 3тэрбум тун вакцин хүрчээ. Гэвч 3 тэрбум тун вакцины дөнгөж хоёр хувь нь буурай улс орнуудад хүрсэн байна. Одоогоор Британи, Америк, Франц, Канад зэрэг чинээлэг орнууд дэлхий даяар 1 тэрбум тун вакцин хандивлахаа амлаад байгаа хэдий ч дэлхийн хүн амын 70 хувийг дархлаажуулахад 11 тэрбум тун вакцин шаардлагатай гэж ДЭМБ үзэж байгаа юм.