Categories
мэдээ нийгэм

Шинжилгээ өгсөн таван хүн тутмын нэг нь халдвартай байна

Сүүлийн 24 цагт 2635 хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн өдрүүдэд шинжилгээ өгч буй таван хүн тутмын нэг нь халдвартай байна.

Өчигдөр нийт 747 иргэн эдгэрчээ. Эмнэлгээс 600, гэрийн хяналтаас 147 хүн гарлаа. Одоо эмнэлэгт 11435 хүн эмчлүүлж байна. Тэдний 217 нь маш хүнд, 1090 хүний биеийн байдал хүнд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Сүүлийн өдрүүдэд хүнд, маш хүнд иргэдийн тоо байнга өссөөр байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд энэ онд ойгоос 4.400 шоо метр мод бэлтгэнэ

Нийслэлийн ойгоос энэ онд 4400 шоо метр мод бэлтгэн, түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ.

Цэвэрлэгээний огтлол хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж тархахаас сэргийлэх боломж бүрддэг байна. Ойн цэвэрлэгээний огтлол, ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Иймд нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавихыг НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Хөрсний бохирдлыг багасгах био бэлдмэлийг 150 айл өрхөд өгнө

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг багасгах био бэлдмэлийг Сүхбаатар дүүргийн 18-р хорооны 150 айл өрхөд өгнө.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ тус био бэлдмэлийг танилцуулж, ийнхүү тохиролцжээ.

Сүхбаатар дүүргийн 18, 19, 20-р хороо байршлаасаа шалтгаалан шар усны үерт ихээр өртдөг. Улмаар үерийн ус ойр орчныхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нянг тарааж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байгаа юм.

Био бэлдмэлийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактерийг халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх олон давуу талтай аж.

Categories
мэдээ нийгэм

​Ковидын халдварын шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэд дараах багуудад хандана

Ковидын халдварын шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэд дараах явуулын үзлэг болон тандалтын багуудад хандана.

No description available.

Categories
гадаад мэдээ

​“Мона Лиза”-гийн хуулбар 2.9 сая еврогийн үнэ хүрчээ

Өчигдөр Парис хотын Christie’s дуудлага худалдааны төвд Леонардо Да Винчигийн алдарт “Мона Лиза” бүтээлийн хуулбар зургийг үнэ хаялцуулан дуудлага худалдаагаар заржээ. Тус бүтээлийг нэгэн цугдуулагч 2.9 сая еврогоор худалдаж авсан байна.

Өмнөх эзэн нь уг зургийг 1950-аад оны үед худалдаж авсан бөгөөд суут бүтээлийн эх хувилбар хэмээн олон жил маргаад амжилтад хүрээгүй юм.

Парисын Луврын музейд хадгалагддаг эх бүтээлийн хуулбар олон байдаг. Гэтэл тэдгээрийн нэг ийм өндөр үнэ хүрсэн нь судлаачдыг гайхшруулж байна.

“Энэ бол солиорол. Мона Лизагийн хуулбаруудаас хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол гарцаагүй мөн” гэж Christie’s төвийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 14 хүн өрсөлдөж, 500,000 еврогоос эхэлсэн үнийг 2.9 сая хүртэл өсгөсөн байна. Ялагч нь Европын нэрээ нууцалсан цуглуулагч байжээ.

Луврын музейд хадгалагддаг эх зураг хэзээ ч зарагдаж байгаагүй юм. 2017 онд Нью Йорк хотод болсон дуудлага худалдааны үеэр Леонардо Да Винчигийн өөр нэг бүтээл болох “Salvator Mundi” $450 саяар зарагдаж байжээ.

Энэ нь өнөөдрийн байдлаар хамгийн өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээл юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 2635 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 2635 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1877 нь Улаанбаатар хотод, орон нутагт 758 халдвар байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 91151 боллоо.

Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 425 болж байна.

Сүүлийн 24 цагт 600 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 62472 болов.

Одоогоор 11435 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн- 7211
  • Хүндэвтэр- 2917
  • Хүнд- 1090
  • Маш хүнд – 217 хүн байгаа юм
Categories
мэдээ нийгэм

“Хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэнд нь өгцгөөе” уриан дор өдөрлөг зохион байгуулагдаж байна

“Хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг энэ сарын 18-27-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна.

Энэ нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал, зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилготой.

Иргэд хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаан бараа, эд зүйлс, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, хувцас, гутал, цүнх гэх мэт зүйлсийг өгч, өөр хоорондоо солилцох боломжтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уг ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ипотекийн зээлийн санхүүжилт 2024 он хүртэл үргэлжилнэ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний таван сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4.426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн үзүүлэлт аж. Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2.3 дахин өндөр үзүүлэлт байжээ.

Түүнчлэн, 2021 оны зургадугаар сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөгийг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна. Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан үзэж хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ гэдгийг Монголбанкнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд гэрээсээ ажиллах заалтыг дэмжив

Улсын их хурлын /УИХ/ өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж байжээ.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ДАГАЛДАХ ХУУЛЬД НЭМЖ ОРУУЛАХААР ДЭМЖСЭН ЗҮЙЛ, ЗААЛТУУД

  • Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага, Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, Ажилтан мэдээллээ хамгаалуулна.
  • Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, Ажилтны нууц хадгалах үүрэг, Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулна.
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
  • Жирэмсэн, хөхүүл, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.
  • Дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлнө.
  • Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
  • Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно, 20 жилд ажлын хоёр өдөр, 25 жилд ажлын дөрвөн өдөр, 31 жилд ажлын зургаан өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын есөн өдөр байна.
  • Хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгажээ.
Categories
мэдээ цаг-үе

16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1938, II тунд 2433, нийт 4371 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968.373 нь I тунд, 89.5 хувь буюу 853.595 нь II тунд хамрагдаад байна. Мөн 414 жирэмсэн эх, 16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.