Нэг. Цоожтой хаалганы цаана
Цагдаагийн байгууллагын 102, 107 утсандгэрбүлийн хүчирхийллийн дуудлагын тоо өдөрт дунджаар 120-150 ирж байна. Баяр ёслолын үед энэ тоо 200 дөхнө. Үүний цаана дуудлага өгөөгүй ч дарамт, хүчирхийллийн доор өдөр хоногийг өнгөрөөж буй хүүхэд, эмэгтэйчүүд чухам хэд байгааг таашгүй. Хүчирхийллийн хамгийн аюултай нь давтагддаг, даамжирдаг, далд үйлдэгддэг. Үүнийг мэргэжлийнхэн гурван “Д” гэж хэлдэг. 2018оныНийгмийнүзүүлэлтийн түүвэр судалгаагаар 1-ээс 14 насны 15.168 хүүхдээс авсан судалгаагаар судалгаа авах үеийн сүүлийн нэг сарын дотор аав, ээж нь хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд ямар нэгэн хүчирхийллийн аргыг 49.1 хувь нь хэрэглэсэн байна. Үүнээс сэтгэл санааны хүчирхийллийг 40.4 хувь байсан бол, бие махбодын шийтгэлийг 28.0 хувьд нь үзүүлсэн байна. Хүнд буюу алгадах, цохих, маш олон удаа цохиж зодуулсан нь 5.2 хувь байсан аж. Хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэсэн үг. “Ковид 19”-ийн цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос болоод дээрх нөхцөл байдал бүр хүндэрч байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлд Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг Төрхамгаалахаар заасан ба хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ шаардлагатай болсон үед төр нь иргэнээ хамгаалахаар орж ирнэ,энэ үүргийг хуулийн дагуу хамтарсан баг хүлээнэ.
Хоёр. Хамтарсан багийн түүх
Хамтарсан баг гэдэг нь сум, баг, хорооны Засаг даргаар ахлуулсан, нийгмийн ажилтан нарийн бичгээр нь ажилладаг, гишүүд нь цагдаагийн байгууллагын ажилтан, эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтнаас бүрдсэн мэргэжлийн баг юм. Хохирогчийг хамгаалах, тэдэнд цогц үйлчилгээ үзүүлэххамтарсан баг нь 1950-иад оны үед АНУ-д эмнэлэгт түшиглэн байгуулагдаж ажиллаж эхэлснээс хойш, энэ сайн туршлагыгдэлхийдаяархэрэгжүүлж, ажиллаж байна. Манай улсын хувьд 2003 оноос хойш Хүүхдийг Ивээх Сан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үүсгэл санаачилгаар сум, баг, хороон дээр хамтарсан багаар ажиллаж туршиж эхэлсэн бөгөөд 2007 онд Нийслэлийн Засаг даргын тушаалаар, үүний дараа аймгийн Засаг даргын тушаалууд гарч, үндэсний хэмжээнд хамтарсан багууд ажиллаж эхэлсэн түүхтэй. 2016 онд батлагдан гарсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хамтарсан багийг албажуулсан. Дээрх хуулиудыг дагаж гарсан журам, тушаал, шийдвэрүүд гарсан нь хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллажбуй хамтарсан багийн гишүүдэд ажиллах боломж, нөхцөл, удирдамж болж байгаагдурдах нь зүйтэй. Төр болоод төрийн бус байгууллагын хамтын ажиллагаачухал.Хамтарсанбагийг дэмжих, арга зүйн удирдамжийг боловсронгуй болгохоор Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэйгээрГэмт хэргээсурьдчилансэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, хамтарсан багийнгишүүдэд зориулсан арга зүй, гарынавлагыгболовсруулж, ажлын байран дээр зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэхүү хэрэгжүүлсэн сайн туршлагаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.
Гурав. Хамтарсан багт тулгардаг, шийдэх ёстой асуудлууд
Хэдийгээр хууль болоод тушаал шийдвэрүүд нь хамтарсан багаар ажиллаж хүчирхийллийн эсрэг тэмцэхэд чухалдэмжлэг болж байгаа ч шийдвэрлэх асуудлууд, гарч буй бэрхшээлүүд байсаар байна. Үүнээс онцлондараах хэдэн асуудлыг эхний ээлжинд шийдчихвэл хүүхэд хамгааллын тогтолцоонд чухал хувь нэмэр үзүүлэх юм. Үүнд:
Хамтарсан багийн ахлагч болоод гишүүд бүгд өөр, өөрийн гэсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй, удирдлагатай. Хамтарсан баг бол салбардундынбүтэц.Тиймучраастөрийнанхан шатны нэгж дээр ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийг шууд удирдлагаархангадагбайгууллагуудын салбар дундын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Төрийн анхан шатны нэгж дээрээ хамтарсан багууд хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байна. Харин дунд шатандаа салбар дундын хамтын ажиллагаа байдаг гэж хэлэхэд бэрхшээлтэй хэвээр байна.
Хамтарсан багийн гишүүн бүрийн ажилүүргийнхуваарийгэргэнхарж, үнэлдэг, дэмжлэг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Ялангуяа, нийгмийн ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл болоод гэр бүлийн хүчирхийлэлтэй ажиллах онцгой үүрэг хүлээсэналбанхаагч. Өнөөдөр нийгмийн ажилтанд хийхгүй, түүндхамааруулахгүйасуудал гэж алга. Ахмад настны асуудлаас эхлээд, спортын өдөрлөг зохион байгуулахшаардлагатай болно. Гэтэл хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд болоод хохирогчид үйлчилгээ үзүүлэх нь сэхээний эмчтэй ягадил аминдтулсан, үхэл амьдралтай холбоотой асуудлуудтулгарч байдаг. Үндсэн ажлаас гадна тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх,ажлыг нь үнэлдэгдэмжлэгүзүүлэх нь хангалттай биш, ажлыначаалал зэргээс хамааран нийгмийн ажилтнуудад ажлаас халшрах хам шинж ч түгээмэл ажиглагдаж байгааг нуух юун.
Төрийналбанхаагчийн тогтвортой байдал, мэргэшсэнбайдал нь төрийн анхан шатны нэгж дээр эсрэгээрээ байна. Судалгаа хийгээд үзээрэй,хамгийн багадаа л 50хувь нь солигдсонбайгаа.Хүүхэд, гэр бүлийнхүчирхийлэлтэйажиллах сум, баг, хороонынийгмийн ажилтны тоогхүнамын тоотойхарьцууланнэмэхшаардлагатайбайна. 18.000 хүнтэй хороонд ч нэг нийгмийн ажилтан, 5,000 хүнтэй хороонд ч нэг нийгмийн ажилтан байна. Ажлын ачаалал их боловч авдаг цалин, ажлын нөхцөл адилханбайна. Нийгмийн ажилтан сэтгэлгүйдээ биш, ажлаа барахгүй байгаа юм. Олон ажлыг зэрэг хийж байгаа нийгмийн ажилтанд онцгой хамгаалалд байх ёстой хүүхдийн асуудалд хүүхдийн дээд эрх ашгийн зарчмыг баримтлан ажиллахыг үүрэг болгох нь үр дүнгүйд хүрэх эрсдэлтэй байна.
Нийгмийн ажилтнуудыг нэг цэгийн үйлчилгээний цонхонд суулгахгүй байх шаардлагатайганхаарч нийгмийн ажлын үйлчилгээг шаардлагын дагуу үзүүлэх орчин, нөхцөлөөр хангах хэрэгтэй байна. Нэг цонхны үйлчилгээг бичиг баримт бүрдүүлэхэд, авахадашиглаж болно. Харин хүчирхийллийн хохирогчтой ажиллах ажилтанд уулзалтын тусгайөрөө, нууцлалыгхадгалсан орон зай хэрэгтэй.
Хамтарсан багт ажиллаж буй нийгмийн ажилтнаар мэргэжлийн хүнийг ажиллуулах хэрэгтэй байна. Нийгмийн ажилтан бол дөрвөн жилийн хугацаандхүчирхийлэл үйлдэгч болоод хохирогчдодүзүүлэх үйлчилгээг хэрхэн мэргэжлийн түвшинд үзүүлдэг болоход суралцсан мэргэжилтэн юм. Монгол Улс 1997 оноос хойш мэргэжлийн нийгмийн ажилтанг бэлтгэжэхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаас 16-17 их, дээд сургууль нийгмийн ажилтан мэргэжлээр төгсгөж байна. Хүний нөөцийнхувьд боломжтой салбарт аялал жуулчлалын менежер, газар зохионбайгуулагч гэх мэт мэргэжилтэй хүмүүсийг нийгмийн ажилтнаар томилох юм. Тэд нийгмийн ажлын талаар ойлголт мэдлэгтэй болох гэж, ажиллаж сурах гэсээр байтал наана нь хүчирхийллийн тойрог эргэлдэж л байна.
Хүүхэдхамгааллынүйлчилгээний зардлыг төрөөс кейс бүрээр тооцож, “яг” олгож байх хэрэгтэй байна. Өнөөдөр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах зардал 10 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөнасуудалньолон нийтийн анхаарлыг татаж байна. Сүүлийн 2-оос 3 жилийн хугацаанд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсөв өссөн хэдий ч, энэ нь бүтэн жилийн хугацаанд буюу Монгол Улсын хэмжээнд 1) хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ, 2) хамгааллынүйлчилгээ, 3) нөхөн сэргээх үйлчилгээнд хаанаа ч хүрэхгүй юм. Дээр нь төрийн албан хаагчид нь тогтвортой ажилладаггүй, байнга солигддог учраасчадавхжуулах, мэргэшүүлэхсургалтыгдавтан, дахин дахин хийх шаардлага гарч байна. Үүндгарч буйзардал ч хүүхэд хамгааллын зардлаас гарна. Төрийн анхан шатны нэгж дээр ажиллаж буй хамтарсан багийн гишүүнээс хүүхэд хамгааллын үйлчилгээнд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллахад, бензин тос хийхэд, бичиг баримт бүрдүүлэхэд, шүүх эмнэлэг рүү авч явахад хэдэн төгрөг зарцуулсан, төрөөс хэдийг нь олгосон, өөрийн халааснаас хэдийг гаргасан болохыг асуугаад үзвэл бодит дүр зураг харагдана. Хуулиараа үйлчилгээний зардал мөнгө, төсөвтэй байдаг. Хүүхдийн хөгжил хамгааллын тусгай зориулалтын шилжүүлэг 2019 онд 7822.9 сая, 2020 онд 10676.8 сая болжөссөнхэдий чхүүхдийнэрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсөв, тэр дундаа хүүхэд хамгааллын төсөв, улс, аймаг, сумдын түвшинд иргэд олон нийтэд ил тод нээлттэй байх шаардлагатай бөгөөд энэ нь иргэний хяналтыг идэвхжүүлж, хүүхдийн төлөө төрийнүйлчилгээгулам бүр сайжруулж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд маш чухал нөлөөтэй байдгийг онцгойлон тэмдэглэж байна.
Дөрөв. Хүүхэд, гэр бүлээ хамгаалъя гэвэл хамтарсан багаа дэмжиж, тогтвортой ажиллуулах нь нэн чухал
Хамтарсан баг гэж ийм чухал үүрэгтэй бүтэц бөгөөд хамтарсан багийн гишүүн бүр хуулиар хүлээсэн үндсэн ажил, үүргийн хажуугаар цоожтой хаалганы цаана үйлдэгдэж буй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоохоор ажиллаж байна. Хамтарсан багийн гишүүдийн өөрсдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй бөгөөд хүчирхийлэл үйлдсэн этгээд өөрийгөө хамгаалахын тулд хамтарсан багийн гишүүдийг гүтгэх, доромжлох, эд хөрөнгийг эвдлэн сүйтгэх, амь насанд нь заналхийлэх зэрэголон асуудлууд гардаг. Хүчирхийллийн асуудалтай байнга ажиллана гэдэг тийм ч амар ажил биш. Иймээс хүүхдээ, хохирогчоо хамгаалуулъя гэвэл дээрх асуудлыг шийдэх, хамтарсан багаа мэргэшүүлэн, мэргэжлийн удирдлагаар хангаж тогтвортой ажиллуулах орчин нөхцөл, дэмжлэг бүхий бодлого, шийдвэр хэрэгтэй байна.
Э.ДУЛАМСҮРЭН
Японы Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан