Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ

Өчигдөр/2021.06.25/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан доор дурдсан иргэд, аж ахуйн нэгж, айл өрхөд үзүүлж буй зарим дэмжлэгийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаарх авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Үүнд:
– Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ.
Оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж буй.
Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:
– Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
– ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
– Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.
Categories
мэдээ нийгэм

Туул голоос 53 настай эрэгтэй хүний цогцос олджээ

“Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, ерөнхий боловсролын 41 дүгээр дунд сургуулийн хойд талд Туул голын усанд хүний цогцос байна. Гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас зургадугаар сарын 25-ны 15:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:25 цагт очиж, Туул голын уснаас иргэн У /53 настай, эрэгтэй/-ийн цогцос байсныг аврах завь ашиглан гаргажээ. Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Хүний шинэ төрөл зүйл болох “Луу хүн” шинжлэх ухаанд бүртгэгджээ

80 гаруй жилийн өмнө зүүн хойд Хятадын Харбин хотын ойролцоогоос олдсон эртний хүний гавлын ясыг шинжлээд хүний цоо шинэ төрөл зүйл болохыг саяхан тогтоожээ.

Нээлтийн тухай судлаачдын тайлан Баасан гаригт “The Innovation” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Dragon Man: New species of ancient human may replace Neanderthals as our  closest relative | The Independent

Харбинаас олдсон гавлын яс нь 138.000-аас 309.000 жилийн өмнө амьдарч байсан 50 орчим насны эрэгтэй хүнийх байжээ. Гэхдээ энэ нь орчин үеийн хүн буюу Хомосапиенсийн төрөл зүйлээс тусдаа цоо шинэ төрөл зүйл болохыг тогтоосон байна.

Meet the new relative: 'Dragon Man' - Cosmos Magazine

Шинэ төрөлд “Homo longi” гэсэн нэрийг өгсөн нь Хэйлунзянь (Heilongjiang) буюу Хар Луу Мөрний нэрнээс үүдэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл “Луу хүн” гэсэн утгатай нэр юм.

“Харбины хүний гавал бол сүүлийн 50 жилийн хугацаанд миний харсан хамгийн үнэтэй чухал олдвор юм. Хүн төрөлтний түүхэнд Зүүн Ази, Хятад улс ямар чухал болохыг энэ олдвор харууллаа” гэж судалгаанд оролцсон Лондон хотын Байгалийн Түүхийн Музейн хүний гарал судлаачдын ахлагч Крис Стрингер ярьжээ.

“Луу хүн” нь өргөн навтгар хамар, жижиг дух зэрэг мичний төрхийг агуулснаас гадна хүн шиг өргөн, хавтгай шанаатай байсныг тогтоосон байна.

Үүнээс гадна тархины хэмжээ нь орчин үеийн хүнийхтэй ойролцоо, бас гүн ухархайтай хөнхөр нүдтэй байжээ.

Ийнхүү хүн төрөлтний хөгжлийн замын зурагт шинэ салаа мөчир нэмэгдэж байна.

300.000 орчим жилийн өмнө анх Африк тивд амьдарч байсан Хомосапиенсээс гадна “Неандерталь, Денисовын хүн, одой Хомо флоресиенсис, Хомо лузоненсис, Хомо наледи” зэрэг бусад хэд хэдэн төрөл зүйлүүд орчин үеийн хүний өвөг дээдэстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд тогтоосон юм.

Бидний өвөг дээдэс тэдний заримтай нь эвцэлдэж байсан баримт ч бий.

Саяхан бас хэсэг эрдэмтэд Израйлын газар нутгаас эртний хүний шинэ төрөл зүйл байж болзошгүй олдворыг илрүүлснээ Science сэтгүүлд мэдээлсэн юм.

120.000-аас 420.000 жилийн өмнө Ойрх Дорнодод амьдарч байсан уг төрөл зүйл нь орчин үеийн хүний өвөг дээдэс болон Неандертальчуудтай харьцуулахад илүү мич төрхтэй байжээ.

Dragon Man' Could Be More Closely Related to Humans Than Neanderthals

Archaic humans - Wikipedia

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлан ажиглах 335 байранд 13.662 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 335 тусгаарлан ажиглах байранд 13.662 иргэн байна.

Үүнээс нийслэлд 13 тусгаарлах байранд 413, эмнэлгийн 48 байршилд 6,206, орон нутагт 274 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 7.043 иргэн байна.

Түүнчлэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 1552 иргэн нэмэгдэж, 1370 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 72 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3087 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 2362 хүнээс халдвар авч, 12 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 2362 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1227 нь Улаанбаатар хотод, 1134 орон нутагт, эмнэлгээс шалтгаалах 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 107262 боллоо.

Мөн 12 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 505 болов. Мөн 1172 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Нийт эдгэрсэн хүний тоо 68751 боллоо.

0-4 насны 116 хүүхэд, 5-9 насны 147 хүүхэд, 10-14 насны 167, 15-17 насны 88 нийтдээ 500 орчим хүүхэд ковидын халдвах аваад байна.

Нас барсан хүний насны бүлэг:

  • 30-40 насны 1, 10 хоног эмчлүүлсэн
  • 41-50 насны 2, 3-7 хоног эмчлүүлсэн
  • 51-60 насны 4, 7-16 хоног эмчлүүлсэн
  • 61-70 насны 1, 14 хоног эмчлүүлсэн
  • 71-80 насны 1, 4-24 хоног эмчлүүлсэн
  • 80-аас дээш 3, 2-9 хоног эмчлүүлсэн

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хөл хорио тогтоосон аймаг, сумдын мэдээлэл

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар 18 аймгийн 179 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

  1. Архангай аймгийн 9 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг

2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд

3. Булган аймгийн 7 сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан

4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод

5. Сүхбаатар аймгийн 9 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан

6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд

7. Хэнтий аймгийн 18 сум бүгд

8. Дорнод аймгийн 5 сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр

9. Ховд аймгийн 1 сум буюу Булган

10. Дундговь аймгийн 11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан

11. Дорноговь аймгийн 14 сум бүгд

12. Сэлэнгэ аймгийн 14 сум буюу Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул

13. Увс аймгийн 6 сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин

14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд

15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

16.Баян-Өлгий аймгийн 3 сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,

17.Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум

18.Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

​Энэ амралтын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар 30 хэм давж хална

Энэ амралтын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар 30 градусыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

1 хүн болон хүүхэд-н элэглэл зураг байж магадгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 169 иргэн иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр орой 19:13 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 169 зорчигч ирж, иргэдийг “Кемпински, Новотел, Намуун, Сүнжингранд” зочид буудлуудад тусгаарлав.

Мөн тусгай зөвшөөрөлтэй 2, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 39 зорчигч, хамт зорчиж байгаа 2 хүүхэд, нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод 8 явуулын, 22 суурин цэгт дархлаажуулалтын 42 багийн 262 эмч, ажилчид 3488 иргэнийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Зөвлөхүүдийн танхим нь зөвлөж ажиллана

НАМЫН ДОТООД ШИЙДВЭРҮҮДИЙГ УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ГАРГААД ЯВНА –


АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.


-АН-ын Зөвлөхүүдийн танхим гэж байгуулагджээ. Танхим ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-АН-ын Үндсэн дүрмийн 7.2-т намын даргын дэргэд “Зөвлөхүүдийн танхим” ажиллах зохицуулалтыг зааж өгсөн байдаг. Намын уламжлал-шинэчлэлийн уялдааг хангах, ахмад лидерүүдийн мэдлэг, туршлага, хүн холбоог ашиглах, үзэл баримтлал, улс төрийн болон хүний нөөцийн бодлого дээр зөвлөгөө, дэмжлэг авах зорилготой.

-Намын жирийн гишүүдийн хувьд энэ танхимыг хэр дэмжиж байгаа бол?

-Намын нийт гишүүдээр хэлэлцэгдэж, 2018 оны арванхоёрдугаар сарын их хурлаар шинэчлэн батлагдсан Үндсэн дүрмийн дагуу байгуулж байгаа танхим л даа. Тиймээс танхимыг дэмжих эсэх гэхээс илүү, түүн дотор ямар, ямар хүмүүс орсон байна гэдгийг сонирхож, хэлэлцэж байгаа харагдсан.

-АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд Зөвлөхүүдийн танхимд багтжээ. “АН-д буг болсон өвгөчүүд” гэсэн шүүмжлэлийг байнга дагуулдаг эдгээр хүмүүс намыг эвлэрүүлж чадна гэдэгт та итгэлтэй байна уу. Энэ хүмүүсийн тулааны золиосонд нам хоёр хуваагдчихаагүй юм уу?

-Угаасаа Үндсэн дүрэмд “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, намын даргаар ажиллаж байсан хүмүүс багтана” гэж заасан байдаг учир тэр дагуу бүрдүүлсэн. Гэхдээ заавал тийм хүмүүсийг авна гэсэн үг биш, намд нөлөө бүхий, намын үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байсан, холын хараа, ноён нуруутай гэдгээ өөрийн ажил амьдралаараа харуулсан тийм хүмүүсийг авах нь нээлттэй байдаг.

Зөвлөхүүдийн танхим бол зөвлөж ажиллана, намын дотоод шийдвэрүүдийг Улс төрийн зөвлөл, Бодлогын зөвлөл гаргаад явна. Ер нь аливаа юм зөв байрлал, үүрэг ролио олсноор эв эе үүсч, үр дүнгээ өгдөг. Улс төрийн намд олон хүний эрх ашиг холилдож байдаг ч, эцсийн дүндээ гол бүтээгдэхүүн нь хөгжлийн бодлого, асуудалд хандах байр суурь, түүний шийдэл юм. Хэдийгээр АН сөрөг хүчин боловч, АН-ын байр суурь, хөгжлийн бодлого бол Монгол төрийн бодлогын нэг хэсэг гэж хэлж болно. Үүнд хууччуулын мэдлэг, арвин туршлага зайлшгүй хэрэгтэй. Нам гэхээр хэдэн хүний зодоон гэж, хов жив, кино драмын байдлаар хардаг сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Намын бодлого явсаар төрийн бодлого болно.

-Бусад намуудтай эвсэж эрс шинэчлэл хийнэ гэж та мэдэгдсэн. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юү?

-Монгол Улсад өнөөдөр улс төрийн 36 нам албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас, үзэл баримтлал, үнэт зүйлийн хувьд АН-д ойролцоо, төстэй намуудтай хамтран ажиллах, цаашлаад хэрэв цаг хугацаа нь болсон гэж үзвэл нэгдэх талын санал санаачилгыг эхлүүлээд явж байгаа. Ер нь бусад улс төрийн намууд гэлтгүй, АН-ын суурь үнэт зүйлийг сэтгэлдээ дэмжиж явдаг боловч, АН-ын гадна байдаг маш олон иргэд бий. Тиймээс АН өөрийнхөө үзэл баримтлал, улс төрийн бодлогын онцлог, байр суурийг маш тодорхой, мөн гуйвж дайвахгүйгээр тууштай илэрхийлдэг болох ёстой. Тэгж байж нийгэм доторх үндсэн дэмжигч массынхаа итгэлийг олж авч, хөл дээрээ бат зогсож чадна. Энэ бол намын шинэлчлэлийн нэг чухал хэсэг.

-Намын дотоод эв нэгдлийг хангуулахын тулд онц их хурал хуралдуулах тухай яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Одоогоор онц их хурал хуралдуулах албан ёсны төлөвлөгөө, тов байхгүй.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар намын гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж онц их хурал зарлана гэж мэдээлсэн. Нөгөө талд хэсэг залуу бас хэвлэлийн бага хурал зохион байгуулж харагдсан. Хэрэв хоёр талд онц хурал хуралдвал шүүх хүлээж авах юм уу?

-Хэсэг хүн гарч ирээд “Бид онц их хурал хуралдуулна, биднийг бүртгэж ав” гэдэг, түүнийг нь тэр болгонд нь шүүх авч үзээд, асуудал болгоод байдаг бол Монгол Улсад хууль гэж байгаад хэрэггүй юм. Тухайн улс төрийн намыг албан ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд хэн бэ гэдгийг ном журмын дагуу нягталж, тэрхүү эрх бүхий этгээдээс зохион байгуулсан хурал хуй, ирүүлсэн хүсэлт юу байдаг юм, түүнийг хүлээж авах, шаардлагатай процедурыг хийх нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Харин намын гишүүд, дэмжигчид “онц” гэж нэрлэнэ үү, “яаралтай” гэж нэрлэнэ үү янз бүрийн хурал, чуулга уулзалт зохион байгуулах, санал солилцох нь нээлттэй юм. Асуудал байгаа бол цуглаж хэлэлцэж байж л шийдлээ олно шүү дээ.

-Уг нь шүүхийн байгууллага танай намыг дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн шаардлага тавиад байгаа шүү дээ. Нөгөө тал нь эвлэлдэхгүй гэвэл намын жирийн гишүүдийн гарын үсэг цуглуулаад онц хурал хуралдуулаад үр дүнгүй юм биш үү?

-Хамгийн сүүлд бүртгэлтэй холбоотой манай хүсэлтийг тавдугаар сарын 24-ний дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх байтал, ерөнхий шүүгч юмуу илтгэгч шүүгч нь “дотоод маргаанаа шийдээгүй” гээд хуралд оруулалгүй буцаасан байна лээ. Ганц хоёр хүн бол улс төрийн захиалгаар нөлөөнд орохдоо амархан, тийм эрсдэл бий.

-Танай нам эвлэрэх зайгүй болчихсон юм биш байгаа гэсэн болгоомж бас жирийн гишүүдийн дунд байх шиг байна лээ?

-АН-ын хуваагдлын асуудал шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Харин нэг зүйл хэлэхэд өнөөдрийн асуудал бол гэнэтийн юмуу, саяхны асуудал биш, хэдэн хүний тамга тэмдэг булаацалдсан асуудал биш, олон жил бугшсан, хуримтлагдсан асуудал тэсэрч гарсан зүйл. Тиймээс бид шийдэхдээ нягт нямбай, хариуцлагатай хандах ёстой гэж бодож байна. Асуудлыг үндсээр шийдэх, мөн алсын хараатай, углуургаар нь сайн шийдэх ёстой.

-Сая Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялах бүрэн боломжтой байсан ч дотоод хагарлаас болж маш муу оролцлоо гэж улс төр судлаачид ярьж байна. Сошиалаар бичигдээд байгаа шиг тохиролцооны сонгууль болчихов уу гэсэн хардлага ч нийгэмд байна. Харин таны хувьд ямар дүгнэлттэй байгаа вэ?

-АН-ын гишүүд, дэмжигчдийн санал 3-4 хуваагдсан. Нэг хэсэг нь нэр дэвшигчдээ санал өгсөн бол ойролцоо тооны хүмүүс цагаан сонголт өгсөн. Намынхаа нэр дэвшигчийг дэмжихгүй, цагаан сонголт хийнэ шүү гэж уриалж, зохион байгуулсан хүмүүс тодорхой байгаа. Энэ хоёрын дунд итгэл алдраад очиж саналаа өгөөгүй хүмүүс ч нэлээд байлаа. Мөн гуравдагч хүчний нэр дэвшигчид ч тодорхой хэсэг нь өгсөн болов уу.

Тохиролцооны нэр дэвшигч гэдэг хардлага яваад л байсан. Бидний хувьд эрвийх дэрвийхээрээ л ажиллалаа. Нэр дэвшигч маань ч гэсэн 30 жил тэмцсэн, явсан үйл хэргээ үгүйсгэх, өөрийн итгэл үнэмшлийг уландаа гишгэж, өрсөлдөгч пост-коммунист намтай тохиролцоно гэдэг ухаан санаанд яагаад ч бууж өгөхгүй байна.

-Ингэхэд танай нам нөхөн сонгуульд яаж оролцох вэ?

-Ач холбогдол өгч оролцоно.

Байгаль орчны сайд болон Соёлын сайдыг огцруулах асуудал сонсогдох болсон. АН-ыг МАН-ын захиалгаар дуугарч байгаа тухай улс төрийн хүрээнд яригдах юм. Энэ үнэн үү?

-Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар манай намаас албан ёсоор байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргаагүй байна. Мэдээж Засгийн газрын үйл ажиллагааны алдаа, арчаагүй байдалд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Улс төрийн хүрээнд элдэв таамаг, хардлага явдаг нь байдаг л зүйл. Эрх баригчид ковидын үеийн менежмэнтийг хийж чадсангүй, дэлхий дээр хамгийн олон сараар карантин тогтоож, төсвийнхөө хэр чинээг давсан хамгийн их үрэлгэн зардал гаргасан хэр нь хяналтаас алдаж, дэлхий дээр халдварын тоогоор тэргүүллээ. 1.4 тэрбум хүн амтай урд хөршөөс олон хүн нэрвэгдлээ. Дотооддоо алдаагүй байхад жил орчим хамаг хаалга үүдээ хааж, эдийн засгаа боомилж, ард түмний амьдралаар тоглолоо. Энэ бүхний буруутан бол эрх баригч МАН, тэдний Засгийн газар. Тийм байтал бид захиалгаар юу дуугарна гэсэн үг вэ?! Байж боломгүй асуудал.