Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.НАРАНГАРАВУУ: Ялангуяа залуучуудад сонин унших соёл түгээхийг хүсдэг

Little heaven in UB”-ийн үүсгэн байгуулагч А.Нарангаравуутай ярилцлаа.

Кофе шоп, цэцэг, бэлэг дурсгал, керамик урлан, эко эдлэл гээд олон төрлийг хослуулан “Little heaven in UB гэх өвөрмөц газрыг байгуулжээ. Тэд эрүүл, эерэг, урлаглаг байдлыг эрхэмлэдэг гэнэ.


-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?

-Манайх одоогоос хоёр жилийн өмнө байгуулагдаж байсан. Цэцэг, эко шаазан худалдаа болон кофе шоп, керамик урлан давхар ажиллуулдаг.

Бид анх байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэхийг зорьсон. Өөрсдөө керамик сургалтад хамрагдаж шаазан эдлэл хийж сурсан. Үүгээрээ хүмүүсийг урлагт илүү ойртуулахыг хичээсэн.

-“Өдрийн сонин”-оор цэцгийн баглаа хийсэн нь их сонирхолтой санагдсан шүү?

-Анх бор цаасаар цэцгээ боодог байсан. Сониныг уншаад хаях бус дахин ашиглах боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьсон юм. Хүмүүс бодит зүйлийг илүү хэрэглээсэй гэж хүсдэг. Жишээлбэл, аливаа мэдээллийг ганцхан цахимаар уншихаас илүүтэйгээр сониныг уншаасай. Цахим ном уншихаас илүү цаасан ном унших нь илүү таашаалтай байдаг шүү дээ. Түүн шиг л мэдээ мэдээллийг олж авахдаа цахимаас бус цаасан сониныг мөн адил ашиглах юм. Сонин хэрэглэдэг боловсролтой хүмүүст бараа бүтээгдэхүүнээ хүргэхийг хүсдэг. Аливаа юмны чанар, ач холбогдол, үнэ цэнийг бусдад хүргэхийг зорьдог болохоор сонин ашигласан. Энэ маань хоёр утгатай. Нэгдүгээрт, хаягдал гаргахгүй. Сониныг уншаад хаяхгүйгээр дахин ашиглаж байгаа явдал юм. Хоёрдугаарт, мэдээ болон бусад зүйлийг баттай аль болох чанартайг сонгох. Сониноос уншсан мэдээлэл гэдэг илүү бодитой эх сурвалж болдог гэдгийг сурталчилсан юм. Ер нь бүхий л төрлийн үйлчилгээнд чанарыг чухалчилаасай гэж боддог. Цаашид ч гэсэн “Өнөөдрийн баглааг Өдрийн сониноос” гэдэг санааг илүү ашиглахаар зорьж байгаа.

-“Өнөөдрийн баглааг “Өдрийн сонин”-оос” гэдэгтэй адил өөр ямар санааг ашигладаг вэ?

-Бид өмнө нь “Краштай нь үерхүүлдэг цэцэг” гэдэг давлагаа үүсгэж байсан. Манайхаас цэцэг аваад өөрт таалагдсан хүндээ бэлэг болгон өгвөл илүү гоё гэдэг санааг гаргахыг зорьсон юм л даа. Ирэх зургадугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа дахин шинэчлэх гэж байгаа. Тиймээс боловсролтой, мэдээлэлд ойр байдаг хүмүүстэй хамтарна. Мөн залуусыг чанартай зүйл рүү тэмүүлэхийг уриална.

No description available.-Та манай сонины байнгын уншигч уу?

-Өөрийн оффис дээрээ байнга захиалж уншдаг. Учир нь “Өдрийн сонин” олон талын мэдээллийг хүргэдэг болохоор их таалагддаг. Бусад өдөр тутмын сониноос хамгийн их захиалж, уншиж байсан. Нэлээд цар хүрээтэй, олон хуудастайгаар хүргэдэг. Миний хувьд мэдээллийн сайт гэхээс илүү сонины уншигч л даа. Ялангуяа залуучуудад сонин унших соёлыг түгээхийг хүсдэг.

-Өдрийн сониноор цэцэг боолгох хүсэлтэй захиалагч хэр их ирж байна вэ?

-Сүүлийн үед сониноор цэцэг боолгох хүсэлтэй иргэд маш их ирж байгаа. Манайх өнгөрсөн жилээс эхэлж сониноор цэцэг боож эхэлсэн. Энэ төрлийн баглаа цэцгийг найз охиндоо, ээждээ гээд хүмүүс их авдаг. Этгээд бөгөөд эрүүл эко гэх үүднээс сониноор боосон цэцгийн худалдаалдаг.

Little heaven in UB кофе шофын онцлог юу вэ?

-Улаанбаатар хотын хамгийн жижиг кофе шоф гэдгээрээ хүмүүст танигдсан. Зай талбайн хувьд их жижигхэн. Хажуудаа керамик урлантай. Дэлгүүртээ цэцгийн баглаа болон гар аргаар хийсэн шаазан эдлэл худалдаалдаг.

Мөн биеийн браш, эко саванг өөрсдөө хийж борлуулж байна. Ерөнхийдөө минимал хэв маягийг баримталдаг гэсэн үг. Эрүүл, эерэг, урлаглаг амьдралыг хүмүүст түгээн сурталчлах туйлын зорилготой.

No description available.

Бас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь зах зээлд нийлүүлдэг. Байгаль орчинд ээлтэй бизнесийн жишээ болж ажиллаж байгаа. Тэр хүрээндээ удахгүй хог хаягдлыг ангилж хаях аян зохион байгуулна. Манайх хуванцар соруул ашиглахаас татгалзаж төмөр соруул ашигладаг. Хуванцар хэрэглээнээс аль болох татгалздаг.

-Танайх хэдэн төрлийн цэцгээр баглаа боодог вэ?

-Одоогийн байдлаар 7-8 төрлийн цэцэг байгаа. Баяр ёслолын үеэр ховор төрлийнхөөс оруулж ирж, худалдаалдаг.

-Аяга, цэцгийн суурийг өөрсдөө хийдэг гэсэн үү?

-Байгалийн гаралтай шавраар керамик эдлэлээ хийдэг. Нэн ховордож байгаа говийн зургаан амьтны зургийг ашиглан аяга хийж байгаа. Мөн соронзон наалт, таваг хийдэг. 

Сургалтад хамрагдсан залуучууд маань дуртай аяга, таваг гэх мэт зүйлээ хийж өөрсдөө авдаг. Түүгээрээ хүмүүст их танигдаж байгаа шүү. Сүүлийн үед залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхийг эрмэлздэг болсон. Керамик урлаг маань анхаарал төвлөрөх чадвар шаарддаг учир хүмүүс их сонирхдог.

Керамик урлаг нь зөвхөн хийж буй зүйлдээ анхаарч, стресс бууруулахад их нөлөөлдөг. Энэ талын урлагийг хүмүүст ойртуулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс гар урлагийн талаар сургалт зохион байгуулж байгаа.

-Ер нь байгаль орчин, керамик урлагийн чиглэлийн мэргэжилтэй найзууд нэгдэж байгуулсан байх нь ээ?

-Үйл ажиллагаа явуулж буй багт маань керамик урлаач найз байдаг. Би өөрөө байгаль орчны чиглэлээр ажилладаг. Уур амьсгалын өөрчлөлт чиглэлийг хариуцдаг. Мөн зураач интерьер дизайнер Э.Билигт гээд найз бий. Бид мөн гар доорх материалаар гэрээ хэрхэн тохижуулах вэ гэдэг сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгдөг. Манайх эрүүл, эерэг амьдралын хэв маягийг түгээх газар гэдэг болно.

-Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Кофе шоп, дэлгүүр хоёрыг нийлүүлбэл өдөрт 40-50 үйлчлүүлэгч ирдэг. Хүмүүс ихэвчлэн шаазан эдлэл худалдаж авдаг.

-Танай дэлгүүрийн зохион байгуулалт их чамин юм?

-Монгол уламжлалт хэв маягийг орчин үеийн дизайнтай хэрхэн зохицуулж болохыг шигтгэж өгсөн. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ монгол хээтэй буйдан, ор, шүүгээ гаргаж байсан. Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа.

Мөн эко бүтээгдэхүүн, үнэртэн сонирхдог эмэгтэйчүүдийг дэмжиж ажилладаг. Үйлчлүүлэгчид маань ч гэсэн танайхаас өвөрмөц гоё үнэр үнэртэх юм аа гэдэг. Ямар үнэртэн бэ гэж их асуудаг л даа. Манайх эфирийн тос худалдаалдаг. Энэ тос маань тархийг амрааж, илүү олон төрлийн мэдээллийг өгдөг. Хүн гэдэг ганц зүйлд тэмүүлэхгүйгээр тэнцвэртэй байдлыг бий болгох ёстой.

-Хүн ном, сонин унших ёстой гэдэг ч орчин үед компьютер, утас ширтэх болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед хүмүүс их дэлгэцийн хамааралтай болж байна. Ер нь дэлгэцээс хол байж л өөртөө цаг гаргаж чадна. Амьд харилцааг бий болгодог. Өдөр тутмын хэрэглээнд утас, компьютер ширтэхээс илүүтэйгээр амьдралаас ойлгох олон зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Жишээлбэл, үнэртэнг мэдрэх, хоол хүнсэндээ юуг хэрэглэх гэх мэтийг судлах хэрэгтэй байх. Залуучууд маань дэлгэцнээс хол байгаасай. Утас ширтэхээс илүү ном, сониныг уншиж, амьд харилцааг эрхэмлээсэй гэж хүсдэг.

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд

Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу. Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхийн хуулбарын хамт илгээнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас 55-аас дээш насныханд Спутник V вакциныг тарина

Өчигдөр улсын хэмжээнд 29.478 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1.7 саяыг давсан бол 634 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэлээ.

Сүүлийн долоо хоногт нийслэлийн 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакциныг хийж байсан.

Тэгвэл маргаашнаас эхлэн 55-аас дээш насны иргэдэд 10 цэгээр дамжуулан тус вакциныг хийхээр боллоо. Учир нь 65-аас дээш насны 10 мянга гаруй хүн Спутник V вакцин хийлгэж, сүүлийн хоёр хоногт иргэдийн идэвх буурсан. Тиймээс 55-аас дээш насны иргэдийн хүсэлтийг үндэслэн тус вакцинд хамруулахаар болж байна” гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Нийслэлд эхний тунд 908 мянган хүн, бүрэн тунд 483 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд дархлаажуулалтад хамрагдах ёстой иргэдийн 50 гаруй хувь нь хоёр тунг хийлгээд байна.

Харин орон нутагт вакцинжуулалтын ажил удаашралтай байгаа тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Орон нутагт оршин суудаг архаг суурь өвчтэй хүмүүсийн хувьд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ хандаж, эмчийн үзлэгт хамрагдаад вакциндаа хамрагдах боломжтой юм байна.
Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын нөлөөллийн улмаас Tesla компани биткойн авахаа зогсоолоо

Tesla будет продавать электромобили за Bitcoin

Tesla компани уур амьсгалын өөрчлөлтийн улмаас биткойн авахаа зогсоохоор болжээ. Энэ талаар үүсгэн байгуулагч Илон Маск твиттер хаягаараа мэдэгдсэн ба мэдэгдлийн дараа Tesla компанийн хувьцаатай хамт биткойны ханш 10 хуваарь уналаа.

Tesla компани өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн автомашинаа биткойноор худалдаалж эхэлсэн. Гэвч зарим хөрөнгө оруулагчид биткойн олборлоход зарцуулдаг эрчим хүч нь уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж байна хэмээн шүүмжилсэн юм.

Илон Маск “Биткойн бол гайхалтай санаа. Гэвч байгаль орчны нөлөөлөл нь их байгаа үед ашиглаж чадахгүй” хэмээв. Биткойн олборлоход зарцуулдаг эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд маш их түлш, нүүрс шатаадаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд үүнийг нөхөн сэргээгдэх эрчим хүчээр сольсон цагт биткойныг зөвшөөрнө хэмээн Маск хэлсэн байна.

Tesla хоёрдугаар сард 1.5 тэрбум ам.доллараар биткойн худалдаж аваад байсан бөгөөд биткойны ханш өсөхөд Илон Маскийн худалдан авалт ихээхэн нөлөөлсөн юм.

Categories
мэдээ улс-төр

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хуулийн төслийг танилцуулав.

НДШ-ийн хоёр хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжлээ. Чуулганд нийт 61 гишүүн буюу 81.3 хувь нь саналаа өгснөөс үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 75.4 хувь нь буюу 46 нь зөвшөөөрлөө.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Нийгмийн даатгалын сан гэдэг буян сан биш. Нийгмийн даатгалын сангийн алдагдал өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгт хүрчээд байна вэ?

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа:

-Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд татаас хэлбэрээр олгогддог 500 орчим тэрбум төгрөг тавигддаг. Энэ жилийн хувьд 499 тэрбум төгрөг суугдсан. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72.6 тэрбум төгрөг. Нөгөөтэйгүүр төрөөс нийгмийн даатгалын сангийн тогтолцоо үүсэхээс өмнө буюу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр болох 231.3 төгрөгийг даадаг. Цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэвэрт олгох 173 тэрбум, зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийг тухайн үед гаргаж байсан зохицуулалтаар 19 тэрбум, 1995 оноос өмнө үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төрөөс даадаг. Нийтдээ төсвөөс татаасанд 500 орчим тэрбум зарцуулдаг. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72 орчим тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэзээ батлагдахаас хамаараад хэдэн төгрөгийн орлого төлөвлөснөөсөө тасрах вэ гэдгийг тооцоолно. Хэрэв ирэх долдугаар сараас хэрэгжихээр тогтвол 140 орчим тэрбум, нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ гэвэл 189 тэрбум төгрөгийн орлого тасарна гэсэн үг. Тэгэхээр энэ нь авлага талдаа бүртгэгдээд өнгөрсөн оны дөрвөн сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт урамшууллаар 789 тэрбум төгрөгийг авлагаар бүртгээд явсан.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад хадгаламж ерөөсөө байршуулаагүй. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Засгийн газар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхдээ сан хооронд мөнгө гүйлгэх зохицуулалтыг оруулсан. 789 тэрбум төгрөгийг сан хооронд нь зохицуулалтыг хийсэн. Ингэснээр энэ нь эргээд авлагаар бүртгэгдэж төсвийн нөхөн олголт дараа нь хийгдэнэ. Хадгаламж бус тэтгэвэр хэлбэрээр 400 орчим тэрбум төгрөг Төрийн болон Хаан банкинд байршиж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Цар тахлын амаргүй хүнд үед иргэдээ татвараар татан унагаахгүй байх бодлогыг УИХ, Засгийн газрын зүгээс шат дараатай авч байгаа. Үүний нэг нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудал. Ер нь Засгийн газраас хэрэгжүүлсэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд 40-өөд мянган аж ахуйн нэгж, 571 мянган сайн дурын даатгуулагч хамрагдсан. Нийт 713 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгосон. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл ажил олгогч болон даатгуулагчаас НДШ-ийг 8.5 хувиар тооцож авснаар 198 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бололцоог бүрдүүлж өгсөн. НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг 2021 оны долдугаар сарын 1-нээс тооцвол 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190 тэрбум төгрөг шаардлагатай болно. Үүнийг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болно.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгав

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. Энэ хүрээнд

  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214,
  • Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102,
  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна.

Энэ жилийн тухайд Нийслэлийн Засаг даргын 250 дугаар захирамжийн хүрээнд 246 байршлын 952 зөрчил арилгах бол хууль журмын хэрэгжилтийг хангах тухай 251 дүгээр захирамжийн хүрээнд 1730 байршлын 1730 зөрчлийг арилгах юм. ”Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх үед мөрдөх журам”-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураасан чингэлэг, гарааш, гараашны эд анги, ТҮЦ болон зөөврийн байгууламжууд, хашаа, хайс, шон, гинж, самбар зэргийг эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн байгууллагын албан хаагч, хөндлөнгийн гэрчийг оролцуулан тэмдэглэл үйлдэх, зураг авах, бичлэг хийх зэргээр баримтжуулан, эд зүйлийг бүртгэлжүүлэн авч, журмын хашаанд хадгалдаг. Эзэмшигчид нь буцаан олгохдоо тухайн дүүргийн хариуцсан Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн, хөрөнгө санхүү хариуцсан ажилтан, журмын хашааны сахиул болон хадгалагч этгээд, эзэмшигчийг өөрийг нь байлцуулан тэмдэглэл үйлдэн баталгаажуулж хүлээлгэж өгдөг.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм

Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж БНСУ-ыг зорилоо

Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдоод байсан Э.Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж, БНСУ-ыг зорихоор болжээ.

Энэ талаар түүний ээжээс тодруулахад “Хагалгааны 380 сая төгрөг бүрдэж бид хоёр БНСУ-ыг зорихоор Чингис хаан нисэх онгоцны буудалд ирээд байна. Бид 10:40 цагт ниснэ. Хүүгийн эмчилгээ зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул нэлээд хугацаа зарцуулах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” гэв.

Хандив цуглуулж эхэлснээс хойш Э:Ананд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларчээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоод хэргийн их сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ажиллалаа

Дотоод хэргийн их сургуульд өнөөдөр /2021.05.12/ БМИЗҮ-өөс доктор (Ph.D), профессор Б.Очирбат ахлагчтай шинжээчийн баг ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааг нээж БМИЗҮ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал, доктор (Sc.D), профессор О.Янжмаа үг хэлж, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар Их сургуулийн түүхэн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн юм.
Нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, БМИҮЗ-ийн шинжээч мэргэжилтнүүд оролцлоо. Шинжээчийн баг нь Дотоод хэргийн их сургуулийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж байна.

Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүд нь шинжээчийн багт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэг журмыг баримтлан танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт есөн хүн нас барж, нийт нас баралт 193 боллоо

Сүүлийн 24 цагт 585 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас барлаа.

Нийт 4525 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас биеийн байдал маш хүнд 116 хүн байна.

Мөн есөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 193 болж байна.

  • 69 настай эмэгтэй
  • 86 настай эмэгтэй
  • 88 настай эмэгтэй
  • 64 настай эрэгтэй
  • 81 настай эрэгтэй
  • 91 настай эрэгтэй
  • 69 настай эмэгтэй
  • 88 настай эмэгтэй
  • 66 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 37281 болов.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн 93.3 хувь нь вакцины I тунд хамрагдлаа


Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 3709, II тунд 1868, нийт 5577 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 93.9 хувь буюу 895.137 нь I тунд, 51.6 хувь буюу 491.877 нь II тунд хамрагдаад байна.