Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Sunday” худалдааны төвийн худалдаа эрхлэгчид хөл хориог эсэргүүцэн жагсаж байна

“Sunday” худалдааны төвийн худалдаа эрхлэгчид хөл хориог эсэргүүцэж жагсаж байна.

Худалдаа эрхлэгчид үйл ажиллагааг нь хэвийн явуулахгүй болон хөл хориог ялгавартай байдлаар хандаж байгааг эсэргүүцэж өнөөдөр жагсаал зохион байгууллаа.

Худалдаа эрхлэгч “Бидний хувьд их гомдолтой байна. Бид чинь ажлаа хийж байж л амьдардаг хүмүүс шүү дээ. Тэгтэл өнөөдөр үйл ажиллагааг нь нээнэ гэсэн ч тавдугаар сарын 22-ныг хүртэл хойшлуулчихлаа. Бид ажлаа хийж амьдралаа залгуулмаар байна. Миний хувьд банкны зээлээ хойшлуулсан. Харин түрээсийн төлбөрөө хөл хориотой байсан ч гэсэн төлөөд явж байна. Зарим нь хөнгөлсөн” гэв.

Харин шөнийн захын худалдаа эрхлэгч “Энэ ямар ч логикгүй зохион байгуулалт болж байна. Биднийг үйл ажиллагаагаа явуулахаар халдвар нь тархах юм шиг л үзэж байна. Баячуудын бизнесийг дэмжээд биднийг орхиж байна. Нийтээрээ сайхан амьдрахыг бус нэгээрээ сайхан амьдаръя гэсэн буруу зүйл яриад байх шиг. Биднийг ажлаа хийж амьдарлаа залуулахыг байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиож байна

НҮБ-ын ерөнхий ассамблейн 1993 оны хуралдааны шийдвэрийн дагуу 1994 оноос эхлэн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 27 жил болж байна.

Цагдаагийн байгууллагаас энэ өдрийг тохиолдуулан дараах ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Хувь хүний хөгжил, зөв соёлтой амьдрах, иргэний ухамсар, үүрэг хариуцлагын талаар мэдээлэн сануулах, гэр бүлийн бусад гишүүдийнхээ эрхийг дээдлэх, алдагдаж хохирсон эрхээ хамгаалах, хангах чиглэлээр хууль эрх зүйн мэдлэг олгох видео мэдээ 48.

-Гэр бүлийн эрүүл эерэг харилцаанд уриалсан зурган мэдээлэл 74 орчмыг бэлтгэн цахимд байршуулан тараахаас гадна эрүү хэв журмын нөхцөл байдал, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, “мэдээлэх” үүргийг сурталчилах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн энэ оны 1 дүгээр улиралд “Би ….байна” , “Хүүхэд хамгаалал” зэрэг 2 арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласан байна.

.

Categories
мэдээ нийгэм

Сувилагч Р.Туяа: Эмчийн ангид орох урилга ирсэн ч сувилагчийн мэргэжилдээ дуртай учраас 40 жил ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэгч, сувилагч Рэнцэндоржийн Туяатай ярилцлаа.


Танд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд тасралтгүй 40 жил ажиллаж байна. 40 жилийн хугацаанд би эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, яаралтай тусламжаар ажиллаж байсан. Олныг хамарсан осол, аваарын үед биеэр очиж ажиллаж байлаа. Би залуу байхдаа ослын үед олон удаа ажиллаж байсан учраас Ерөнхийлөгч Н.Багабандиас Хөдөлмөрийн хүндэт медаль гардан авч байсан. Тэр үед миний аав ээж охиноо сувилагч болгосондоо маш их баярлаж байсан. Одоо би гавьяат ажилтан боллоо. Сувилагчийн ажил, хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаад маш их талархаж байна.

-Та сувилагчийн ажилдаа яагаад дурладаг вэ?

-Би хүүхэд байхаасаа л аав ээж, эмээ өвөөгийнхөө чихийг ухаж, цэвэрлэх дуртай байсан. Аав минь хэлэхдээ “Миний охин эмч болох хувь зохиолтой шүү” гэдэг байсан. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд анагаахын сургуульд шалгалт өгсөн ч 0.5 оноо дутаад, сувилагч гэдэг мэргэжлийг сонгосон. Тэр үед аав маань “Миний охин уян зөөлөн хүн юм чинь сувилагч мэргэжил яг тохирно” гэж хэлж байсан. Ингээд би сувилагч болсон. Би энэ мэргэжлийг сонгосноороо бахархаж явдаг. Надад эмчийн ангид орох олон урилга ирж байсан ч мэргэжилдээ дуртай учраас өдий хүртэл ажиллаж явна.

-Гэмтэг согог судлалын үндэсний төв бол онцгой нөхцөлд ажилладаг байгууллага. Амь нас нь аюулд орсон хүмүүс л ирдэг шүү дээ?

-Маш хэцүү л дээ. Хүн гэмтье гэж гэмтдэггүй. Дандаа гэнэтийн явдлаар манайд хүргэгдэж ирдэг учраас бидэнд уйлах, дотроо харамсах удаа олон гардаг. Харин тэр хүмүүс маань эрүүл болоод гарахад бид маш их баярладаг.

Би анх сувилагч болчихоод эрчимт эмчилгээний тасагт хуваарилагдан ажиллаж байх үед 4-5 настай хүүхэд аваарт орчихоод ирэхэд би маш их өрөвдсөн.

Буруу харж уйлаад, өөрт нь “Миний дүү зүгээр болно оо” гэж хэлж байсан. Тэр үед би өөрийн мэргэжлийн үнэ цэн, утга учрыг ойлгосон. Тэр хүүхэд манай эмнэлэгт эмчлүүлээд эдгээд гарсан. Мөн 1981 онд сургуулиа төгсчихөөд сэхээн амьдруулах тасагт ажиллаж байх үед усны үер болсон. Тэр үед сүүний үйлдвэрт ажиллаж байсан Дуламсүрэн гэдэг эмэгтэй амьд гарч, би түүнийг асарч сувилаад гаргасан. Гэх мэтээр олон хүнийг асарч сувилж, амь насыг нь хамгаалсандаа би талархаж явдаг.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэлд автобус явж эхэллээ

Нийтийн тээвэр өнөөдрөөс эхлэн зуслангийн чиглэлд үйлчилгээнд гарч байна. Тодруулбал,

-ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

-ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”

-ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчлэх юм.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг маргаашаас Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар төлөвлөлт хийжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021 оны ариун цэврийн өрөөний дизайны чиг хандлага

Олон жилийн турш интерьер дизайнерууд ариун цэврийн өрөөг тусдаа орон зай биш гэж үзэж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд унтлагын өрөө болон зочны өрөөний дизайнтай хослуулахад анхаарах болсон. Тиймээс орчин үеийн ариун цэврийн өрөөний интерьер дизайны чиг хандлага эрчимтэй өөрчлөгдөж байна. Ингээд 2021 онд дизайнерууд бидэнд юу санал болгож байгааг харцгаая.

Сантехник

Сантехник нь ариун цэврийн өрөөний интерьерийн хамгийн чухал зүйл яах аргагүй мөн. Зах зээлийн тэргүүлэгч тоглогчид загварын чиг хандлагыг анхааралтай ажиглаж, орчин үеийн интерьерийн загварын цуглуулгаар хэрэглэгчдээ баярлуулж байна.

2021 оны алдрын оргилыг хүртэх бүтээгдэхүүнүүд бол:

Далд бочкитой суултуур

Тавцангийн доор суудаг угаалтуур

Ил тавигддаг ваннууд юм.

Хананд өлгөгдөх суултуур нь олон маш олон давуу талуудтай. Ариун цэврийн өрөөг цэвэр цэмцгэр, цэгцтэй харагдуулдаг. Мөн энгийн уламжлалт суултуурыг бодвол цэвэрлэхэд хялбар. Мөн зай бага эзэлдэг авсаархан. Хананд өлгөдөг суултуурын загварлаг, эргономик байдал нь ариун цэврийн өрөөг маш үнэ цэн болгоно.

Автомат биде нь цэлгэр том ариун цэврийн өрөөнд илүү тохиромжтой. Хэрэв та хуучны стандарт, угсармал орон сууцны ариун цэврийн өрөөндөө биде суулгах гэж байгаа бол 1 юм уу 2 дахь загварыг сонгоорой. Биде суултуурын ач тус, хэрэглээг хүмүүс сайн мэддэг болж, хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж байна.

Дунд болон далд бочкитой суултуурын загварт хүмүүс дуртай хэвээрээ. Гэхдээ уламжлалт цагаан өнгө биш, илүү өнгөлөг тод загварыг сонгох болжээ. Дизайнерууд ч үүнтэй санал нэгдэж байгаа. Тиймээс сангийн тоноглол үйлдвэрлэгчид энэхүү эрэлт хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ. Үүний тод жишээ бол Япон улсын сангийн тоноглолын тэргүүлэх брэнд TOTO-н Neorest загварын цувралууд юм. Энэхүү бүтээлүүд нь борлуулалтаараа дэлхий даяар тэргүүлж байгаа билээ.

Ванн

Ихэнх орон сууцны ариун цэврийн өрөөнд ил том ванныг суурилуулах зай талбай байдаггүй. Хэрэв таны ариун цэврийн өрөө зай талбай томтой бол эргэлзэлгүйгээр үүнийг сонгоорой. Та ил тавигддаг ваннд алжаал ядаргаагаа тайлж, бие сэтгэлийн тайвшралыг мэдрэх болно.

Японы ТОТО брэнд “Дөрвөн Улирлын Цэцэрлэг” төсөлд иж бүрэн угсармал ванны  өрөөг хүлээлгэн өглөө

Плита

2021 оны ариун цэврийн өрөөний интерьерт хамгийн чухал зүйлд байгалийн материалыг дуурайлган хийсэн том форматтай плита орж байна.

Ариун цэврийн өрөөний шал болон хананы материалд мод эсвэл гантиг чулуун сонгох нь их эрэлттэй байх нь.

Модон хээ угалзыг дуурайлган хийсэн том хэлбэрийн шаазан чулуун эдлэл нь өрөөнд дулаан нэмэхээс гадна хэдэн арван жилийн эдэлгээ даах чадвартай. Шаазан чулуун эдлэлийн гол онцлог нь цаг хугацааны явцад хэв гажилт үүсгэдэггүй, чийгээс хамгаалах нэмэлт боловсруулалт хийх шаарддаггүй юм.

Гантиг чулуу нь ариун цэврийн өрөөний интерьерт эртнээс эрэлттэй байсан. Гэхдээ 2021 онд дизайнерууд ердийн хэв маягаас илүү хар саарал судалтай цагаан өнгөтэй гантиг чулуу сонгохыг зөвлөж байна.

Ариун цэврийн өрөөний тавилга

Ариун цэврийн өрөөний тавилга нь хананы тавиур, шүүгээ, угаалтуурын тавцан, алчуур болон гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай хана, шалны шүүгээгээр төсөөлөгддөг. Харин 2021 онд эдгээрээс илүү хөнгөн, орон зай бага эзлэх боловч ашигтай байх минимал байдлыг онцолж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн 553 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 553 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 516 нь Улаанбаатар хотод, орон нутагт 37 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48101 боллоо.

Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 205 болж байна.

  • 78 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан
  • 79 настай эрэгтэй тавдугаар сарын 2-нд
  • 79 настай эмэгтэй тавдугаар сарын 3-нд
  • 82 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд
  • 82 настай эмэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1234 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 39564 болов.

Биеийн байдал 517 хүнд , маш хүнд 106 хүн байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг хүргэж байна.

Нийслэлд 35 суурин цэгт, 10 явуулын автобусаар 74 багийн 510 эмч, ажилтан ажиллаж, 12195 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилж байна.








Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 163 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Зүчи”, “Ворлд Монголиа” зочид буудалд тусгаарлана.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс кофе шоп, сургалтын төв, бассейн, фитнесс нээгдэнэ

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрөөс буюу 15-аас эхлэн дараах дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээж байна.

Тодруулбал:

-Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,

-Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй,

-Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнесс, заал/,

-Бассейнүүдийг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Үйл ажиллагаагаа нээж байгаа үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлүүлэх зохицуулалттай байх юм. Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ үйлчилгээ нээж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мягмарсүрэн: Сувилагчаар ажиллах хүн ховорджээ. Ажлын байрны нээлттэй саналд ирж бүртгүүлсэн хүн алга…

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан ХӨСҮТийн Зооноз бруцеллёзын тасгийн арга зүйч сувилагч Б.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр бусад сувилагч нараа мэргэжил, арга зүйгээр хангаж, “Улаан бүсрүү бэлтгэж оруулдаг. Шаардлагатай үед өөрөө халдварын голомтод ажилладаг юм байна. Жил гаруй хугацаанд ковидтой тулалдаж буй дайчин маань ХӨСҮТ-д 21 жил ажиллажээ.


Өмнө ньУлаан бүсрүү орсон гээд тусгаарлагддаг, гэртээ байх хугацаа цөөн байсан. Одоо гэртээ харьдаг болсон гэсэн үү?

-Гэртээ харьж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, тавдугаар сарын 4-нөөс хэвийн горимоор ажиллаж эхэлсэн. Түүнээс өмнө бид 14 хоног тусгаарлагдаж ажилладаг байсан. Тэндээсээ гараад, дахиад 14 хоног буудалд тусгаарлагддаг. Нийт 28 хоногийн дараа гэртээ харьдаг байсан. Манайхан доод тал нь жилд 4-5 удаа Улаан бүсэд орж ажилласан. Ковид ихэсч эхлэхэд гэртээ 14-21 хоноод буцаж орж байсан.

Гэрийнхэндээ халдвар тараачих вий гээд болгоомжилдог байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал шүү дээ. Эхэндээ бүр их айдастай байсан. Одоо бол хувийн халдвар хамгааллаа чанд сахиж сурсан. Хувцсаа тайлж байхдаа алдаа гаргачих вий гэж болгоомжилдог. Арваннэгдүгээр сард ковидын халдвар руу орж 14 хоног ажиллаж байхад орос, монгол жолооч нар орж ирсэн үе. Өвчтөнүүд маань айдас түгшүүртэй байхад бид өөрсдөө түгшүүртэй байж болохгүй. Сувилагч соён гэгээрүүлэгч, эрүүл мэндийн боловсрол түгээгч байх учиртай.

Саяхан сувилагч оролцсон нэвтрүүлэг үзсэн. Гэрийнхнийг нь бас дархлаажуулалтад хамруулсан гэсэн үү?

-Хамруулсан. Манайхан судалгаа аваад, хүүхдээс бусад ар гэрийнхнийг нь хуваарь гаргаад дархлаажуулалтад хамруулсан.

Та ам бүл хэдүүлээ вэ?

-Ам бүл дөрвүүлээ. Нөхөр, охин хоёр маань байгууллагад ирж, дархлаажуулалтад хамрагдсан. Манай бага 17-той. Хүүхдүүд маань том болсон. Олон хоног гэрээсээ хол ажиллахад ар тал бат байх учиртай. Ар гэрийнхэн дэмжиж байхад сэтгэл тайван ажлаа хийж чадна.

Нөхөр, хүүхдүүд чинь таныг голомтод ажиллахад яаж хүлээж авсан бэ?

– Ойлгодог. Би ХӨСҮТ-өөс өөр газар ажиллаж байгаагүй. Манай хүн бол “Тангараг өргөсөн ажил” гэж хэлдэг. Бид хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажилладаг. Шөнө дуудсан ч бэлэн байх ёстой. Өмнө нь ч H1N1 вирусийн халдвар, бусад халдварын голомтод ажиллаж байсан. Шөнө дуудагдаж ирээд, тусгаарлагдаж ажиллах үе байсан.

Танай бага насны хүүхэдтэй сувилагч нарын ажлын нөхцөл ямар байдаг вэ?

-Гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилчдыг голомтод оруулдаггүй шүү дээ. Дөрвөөс дээш насны хүүхэдтэй хүмүүс голомтод орж ажиллаж байгаа. Бага насны хүүхэдтэй сувилагч нар хүлээн авах, яаралтай тусламж, мэдээ тайлан гаргах ажил хийдэг.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө гэрээсээ 7:30 гэж гардаг. Манай ажил 8:30 гэхэд эхэлдэг.

Автобусаар ирдэг үү, хувийн унаатай явдаг уу, хөл хорионы үед байгууллагаас унаа гаргадаг уу?

-Хувийн унаагаар ирдэг. Нэг хэсэг хувийн унаагаар явуулахгүй байхад байгууллагаас автобус захиалж өгч байсан. Нэгдсэн журмаар гэрт нь хүргэж өгч байв. Өглөө ажилдаа ирээд сувилагч нартайгаа ээлж хүлээлцэнэ. Эмчлүүлэгч нарын платаар явж, эмчлүүлэгч нараа дараагийн ээлж авч байгаа сувилагч нарт хүлээлгэж өгнө. Хүндэвтэр өвчтөн байвал эмчдээ мэдээлж, эмчилгээн дээр нь санал солилцоно. Сувилагч хүртээмжгүй үед сувилагчдаа тусалж, анхан шатны бичиг баримтыг нь хөтлөх, эмийн сангаас эм тариаг нь захиалж авчирч өгөх, шаардлагатай бол эмчлүүлэгчдийн хоолонд ч явна. ХӨСҮТ тус тусдаа байшинд байдаг шүү дээ. Үдээс хойш шинжилгээний хариу авчирна, эмчлүүлэгчийн биеийн байдалд өөрчлөлт гарсан бол эмчилгээ нь цаг хугацаандаа хурдан шийдэгдэх ёстой. Сувилагч нараа хувийн хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангана. Тиймэрхүү л ажил хийдэг дээ.

Орой хэдэн цагт тардаг вэ?

-Хэвийн горимд шилжсэнээр 19:30-д тарж байна. Өмнө нь долоо хоногийн долоон өдөр ажилладаг байсан. Ер нь бид ээлжийн амралтаас бусад үед амраагүй.

Эмч, сувилагч нар бас халдвар авч байсан. Дүн шинжилгээ хийдэг үү?

-Хийгддэг. Манай Тандалт судалгааны баг гэж тусдаа байдаг. Биднийг камераар бүтэн хянадаг. Хувцас тайлах хэсэгт ч камерын хяналт байдаг. Хаана, ямар алдаа гаргасныг Тандалт судалгааны багийнхан судалж тогтоодог. Бидний гар угаах, хувцас тайлах, хоолойгоо зайлах дараалал бүгд стандарттай.

Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч нарын цалин урамшуулал эзэндээ хүрч байгаа эсэхэд хүмүүс анхаарч байдаг. Нэг хэсэг төсвөөс мөнгө нь гарсан ч эзэддээ хүрээгүй тухай мэдээлэл гарсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би 21 жил ажиллаж байгаа. Миний үндсэн цалин 751 000 төгрөг байдаг. Бүтэн жилийн хугацаанд ээлжийн амралтаас бусад үед амралтгүйгээр ажилласан. Илүү цагийг маань эхэн үедээ тогтмол өгч байсан. Сүүлдээ хоёр, гурван сарын илүү цагийн мөнгө жаахан хоцрогдолтой, гэхдээ орж ирсэн. Илүү цагийн мөнгө яг л хийсэн цагаараа бодогдож орж ирсэн. Биднийг голомтод орж ажилласан гээд ЭМЯ-наас урамшуулал хэлбэрээр 5 сая төгрөг, өвдсөн сувилагч нарт бас 5 сая төгрөг өгсөн. Байгууллага маань биднийг “Мандал даатгал” гээд эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Өвдсөн сувилагч нарт бас даатгалаас нь тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч байгаа юм билээ. Хоцорсон ч гэсэн илүү цагийн мөнгө орж л байгаа. Одоо дөрөвдүгээр сарын мөнгө удахгүй орно гэсэн.

Сувилагч ховор болоод байгаа. Нэг сувилагчийн ажлын ачаалал ямар байгаа вэ?

-Сувилагчийн ачаалал жаахан их байгаа. Сувилагчаар ирж ажиллах хүн ховор болж. Бид сувилагч мэргэжилдээ дурлаж хийж байсан юм байна. Одооны хүүхдүүд бүгд л дээд мэргэжил эзэмших гэж хичээдэг болжээ. Байгууллага маань ажлын байрны нээлттэй санал тавиад байгаа юм. Сувилагчаар ажиллах хүн ховорджээ. Ажлын байрны нээлттэй саналд ирж бүртгүүлсэн хүн алга. Ерөнхийдөө ирж бүртгүүлэхгүй л байна. Нэг сувилагчид ногдох өвчтөний тоо их байгаа. Манай тасагт бол 25 хүнд нэг сувилагч ногдож байна.

Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс яаж стресс ядаргаагаа тайлдаг юм бол?

-Яг одоогоор бол стресс ядаргаагаа тайлах завдалгүй ажиллаж байна, бид нар. Ковидгүй зун болвол сувилагч нар маань стресс, ядаргаагаа тайлах байх аа. (инээв) Тэгж л бодогдож байна шүү дээ. Одоогоор хүн хүч хүрэхгүй байгаа болохоор өөрсдөдөө үнэхээр цаг гаргаж чадахгүй байна. Түрүүчээс маань ээлжээр амрааж байна л даа. Ажилчид маань хэтэрхий их ядарч байна. Ажлаас халшрах хам шинж их илэрсэн. Тэгсэн ч гэсэн бид тангараг өргөсөн. Энэ ажлыг надаас өөр хэн хийх юм бэ гэсэн сэтгэлээр манай Халдвартын сувилагч нар ажилладаг юм шүү дээ. Манайх шинэ удирдлагатай болсон. Үе үеийн удирдлагууд маань биднийг дэмжиж ажиллаж байсан учраас бид ингэж он удаан хугацаагаар ажилдаа дурлаж ажилласан байна шүү дээ. Цаг нартай уралдсаар байгаад ажил дуусдаг. Ядарснаа гэртээ очсон хойноо л мэдэрдэг.

Өвдсөн хүмүүстэй ажиллаж байхад хүмүүс яагаад хүндрээд байна, юун дээр алдаад байгаа нь ажиглагдана биз?

-Гэрээр сайн дураараа эмчилж өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна. Хавсарсан эмгэгтэй хүмүүс хүндрэх тохиолдол их байна. Халдвар авснаа мэдэхгүй шинжилгээ өгөхгүй яваад хүндрэх тохиолдлууд байна. Дархлаажуулалтандаа бүгд хамрагдвал огт өөр болно. Нэгдүгээр тундаа хамрагдсан хүн гэхэд харьцангуй хөнгөн өвдөж байна шүү дээ. Иргэддээ хандаж, дархлаажуулалтандаа сайн хамрагдаарай гэж захимаар байна. Өвчин, үхэлтэй байнга тэмцэж байдаг болохоор нэг ч гэсэн хүн өвдөхгүй байгаасай гэж хүсдэг. Өөрийгөө хамгаалаарай. Амны хаалт зүүж, гараа маш сайн угааж байгаарай гэж хэлье.