Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо

“Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан өчигдөр Спортын төв ордонд боллоо.

Ирц бүрэн цугласан тус хуралд Монголын Үндэсний Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, дэд ажлын хэсгийн дарга, БТСУХ-ны дэд дарга, Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын паралимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү хурлаар Дэд ажлын хэсгийн II хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлт, МҮОХ-ноос Токио-2020 олимптой холбоотой хэрэгжүүлж буй ажлууд, олимп, паралимпийн наадамд бэлтгэгдэж буй Үндэсний шигшээ багийн талаарх мэдээллийг хүргэж, санал бодлоо солилцлоо.
Түүнчлэн “Токио-2020” олимп, паралимп нь цар тахлын үед зохион байгуулагдах учраас онцгой нөхцөлтэй зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулах хорооноос “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилчдад зориулан шинэ журмыг гаргасныг МҮОХ-ноос танилцууллаа.
Мөн тус хурлаар энэ сарын 18-нд болох Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа.

Categories
гадаад мэдээ

ОХУ хамрийн цацлага хэлбэрийн вакцин бүтээнэ

Covid-19-ийн эсрэг “Sputnik V” вакциныг бүтээсэн ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хамрын цацлага хэлбэрийн вакцин боловсруулж байгаа тухай хүрээлэнгийн тэргүүн Александр Гинцбург мэдэгджээ.

Эмнэлзүйн туршилт амжилттай болбол тус вакциныг 2022 онд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

“Манай хүрээлэн Covid-19-ийн эсрэг вакциныг бүтээх, сайжруулах зорилготой хэд хэдэн чиглэлийн ажил гүйцэтгэж байгаа. Үүний нэг нь хамрын цацлага хэлбэрийн вакцин бүтээх явдал юм. Яг одоо ийм төрлийн вакцины клиникийн өмнөх туршилтууд хийгдэж байна. Бид эмнэлзүйн туршилтыг энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр эхлүүлэх бөгөөд туршилтын үр дүнд суурилан, 2022 онд бүртгүүлэхээр төлөвлөж байна” хэмээн Гинцбург ярьжээ.

Вакциныг хоёр болон нэг тунтай гэсэн хоёр янзаар гаргахаар төлөвлөж байгаа ба ийм төрлийн вакцин нь хэрэглэхэд хялбараас гадна ямар нэгэн гаж нөлөө, хариу урвал багатай байдгаараа давуу талтай гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Барилгын суурь ажлыг эхлүүллээ

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн “Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын авто машины граж”-ийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн.

Эхний ээлжинд энэ жил 75 сая төгрөгийг төсөвт суулгаж, авто гражийн өргөтгөлийн барилгыг “Зөөлөн тэмүүлэл ХХК” барьж гүйцэтгэхээр болж, барилгын суурь ажлыг эхлүүллээ.

Онцгой байдлын газар нь 5 автомашины багтаамж бүхий автогражтай. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус газарт өнгөрсөн хавар тусгай зориулалтын 3 авто машиныг нийлүүлсэн. Эдгээр авто машиныг хадгалах гражны хүрэлцээ муу учир ийнхүү гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын 4 автомашины граж барих юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч замын хажуугийн хашлага болон нарс мод мөргөжээ

Өнгөрсөн шөнө 03:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг, Хөрс худалдааны төвийн эсрэг талд согтуу жолооч замын хажуугийн 10 гаруй метр урт хашлага болон нарс мод дайрсан хэрэг гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас жолоочид хариуцлага тооцохоор ажиллаж байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь нас, нийтийн өмчийг хамгаалж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аврагчид шүхрийн буулт дадлага хийж байна

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгуулж байна.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Алба хаагчид нисдэг тэргээр нислэг үйлдэж, шүхрийн буулт хийж дадлага туршлагаа ахиулж байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсчээ

Шинэ орон сууцны дундаж үнэ 2.6 сая төгрөг хүрч, өмнөх сараас нэг хувиар өсчээ.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг “Тэнхлэг зууч” компаниас мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн ерөнхий индекс 1.178 нэгж хүрч, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна. Үүнд шинэ болон хуучин орон сууцны үнийн индексийн өсөлт голлон нөлөөлжээ. Нийлүүлэлтийг харвал, нийтийн орон сууцны 388 төслөөс 250 нь захиалга авч байна. Үүний дийлэнх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо

Өнөөдөр хаврын бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо. Тус аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 хашаанд мод суулгах бэлтгэл ажлыг хангасан бөгөөд хамгийн олон гэр хорооллын өрхтэй Сонгинохайрхан дүүргээс аяныг эхлүүллээ.

Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа.
Жил бүр мод тарьдаг ч арчилгаа, усалгаа, ургалтыг анхаарах нь нэн чухал гэдгийг салбарын сайд онцолсон юм. Иймээс энэ жил 14 төрлийн модны 25000 суулгацыг айл өрхөд хүлээлгэн өгөхдээ давхар гэрчилгээ олгож хянахаар болжээ.
Categories
мэдээ спорт

Байт харвааны тамирчид олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор Европыг зорилоо

Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Швейцарийн Лозанн хотноо болох Дэлхийн цомд оролцохоор эх орноосоо мордлоо.

Монголын баг тамирчид 5 дугаар сарын 17-23-нд Лозанн хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах 2 дахь цуврал тэмцээн болон зургадугаар сарын 18-27-нд Франц улсын Парис хотноо зохион байгуулах “Токио-2020” Олимпийнн наадмын сүүлийн эрх олгох тэмцээн, мөн Дэлхийн цомын 3 дахь цуврал тэмцээнд тус тус оролцох юм.

Тэд тавдугаар сарын 25-наас 6 дугаар сарын 16-нд Казахстан улсын Олимпийн бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ж Гантөгс, ОУХМ Б.Отгонболд, СМ Д.Дашнамжил, ОУХМ Б.Урантунгалаг нар багтсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар Ю.Ганзориг, дасгалжуулагчаар Ч.Мөнхцэцэг нар удирдаж тэмцээн оролцоно.

Манай баг тамирчид “Токио-2020” олимпийн наадмын ганц эрхийг аваад байгаа бөгөөд сүүлийн эрх олгох тэмцээнээс эрэгтэй багийн болон эмэгтэй хувийн эрхийг нэмж авахаар зорьж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021 оны шилдэг маникюр

Гоо сайхны салонууд эргээд үүд хаалгаа нээж, ажил амьдралаа үргэлжлүүлэх боломжтой болсон энэ үед дулаан улирлын өөдрөг өнгөнүүд, гоёмсог дизайнуудаар сэтгэлээ сэргээцгээе. Энэ онд мөнхийн сонгодог улаан болон nude өнгөнүүдээс гадна төрөл бүрийн этгээд нейл-артууд, санаанд оромгүй өнгөний хослолууд, хувцаслалттайгаа уусгасан нарийн дизайнууд тренд байх бөгөөд классик френч будалтын цоо шинэ хувилбарууд давамгайлах болно. Бид танд дэлгэрэнгүй хөтөч бэлдэх үүднээс 2021 оны шилдэг маникюрийн санаануудыг өнгө, төрөл, дизайнаар нь ялган бэлтгэлээ.

Гүн цэнхэр

2021 оны шилдэг 21 маникюр (фото 3)

Сүүн туяанууд

2021 оны шилдэг 21 маникюр (фото 6)

Саарал-бор

2021 оны шилдэг 21 маникюр (фото 9)

Цэнхэр-саарал

2021 оны шилдэг 21 маникюр (фото 12)

Ногоон өнгийн бүх туяанууд

2021 оны шилдэг 21 маникюр (фото 15)

Бүүдгэр шар

2021 оны шилдэг 21 маникюр (фото 17)

Мөнгөн эдлэл мэт гялтганасан саарал

2021 оны шилдэг 21 маникюр (фото 19)

“Lady” дизайн

2021 оны шилдэг 21 маникюр (фото 20)

Каллиграфи

2021 оны шилдэг 21 маникюр (фото 23)

Френч будалтын шинэ хувилбарууд

2021 оны шилдэг 21 маникюр (фото 27)

Жимс, навчсын зурагтай будалт

2021 оны шилдэг 21 маникюр (фото 55)

“Skittles”

2021 оны шилдэг 21 маникюр (фото 57)

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр зөрчлийн 1499 хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ирсэн дуудлага, мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр цагдаагийн ерөнхий газрын 102 утсанд иргэдээс 1765 гомдол, мэдээлэл иржээ.

Мөн зөрчлийн 1499, гэмт хэргийн 74, хулгайн 18, гэр бүлийн хүчирхийлэл, 129, согтуугаар автомашин жолоодсон 77, эрүүлжүүлсэн 187, хүний биед халдсан 56, архидан согтуурсан нийт 82 тохиолдол бүртгэгдсэн байна.