PCR шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.
Үүнд хөдөө орон нутагт зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдийг хамруулна.
PCR шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.
Үүнд хөдөө орон нутагт зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдийг хамруулна.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа.
–Ирэх сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Шат шатны сонгуулийн жил иргэд санаатай болон санамсаргүй байдлаар бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдах байдал нэмэгддэг. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Сонгуулиар иргэд бодит байдалд нийцсэн мэдээлэлд үндэслэн сонголтоо зөв хийх шаардлагын үүднээс томоохон сорилтой тулгардаг. Хамгийн чухал нь мэдээлэлд дүн шинжилгээ хийж шүүн тунгаасны дараа хоорондоо солилцох, цахим орчинд түгээх нь иргэдийн мэдээллийн боловсролоос шууд хамаарна. Энэхүү боловсрол, мэдлэг, хандлагын ялгаанаас болоод иргэд ихэвчлэн санамсаргүй байдлаар худал мэдээлэл тараасан хэрэгт холбогдоод байна уу даа гэж харж байгаа. Нөгөө талаар намууд сонгуулийн сурталчилгааны хугацаанд мэдээлэл харилцааны ажилдаа иргэдийг татан оролцуулснаар бусдын нэр төрд санаатай халдах, гүтгэх хэрэг үүсэх гол шалтгаан болж байж ч мэдэх юм. Тиймээс иргэдийг бодит мэдээллээр хангах үүрэгтэй сэтгүүлчид ёс зүйн алдаа гаргахгүй чамбай ажиллах, редакцууд түгээж буй мэдээллээ нягтлан шалгаж, нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндэд халдахгүй байхад онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм.
–Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хэвлэл мэдээллийнхэн хариуцлагатай байх ёстой гэсэнтэй санал нийлж байна л даа. Харин Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ чиглэлд санаачилсан, хийсэн зүйл бий юү?
-Иргэний мэдэх эрхийг хангахын тулд иргэдийн оролцоотойгоор ёс зүйтэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөл анхаарч ирлээ. Тус зөвлөлөөс сонгуулийн үед сэтгүүлчид ёс зүйн хэм хэмжээгээ чанд мөрдөн ажиллахыг тогтмол уриалдаг. Саяхан манайхаас “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах нь” нэртэй бодлогын баримт бичгийг боловсруулан редакцуудад хүргүүлсэн. Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллага болон редакцууд энэ мэтээр хаа хаанаа хичээж ажиллах нь сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдэлж ажиллахад хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.
Ер нь сонгууль гэлтгүй бусад цаг үед ч Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдэд зориулсан ёс зүйн сургалт, уулзалтыг редакцын түвшинд зохион байгуулж байна.
–Худал мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхээр тусгасан бэ?
-Худал мэдээлэл тараах замаар бусдын нэр төр, алдар хүндэд халдвал хуулийн хатуу хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар шийтгэл нь мөнгөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах, нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх тухай заасан бий. Уг заалт жирийн иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага алинд ч үйлчилж байна. Иймээс нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж буй хүмүүс маань илүү анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Яагаад гэвэл, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан Ёс зүйн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулбал алдаа гаргах магадлал харьцангуй бага. Харин жирийн иргэдийн хувьд мэдээлэл түгээх, дамжуулахдаа баримтлах дүрэм журам бэлэн байдагүй тул тухайн хүний ёс суртахуун, мэдээллийн боловсролоос хамааран харилцан адилгүй байна. Иймээс сэтгэл хөдлөлд автах, хэтэрхий туйлширч хандах, мэдээлэлд шүүлтүүр хийхгүйгээр шууд дамжуулах, хэн нэгнийг үзэн ядах, гутаан доромжлох зэрэг болчимгүй үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхэд хүрдэг. Үүнийг судалгааны тоо баримтууд бэлхэн харуулж байна.
–Өнгөрсөн УИХ–ын сонгуулийн үеэр тус хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулсан, хуулийн дагуу хариуцлага тооцуулсан иргэд бий юү?
-Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа манай байгууллагаас мэргэжлийн хараат бус судлаачидтай хамтран “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт ба ёс зүй” сэдэвт мониторингийг хийсэн. Ингэхэд тус оны эхний арван сарын байдлаар худал мэдээлэл тараах гэмт хэргийн зөрчилтэй холбогдуулан Прокурорын байгууллагаас нийт 206 гомдлыг хянаж шалгасан байв. Гэтэл үүний 188 нь буюу бараг 92 хувь нь нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн гэх иргэдтэй холбоотой байсан. Үлдсэн 8 орчим хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарч байв. Эндээс харахад, сонгуулийн үед сэтгүүлчдээс илүү иргэд худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр буйг харуулж байгаа юм.
–Иргэд өөрсдийн цахим хуудсандаа оруулах пост болон түгээх, дамжуулах мэдээлэлдээ хэрхэн няхуур хандах вэ?
-Юуны түрүүнд хүний эрхийг зөрчихгүй байхад онцгой анхаарч байх шаардлагатай. Тодруулбал, хүний нэр төрд үндэслэл, нотолгоогүйгээр халдахгүй байх, бусдад нэр хоч өгч доромжлохгүй байх, ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтын үг хэллэг ашиглахаас зайлсхийх, жендерийн мэдрэмжтэй байх гээд л олон зүйл орно. Нэмээд хэн нэгний пост, видео, сэтгэгдэл зэргийг бусдад хуваалцахдаа ч хүний эрхийн зөрчил гаргаагүй биз гэдгээ байнга тунгааж байхыг зөвлөе. Аливаа мэдээлэлтэй зүй зохистой харьцдаг, эерэг хандлагатай, ёс зүйтэй хэрэглээ орчин үеийн хүн таныг илэрхийлэх нэрийн хуудас болж байна.
–Сэтгэл хөдлөлдөө автаж дамжуулсан пост, сэтгэгдлээсээ болж цагдаагийн байгууллагаар шалгуулах, хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав, ийм эрсдэл хүн бүрт бий. Саяхан клубхауст болсон нэг хэлэлцүүлэгт сошиал медиаг идэвхтэй ашигладаг залуучууд цагдаа, шүүхийн байгууллагад дуудагдаж, хянуулж буй бэрхшээлийнхээ талаар ярилцаж байсан. Бид нийгмийн мэдээллийн хэрэгсэлд ёс зүйтэй зохистой хэрэглээг бий болгохгүй бол өөрсдийгөө байнга эрсдэлд оруулах болно. Монголчууд бид 1992 онд батлагдсан Үндсэн хуулиараа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө баталгаажуулж чадсан азтай ард түмэн боловч эрх чөлөөг дагаж хариуцлага байдаг гэдгийг хэзээ ч умартаж болохгүй. Эрх чөлөө хэтрэх тусам түүнийг зохицуулах шаардлага тулгардаг. Зохицуулалт нь ихэвчлэн хатуу буюу хуулийн хариуцлага болох тохиолдол бий. Иргэн танд олдсон эрх чөлөөгөө өөрийнхөө хэмжээнд ёс зүйтэй хэрэглээгээрээ зохицуулах боломжоо алдаж эхлэх цагт төрийн хяналт, оролцоо нэмэгдээд ирдэг. Ингэснээр бид хэвлэлийн эрх чөлөөгөө эмзэг байдалд оруулаад байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн өөртөө дүгнэлт хийгээд дараа нь эргэн тойрондоо эерэг хандлага, хэрэглээг түгээх хэрэгтэй гэж бодож байна.
–Эрүүгийн хуулийн 14.8-д нэр дэвшигчийн талаар “илт худал мэдээлэл” тараасан гэх зүйл заалтын талаар та ямар бодолтой байна вэ. Яг ямар мэдээллийг илт худал мэдээлэл гэж үзэх нь бүрхэг санагдаж байна л даа?
-Тийм, бид Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн томьёоллыг эргэн харж гүтгэх шинжийг агуулсан “санаатайгаар худал баримтыг зохиож нэр төрд халдах”-ыг санамсаргүйгээр худал мэдээлэл тарааснаас ялгаж томьёолох, мөн “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл” зэрэгт хууль зүйн тайлбар хийх шаардлагатай гэж үздэг. Улмаар, Сонгуулийн тухай хуулийн 14.8 дугаар зүйл нь үндсэндээ сонгуулийн хугацаанд нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндийг хамгаалахад чиглэдэг бөгөөд тагнуулын байгууллагаас хяналт тавьж мөрдөн шалгадаг. Харин сэтгүүлчдийн зүгээс тагнуулын байгууллагаар хянуулж байгаа нь мэргэжлийн үйл ажиллагаанд саад болох, айдаст автуулах, урвуулан ашиглах замаар чөлөөт хэвлэлд цензур үүсгэж байна хэмээн тайлбарладаг. Түүнчлэн сонгуулийн үед хэвлэл мэдээллийнхэн санамсаргүй алдаа гаргах нь ердийн үеэс нэмэгддэг. Энэ нь цаг хугацаанд шахагдах, редакцын нягтлан шалгах үйл ажиллагаа доголдох, хууль дүрэм журмыг дутуу судлах, анхаарахгүй өнгөрөөх, улмаар сонгуулийг дөрвөн жилдээ нэг олдох санхүүгийн боломжоо дээшлүүлэх гарц гэж харж ирсэнтэй холбоотой. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой санамсаргүй алдааг Эрүүгийн хуулиар яллах бус харин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар хэлэлцэх хэрэгтэй.
–Аль ч нам эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигч олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс түүний талаар сайн, муу аль ч өнцгөөс нь нээлттэй хэлэлцэх нь ардчиллын суурь зарчим юм шиг санагдаж байна?
-Ардчиллын зарчмаар нээлттэй хэлэлцэж болно л доо. Харин нэр төрд халдах, гүтгэх, худал мэдээлэлд холбох зэргээр ёс зүйгүй хандаж болохгүй. Нөгөө талаар төрийн өндөр албан тушаал хашиж буй эрх мэдэлтнүүд ажил мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой иргэдийн чөлөөт шүүмжлэлд хүлээцтэй хандах нь зохистой болов уу. Энэ нь ардчилсан улсад байдаг тогтсон соёл юм.
–Цаашид бид юун дээр анхаарах ёстой вэ?
-Ерөөсөө хүн бүхэн ажил мэргэжлийн аль ч түвшиндээ хариуцлагатай, мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй байна. Харин иргэд нь цахим орчны мэдээллийн ёс зүйтэй хэрэглээнд байнга анхаарч суралцаж байвал бид нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдлаа төдий чинээ хангаж чадна гэдэгт итгэдэг.
П.БАТЗАЯА
Аргын тооллын тавдугаар сарын 17. Сумъяа гариг. Билгийн тооллын давхарласан 5, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 05:11 цагт мандан 20:26 цагт жаргана. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт Датаком компанийг
үүсгэн байгуулагч
Д.Энхбат “Би нэг зүйлд их санаа
зовж байна. Монголын ардчилал
үнэхээр нэг намын дарангуйллаар
солигдох вий гэхээс айж байна” хэмээснийг I, II, XII нүүрээс уншаарай.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ц.Нямдорж сайд харж байгаа шүү гэдэг байсан бол одоо Х.Нямбаатар сайд харж байгаа шүү гэдэг болох нь” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” гуравдугаар нүүрт “Нийгмийн даатгалын шимтгэлийн
хоёр хувийг хассан гэх жүжиг” хэмээн өгүүллээ.
Монгол Улсын хүний
гавьяат эмч цол хүртсэн
Халдварт өвчин судлалын
үндэсний төвийн Вирус
судлалын лабораторийн
эрхлэгч, анагаах ухааны
доктор Б.Дармаа “Амрах эрхгүй хоёр
өвлийг даван тууллаа, бид” хэмээн ярилаа.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт О.Мөнхтөр “Нийтийн эзэмшлийн талбайд хоол идэж хог хаясан гэж торгуулиад, худал мэдээлэл тараасан гэж гүтгүүллээ” гэв.
Спортын мастер
Б.Амрарзаяа “Монголын тамирчид дэлхийн
хэмжээнд өрсөлдөх боломж бүрэн байна” гэснийг “Спорт” нүүрээс уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасыг долоо дахь өдрөө бөмбөгдөж байна. Довтолгооны улмаас 180 хүн амь үрэгдэж, 1000 орчим хүн бэртсэн бол хоёр барилга газрын хөрстэй тэгширчээ. Нас барсан хүмүүсийн 43 нь хүүхэд байсан байна.
Амь үрэгдсэн хүмүүсийн 10 нь Израильчууд бол 170 нь Палестинчууд аж. Бөмбөгдөлтөөс гадна Палестины West Bank-д нэвтэрсэн Израиль цэргүүд 10 гаруй Палестин иргэнийг хөнөөсөн байна.
Израилийн довтолгоо Палестины сунни-исламын шашны зэвсэгт бүлэглэл болох “Hamas”-ын толгойлогч Йехя аль-Синварын байрлаж буй Газын зурвасын хэсэгт чиглэж байгаа гэж Израилийн Ерөнхийлөгч Бенжамин Нетаньяху хэллээ.
Харин “Hamas”-ын хариу довтолгоо Израилийн Тель-Авив хотыг чиглэж байгаа боловч хотын агаараас хамгаалах систем амжилттай ажиллан ирж буй пуужингуудыг замд нь устгасаар байна.
Өчигдөр болсон бөмбөгдөлтийн улмаас Газын зурвас дахь хэвлэл мэдээллийн AP, AlJazeera байгууллагуудын оффис байрладаг “Jala Tower” гэх барилга нурсан. Азаар бөмбөгдөлтийн сэрэмжлүүлэг авсан байсан тул барилгад хүн байгаагүй гэж мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол их айл. Нийслэл хотод шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан олон асуудал байна. Эдгээрээс хамгийн тулгамдаж байгаа нь түгжрэл. Судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь түгжрэлтэй холбоотойгоор бухимдаж байна. Эдгээр зүйлийг ярилцах, санал солилцохоор та бүхнийг урьсан. Ирсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд баярлалаа” хэмээн ярилаа.
УИХ-ын дарга нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав
УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатарт нийслэлийн хүн амын тал хувь нь оршин сууж байгаа. Эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал төв. Энэ удаагийн парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой. Хуваагдахгүйгээр хүчээ нэгтгэн, нийслэл хотод таван “Т”-г арилгая. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё” хэмээн уриалсан юм. Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулж, ажиллах нь зүйтэй гэх санал гаргалаа.
Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод оршин сууж байна. Нийслэл нь улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын нягтралаар хамгийн өндөр хот хэвээр байгаа. Улаанбаатар хотын хүн ам 2024 онд 1.68 сая, 2030 онд 1.86 сая, 2040 онд 2.1 сая болж өсөх тооцоолол байна. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйг тэлэх, нийтийн тээвэр, барилга, дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Хотын даргын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал, хүсэлт хэлж, асуулт асууж, хариулт авлаа.
Х.Нямбаатар: Хотын даргад тулгамдсан асуудлаараа яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг эрхийг олгоё
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хот, нийтийн аж ахуйтай холбоотой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний харилцааг идэвхтэй зохицуулдаг 240 орчим хууль байна. Эдгээр хууль хотыг аймаг, сум, дүүрэгтэй адилтгаж харилцааг зохицуулдаг учраас мөргөлдөж, асуудал шийдэгдэхгүй байна. Жишээ нь, Зам тээврийн сайд нар үеийн үед Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд оролцдоггүй хэрнээ аймаг, орон нутгийн зам тээврийн асуудалд оролцдог. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулиар энэ асуудлыг шийдэх нь чухал. Энэ хуулийн төсөл нь нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд Хотын дарга яамдаас санал авч, танилцуулдаг эрхийг олгохыг зорьж байгаа. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга нь тулгамдаж байгаа асуудлаа Засгийн газрын хуралдаанаар шийдүүлдэг болох юм” хэмээв. Мөн тэрбээр ирэх долоо хоногт яамдаас Нийслэлийн эрх зүйн байдлын хууль дээр санал авна. Түүнээс өмнө нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх санал гаргав.
Тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түгжрэлийг шийднэ гэдэг бол Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудал болж хувирч байна. Улаанбаатар хотын иргэд асуудлыг яаж, хэзээ шийдэх гэж байна гэдэг. Түгжрэл одоо яг ийм байна, үүнийг ингэж шийдэх боломж байна. Энийг нь шийдээд явж байна гэдэг мэдээлэл тодорхой байх хэрэгтэй. Улаанбаатар хотод үүссэн асуудал 30 жилийн өмнөөс үүсэлтэй. Иймээс үүнийг шат дараатай, он дараалалтай хийх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрбээр мөн нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг аппликэйшнд оруулж, хэдий хугацаанд хэрхэн шийдэх талаар технологийн дэвшил ашиглан, мэдээллийг иргэдэд ойлгомжтой өгөх хэрэгтэй байгааг онцолсон.
Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Юуны өмнө, дархлаажуулалтын ажлаа эрчимтэй зохион байгуулж байгаа нийслэлийнхэндээ баяр хүргэе. 2013 оноос хойш хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нийслэлчүүдийн хамрагдалт муу, 30 хувьтай байдаг. Иймээс хорт хавдар болон бусад өвчний хавдрын илрүүлэгт онцгой анхаарах хэрэгтэй. Мөн түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоог нийслэлд хийхгүй бол шаардлагатай тусламжаа авч чадахгүй байгаад амиа алддаг тохиолдол их байна. Алслагдсан дүүрэгт түргэн тусламж муу очиж байна. Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Х.Булгантуяа: Ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн П.Анужин “Улаанбаатар хотын 143 сургуулийн 117 нь түрээсийн гуанз, хоолны газар ажиллуулдаг. Олсон орлогын 40 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар авдаг. Энэ орлогыг хүүхдийн хоолны чанарт зарцуулдаг байхад анхаараач. Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж байгаа. Нийслэлийн сургуулиудад чанар, стандартын шаардлага хангасан хоолны газартай сургууль алга. Хууль ирэх есдүгээр сараас хэрэгжинэ. Орлогын 40 хувьд нийслэл ямар бодлого баримтлах вэ” гэдгийг асуусан юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хууль батлагдсантай холбоотойгоор аж ахуйн нэгж сургуулийн гал тогоог түрээсэлдэг байдал зогсоно. Сургуулиудад ажиллах тогооч, орон тоо батлагдаагүй. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг журмын дагуу үдийн хоолны хөтөлбөрт хамруулахын тулд төсвийн тодотголд тусгах шаардлагатай. Орлогын 40 хувийг нийслэл рүү төвлөрүүлдэг байдлыг зогсоож болно” хэмээн хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түгжрэлийг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмж, автомашины импортын татварыг нэмэгдүүлэх байдлаар шийдэх боломж байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр “Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд тавих шаардлагыг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд газар чөлөөлөлтийг хийж өгөөч. Аж үйлдвэрийн бүс бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Б.Жаргалмаа: Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот хөгжих бүрэн боломжтой
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот маань хөгжих бүрэн боломжтой. Улсдаа татаас өгөхөөс илүүтэй олсон орлогоороо хотоо хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэж харлаа. Өнөөдөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын худалдааны чөлөөт бүсийг байгуулах хэрэгтэй. Эрх зүйн орчин бүрдвэл хотод хийх юм их байна” гэдгийг онцоллоо. Мөн Д.Өнөрболор гишүүн хотоос сонгогдоогүй ч гэсэн нийслэлтэй холбоотой асуудал яригдаж учраас иржээ. Тэрбээр түр хороонд орж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалт үр дүнтэй боллоо
Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцож байгаа нь нийслэлийн түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. УИХ-ын гишүүд ч ийм уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, уулзалтыг үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулахад онцгойлон анхааран ажиллаж байна. Нийтийн тээврийг хөгжүүлж, такси үйлчилгээний стандартыг шинээр оруулж ирэх хэрэгтэй. Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах хүрээнд 10 дэд төв байгуулна. Үүнийг дагаад дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Хоёр огтлолцолтой замын схемийг оруулж ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанитай тооцоо, судалгааг хийж байгаа. Авто замын сүлжээг өргөтгөхөөс гадна явган хүн, дугуйн замын тооцоо, судалгаа байгаа ч санхүү дээр очоод гацдаг. Улаанбаатар хот олон оролцогчтой, салбарын сайд нар төлөвлөлт, тооцоо судалгаагүй ажлыг оруулж ирснээр зардал өсдөг. Бодлогын яам хэрэгжилт дээр хяналт тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Сүүлийн 30 жилийн хуримтлагдсан асуудал өнөөдөр биднийг ийм байдалд амьдруулж байна. Хот гэдэг бол улсын хөгжлийн нүүр царай. Хот нийгэм, эдийн засгийн маш чухал цогцолбор төв” хэмээн онцоллоо.
Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл, баримтлалыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн санал, хүсэлтийг сонсох байсан ч Түр хороо байгуулах санал гарсантай холбоотойгоор түр хороогоор хэлэлцэхээр болсон юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол их айл. Нийслэл хотод шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан олон асуудал байна. Эдгээрээс хамгийн тулгамдаж байгаа нь түгжрэл. Судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь түгжрэлтэй холбоотойгоор бухимдаж байна. Эдгээр зүйлийг ярилцах, санал солилцохоор та бүхнийг урьсан. Ирсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд баярлалаа” хэмээн ярилаа.
УИХ-ын дарга нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав
УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатарт нийслэлийн хүн амын тал хувь нь оршин сууж байгаа. Эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал төв. Энэ удаагийн парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой. Хуваагдахгүйгээр хүчээ нэгтгэн, нийслэл хотод таван “Т”-г арилгая. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё” хэмээн уриалсан юм. Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулж, ажиллах нь зүйтэй гэх санал гаргалаа.
Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод оршин сууж байна. Нийслэл нь улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын нягтралаар хамгийн өндөр хот хэвээр байгаа. Улаанбаатар хотын хүн ам 2024 онд 1.68 сая, 2030 онд 1.86 сая, 2040 онд 2.1 сая болж өсөх тооцоолол байна. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйг тэлэх, нийтийн тээвэр, барилга, дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Хотын даргын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал, хүсэлт хэлж, асуулт асууж, хариулт авлаа.
Х.Нямбаатар: Хотын даргад тулгамдсан асуудлаараа яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг эрхийг олгоё
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хот, нийтийн аж ахуйтай холбоотой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний харилцааг идэвхтэй зохицуулдаг 240 орчим хууль байна. Эдгээр хууль хотыг аймаг, сум, дүүрэгтэй адилтгаж харилцааг зохицуулдаг учраас мөргөлдөж, асуудал шийдэгдэхгүй байна. Жишээ нь, Зам тээврийн сайд нар үеийн үед Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд оролцдоггүй хэрнээ аймаг, орон нутгийн зам тээврийн асуудалд оролцдог. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулиар энэ асуудлыг шийдэх нь чухал. Энэ хуулийн төсөл нь нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд Хотын дарга яамдаас санал авч, танилцуулдаг эрхийг олгохыг зорьж байгаа. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга нь тулгамдаж байгаа асуудлаа Засгийн газрын хуралдаанаар шийдүүлдэг болох юм” хэмээв. Мөн тэрбээр ирэх долоо хоногт яамдаас Нийслэлийн эрх зүйн байдлын хууль дээр санал авна. Түүнээс өмнө нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх санал гаргав.
Тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түгжрэлийг шийднэ гэдэг бол Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудал болж хувирч байна. Улаанбаатар хотын иргэд асуудлыг яаж, хэзээ шийдэх гэж байна гэдэг. Түгжрэл одоо яг ийм байна, үүнийг ингэж шийдэх боломж байна. Энийг нь шийдээд явж байна гэдэг мэдээлэл тодорхой байх хэрэгтэй. Улаанбаатар хотод үүссэн асуудал 30 жилийн өмнөөс үүсэлтэй. Иймээс үүнийг шат дараатай, он дараалалтай хийх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрбээр мөн нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг аппликэйшнд оруулж, хэдий хугацаанд хэрхэн шийдэх талаар технологийн дэвшил ашиглан, мэдээллийг иргэдэд ойлгомжтой өгөх хэрэгтэй байгааг онцолсон.
Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Юуны өмнө, дархлаажуулалтын ажлаа эрчимтэй зохион байгуулж байгаа нийслэлийнхэндээ баяр хүргэе. 2013 оноос хойш хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нийслэлчүүдийн хамрагдалт муу, 30 хувьтай байдаг. Иймээс хорт хавдар болон бусад өвчний хавдрын илрүүлэгт онцгой анхаарах хэрэгтэй. Мөн түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоог нийслэлд хийхгүй бол шаардлагатай тусламжаа авч чадахгүй байгаад амиа алддаг тохиолдол их байна. Алслагдсан дүүрэгт түргэн тусламж муу очиж байна. Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Х.Булгантуяа: Ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн П.Анужин “Улаанбаатар хотын 143 сургуулийн 117 нь түрээсийн гуанз, хоолны газар ажиллуулдаг. Олсон орлогын 40 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар авдаг. Энэ орлогыг хүүхдийн хоолны чанарт зарцуулдаг байхад анхаараач. Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж байгаа. Нийслэлийн сургуулиудад чанар, стандартын шаардлага хангасан хоолны газартай сургууль алга. Хууль ирэх есдүгээр сараас хэрэгжинэ. Орлогын 40 хувьд нийслэл ямар бодлого баримтлах вэ” гэдгийг асуусан юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хууль батлагдсантай холбоотойгоор аж ахуйн нэгж сургуулийн гал тогоог түрээсэлдэг байдал зогсоно. Сургуулиудад ажиллах тогооч, орон тоо батлагдаагүй. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг журмын дагуу үдийн хоолны хөтөлбөрт хамруулахын тулд төсвийн тодотголд тусгах шаардлагатай. Орлогын 40 хувийг нийслэл рүү төвлөрүүлдэг байдлыг зогсоож болно” хэмээн хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түгжрэлийг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмж, автомашины импортын татварыг нэмэгдүүлэх байдлаар шийдэх боломж байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр “Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд тавих шаардлагыг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд газар чөлөөлөлтийг хийж өгөөч. Аж үйлдвэрийн бүс бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Б.Жаргалмаа: Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот хөгжих бүрэн боломжтой
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот маань хөгжих бүрэн боломжтой. Улсдаа татаас өгөхөөс илүүтэй олсон орлогоороо хотоо хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэж харлаа. Өнөөдөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын худалдааны чөлөөт бүсийг байгуулах хэрэгтэй. Эрх зүйн орчин бүрдвэл хотод хийх юм их байна” гэдгийг онцоллоо. Мөн Д.Өнөрболор гишүүн хотоос сонгогдоогүй ч гэсэн нийслэлтэй холбоотой асуудал яригдаж учраас иржээ. Тэрбээр түр хороонд орж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалт үр дүнтэй боллоо
Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцож байгаа нь нийслэлийн түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. УИХ-ын гишүүд ч ийм уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, уулзалтыг үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулахад онцгойлон анхааран ажиллаж байна. Нийтийн тээврийг хөгжүүлж, такси үйлчилгээний стандартыг шинээр оруулж ирэх хэрэгтэй. Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах хүрээнд 10 дэд төв байгуулна. Үүнийг дагаад дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Хоёр огтлолцолтой замын схемийг оруулж ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанитай тооцоо, судалгааг хийж байгаа. Авто замын сүлжээг өргөтгөхөөс гадна явган хүн, дугуйн замын тооцоо, судалгаа байгаа ч санхүү дээр очоод гацдаг. Улаанбаатар хот олон оролцогчтой, салбарын сайд нар төлөвлөлт, тооцоо судалгаагүй ажлыг оруулж ирснээр зардал өсдөг. Бодлогын яам хэрэгжилт дээр хяналт тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Сүүлийн 30 жилийн хуримтлагдсан асуудал өнөөдөр биднийг ийм байдалд амьдруулж байна. Хот гэдэг бол улсын хөгжлийн нүүр царай. Хот нийгэм, эдийн засгийн маш чухал цогцолбор төв” хэмээн онцоллоо.
Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл, баримтлалыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн санал, хүсэлтийг сонсох байсан ч Түр хороо байгуулах санал гарсантай холбоотойгоор түр хороогоор хэлэлцэхээр болсон юм.
Монгол Улсын хүний эмчийн тангарагт ” Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, Эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийн төлөө, Эрдэм чадал энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангаргалая” хэмээсэн байдаг.
Хөдөө яаралтай хагалгаа хийгээд, цусаа өгөөд сууж буй эмч Х.Эрдэнэбулган.
Монголын эмч нарын сэтгэл, ур чадвар гайхамшиг шүү. Эмч нарын яруу алдар бадартугай.
Хүний эрүүл мэндийн байдлыг хянаж, аливаа өвчнийг эрт үед нь оношлон мэдээлэх чадвартай дэлхийн хамгийн жижиг чипийг бүтээжээ.
Чип нь аливаа өвчнийг эрт үед нь оношлох, зарим өвчнийг эмчлэх, биеийн эрүүл мэндийг дэмжих, цаашлаад амьдралын чанарыг сайжруулахад оршиж байгаа аж.
Тэгэхдээ уг бичил чип хүний биеийн дулаан, цусны даралт, глюкоз зэргийг үргэлж хянах гэнэ. Гэвч чип одоохондоо зөвхөн биеийн дулаан хэмжих чадвартай агаад хөгжүүлэлтийн шатанд явж байгаа аж.
Чипний хэмжээ 0.1 шоо мм-ээс жижиг буюу нарийн тоостой дүйцэхүйц тул энгийн нүдээр харах боломжгүй юм. Зохион бүтээгчдийн тайлбарласнаар тус чиптэй холбогдож, мэдээлэл авахад хэт авиа хэрэглэдэг гэнэ.
Төслийн удирдагч анагаах ухааны электронын инженерчлэлийн профессор Кен Шепард “Бид чипийг хэчнээн жижиг болгох боломжтойн хязгаарыг эвдэхийг зорьсон. Энэ бол үр дүн нь. Энэ чип бол дангаараа бүтэн оношилгооны систем. Хэрвээ ирээдүйд бичил чипийг хүнд ашиглах нь зөвшөөрөгдвөл энэ чипүүд эрүүл мэндийн салбарт агуу хувьсгал байгуулна” хэмээн ярьжээ.
Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Дэлхий олон оронд тогтмол зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааг манай улс 2014 оноос хойш 7 дахь удаа зохион байгуулах гэж байна. Форумын үйл ажиллагаа цахим хэлбэрээр 2021 оны 5-р сарын 17-23-ны өдөр зохион байгуулагдана.
Хамтран зохион байгуулагч:
Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.