Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 124 дуудлага бүртгэгдэж, 160 хүн эрүүлжүүлэгджээ

гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1401, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 124, гэмт хэргийн шинжтэй 51 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 104, хүний биед халдсан 39, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 161, эрүүлжүүлэгдсэн 160, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Дөрөвдүгээр сард ХДХВ-ын тохиолдол илрээгүй

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 оны эхний дөрвөн сард 27.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 15.2 мянга (2.3 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 21.9 мянга (578.3 дахин)-аар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

  • Харин салхин цэцгээр өвчлөгчид 1,529 (93.6%)-өөр,
  • Цусан суулгаар өвчлөгчид 416 (77.3%)-гаар,
  • Вируст хепатитаар өвчлөгчид 110 (68.3%)-аар,
  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 823 (63.0%)-аар,
  • Тэмбүүгээр өвчлөгчид 1,346 (50.5%)-гаар,
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 96 (47.5%)-гаар,
  • Трихомониазаар өвчлөгчид 822 (45.2%)-оор,
  • Гонококкт халдвар 893 (44.5%)-аар,
  • Сүрьеэгээр өвчлөгчид 466 (37.4%)- гаар буурчээ.

Харин дөрөвдүгээр сард нийт халдварт өвчний 15.9 мянган тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү бүртгэгдсэн нь өмнөх сараас 8.6 мянга (2.2 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 9.2 мянга (2.6 дахин)-аар нэмэгдэж, бусад өвчлөл 5-113 тохиолдол (2.7%-64.7%)-оор буурчээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдол 314 байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​PCR шинжилгээний цэгүүдийг цэцэрлэг рүү шилжүүллээ


НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт коронавирусийн халдварын 1001 тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн нас барсан. Ингэснээр нийт барсан хүний тоо 214 болоод байна. Тусгаарлах байранд 3009, ойрын хавьтал болон тусгаарлагдаж байгаа 8431 хүн байна. Эдгээрээс 240 хүн халдвар авсан нь батлагдсан.

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 47, явуулын 10 цэгт 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 34022 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. PCR шинжилгээний байнгын болон явуулын зургаан цэг ажиллаж байгаа. Эдгээр цэгүүд сургууль дээр байрлаж байсныг цэцэрлэг рүү шилжүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна


Хүүхэд тоглоход эрсдэлтэй, аюулгүй байдал нь алдагдаж, эвдэрч гэмтсэн тоглоомын талбай, тоглоомын тоног төхөөрөмжийг буулгах, сэргээн засварлах, эзэнжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Ажлын хэсэг гарч, хүүхдийн тоглоомын талбайг тоолсон. Нийслэлд 1100 гаруй тоглоомын талбай байна.

Үүнээс стандартын шаардлага хангахгүй 600 гаруй талбай байгаагаас аюултай, нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна. Тоглоомын талбайг засах ажлыг эхлүүлсэн ч төсөв хүндрэлтэй байна. 900 сая гаруй төгрөг байвал тоглоомын 340 талбайг засах боломжтой. Сүхбаатар дүүрэг гэхэд нөөц боломжоо ашиглан 53, Хан-Уул дүүрэг таван тоглоомын талбайг зассан бол Сонгинохайрхан дүүрэг 10 сая төгрөгийг нөөцөөсөө гаргаж 31, Чингэлтэй дүүрэг найман тоглоомын талбайг засаад байна. Энэ нь нийт засах шаардлагатай талбайн 34 хувь. Алсын гурван дүүрэгт 30 гаруй тоглоомын талбай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг дөрөв дэх удаагаа ариутгав

Өнөөдрийн Засаг даргын шуурхайн зөвлөгөөнийг Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс хийлээ.
Энэ үеэр, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, Улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “1545 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Бид зөвлөн туслах байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа тохиолдол олон байна. Өчигдөр гэхэд 96 зөрчил илэрснээс 80-ыг нь газар дээр нь арилгууллаа. Гуравдугаар сарын 30-наас нийслэлийн есөн дүүрэг, тэр дундаа төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, тоглоомын талбай зэргийг мананцар үүсгэгч машинаар дөрөв дэх удаагаа ариутгаад байна. Долдугаар сарын 1-н хүртэл ариутгалын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан” хэмээв.
Categories
мэдээ нийгэм

АТГ: Дөрөвдүгээр сард шат шатны Засаг даргын Тамгын газартай холбоотой гомдол давамгайлав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас дотоод үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлын бүтээмжийг ахиулах зорилгоор хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд тогтмол хугацаанд дүн шинжилгээ хийдэг. Үүний нэг нь Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдвэрлэсэн байдалд сар тутам хийдэг дүн шинжилгээ юм. Энэ удаа 2021 оны 4 дүгээр сард өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэе.

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 183 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрийн 124-ийг албан бичгээр хүлээн авсан нь хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотоос 95 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн, Баян-Өлгий, Увс аймгаас тус бүр 14 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь хамгийн өндөр хувьтай байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгаар нь авч үзвэл гэмт шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл 104 буюу нийт хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.8 хувийг эзэлж байна. Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 44 иржээ. Урьдын адил Авлигатай тэмцэх газрын хуулиар харьяалан шалгах боломжгүй буюу харьяаллын бус 32 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Иргэд өөрт тулгарсан асуудал бүрийг Авлигатай тэмцэх газар шийдвэрлэнэ гэсэн хандлагатай байдаг бөгөөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах хэрэг, зөрчилд хамаарахгүй бол ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу зохих төрийн байгууллага, албан тушаалтанд зайлшгүй шилжүүлэх ёстой.

Өргөдөл, гомдол, мэдээллийг ирүүлсэн субъектийн хувьд авч үзэхэд 134 буюу 73.2 хувь нь иргэдээс, 48 буюу 26.2 хувь нь хуулийн этгээдээс, 1 буюу 0.6 хувь нь нэр хаяггүй байна. Гомдол гаргагчдын 9 нь нэрээ нууцлахыг хүссэн бол 174 нь нэрээ нууцлах шаардлагагүй гэж үзжээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь нутгийн удирдлага болон хууль зүйн салбарын үйл ажиллагаанд хамаарч байна. Хүлээн авсан нийт 183 өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь шат шатны Засаг даргын Тамгын газартай холбоотой гомдол ирж байгаа бөгөөд хүний нөөцийн томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил хамгийн түгээмэл байгаа нь анхаарал татаж байна. Нутгийн удирдлагын салбартай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн 34 нь гэмт хэргийн шинжтэй, 19 нь ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байна.

2021 оны 4 дүгээр сард ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн шинж чанарт хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд цаашид аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газруудад чиглэсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж гарч байгаа зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох зэрэг чиглэлээр тусгайлан арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нарантуул”, “Хархорин”, “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийг энэ сарын 22-нд нээнэ

Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн.

УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Дархлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна. Барилгын материалын болон барааны 22 худалдааны төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байв.

Categories
гадаад мэдээ

Хятад судалгааны станцаа Улаан нүдэн гаригт амжилттай газардуулжээ

Өнгөрсөн оны долдугаар сард Хятадын нутгаас хөөргөсөн гариг хоорондын “Тяньвэнь-1” автомат станц Улаан нүдэн гариг дээр бямба гаригт амжилттай газарджээ. Энэ нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байгаа юм. Мөн АНУ, хуучин ЗХУ-ын дараа тус ангараг гариг дээр төхөөрөмжөө газардуулсан гурав дахь улс болж байна.

Сансрын станцын гол бүрэлдэхүүн хэсэг болох Журун төхөөрөмж нь эх дэлхий рүү Ангараг гаригийн хөрс, ион мандал болон тус гаригийн талаарх бусад мэдээллийг илгээх юм.

БНХАУ-ын дарга Си Жиньпин энэхүү үйл явдлыг тохиолдуулан Хятадын агаар сансрын салбарын төлөөлөгчдөд баяр хүргэж, БНХАУ-ын гараг хоорондын судалгаанд шинэ үе ирж байна. Та бүхэн сорилтуудыг зоригтой давж, манай улсыг сансар судлалын салбар дахь дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд орууллаа. Эх орон, ард түмэн та бүхний гавьяаг үүрд дурсана” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Сануулахад, “Тяньвэнь-1″ станцыг 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хөөргөсөн билээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Ангараг гаригийн тойрог замд хүрсэн тухай мэдээлж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 342 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Хашаа мөргөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2, зорчигч-4 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-2
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон ослын тухайд өчигдөр 23:00 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын нутагт Toyota-Prius маркийн автомашин, улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклын жолооч амь хохирчээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 83, орон нутагт 50, улсын хэмжээнд 133 зөрчил гарсан байна.

Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 5000 өрх хашаандаа мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд “Өрх бүр хашаандаа мод тарья” уриан дор нийслэлийн төвийн зургаан дүүргийн 5000 орчим айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгууллаа.

Мөн Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20 мянган шинэс модны тарьцаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, “Чинагийн Галсан сан” ТББ хамтран зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Чинагийн Галсан сан”-г үүсгэн байгуулагч, зохиолч Ч.Галсан нар оролцлоо.

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл бууруулдаг нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэлийн орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2010 оноос хойш 2.2 сая мод, сөөг тарьсан байна. Иймд бид ногоон бүсийн ойн санг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах ажлуудыг өргөн хэмжээнд зохион байгуулж байна. Монголдоо ургуулсан олон наст, агаар хөрсний бохирдлыг шингээх чадвар өндөртэй мод, бут, ургамлаар нийслэлийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийг хийх нь бидний гол зорилго юм.