Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

05 дугаар сарын 27, 28-ны пүрэв, баасан гаригт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БШУ-ны сайд ​Л.Энх-Амгалан: Төрийн яамны үүдэнд хүйтэн мэс барьж, амь насанд минь халдах гэж оролдлоо

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд дайрч, биед нь халдсан хэрэг өчигдөр орой гарсан.

Тэгвэл тус хэргийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа “Эзнийхээ” захиалгаар сонгуульд нэр дэвшиж “түгжилдэж” явсан нөхөр гэгээн цагаан өдрөөр төрийн яамны үүдэнд хүйтэн мэс барьж, амь насанд минь халдах гэж оролдлоо.

Насанд хүрээгүй ЭЕШ -ийн шалгалтанд орох хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлсэн.

Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна.

Мөн энэ сэдвээр далимдуулж 2020 онд УИХ-ын сонгуульд зориудаар захиалгаар нэг тойрогт нэр дэвшиж, улс төрийн зорилго, захиалгаар намайг удаа дараа гүтгэгч балмад нөхөр миний амь насанд халдах оролдлого хийлээ” хэмээн бичжээ.

May be an image of text

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Хилийн боомтуудаа авто замаар холбож чадвал экспорт, импортын урсгал сайжирна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн Ульхан боомтод ажиллалаа. Монгол Улс хилийн 26 боомттой, үүний 13 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай холбогддог. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой бөгөөд нэг нь ч хатуу хучилттай автозамгүй юм.

Ульхан боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой бөгөөд жилд дунджаар 4,000-5,000 зорчигч, 1,000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч 18 орчим тн ачаа тээвэрлэдэг. Зорчигчдын 70 хувь нь монгол, 30 хувь нь гадаадын иргэн байна. Гаалийн салбар 2019 онд импортын гаалийн зургаан бүрдүүлэлтээр 17 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Цар тахлаас болж 2020 оны 03 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай хилийн дугаар ангийн захирагч, хурандаа О.Баттулга танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ “Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бид төмөр зам, автозам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлыг шийдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэдгийг тэмдэглэлээ.

Засгийн газар ОХУ-тай холбогдох Ульхан, БНХАУ-тай холбогдох Хавирга боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй автозамаар холбох зорилт тавьж байна. Тодруулбал, ОХУ-ын Приморск, Хабаровскийн бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт жилд 310 гаруй сая жуулчин аялж байна. Дээрх жуулчдын 0.06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд аялах жуулчдын тоо 200 мянгад хүрч, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой юм.

Норовлин-Баян-Уул чиглэлийн 71 км, Баян-Уул-Ульхан чиглэлийн 46 км, Чойбалсан-Хавирга чиглэлийн 124.5 км замыг хатуу хучилттай болгосноор ОХУ, БНХАУ-аас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл сайжирч хямд төсөр бараа, үйлчилгээний эргэлт нэмэгдэн, бус нутагт аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил олон талаар идэвхжих юм.

Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн үр ашиг гарч буй сайн жишээ бол Увс аймгийн Боршоо боомт. 1975 онд байгуулагдсан энэ боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Увс аймгийн Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбогдсон боомтоор жилд дунджаар 40 мянган жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Альберт Эйнштэйний өөрийн гараар бичсэн E=mc2 тэгшитгэлтэй захиа 1.2 сая доллараар зарагджээ

Нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний алдарт E=mc2 тэгшитгэлээ өөрийн гараар бичсэн захиа өчигдөр АНУ-ын Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр 1.2 сая долларын үнэ хүрчээ. Энэ нь төсөөлж байснаас гурав дахин өндөр үнэ болсон байна.

Судлаачдын мэдээлж байгаагаар дэлхийг өөрчилсөн энэ тэгшитгэлийг Эйнштэйн гараараа бичсэн өөр гурван баримт хадгалагдаж үлдсэн байдаг гэнэ. Харин өчигдөр зарагдсан захиа нь хувийн цуглуулгад байсан цорын ганц баримт бөгөөд бусад гурав нь АНУ, Израйлийн эрдмийн хүрээлэнгүүдийн архивт хадгалагддаг байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид эхлээд уг захиа 400,000 доллар орчим үнэ хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.

In this undated photograph, provided by Boston-based RR Auction, shows a letter written by Albert Einstein, in which he wrote out his famous "E = mc2" equation, that sold at auction for more than $1.2 million. Archivists at the Einstein Papers Project at the California Institute of Technology and the Hebrew University of Jerusalem say there are only three other known examples of Einstein writing the world-changing equation in his own hand. (Nikki Brickett/RR Auction via AP)

E=mc2 тэгшитгэлээрээ Эйнштэйн энерги нь массыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцэхийг харуулсан юм.
Эйнштэйн дээрх захиаг 1946 оны аравдугаар сарын 26-нд польш гаралтай Америкийн физикч Людвиг Силберштэйнд Германаас бичиж байжээ.
Силберштэйн нь Эйнштэйний дэвшүүлсэн зарим онолыг хүчтэй шүүмжлэгч нэгэн байсан юм. “Та асуултынхаа хариуг ганцхан E=mc2 тэгшитгэлээс авч болно” гэж Эйнштэйн захиандаа бичиж байжээ. Захиа Силберштэйний хувийн архивт хадгалагдаж байсныг эрдэмтний үр хойч зарсан байна.
Эйнштэйний захиаг худалдаж авах өрсөлдөөн эхлээд таван хүний дунд эхэлжээ. Дуудах үнэ 700,000 доллар давах үед тэдгээрээс хоёр нь шалгарч үлдсэн байна. Эцэст нь нэрээ нууцалсан нэгэн хувийн цуглуулагч захиаг өөрийн болгож чаджээ.

In this undated photograph, provided by Boston-based RR Auction, shows a letter written by Albert Einstein, in which he wrote out his famous "E = mc2" equation, that sold at auction for more than $1.2 million. Archivists at the Einstein Papers Project at the California Institute of Technology and the Hebrew University of Jerusalem say there are only three other known examples of Einstein writing the world-changing equation in his own hand. (Nikki Brickett/RR Auction via AP)

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гурван сартай бамбарууш айлын хотонд иржээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.

Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэсэн байна. Бамбарууш 2-3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт 1 литр сүү ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь 1 сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна. Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

Гэрэл зургийг Г.Баярбатын цахим хуудаснаас

May be an image of animal and outdoors

May be an image of animal and outdoors

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн их, дээд сургуулийн босго оноог 480 байхаар тогтоолоо

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 05-р сарын 20-ны өдрийн А/187 тоот тушаалаар Их, дээд сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд баклаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургуульд 410, орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоолоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн нээгдэж буй үйлчилгээний байгууллагууд

УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамласан. Үүнд:

Нийслэлийн 9 том зах, худалдааны төвүүдийн барааны тасгуудын үйл ажиллагааг нээнэ.
  • Хархорин,
  • Шинэ Сандэй,
  • Нарантуул,
  • Дүнжингарав,
  • Сандэй плаза
  • Шөнийн зах,
  • Содон бөмбөгөр,
  • Алтжин бөмбөгөр,
  • Бөмбөгөр худалдааны төв
Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно.
Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулж болно.
Мөн хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вакцины I тунд 98.3 хувь буюу 936.688 иргэн хамрагджээ

Тавдугаар сарын 21-нд нийслэлийн хэмжээнд I тунд 2468, II тунд 20722, нийт 23190 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.3 хувь буюу 936.688 нь I тунд, 59.2 хувь буюу 564.270 нь II тунд хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо ачаалалтай байна

Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” өнөөдрийн /2021.05.22/ 06:00 цагаас эхлэн мөрдөгдөж эхэллээ.

Эмээлтийн товчоо л гэхэд нэг урсгал нь удаашралтай байна.

Журмыг үндэслэн Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж зорчуулна.

No description available.

No description available.No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч ялангуяа Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өнөөдөр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.