Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 33 настай эмэгтэй барилгаас унаж, нас барсан

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 785 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 55.852 болж байна. Мөн хугацаанд 4 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 263 боллоо.

Мөн ковидын бус шалтгаант нас баралт нэгээр нэмж бүртгэгдлээ. 33 настай эмэгтэй барилга дээрээс унаж нас барсан. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Сүүлийн 24 цагт 75 хүн эдгэрч, Улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 48749 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурал хойшилжээ

Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох иргэний хэргийн Сүхбаатао дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагаас хянан хэлэлцжээ.

Хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасантай холбогдуулан шүүх хурлыг ирэх зургадугаар сарын 11-ний өдрийн 11 цаг болж хойшуулах шийдвэр гаргасан байна.

Иргэн Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн Ерөнхий захиралын үүрэг ажлаас нь өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд чөлөөлсөн.

Харин Д.Нямхүү нь үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 785 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 785 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 729 Улаанбаатарт, хөдөө орон нутагт 56 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 55852 боллоо.

Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 263 болж байна.

  • 78 настай эмэгтэй
  • 79 настай эмэгтэй
  • 46 настай эрэгтэй
  • 66 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 33 настай эрэгтэй өндрөөс унаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковидын хавсарсан өвчнөөр нас барсан байна.

Сүүлийн 24 цагт хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 48749 болов.

Биеийн байдал хүнд маш хүнд 122 хүн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг хойшлуулав

Улсын Их хурлын баасан гаригийн /2021.05.28/ чуулган хуралдаж байна.

Чуулганаар “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүн тавдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Дараа нь Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг өнөөдөр сонсох байсан ч уг асуудлыг хойшлуулахаар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгалаа.

Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын хүн амын 48 орчим хувь нь оршин суудаг, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувийг бүрдүүлж байгаа Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал байна. Эдийн засаг нийгмийн бүх талын асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж,холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах чиглэлээр ажиллах Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах талаар тогтоолын төсөл боловсрууллаа. Тогтоолын төслийг түр хорооны эрхлэх асуудлыг тодорхойлон байгуулах болон тогтоолыг дагаж мөрдөх хугацааг заасан хоёр заалттайгаар боловсруулсан бөгөөд тус хороо нь Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдээс бүрдэнэ.Төрийн байгуулалтын байнгын хороо тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн” гэлээ.

Түр хороо байгуулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх буюу 56.4 хувь нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул эцэслэн батлахад бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Дараагийн асуудал болох Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосон ч хойшлууллаа.

Учир нь хууль санаачлагч болон ажлын хэсэг байхгүй тул Дэгийн тухай хуульд зааснаар эцэслэн батлахыг хойшлуулна гэж заасан тул ийнхүү хойшлуулсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 185 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр 1278 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс зөрчлийн 1343, хулгайлах 16, гэр бүлийн хүчирхийллийн 112, эрүүлжүүлэгдсэн 185, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 128 дуудлага бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурна

Өнөөдөр Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар гурван хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ.

Чуулганаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 56, явуулын 1 цэг ажиллана

Өнөөдөр Нийслэлд явуулын 1, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 15915 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
гадаад мэдээ

Сүүлийн хоёр долоо хоногт Тайваньд ковидын олон зуун тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст цар тахал гарах үед тайваньчууд хатуу хөл хорио тогтоож, үр дүнтэй арга хэмжээ авсны ачаар дотооддоо нэг ч халдвар бүртгэгдээгүй гэх мэдээлэл хөвөрч байсан нь саяхан. Гэвч сүүлийн хоёр долоо хоногт байдал эрс өөрчлөгдөж, Тайваньд олон зуун тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Тайванийн засаг захиргаа халдварт өвчний аюулын гуравдугаар түвшинд шилжиж буйгаа тавдугаар сарын 19-нд зарлаж байв. Харин саяхан уг хоригийг зургадугаар сарын 14-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Тайванийн арал руу нэвтрэх, оршин суух зөвшөөрөлгүй хүмүүсийг дамжин өнгөрөхийг хориглосон байна. Мөн сургуулиудыг хааж, кино театр, номын сан, амралт, сувиллын газар гэх мэт олон нийтийн үзвэр үйлчилгээний бүх байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарласан аж.

Коронавируст халдварын шинэ давлагаанд өртсөн Тайваньд Бээжин дэх Тайванийн хэрэг эрхлэх албанаас урьдчилан сэргийлэх тарилга нийлүүлэх тухай мэдэгдсэн нь тайваньчуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэдний үзэж буйгаар Хятадын эрх баригчид худал мэдээ тарааж, ДЭМБ-ыг өөрийн бус нутагт хүрч ажиллахад нь саад учруулж байна гэж шүүмжилж буй юм. Харин Хятадын эрх баригчид Тайванийн засаг захиргааны талаар байр сууриа илэрхийлэхдээ цар тахлыг хэт улстөржүүлж, өөрсдөдөө ашигтайгаар ашиглах санаатай байгаа нь цар тахлыг дарах хамтын хичээл зүтгэлийг хойш татсан хэрэг юм гэжээ.

23 сая хүн амтай Тайваньд одоогийн байдлаар 700 мянга гаруй вакцин нөөцөнд байгаа аж. Тиймээс Бээжингийн зүгээс “Бидний зорилго бол энгийн бөгөөд ойлгомжтой. Тайваньчуудтай аль болох түргэн хэл амаа ололцож, вакцинаар хангаж, шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн багаж хэрэгсэл, мэргэжилтнүүдээ тус бүс нутаг руу илгээхэд бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Үүний хариуд Тайванийн засаг захиргаанаас “Халдварын тоо ихсэх бүрт Бээжин Тайванийн засаг захиргааг буруутгасаар ирсэн. Тэд вакцинаа шахах гэж оролддог. Түүнээс биш Тайвань вакцины асуудалтай гэдгийг хэн бүхэн мэднэ. Үүнийг дахин дахин нурших шаардлагагүй. Тайваньчууд Хятадын вакцинд итгэлгүй” гэдгээ ч мэдэгдсэн. Бидний хувьд “Хятадын эрх баригчдын саналыг хүлээн зөвшөөрөх нь ДЭМБ-тай шууд харилцах бидний боломжийг хаах гэсэн оролдлого юм” гэжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тал ядуу буурай орнуудад 80 сая гаруй тун вакциныг зургадугаар сарын сүүлд нийлүүлэх гэж буйгаа мэдэгдсэн удаатай. Үүний багагүй хэсэг нь Тайваньд нийлүүлэгдэх аж.

Дэлхий даяар үйлдвэрлэгдсэн ковидын эсрэг вакцины дийлэнх хувийг АНУ болон Европын чинээлэг орнууд худалдан авч нөөцөлсөн байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх тарилгын хүрэлцээ нь буурай орнуудад төдийгүй дундаж орлоготой орнуудад ч хомс байна. Мэргэжилтнүүдийн онцолсноор эрүүл мэндийн тогтолцоо муу гэгдэх алслагдсан хот, тосгод, ядуу дүүргүүдэд олон сая хүн вакцинд хамрагдаагүй нь вирус мутацилагдах бас нэг шалтгаан болсон гэлтэй.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэврийн зээлгүй байсан 194.100 ахмадад нэг сая төгрөгийг олгож дуусчээ

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийг зээлийг тэглэсэн билээ. Тухайн үед 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэж байв.

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 2021 оны тавдугаар сарын 9-нөөс нэг сая төгрөгийг олгож эхэлсэн.

ХНХ-ын сайдын мэдээлснээр 194,100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,900 ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгож дуусчээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгоно. Үнэт цаас өвлөгдсөн иргэд доорх зааврын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн ҮЦТХТ-д хандах юм байна.

Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос 216 тэрбум төгрөгийг хуримтлуулж, ахмадуудад нэг сая төгрөгийг өгчээ.