Categories
мэдээ спорт цаг-үе

М.Цогтгэрэл Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

М.Цогтгэрэл алт, Д.Хүдэрбулга хүрлийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Казахстаны Алматы хотод боллоо.

Тэмцээний эхний хоёр өдөр эмэгтэй 10 жингийн барилдаан болсон бол сүүлийн хоёр өдөр эрэгтэй 10 жингийн барилдаан зохиогдсон юм.

Монголын шигшээ эрэгтэй баг энэ удаагийн тэмцээнээс гурван медаль хүртсэний хоёр нь хүрэл, нэг нь мөнгө байлаа. Тодруулбал,

ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-ын жинд хүрэл
ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл 92 кг-ын жинд мөнгө
ОУХМ Занданбудын Сумъяабазар 74 кг-ын жинд хүрэл медалийг тус тус хүртсэн юм.

Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн 20 бөх зодоглож 10 медальтай буцлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Пүрэвжаргал: Өнгөрсөн жил худаг дээр, энэ жил чингэлэг дээр гарч дууллаа


Хашаандаа бяцхан хэмжээний амьд тоглолт хийж буй залуугийн бичлэг сүүлийн хоёр хоног цахим орчинд тархаад буй. Тэрээр цар тахалтай энэ үед гэртээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, бага ч гэсэн урам өгөх үүднээс хашаандаа байрлах чингэлэг дээрээ гарч дуулжээ.

Эерэг хандлага түгээж, дуугаараа бусдад урам өгсөн дуучин, номлогч Ө.Пүрэвжаргалтай ярилцлаа.


No description available.-Хөл хорионы тогтоосон энэ үед гэрээсээ гаралгүйгээр хөршүүддээ зориулж хоёр дахь удаагаа чингэлэг дээрээ гараад дууллаа. Энэ санааг анх хэрхэн гаргаж байв?

-“Street art” /гудамжны урлаг/-ийг хөгжүүлэхээр зүтгэж яваа болохоор өөрийн амьдарч буй 32-ын тойрогтоо дуулна гэсэн бодолтой явдаг байлаа. Тэгээд өнгөрсөн жил худаг дээр дуулсан. Хүмүүс их эерэгээр хүлээн авч байсан. Хөл хорионы энэ үед чингэлэг дээр гараад дуулахад тохиромжтой санагдсан. Анх лайв бичлэг хийхгүй гэж бодсон ч манай эхнэр 8 минутын бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан юм билээ. Тэр бичлэгийг хараад мэддэг болсон.

-Таныг номлогч гэж дуулсан. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Өлзийтийн Пүрэвжаргал гэдэг. 1987 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 6 настайдаа Улаанбаатар хотод ирээд одоо эхнэр хоёр охинтойгоо амьдарч байна. Мөн “Адвентист чуулган”- д номлогч хийдэг. Шашин судлаачаар 5 жил сурсан. Одоохондоо дипломоо аваагүй байгаа. Миний үндсэн мэргэжил социалогич.

– Дуулахаас өөр олон төрлийн авъяастай юм билээ. Гар дээр 27 минутад 1000 суниасан гэж дуулсан шүү?

-Тийм ээ. Тэр үед шууд лайв хийж байгаад 27 минутад 1000 суниасан.

-Та худаг дээр дуулсан гэсэн шүү дээ. Анх олон хүнтэй газар дуулахад хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-Манай тэр хавийнхан намайг анддаггүй. Тэгээд л Жагаа маань дуулж байна гээд уйлах нь уйлаад, дуулах нь дуулаад маш сайхнаар хүлээж авсан. Мөн Багшийн дээдийн урд талын тунель болон Сансрын тунельд дуулж байсан. Гэхдээ Сансрын тунельд олон удаа очиж дуулсан.

-Ер нь хуучны дуунуудыг сонгож коверлодог юм байна. Нэг жанраараа дагнаж дуулдаг уу?

-Хуучны дуунууд гэдэг яахын аргагүй жинхэнэ бүтээл байдаг. Маш гоё аялгуутай. Үг нь хүртэл хүний сэтгэлийг учрааж чаддаг. Хүний амьдралтай холбогдсон гэгээлэг дуунууд байдаг болохоор их дуртай.

-Гудамжны урлагийг хөгжүүлэх хүсэлтэй гэсэн. Анх хэдэн оноос энэ чиглэлээр дуулах болов?

-Миний хувьд 2012 оноос энэ чиглэлээр дуулсан. Гэхдээ Монголд бол эртнээс хөгжсөн урлаг л даа.

No description available.-Анх чингэлэг дээрээ гараад дуулахад хүмүүсээс ирэх тэр мэдрэмжийг төсөөлж байв уу?

-Ер нь хүмүүст таалагдах байх гэж бодож байсан. Нөгөөтэйгүүр яах бол ч гэж бодсон доо. Нэг халаглаж, нэг эмээж байлаа.

-Таны дуулахыг харсан хүмүүс сайхан сэтгэлээр хандив цуглуулсан байна лээ?

-Лайв хийж байгаа хүнээс хүмүүс миний дансыг асуугаад байсан гэсэн. Тэгээд л биччихсан юм билээ. Дуулчихаад бууж ирэхэд надад дансыг чинь байршуулчихлаа гэж хэлсэн. Их мөнгө орсон байхыг хараад сэтгэл хөдөлж уйлсан. Бас их айсан.

-Дуулаач гэсэн хэр урилга хэр ирж байна вэ?

-Хэд хэдэн урилга ирсэн.

-Дууныхаа үгийг өөрөө бичдэг гэсэн. Одоогоор хичнээн дуутай болоод байгаа вэ?

-20 орчим дуу байгаа. Поп дива Ж.Алтанцэцэг эгч маань “Найзууд” гэсэн дууг маань CD-ндээ оруулаад дуулж байгаа. Бусад дуунуудаа ар араас нь гаргах туйлын хүсэлтэй.

-Лайвын дор сэтгэгдэлүүдийг харж байхад “Дуулж байхаар хашаагаа цэвэрлээч” гэсэн сэтгэгдэл байсан. Та харсан уу?

-Тэр сэтгэгдэлийг харж амжаагүй. Ер нь манай хашаа цэвэрхэн байдаг. Над шиг хашаагаа цэвэрлэдэг иргэн ховор байх./инээв/ Хөдөө орон нутагт ажлаар явахдаа ч ойр орчмын хашааны хогийг цэвэрлэчихдэг. Тэр өдөр хүүхдүүд маань юм унагаачихсан юм шиг байна лээ. Тийм болохоор хүмүүсийн тэгж хэлэх нь зөв байх.

-Цаашид хөл хорио үргэлжилбэл жижиг тайзан / чингэлэг/ дээрээсээ дуулах уу?

-Би чинь олон жил дуулж байгаа. “Open voice busking” гэсэн клубтэй. Тэнд олон төрлийн мэргэжилтэй, дуулах хүсэлтэй хүмүүс нэгдсэн. Хаана ч хамаагүй очиж дуулдаг. Өмнөх хөл хорионы үед бид ковер дууны уралдаан зарлаж, ялагчаа тодруулж байсан. Миний хувьд цаашид дуулсаар байх болно. Дуулах гэдэг чинь миний том хобби шүү дээ. Өнөөдөр таван хүн ковидоор нас барсан гэж дууллаа. Дотроо их эмзэглэж л байна. Тэгэхээр хөл хорионы энэ үед чингэлэг дээр гарч дуулсан маань цаг үеэ олсон. Ард түмэнд маань ч таалагдсан. Тэдний сэтгэлийг бага ч болов сэргээсэн байх.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Он гарсаар 11 удаа ой хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өчигдөр гарсан хээрийн түймрийг өнөөдөр 09:50 цагт бүрэн унтраажээ. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Анхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зэрэг 15 бүлгийн 203 хүн, 26 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага тогтоох юм.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт нийслэлээс очсон хоёр иргэнээс халдвар илэрчээ

Ханх сумын Адуун, Ходон нэртэй газарт үүрээр 3.5-3.7 магнитудын хүчтэй  газар хөдлөлт болжээ – NEWSWIRE

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд Улаанбаатар хотоос очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Хоёр иргэний түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд давтан шинжилгээ хийж, аймгийн төв рүү илгээхэд хариу нь мөн эерэг гарч, батлагдсан байна.

Иймээс хатуу хөл хорио тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх талаар тус сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Covid-19 ERSDEL” системийг хэрхэн ашиглах вэ?

Covid-19 ERSDEL системийг ашиглах заавар

Дэлхийн 60 гаруй орны 130 сая хүн ашиглаж, цар тахлын халдвартай тэмцэж буй систем монголчуудын хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ.

Тус системийг Apple болон Google компани Covid-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор танилцуулсан бөгөөд УОК Монгол Улсад ашиглах Covid-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг “E-Mongolia” дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

Covid-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

Covid-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Цар тахлын халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn -с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессэжеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш дөрвөн цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.

Мессэжээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо Covid-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл Covid-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийг санаарай.

Энэ найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Covid-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Covid-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэ систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэ систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

iOS -Settings – Exposure Notification -“Turn On Exposure Notifications” хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос Covid-19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж “Covid-19 Эрсдэл” апплейкшн суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ.

Мөн та тус системийг монгол хэл дээр ашиглах бол утасныхаа хэлийг монгол хэл дээр солиорой.

Categories
мэдээ цаг-үе

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлж, тусламж үзүүлэх ажлыг дүүргийн эмнэлгүүд хариуцдаг боллоо

БЗД-ийн эмнэлгээс кластерлан гарсан халдварын тоо 32 хүрлээ

Коронавируст халдвар авч батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрд тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо.

Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өчигдрөөс дүүрэг бүрд хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрд хүрч ажиллах боломжтой болж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Сүүлийн хоногт 34-75 насны таван хүн халдварын улмаас нас барлаа

Smith School of Business - Insight - Canada has a Coronavirus Testing  Problem


ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. /2021.04.19/

Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар буюу сүүлийн 24 цагийн хугацаанд 889 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Дөрвөн тохиолдол нь эмч, эмнэлгийн ажилтнууд аж.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын тоо 22.884 боллоо. Сүүлийн цагийн хугацаанд 524 иргэн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн тохиолдлын тоо 12.401 болсон байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 нас баралт бүртгэгдсэнээр улсын хэмжээнд нийт нас баралт 49 боллоо. Нас барсан иргэдийн талаарх мэдээллийг хүргэвэл:

Тодруулбал, 75 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдаж, нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 55 настай эмэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 34 настай эрэгтэй Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн өвчний улмаас нас барлаа. Мөн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 57 настай эрэгтэй, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй нас барсан. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 49 боллоо. Үүнээс гадна 524 хүн эдгэрсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 889 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

Б.Ууганбаяр: УОК-ын Шуурхай штабын ажилтнууд эрсдэлтэй газар ороод, эргээд  тусгаарлагдсан

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.


ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт хүнд 889 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 22884 боллоо.

Халдвар авсан таван хүн нас барсан байна. Нийт нас баралт 49 боллоо. 75 настай эмэгтэй коронавирусийн хавсарсан оноштойгоор, Завхан аймагт хэвтэн эмчлүүлж байсан 50 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй, 57 настай эрэгтэй болон 61 настай эрэгтэй тус тус нэн хүнд оноштойгоор нас барлаа.

Сүүлийн 24 цагт 524 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 12401 болов.

Өнөөдрийн байдлаар 3025 хүн эмчлэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЗТХЯ: Вакцинжуулалт удааширч, нөхцөл байдал хүндэрвэл хил нээх ажил удааширна

МИАТ нислэг бүрээс 20.000-30.000 долларын алдагдал хүлээж байна | News.MN

Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэхээр болсныг Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдээлж байгаа юм. Тус яамнаас хилээ үе шаттайгаар нээж агаарын тээврийг сэргээх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж буй. Албаныхны хэлснээр цар тахлын хуулийн дагуу ЗТХЯ-аас УОК, ИНЕГ-тай хамтран тавдугаар сарын нислэгийн хуваарийг баталжээ.

Ирэх сарын 1-ний Токио, Сөүл чиглэлийн нислэгээр нийт 430 гаруй хүн ирж магадгүй гэх тооцоо гарчээ. Энэ дагуу УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байрны нөөцийг бэлдсэн байна. Мөн тавдугаар сард Бусан хот руу шууд нислэг үйлдэхээр болсон аж. Хил нээгдснээр долоо хоногт 1-2 нислэг үйлдэхээр тооцжээ.

ЗТХЯ-аас хил нээгдэж, нислэг тогтворжвол бүтээн байгуулалт, аялал жуулчлалын улиралд ажлын шугамаар болон жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр эдийн засагт үр өгөөжтэй хэмээн үзэж байгаа юм. Хэдийгээр дотоодод бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч хил нээгдсэн ч сөргөөр нөлөөлөхгүй гэх байрь суурьтай байна.

Хил нээхтэй холбогдуулан цаашид ямар бодлого баримтлаж буй талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “Зам тээврийн хөгжлийн яамнаас хил нээвэл эхний ээлжид агаарын тээврийн салбарыг сэргээх чиглэлд бодлого баримталж байна. Одоогоор бид

Хятад, Москва, Хөх хот, Улаан-Үд, Эрхүү, Астана чиглэлд 1-2 нислэг үйлдэхээр төлөвлөж 1000 гаруй тусгаарлах байрны нөөц бэлдсэн саналаа хүргүүлсэн. Гэвч ОХУ нислэг үйлдэх сонирхолгүй, Хятад ч бас сонирхолгүй аль болох ногоон бүс байх тал дээр илүү анхаарч байгаа бололтой.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас тодорхой ажлууд хийгдэж байна. Бид олон улсад хилээ нээнэ гэдэг мессежийг өгөх нь чухал байна. Агаарын тээврийн үйл ажиллагааг сэргээх нь зөвхөн Монголоос хамаарахгүй, бусад улс орнуудын нөхцөл байдал, шаардлагаас шалтгаална. Дэлхий нийт вакцинжуулалтын нөхцөл байдлыг харж байна. Засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд хүн амын 60 хувийг вакцинд хамруулахаар тооцож, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаа нь давуу тал болж байна. Энэ нь хилээ нээж агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг сэргээхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Хүн амыг дархлаажуулснаар дотоодын халдвар хумигдаж, гадаадаас Монголыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэнэ. Тиймээс зургадугаар сард илүү олон нислэг үйлдэж, долдугаар сар гэхэд нислэг тогтворжих болов уу гэж харж байна. Хэрэв вакцинжуулалт удааширч халдварын нөхцөл байдал хүндэрсээр байвал хил нээх асуудал удааширна л гэсэн үг” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн осолд орж, эмнэлэгт хүргэгджээ

Шударга дүрт Б.Пүрэвдорж хамаарал бүхий компаниа хэрхэн нуусан бэ? – tac.mn

Өнгөрсөн шөнө /2021.04.18/ ХУД, АПУ-ын уулзвар дээр 63- УНЦ улсын дугаартай “Nissan teana” маркийн машин замын боржур мөргөж, явган хүний замруу хашлага давсан байна. Жолооч нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байсан гэж мэдээлж байна. Түүнийг ГССҮТ-рүү авч явжээ.