Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1169 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 25364 болж байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварууд:
Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд 93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо. Халдварын улмаас 3,658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2166
- Хүндэвтэр 1164
- Хүнд 270
- Маш хүнд 58 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4942 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 8600 орчим хүн гэрийн тусгаарлалтад байгаа.
Өнгөрсөн хоногт таван нас баралт /71, 36, 65 настай эрэгтэй, 93, 83 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан таван хүний нэг нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.