Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк: Энэ сарын 25-нд ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээг түр зогсооно

ПОС машин

Монголбанк мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байна.

Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурьдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг үүгээр мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернет банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана гэсэн байна.

Тиймээс иргэд яаралтай төлбөр, тооцоо, гүйлгээ хийх болсон тохиолдолд мобайл банкаа ашиглахыг зөвлөж байна” гэв

Categories
мэдээ нийгэм

НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол гаргах боломжтой

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэн та дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.

  1. ulaanbaatar.mn цахим хуудсаар
  2. “Check my service” гар утасны аппликейшнээр
  3. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар
  4. Засгийн газрын 11-11 төвөөр
  5. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
  6. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар
  7. 131200 тусгай дугаарт мессежээр
  8. НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
  9. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
  10. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
  11. Хороо

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Ерөнхийлөгчтэй холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт;
2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
4.Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
5.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
7.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.
Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 1328 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван иргэн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1328 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1245 нь Улаанбаатар хотод, орон нутагт 80, Зөөвөрлөгдсөн 3 байна.

Тодруулбал, Завхан 22, Ховд 2, Сэлэнгэ 2, Баянхонгор 5, Өвөрхангай 1, Говьсүмбэр 2, Сүхбаатар 6, Дорнод 2 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 26692 боллоо.

Халдвар авсан таван хүн нас барсан байна. Нийт нас баралт 68 боллоо. / 90 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 72 настай эмэгтэй, 61 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 49 настай эрэгтэй тархины гэмтэлтэй ГГҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан байна/

Сүүлийн 24 цагт 426 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 13772 болов.

Өнөөдрийн байдлаар 3789 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн:2124

Хүндэвтэр:1293

Хүнд: 309

Маш хүнд: 63 хүн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын зээлийн сантай холбогдуулан БШУЯ-наас мэдэгдэл гаргажээ

Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд газар авч байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БШУЯ-наас тайлбар хийжээ.

“2020 онд гадаадад суралцахаар боловсролын зээлийн санд 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ.

1.2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн. Энэ журмаар магистр докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг.

Харин 2013.08.19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр 2 тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна.

2. 2021 онд боловсролын зээлийн сангаас бакаларын хөтөлбөр зарлагдаагүй болно. Үүссэн нөхцөл байдлын тухайд А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн. Цар тахлын улмаас 2020 онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилт 2021 онд хийгдсэн болно.

Нэмэлт мэдээлэл өгөхөд дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана. Үүний дараа эссэ бичлэг болон ярилцлагын шалгалтад оролцдог. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог юм ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрнийг гатлах гэж байсан долоон иргэн осолджээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд энэ сарын 21-ны 20:23 цагт осолдсон байна.

Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

Азийн аварга З.Болортунгалаг: Зүгээр маазраад л мотоцикль өргөчихсөн юм


Казахстаны Алматы хотноо аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг тамирчид 173 оноогоор алтан цомын эзэд болсон юм.

“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З. Болортунгалагтай ярилцлаа.

Тэрээр 65 кг-ын жинд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн хүрэл медальт Ази тивийн 3 хүрэл, 1 мөнгөн медальт Сакши Маликыг цэвэр ялж, Азийн аварга болсон билээ.


Юуны өмнө танд Азийн аварга болсонд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар товч ярихгүй юу?

-Баярлалаа. Хэсэгтээ Узбекистаны Севара Эшмуратова, БНСУ-ын Ли Хан Бит, хагас шигшээд Тайваны Пай Син Пин, финалд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн медальт бөх Сакши Маликыг цэвэр ялж, алтан медаль хүртсэн. Манай баг үндсэндээ дөрвөн барилдаан хийсэн. Тамирчин хүний туйлын хүсэл олимпод төрийн дууллаа эгшиглүүлэх байдаг. Тэр мэдрэмж хамгийн сайхан санагдсан. Зорьсон зорилгодоо хүрч тэр мэдрэмжийг олон удаа авахыг хүссэн. Тэр хүсэл маань биелсээр байна.

Зургийн тодорхойлолт алга байна.-Та өмнө нь Азийн наадмаас хүрэл медал хүртэж байсан. Энэ удаа алтан медал хүртлээ?

-Анх 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авахдаа маш их баяртай байсан. Тэгээд дараа нь 2019, 2020 онуудад амжилтаа ахиулна гэж бодсон ч чадаагүй хүрэл медал авсан. Харин одоо алтан медаль авч, аварга боллоо.

-Тэмцээний хамгийн гол өрсөлдөгч нь хэн байв?

Хамгийн гол өрсөлдөгч гэвэл Олимпийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Сакши Маликы байсан.

-Та хэд дэх жилдээ чөлөөт бөхөөр хичээллэж байгаа вэ?

– Монгол Улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийн шавь болж, 2008 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн.

-Багш нь барилдааныг тань хараад юу гэж зөвлөдөг вэ?

-Ер нь намайг түрүүлсэн ч гэсэн тэр барьц чинь арай болохгүй байна гээд барилдааны талаарх алдаа оноог минь шүүж өгдөг. Тэгж байж би илүү сайжрах байх. Багш маань тэмцээний үеэр Монголд байсан болохоор цахимаар дамжуулан үзсэн. Одоо намайг очиход үнэтэй зөвлөгөө өгөх байх.

-Хөл хорионы энэ үед бэлтгэлээ хэрхэн базааж байв. Монголдоо бэлтгэлээ хангаж байгаад Алматы руу явсан уу?

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоо мэдээд хоёрдугаар сарын 23-наас бэлтгэлээ хийж эхэлсэн. Хотоос зайдуу бааз болон амралтын газар тусгаарлалтад бэлтгэлээ хийгээд тэмцээндээ явсан.

-Танай удамд бөх бий юү?

-Аавын маань том ах Жамц гээд хүн сумын наадамд хоёр удаа түрүүлж байсан юм билээ. Ер нь их бяр, чадалтай хүмүүс байсан гэж ярьдаг.

-Таны мотоцикль өргөөд авахуулсан зургийг харсан л даа. Тэр хаана авахуулсан зураг вэ?

-Өнгөрсөн зун Завханы Баянтэс суманд бэлтгэлийн хамт олноороо зугаалгаар явж байхдаа зүгээр л маазраад өргөсөн юм (инээв).

-Мотоцикль өргөдөг гэхээр хүчний бэлтгэл хийдэг байх нь ээ?

-Бид байнга өөр спорттой хослуулж бэлтгэлээ хийдэг. Манайхан сагс, хөлбөмбөг тоглодог. Мөн хүчний бэлтгэл гээд штанк хийнэ.

-Хүчний бэлтгэл хийхдээ дээд тал нь хэд шахдаг вэ?

-Цээжний шахалт тааруухан. Дээд тал нь 70 кг шахна. Харин нурууны үндсэн таталтыг сайн. 170-180 кг шахдаг.

-Таны өндөр, жин хэд вэ?

-Өндөр 165 см. Жингийн хувьд 65 кг-ын жинд барилддаг ч хэвийн жин маань 70, 71-тэй байдаг.

-Барилддаг эмэгтэйчүүдийг их эршүүд гэж хардаг. Та багадаа ямар хүүхэд байв?

-Ангийнхаа хөвгүүдтэй хөөцөлдөж ноцолдоод л, хувцасаа хар болгоод явдаг байлаа. Ер нь багадаа их л эршүүд хүүхэд байсан.

Эх орондоо хэзээ ирэх вэ?

-Энэ баасан гаригт Монголдоо очно. Хотод очоод 7 хоног тусгаарлалтад байх болов уу.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 3.5 магнитуд газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 372 км-т байрлах Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчгдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 08:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс өдрийн 08:28 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Дорнын Давос буюу Боаогийн форум болов

Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн түвшинд санал бодлоо чөлөөтэй солилцдог олон улсын талбар нь Боао форум. Дорнын Давос хэмээн нэрийдэх уг чуулга уулзалтыг 2002 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаагийнх Хятадын Хайнань мужийн Боао хотноо болж өндөрлөв. Уламжлалт ёсоор дөрөв хоног үргэлжилж, “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Бүс ба зам” санаачилгын хүрээнд глобал удирдлага, хамтын ажиллагааны төлөө хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдлаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпин мягмар гаригт хурлыг нээж үг хэлэхдээ “Хятад улс Covid-19 цар тахалтай тэмцэхдээ бусад улстай хүчин чармайлтаа нэгтгэхийг зорьж, бусад улс руу чиглэсэн нээлттэй байдлаа нэмэгдүүлнэ. Олон талт хамтын ажиллагааны зарчим, Дэлхийн худалдааны байгууллагын статусыг бэхжүүлэхийг дэмжиж байна. Бид цахим эдийн засаг, биотехнологи зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, таатай нөхцөл боломжуудыг ашиглах шаардлагатай байна” гэжээ. Тэрээр цааш нь ковидын эсрэг вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлийн хүрээнд бусад улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар цохон дурдсан байна. Си Жиньпин “Бид нэг завин дээр байна. Иймд вакцин үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Ард түмнийхээ ашиг сонирхолд онцгой анхаарал хандуулж, амь насыг нь хамгаалах, эрүүл мэндийн хөгжлийн түвшинг нь дээшлүүлэх ёстой. Цар тахал үргэлжилсээр байгаа ч бид ард нь гарах болно” гэв.

Форумыг зохион байгуулагчдын онцолсноор Боаогийн форумд эчнээгээр хоёр мянга гаруй хүн оролцжээ. Тухайлбал, 60 гаруй улсын 2600 төлөөлөгчөөс гадна 18 улсын хэвлэл мэдээллийн агентлаг, мөн хэвлэлийн 160 гаруй томоохон байгууллагын төлөөлөл байлцжээ. Энэ нь коронавируст цар тахлаас хойших олон улсын томоохон арга хэмжээ болсон талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолсон байна.

Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх Боао форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс Азийн нөлөө бүхий улстөрчид дэвшүүлж байв. Монгол улс зэрэг Азийн 26 орон уг санаачилга дэмжигдсэнээр Азийн төлөөх Боао форумыг 2001 онд байгуулсан түүхтэй. жил бүрийн уулзалтад манай төр, засгийн удирдлага тогтмол, идэвхтэй оролцож ирсэн. Энэ удаадгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар холбогдож үг хэлсэн. Мөн 2019 онд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалттай хамтран 2019 онд “Улаанбаатарын бага хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулж байсан билээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баатарчулуун: ЗГ, УОК цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-д тохох гэж байна

“ХӨСҮТ”-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн асуудлаар Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын эхэнд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Ариунаа хэлэхдээ “Өдрөөс өдөрт коронавируст цар тахлаар өвдсөн иргэдийн тоо өсч, хүнд болон хүндэвтэр иргэд олширч, нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй бүх чадлаараа зүтгэн ажиллаж байна. Гэтэл ийм хүнд цаг үед эмч, ажилчдын нэр хүндийг сэвтээсэн үндэслэлгүй хуурамч мэдээллийг олон нийтэд цацаж, хууль хяналтын байгууллага буруу, зөвийг нь тогтоогоогүй байхад ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Цар тахлын хүнд хэцүү үед ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж, дархлааг унагаасан мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхэн хянуур хандаж, хууль хяналтын байгууллагаас шийдвэр гарсан тохиолдолд бодитой мэдээлэхийг хүсч байна. Эрүүл мэндийн салбарынхан 100 хувь алдаа гаргахгүй ажилладаг гэж хэлээгүй. Алдаа дутагдал гаргасан бол алдаа гаргасан хүнтэй нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Түүнээс биш энэ салбарт ажиллаж байгаа 56 мянган хүнийг нийтээр нь, салбараар нь харлуулж хоёр жил гаруй хугацаанд ар гэр, үр хүүхдээ умартан, цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндийг унагаж болохгүй” гэв.

САЙД ДАРГА НАРЫН ЗӨВЛӨХҮҮД, ЭРДЭМТДИЙН БАГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ХЭЛЭХЭД, БИД ШОКОНД ОРСОН

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун “ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. Шалгалт үргэлжилж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос хоёр хоногийн дараа LIVETV.mn гэх нэр бүхий сайтад шалгалттай холбоотойгоор “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн маш хүнд гарчигтай, зохиол, жүжиглэлттэйгээр зохион байгуулсан. ХӨСҮТ-д буюу цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг илтээр буруутгасан нэвтрүүлэг гарсан. Ийм нэвтрүүлэг гарсан нь цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэл санааны маш хүнд цохилт боллоо.

Бодит байдлыг илт гуйвуулсан, эмч, ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарснаас хойших хоёр хоногийн хугацаанд тэр хүмүүс өнөөдөр сэтгэл санааны хүнд дарамтад байна. Миний бие тус нэвтрүүлэгт нэр дурдагдсан ажилчидтайгаа уулзахад “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ажлаа хийх ямар ч хүчгүй болчихлоо. Нойр ч хүрэхгүй байна. Бид яагаад өнгөрсөн хоёр жил үнэнчээр зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдаж байгаа юм бэ. Бид ийм буруу зүйл хийх хүмүүс биш” гээд уйлаад ярьж байна. Тэр хүмүүс өнөөдөр энд ирж мэдээлэл өгөхийг хүссэн ч ХӨСҮТ-ийн ачаалал их байгаа тул лаборатори дээрээ ажлаа үргэлжлүүлэн хийхээс өөр аргагүй байлаа. Өчигдрөөс эхлэн ХӨСҮТ-тэй холбоотой мэдээлэл, батлагдсан мэтээр мэдээлж эхэллээ. Түүнчлэн 50 мянган хүний хариуг сөрөг болгосон гэх гурван эмч 80 мянган төгрөгөөр сөрөг гэдэг хариу гаргадаг байсан, Сайханхүү эмч 21 мянган хүний шинжилгээг сөрөг хэмээн гаргахдаа 1.7 тээрбум төгрөг олжээ гэх мэт мэдээллүүд гарч эхэллээ. Үүнийг бид цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ рүү зохион байгуулалттайгаар тохож байна гэж харж байна. Дээр нэвтрүүлгийн гол зорилго нь бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа улс төрийн зорилго цаана нь байна.Шуудхан хэлэхэд, эмч ажилчид хоёр жилийн турш халдвартай тэмцэн ажиллаж ирсэн энэ хугацаанд төр засгийн шийдвэр бүгд зөв байсан бил үү. Хоногийн халдварын тоо, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөөдрийн энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, тархвар судлалын докторууд аль эртнээс Засгийн газар, УОК-т хэлж анхааруулж, зөвлөж байсан. Хөл хориогоо сайн тавиад өгөөч гэж гуйсаар ирсэн. Тэр үед Засгийн газар, УОК мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмж, дүгнэлтийг бодитоор хэрэгжүүлж байсан бил үү. Бид эргэлзэж байгаа. Өнөөдөр тэр сайд, дарга нарын хажууд байдаг зөвлөхүүд, эрдэмтдийн баг юу хийж байгаа юм бэ. Та бүхнийг сарын өмнө Засгийн газар, УОК-т хөл хорио тогтоох шаардлагагүй гэхэд, үнэндээ ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд бид шоконд орсон. Хөл хорих шаардлагагүй гэж хэлснээс чинь хойш сарын дараа гэхэд аюул нь ингэж гарч ирж байна. Та нар мэргэжлийн байгууллагынхаа зөвлөмж, шийдвэрийг Засгийн газар, УОК, шийдвэр гаргагчдад ойлгуулж хэлж чадахгүй юм бол тэнд зөвлөх хийж яадаг юм. Эрдэмтдийн баг гэж байгаад яах юм. Больцгоо.

Та нар ард иргэдийг битгий хуур. Өнөөдөр та нарт иргэд итгэж л амьдарч байгаа шүү дээ. Гэтэл цар тахлын тоо өсч, нас баралт өсөхийн хэрээр ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг буруутгах аргыг ийм амархан олох юм уу. Үүниг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үнэнийг хэлэхэд сайд, дарга нарын шийдвэр оновчгүй байсан гэдгийг шулуухан хэлнэ. Тэр нь өнөөдрийн тархалтаар батлагдаж гарч ирж байгаа хэрэг. Тиймээс бид та нарын явуулж буй энэ хуйвалдааныг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр цар тахал эрчээ аваад хөдөөгийн сумдад коронавирусийн халдвараар хүмүүс, төрийн албан хаагчид нас барж эхэллээ. Эмнэлгийнхэн халдвараар олноороо өвдөж байгаа. Битгий голомтод байгаа хүмүүсийг баримтгүйгээр чичилж буруутгаач” хэмээв.

Энэ үеэр дээрх Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж буйгаа онцлов. Энэхүү мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг сайдаас хүсэв.

Мэдэгдлийн тухайд:

1. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч, ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаныг эсэргүүцэхийн зэрэгцээ, эмч, ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх

2. Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх

3.Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч, ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсч байна хэмжээжээ.

П.БАТЗАЯА