Categories
мэдээ цаг-үе

Л.Баттөр: Өвчтөн, түүний сахиурын мэдээллийг задлах нь эмнэлгийн ажилтнуудын хувьд ёс зүйн том алдаа

Шадар сайдын эхнэр ХӨСҮТ-ийн “улаан бүс”-эд нэвтэрсэн асуудлаар тус төвийн захирал Л.Баттөр тайлбар хийлээ. Тэрбээр “Өвчтөн, түүний сахиурын талаар мэдээлэл гаргах нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд ёсзүйн том алдаа. Үйлчлүүлэгчийн хувьд бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Байнгын асаргаанд байдаг хүнээс халдвар илэрч, аавыгаа асрахаар охин нь хамт ирсэн. ХӨСҮТ-ийн халдварт өвчтөнийг эмчлэх тасагт ороод, гарч байгаа бол шууд гэртээ харих боломжгүй.

Халдвар хамгаалалтын дүрэм, журмынхаа дагуу тусгаарлалтад байна. Тусгаарлах байранд 14 хоног байх ёстой. Гэртээ харьсан бол халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдэл болно. Хүнд өвчтэй, байнгын асаргаа шаардлагатай иргэдийн хувьд асран хамгаалагч, ар гэрийнхнээс нь хүсэлт өгсөн тохиолдолд ХӨСҮТ рүү нэвтрэх боломжтой. Харин халдварын голомтот бүсээс гарахдаа тусгаарлалтад заавал орно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэлээ.

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр тайлбар хийхдээ “Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа Covid-19 авсан нь батлагдсан. Тиймээс эхнэр маань халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ рүү хүргэж өгсөн. Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу тэнд тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байна” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ичинхорлоо: Яарч тэвдэн явсандаа хүлцэл өчье

Шадар сайд С.Амарсайханы эхнэр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо болж буй үйл явдалтай холбогдуулж, өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр “Сүүлийн 2-3 жил миний аав үхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо. ( арваад удаа)

Аав маань зүрхний маш хүнд өвчтэй ,амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100 хувь хүний асаргаанд байдаг юмаа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ.

Хэнд ч хэлээд ирдэггүй энэ аймшигт өвчнөөр аав ээж минь өвдөж үхэл амьдралтай цаг минут тутам тэмцэж байна.Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөдхалдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа. Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа хүлцэл өчье.

Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Амьдралын жаргал зовлонг бүтэн жаргал хамтдаа туулсан.Хайртай ижий ааваахурдан эдгээсэй гэж бурхандаа залбирч сууна даа..” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс эхлэн гадаадаас ирэх иргэдийг тусгаарлалтын байранд долоон хоног тусгаарлана

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны өдрийг хүртэл үйлчилгээний газрууд болох ресторан, баар, лоунж, саун, бялдаржуулах болон чийрэгжүүлэх төв, амралт сувилалын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон. Зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулахаар тогтоосон. Энэ хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэмийг сахиж ажиллахыг бүх шатны УОК-ын дарга , гишүүдэд үүрэг болгосон.

УОК-ын шийдвэрээр өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хугацааг долоон хоног болгон бууруулж өөрчлөлт оруулахаар боллоо. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш тусгай нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана. Үүнээс өмнө ирсэн иргэдийн хувьд өмнөх журмаараа 10 хоног тусгаарлагдана гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхуяг: Бидэнд хүн дутаагүй, зориг, шударга ёс дутсан

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Бидэнд хүн дутаагүй, зориг, шударга ёс дутсан. Арай гэж таван хүнтэй ХЭҮК байгуулсан чинь дахин Хүний эрхийн хамгаалагч гээд долоон хүний орон тоотой хууль оруулж ирж байна. Хүний эрх улаан цайм зөрчигдөж байхад та нар юу хийсэн юм бэ. Цэрэгт хүүхдээ явуулсан аав, ээж уйлаад сууж байна. Гэтэл та нар энд орон тоо нэмэх талаар ярьж байна. Цаас эргүүлдэг хүн биш зүрх зоригтой хүн хүний эрхийн төлөө тэмцдэг. Хүний эрх зөрчигдөөд өчнөөн юм болж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталж болох ч ХЭҮК-ын орон тоог нэмэх шаардлагагүй. Одоо байгаа таван гишүүн хангалттай. Хуулийн төслийг өргөн барихад ийм зүйл байгаагүй. Гэтэл ажлын хэсэг орон тоог нэмж оруулж ирсэн нь зохимжгүй байна. Үүнийг дэмжихгүй.

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд тус сангийн орлогод архи, тамхины онцгой албан татварыг төвлөрүүлэх санал гаргалаа. Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь хандив, тусламж, азын дугаар борлуулсан орлого байхаар хуулийн төсөлд заасан нь орлого нь тогтмол биш, бас тодорхойгүй байна гэж шүүмжлэв. Мөн зарлага нь хэтэрхий их байгааг анхаарууллаа.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Согтууруулах ундааны худалдаанд цагийн хязгаарлалт тогтоохыг хуулийн төсөлд тусгах санал гаргалаа

УИХ-ын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы асуудлаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс дараах хуулийн төсөлд дараах саналуудыг тусгаж өгөх талаар санал гаргалаа.

  • Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох
  • Цэгийн тоо буюу байршлыг цөөрүүлэх
  • Цагийн хязгаарлалт тогтоох
  • Үйлдвэрлэлд хяналт тавихаас гадна албадан эмчилгээтэй холбоотой заалтуудыг түлхүү оруулж өгөх
  • Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурах явдлыг хатуу хориглох
  • Чингис хаан, төрийн соёмбо, төрийн бэлгэ тэмдэгтэй архины үйлдвэрлэлийг хориглох
  • Иргэдийн дунд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү зохион байгуулах зэрэг саналуудыг хэллээ.
Categories
мэдээ цаг-үе

Ж.Мөнхбат: Оюутолгой төслөөс Монгол Улс багахан ашиг олоод цаашид алдагдалтай явах тооцооллыг эрдэмтэд гаргасан

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “2.7 тэрбум долларын нийлмэл буюу хүүгийн хүү тооцоод 2051 он гэхэд 27 тэрбумын хүүгийн алдагдал төлөх хэмжээнд очиж, 2030, 2050 оны эхэн үед Монгол Улс багахан ашиг олоод цаашид дандаа алдагдалтай явах тооцооллыг эрдэмтэд гаргасан.

Мөн Дубайн гэрээний асуудал бий. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын тогтоолын зөвшөөрөл байхгүй байхад Ерөнхий сайдын захирамжаар төрийн өмчийн компанид эрх олгож хийсэн Дубайн гэрээний асуудал. Энэ нь Монгол Улсын эрх ашигт бүрэн харшилж байгаа.

Дубайн гэрээг цуцалсан нөхцөлд 4.3 тэрбум ам.долларын зээлийн өр тооцсон, 1.3 тэрбум ам.долларын зээлийн хэтрэлтийн асуудал, баталгааны шимтгэл, үйлчилгээний төлбөр зэргийг давхар зогсоох хэрэгтэй” гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хөрөнгө оруулагч тал Лондоны арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулъя гэдэг саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан.

Дубайн гэрээг цуцалж хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргая гэдгийг ажлын хэсэгт ярьж байгаа. Бид хэлэлцээр хийх үү, сөрөг нэхэмжлэл гаргах уу гэдэг чиглэлийг УИХ тодорхой өгөх ёстой. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд ажил гэвэл хэлэлцээр хийнэ.

Лондоны Арбитрын маргаанд ялах бүх нөхцөл боломжоо хангаж ажиллаж байна. Мэдээллийг хуулийн компанид цаг алдалгүй өгч байгаа. Дубайн гэрээнд бид ямар нэгэн нөхцөл тавихгүй.

Шинэ гэрээ байгуулах замаар далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах асуудлыг огт ярихгүй байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цуцлах зүйлийг л ярьж байна. Үүдэн гарах асуудлыг Оюу Толгой компани хөрөнгө оруулагчийн хувьд шийдэх ёстой гэсэн нөхцөлийг ярьж байгаа юм” гэлээ.

14:46 2021/04/01

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн мэдээллийг хаалттай сонсох горимын санал гаргаж гишүүд үг хэлэв.

Гишүүдийн олонх болон УИХ-ын дарга нээлттэй явуулах саналтай байсан тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус асуудлыг хаалттай явуулах саналаа татаж байгаагаа хэлэв.

Тэрбээр “Гишүүд хардлага байхгүй ил тод нээлттэй ярья гэж хэлж байна. Хэлэлцээрт цаашид баримтлах чиглэлүүдээ УИХ-ын гишүүд ярихгүйгээр авч үлдээд бусад асуудал болох алдаа дутагдал, Оюу Толгойн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодорхой саналаа яръя. Хаалттай хуралдах горимын саналаа татаж авч байна. Нээлттэй хуралдъя ” гэв.

Ингэснээр “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” хэрэгжилтийн ажлыг нээлттэй хэлэлцэж байна.

14:00 2021/04/01

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Энэ талаарх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар захирамжаар “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан. Ажлын дэд хэсгийг ХЗДХ-ийн сайдаар тушаалаар байгуулсан.

Тус ажлын дэд хэсэг нь санхүү, хууль, дэд бүтэц, техникийн хамтарсан хэсгүүдэд хуваагдаж байгаа бөгөөд хэсэн тус бүрт удирдамжийн дагуу хариуцан асуудлаар санал дүгнэлтээ боловсруулж байна. Ажлын хэсэг шинэчлэгдсэн байгуулагдсан хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, Оюу Толгой төслийн талаар мэдээллийн зөрүүг арилгах, Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилгоор холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан.

Тухайлбал, Оюу Толгой төслийн эрчим хүчний хангамжийн талаарх асуудлаар ЭХЯ-ны танилцуулгыг сонссон. Ажлын хэсгийн гишүүд 2021 оны гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой компанийн гүйцэтгэх удидлагуудтай биечлэн болон цахим уулзалт хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг авсан. Ажлын хэсгийн зүгээс зөвлөх компаниудтай ажиллахдаа Рио Тинто компанитай аливаа ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавин ажиллаж байна.

Оюу Толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийх, гэрээ байгуулахад мөрдөх ажлын хэсгийн удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр урьдчилсан байдлаар боловсруулсныг хэлэлцэж санал солилцсон. Гэтэл энэхүү хуралдааны үеэр ажлын хэсгийн зарим гишүүд зарчмын өөр саналтай байгаагаа илэрхийлсэн” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэлмүүн: Нулимс дуслах биш урсаж байна

Н.Номтойбаяр өнөөдөр суллагдсантай холбоотойгоор Н.Цэлмүүн цахим хуудастаа ийн бичжээ.

Н.Цэлмүүн “Нулимс дуслах биш урсаж байна. Баярлах, гомдох, зэвүүн хүрэх нэг дор мэдрэгдэх үе. Хилс хэргээр суусан ах минь аавдаа үнсүүлэх мөч” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо болон бусад гурван байршлыг хамгаалалтад авлаа

2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад дөрвөн байршил байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Инээдмийн баярын тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Энэхүү баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг ч хэрхэн үүссэн тухай бодит мэдээлэл байдаггүй. Харин домог, цуу яриа их бий.

Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баярыг тэмдэглэж иржээ.


4 сарын 1 буюу Инээдмийн баяр хэрхэн үүсэн бэ ? - Shuurhaim

Энэ өдөр гэр бүлийн хүрээнд болон хөрш гээд бүгд л нэгнээ хууран мэхэлж, эвгүй байдалд оруулах хөгжөөнт тоглоом бөгөөд үүний дараа “дөрөвдүгээр сарын нэгэн шүү” хэмээн нөгөө хүнээ хэлж айвшируулдаг байна.

Инээдмийн баяр хэрхэн үүссэн бол – updown.mnХамгийн энгийнээр тайлбалавал хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм.

Орчин үед уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг тараан хөгжилддөг болжээ.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ЭНЭ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Францчууд шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна.

Тэнэгүүдийн баяр

Харин Европын ихэнх оронд “Тэнэгүүдийн өдөр” гэдэг. Энэ нь бие биеэ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд гэж үздэг.

Америк болон Их Британи XVIII зуунаас “хуурдаг өдөр” хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй бий.

Ромын алдартай 10 гладиаторХарин Германчууд “хамгийн азгүй” өдөр хэмээн тэмдэглэдэг.

Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь билгэдэж азгүй, инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.







Н.Цогзолмаа

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг малчдад туслах хандивын аяныг зохион байгуулж байна

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын санаачлагаар “Малчдаа мартах учиргүй” хандивын аян зохион байгуулагдаж байна. Энэхүү аян нь Дундговь аймагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон малчдад туслах зорилготой аж. Аяны хүрээнд энэ сарын 7, 8-нд цахим хэлбэрээр тоглолт зохион байгуулж, олсон орлогыг малчдад хандивлах юм байна.