Categories
мэдээ цаг-үе

DNN- СУРВАЛЖЛАГА: Өргөн хэрэглээний барааны үнэ ханш

Цар тахлын нөлөөгөөр зах зээл дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөх төлөвтэй байгаа билээ.

Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдээс мах болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар сурвалжиллаа. Тодруулбал, үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна.


Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос 27 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд : Тухайлбал, Хүчит шонхор захад хонины цул мах 7300-7800, ястай нь 7000-7500, үхрийн цул мах 11000-12500, ястай нь 8500-10500, адууны мах 8000-8500, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байв.

Махны дундаж үнэ

2021 оны 3 дугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11414 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13208 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 225 төгрөгөөр (1.7%), үхрийн цул махны үнэ 251 (1.7%) төгрөгөөр тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байгаа бол хонины ястай мах “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөгөөр худалдаалж байна.

Байгууллага

Хонины мах, ястай

Хонины мах, цул

Үхрийн мах, ястай

Үхрийн мах, цул

Барс худалдааны төв

11,500

12,000

14,000

Баянзүрх зах

10,500

12,000

13,000

14,800

Бөмбөгөр худалдааны төв

11,000

12,000

13,500

15,000

Макс супер маркет

9,300

11,500

14,800

Меркури зах

13,500

14,500

15,500

Номин супер маркет

12,499

13,999

15,999

Таван эрдэнэ зах

12,500

14,000

16,000

Хар хорин зах

9,800

11,000

11,500

13,500

Хүчит шонхор зах

9,500

10,000

12,000

13,000

Гурилын үнэ

2021 оны гуравдугаар сарын V долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, I зэргийнх 1300-1600 төгрөг, II зэргийнх 969-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, I зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Байгууллага

Алтан тариа савласан, дээдийн дээд

Алтан тариа савласан, дээд

Алтан тариа савласан, 1-р зэрэг

Барс худалдааны төв

2,200

1,500

1,300

Баянзүрх зах

2,200

1,600

1,350

Бөмбөгөр худалдааны төв

2,200

1,600

1,400

Макс супер маркет

2,270

1,660

1,480

Меркури зах

2,400

1,800

1,600

Номин супер маркет

2,199

1,619

1,439

Оргил супер маркет

2,200

1,570

1,320

Сансар супер маркет

2,200

1,620

1,440

Таван эрдэнэ зах

2,200

1,600

1,400

Хар хорин зах

2,200

1,600

1,400

Хүчит шонхор зах

2,200

1,600

1,400

Талх

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 800-1300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1300 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ 2021-03-03 өдөр 1,582 төгрөг байсан ба түүнээс хойш 2021-03-31 өдрийг хүртэл тогтмол 1,573 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Байгууллага

Монгол төмс

Монгол лууван

Байцаа

Барс худалдааны төв

900

1,500

2,000

Баянзүрх зах

1,000

1,500

2,500

Бөмбөгөр худалдааны төв

1,000

1,500

1,800

Макс супер маркет

1,090

1,600

Меркури зах

1,000

2,000

2,500

Номин супер маркет

899

1,399

1,499

Оргил супер маркет

1,000

1,500

1,500

Сансар супер маркет

1,000

1,500

1,880

Таван эрдэнэ зах

1,300

1,800

2,500

Хар хорин зах

800

1,500

2,200

Хүчит шонхор зах

800

1,500

1,800

Цагаан будаа

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3500-4050 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4050 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 2021-03-10 өдөр 2,583 төгрөг байсан ба түүнээс хойш 2021-03-31 өдрийг хүртэл тогтмол 2,433 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Байгууллага

Цагаан будаа

Шар будаа

Барс худалдааны төв

3,500

2,200

Баянзүрх зах

3,500

2,500

Бөмбөгөр худалдааны төв

3,500

2,200

Макс супер маркет

4,050

Номин супер маркет

3,920

Сансар супер маркет

4,010

Таван эрдэнэ зах

3,500

3,000

Хар хорин зах

3,500

2,500

Хүчит шонхор зах

3,500

2,200

Categories
мэдээ эдийн-засаг

ШӨХТГ-т он гарснаас хойш тендертэй холбоотой 79 гомдол иржээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2021 он гарснаас хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотой 79 гомдлыг тендерт оролцогчдоос ирүүлжээ.

Өнгөрсөн сарын 31-ний байдлаар ирүүлсэн нийт 79 гомдлын 39 нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, уг хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй нэг, 8 нь тендерийн оролцогч биш байв.

Мөн 10 нь тендерт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, 6 нь тендерийн нээлт хийсэн, 2 нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол байсан аж. Түүнчлэн нэг нь гомдлоо дахин гаргасан, нэг нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлт, 10 нь хянагдаж байгаа юм байна.

ШӨХТГ-аас хууль зөрчсөн нийт 39 захиалагчид тендерийн баримт бичигт тендерт оролцох сонирхол бүхий аж ахуй эрхлэгчдийг оролцуулж, өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтийг оруулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгджээ. Нийт 27 захиалагч тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулсан бөгөөд өөрчлөлт оруулсан тухай албан бичгээр мэдэгдсэн байна.

Нийт ирүүлсэн тендерийн гомдлын 28 хувийг уул уурхайн салбар, 20 орчим хувийг эрүүл мэндийн салбар, 13 хувийг барилгын салбар эзэлж байна. Уул уурхайн салбарт холбогдох 22, эрүүл мэндийн салбарт буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендертэй холбоотой 16, барилга, дэд бүтэцтэй холбогдох 10, эрчим хүчний салбарт холбогдох 5, даатгалын үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах тендертэй холбоотой 3 гомдол ирүүлсэн байна.

Ирүүлсэн гомдлыг захиалагчаар нь ангилбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендертэй холбоотой 19 гомдол ирүүлснээс 9 нь хууль зөрчсөн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан 7 тендертэй холбоотой гомдол ирүүлснээс 5 нь хууль зөрсөн байна. Бусад нь “Монголросцветмет” ТӨҮГ, “Шивээ-Овоо” ХК, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг газруудтай холбоотой байна.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолыг батлав.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Бямбасүрэнгийн Мягмар нь чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороод ирүүлжээ. Тиймээс түүнийг чөлөөлж, Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилох, түүнчлэн Засгийн газрыг төлөөлж байсан Тогтмолын Мөнхсайханыг зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг томилохоор тогтоолд тусгажээ.

Уг тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Чуулган 14.00 цагаас үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Тайваньд 350 зорчигчтой галт тэрэг замаас гарч, осолджээ

Тайванийн зүүн хэсэгт өнөөдөр зорчигч тээврийн галт тэрэг замаас гарч, осолджээ.

Ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртээд байна.

Тайтун суурин руу чиглэж байсан галт тэрэг Хуалянь суурингийн нутаг дэвсгэрт уулын туннель буюу нүхэн хонгил руу орохдоо осолджээ. Галт тэрэгний найман вагонд 350 хүн зорчиж байжээ.

Аврагчид одоогийн байдлаар 80-100 хүнийг эхний дөрвөн вагоноос гаргаж аваад байна. Таваас найм дахь вагон туннелийн хана мөргөж, хүчтэй эвдэрсэн тул аврагчид очиход хүндрэлтэй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын нэг ажилтны гэр бүлээс халдвар илэрчээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын нэг ажилтны ар гэрээс халдвар илэрсэн байна.

Тамгын газар ажилтнуудаасаа PCR шинжилгээ авах ажлыг ирэх даваа гаригт зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Улмаар өнөөдөр зөвхөн УИХ-ын чуулганы хуралдааныг зохион байгуулах цөөн ажилтнуудыг Төрийн ордонд түргэвчилсэн шинжилгээг үндэслэн нэвтрүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан хоёр байршил

2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан хоёр байршил байна.

09:00 цагийн байдлаар хамгаалалтад авсан хоёр байршил:

Чингэлтэй дүүрэг I хороо 50 байр

Налайх дүүрэг II хороо 33 байрыг хамгаалалтад аваад байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: “Энэ хэвээр үргэлжилбэл иргэдийн амьдрал тартагтаа тулахад бэлэн байна” гэв

Монгол Улсад хөл хорио тогтоогоод нэлээд хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цагийн хуваарь оруулаад байгаа юм.

Тэгвэл Засгийн газар, УОК, НОК-оос гаргасан шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар иргэдээс тодрууллаа.


Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Дүүрнээ:

-Манайх хатуу хөл хорио тогтоохоос өмнө хөдөөнөөс өвлийн идэшээ авсан ч олуулаа болохоор амархан дуусчихсан. Эгч маань ажилтай болохоор би хүүхдээ, дүү нартайгаа хамт хараад гэртээ байдаг. Тэгээд эгчийн цалин буухаар нэг килограмм хонины мах авна. Мөн тахианы мах ахиухан аваад л өдрийн хоолоо хийж байна даа. Мах үнэтэй болохоор тахианы махаа голлоод авчихдаг. Манайх ч яахав ингээд болоод байна. Харин дэлгүүрт өртэй хүмүүст үнэндээ л хэцүү тусаж байгаа байх. Цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл иргэдийн амьдрал тартагтаа тулахад бэлэн шүү дээ. Тэтгэврийн хэдэн төгрөгөө буухаар муу хөгшчүүл нь махаа аваад өөрсдөө ч идэлгүй үр хүүхдүүддээ л өгөх гэж яардаг хүмүүс их бий.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Мягмарнаран:

-Ер нь хөл хорио сунгаснаас хойш амьдрал жаахан хүндхэн болсон. Ганц ажил хийдэг охины минь компани цалингаа тавьж чадалгүй цомхотголд ороод ажилгүй байгаа. Сургуулийн насны 5 хүүхэдтэй болохоор өдөрт хоёроос гурван удаа хоол хийж, хүүхдүүдийнхээ хичээл номонд анхаарна. Манай хадам аавынх хөдөө нутгийнх. Өвөл хөл хорио сулавтар байхад явж өвлийн идшээ авчирсан, одоохондоо арай л дуусчихаагүй байгаа.

Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Цэлха:

-Гудамжинд архи уугаад явж буй хүмүүст арга хэмжээ авмаар юм. Мөн ард түмнээ өвдүүлж үхүүлж байж хэдэн бизнесмэнүүдийг дэмжих хатуу бодлого гаргаад байх шиг. Өдөрт ард иргэд нь цар тахлаар 300-400-гаараа өвдөөд хүнд, хүндэвтэр болон маш хүнд хүний тоо өсөөд байхад яагаад тараах бодлого бариад байна. Уг нь өрх бүрт нэг саяыг өгөөд хэд хоног ганц ч хөдөлгөөнгүй нам хорьсон бол яг болох байлаа. Энэ хугацаандаа ёстой нэг ч хүн үлдээлгүй шинжилгээ аваад сэжигтэй хүмүүсийг түүж аваад тусгаарласан бол болох байв. Хорио тогтоох нь зөв боловч орлогогүй хүмүүс л хэцүү байна даа. Өдрийн орлогоо яая гэж буй олон хүн бий. Манайх ажил тасалдчихгүй бол нөхөр бид 2 ажиллаад л хоногийн хоолтойгоо сууна. Хэрэв энэ эрчээрээ явбал иргэдэд маш их хүндээр тусна.

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн П.Оюунгэрэл:

-Шулуухан хэлэхэд дорой буурай амьдралтай иргэд төрд ямар ч хамаагүй. Хоногийн хоолоо олох гэж хэрэндээ л зүтгэх юм. Төр нь харж үзэж байгаа зүйл огт алга. Энэ хөл хорионы үеэр өнөөх л хэдэн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, дэлгүүр хошоодын цагийн хуваарийг ойртуулж байна. Хөл хорио тогтоогоогүй ч тогтоосон гэж ойлгож болно. Манай гэрийн хувьд манай нөхөр, том хүү маань ажилтай. Би бага насны хүүхдээ хараад гэртээ өнждөг. Хүнсний хувьд дэлгүүрээс бага багаар махаа авчихдаг. Одоо нөөцийн мах худалдаж байгаа учир нөөцийн мах авна. Ер нь жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Бид түүгээр л амьдралаа залгуулдаг шдээ. Амьдралаа байгаагаар нь ярихаар биднийг тэтгэмж нэхлээ гэнэ. Ярихгүй бол бид чинь хэцүүдэх нь.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Ганболд:

-Дэлхийн улс гүрнүүд аль хэдийн энгийн амьдралдаа ороод жигдэрээд удаж байна.
Монгол тэгтэл гацаанаасаа гардаггүй. Хорино хаана бооно гээд яриад сууж байхдаа ичих хэрэгтэй.
Бүтэн жил хориод юу ч өөрчлөгдсөнгүй. Иргэдийн амьдрал туйлдаж гүйцлээ. Үүнийгээ дээдэс нь мэдэхгүй байна. Доодсын амьдрал дээдэс ч хамаагүй мэт л үзэх юм. Ядаж л захын айлуудаараа орж үзэх хэрэгтэй. Тэнд жинхэнэ болит төрх харагдана. Иргэдийн амьдралын бодит төрхийг харуулсан зураг, мэдээ, сурвалжлага харж байхад л сэтгэл сонин болох юм.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: Зарим ломбардууд 3 хувийн зээлийн хүүг хэрэгжүүлэхгүй байна

ШӨХТГ-т ирүүлдэг гомдлын нэлээдгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудлууд эзэлж байна.

Зарим ломбард зээлийн хүүгээ 3 хувиар биш 7 хувиар олгодог асуудал иргэд, хэрэглэгчийг бухимдуулсаар байна. Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм.

Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” ХХК-д сануулж, зөвлөж, шаардсаар байхад удаа дараа ийм үйлдэл гаргасан тул дараагийн арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүргэж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа эдгээр өдрүүдэд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох журмыг мөрдөж ажиллавал энэ мэт хүндрэлүүд аль аль талдаа гарахгүй байж болно.

Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиуд болон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд үйл ажиллагаандаа дараах зүйлсийг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

Үүнд:

– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ын хэрэгжилтийг тус тус хангаж ажиллах;

– “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 141 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн, зээлдэгчид мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг болно.

Цар тахлын онцгой цаг үед төр засгийн хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон асуудал үүссэн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан бүрэн эрхийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг анхаарна уу.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: 146 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо

Сүүлийн 24 цагийн хугацаанд 146 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо.

Нийт 1990 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 1713
  • Хүндэвтэр – 232
  • Хүнд – 37
  • Маш хүнд – 8 байна.

Эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа ба хүний нөөцийн чадамж маш их шаардлагатай болж эхэлж байна. Нэг тасгийн 6 оронд 7-9 хүн ажилладаг. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах эрсдэлтэй байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхий сайд Чон Сe Гюн: Вакцины паспортыг энэ сард танилцуулна

БНСУ-ын засгийн газар өчигдөр коронавирустэй тэмцэх асуудлыг хэлэлцэх үеэр тус улсын eрөнхий сайд Чон Сe Гюн мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Иргэд вакцины паспорт буюу ногоон картын тусламжтайгаар хэвийн байдалдаа эргэн орох боломж бүрдэнэ” гэсэн байна. Тэрээр цааш нь мэдэгдэхдээ засгийн газар нь ковидын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байдлыг ухаалаг гар утасны хавсралтаар дамжуулан баталгаажуулах цахим системийг удахгүй танилцуулна гэжээ. БНСУ-д ковидын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн. Түүнээс хойш 850 мянга гаруй хүн вакцин хийлгэжээ. Ирэх зургадугаар сар гэхэд 12 сая хүнийг дархлаажуулалтад төлөвлөжээ.