Categories
мэдээ нийгэм цаг-үе

19:00 цагийн байдлаар 19620 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа

Өнөөдөр 19 цагийн байдлаар 19620 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа.

Нийслэлийн хэмжээнд байнгын болон түр 46 цэгээр 94 баг ажиллаж , 19.00 цагийн байдлаар нийт 19620 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Төлөвлөгөөний дагуу маргааш буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн 9 дүүрэгт 44 цэгт 97 багын 699 ажилтан нийт 17825 иргэнийг вакцинжуулалтад хамруулна.
Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Creed – 3” киног Майкл Б.Жордан найруулна

Сильвестр Сталлоне хэмээх хэний ч мэдэхгүй залуу “Rocky” нэртэй кино зохиол бичиж дуусгаад кино болгох гэж маш олон продюсертой уулзсан байдаг.

Тухайн үед боксын спортын тухай ихэнх кино амжилтгүй болж дандаа алдагдалд орсон тул хэн ч дэмжсэнгүй. Гэсэн хэдий ч зарим продюсер зохиолыг нь 250 мянган ам.доллараар худалдаж авах санал хэлж байв. Харин Сталлоне зохиолоо зарахыг хүссэнгүй. Өөрийг нь энэ киноны гол дүрд тоглуулбал зохиолоо үнэгүй өгөхөд бэлэн байгаагаа хэлэхэд продюсерууд “Хэний ч танихгүй жүжигчинд гол дүр өгнө гэдэг байж болохгүй зүйл. Харин зохиолоо мөнгө болго” гэж хэлдэг байжээ.

Аз дайрч 1975 онд “United Artists” (одоогийн “Metro-Goldwyn-Mayer”-ийн нэг хэсэг) кино компани “Rocky” киног тухайн үеийн кинонуудын төсвийн зургааны нэг буюу 960000 ам.доллараар хийжээ. Ийн “Rocky” 1976 онд хоёрхон кино театрт нээлтээ хийж тухайн жилдээ 117 сая ам.долларын орлого олсон байна. Мөн Академийн тэргүүн шагнал “Оскар”-ын 7 номинацид нэр дэвшиж шилдэг эвлүүлэг, шилдэг найруулагч, шилдэг кино төрөлд ялалт байгуулсан бөгөөд Сталлоне өөрөө “Rocky” зургаан цувралынхаа бүгдийнх нь зохиолыг бичиж, дөрвийг нь найруулсан байдаг.

Дашрамд дуулгахад, тус цувралаас салбарласан “Creed” цувралын гол дүрд “Black panter” киноны эсрэг дүрийг бүтээсэн Майкл Б.Жордан тоглосон. бөгөөд Кинан Гүүглер, Зак Бэйлин нар зохиолыг нь бичиж, Майкл Б.Жордан өөрөө найруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа

Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200.0 мянган хүн, 43.5 мянган обьект, барилга байгууламж үүнээс газрын ангиллаар авч үзвэл усан сангийн 89 хувь, хот суурингийн газрын 33 хувь, дэд бүтэц бүхий газрын 21 хувь нь үерийн эрсдэлтэй газар байгааг тогтоосон.

Иймд хаврын дулааралтын үед өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгуулага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалт өнөөдөр боллоо.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна.

Тэд 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10827 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Уулзалтад нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хийгээд төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.

Тус уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлт оновчтой, зөв явах ёстой. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2021 оны эцсээр УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар үе шаттай ажлууд хийж байна. Үе үеийн Хотын дарга нарын толгойны өвчин энэ байсан. Бид алдаа, оноо, болж бүтэхгүйгээ шүүмжилж, урагшаа харж явахгүй бол бүх болохгүй, бүтэхгүйг хотын дарга нар хийчихсэн мэт ярьж болохгүй. Улаанбаатар хотод эрх зүйн реформ, үүнийг дагасан эдийн засгийн реформ, засаглалын зөв реформ хэрэгтэй. Тэгж чадвал бид хотоо хот шиг болгож, дэлхийд өрсөлдөх Улаанбаатар болж чадна.

Манай барилгын компаниуд барилга бариад сурчихсан. Барилгаа гүйцэтгэл сайтай хийж дуусгах туршлага, чадвар, чадамжийг хуримтлуулж чадсан. Энэ бол чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжсэн, хувийн хэвшлээ дэмжсэний үр дүн. Эдийн засаг, бизнестэй холбоотой асуудалд маш тодорхой бөгөөд оновчтой байдлаар шийдлээ гаргаж, аж ахуйн нэгжүүдтэйгээ хуулийн хүрээнд гэрээ байгуулж ажиллах ёстой. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах ажлын санаа болон сэдэл зөв байсан ч гүйцэтгэл дээр алдсан. Бид алдааг нь засаж, төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой” хэмээн ярилаа.

Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгчид Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Гурван талт гэрээний хэрэгжилт, Барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, Хөрөнгө оруулалт, санхүүжилт гэсэн дөрвөн чиглэлээр санал хүсэлтээ холбогдох хүмүүст уламжилсан юм. Уулзалтын үр дүнд төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллахаа мэдэгдэж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг гемодиализын тоног төхөөрөмжтэй болжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг бөөр орлуулах аппарат буюу гемодиализын тоног төхөөрөмжтэй болжээ.

2019 онд орон нутгийн төсвийн 79,750,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд гемодеализын аппаратыг шийдвэрлэсэн бөгөөд сумын Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад орох хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж байсан аж.

Тус сумын Нэгдсэн эмнэлгийн барилга энэ оны хоёрдугаар сард ашиглалтад орсноор иргэд бөөрний гемодиализын аппаратыг сумандаа хэрэглэх боломжтой болжээ.

Аймгийн хэмжээнд бөөр орлуулах эмчилгээг 30 гаруй иргэн хийлгэдэг бөгөөд үүний долоо нь Замын-Үүд сумын иргэн юм.

Тус сумын иргэд долоо хоногт хоёроос гурван удаа аймгийн төв рүү явж эмчилгээнд ордог байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өгчээ


“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл асуултад хариулж өгчээ.


-Зээлийг хаанаас авч болох вэ?

-Та өөрийн харилцдаг аль ч арилжааны банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай зээлийн материалыг бүрдүүлж, олголтыг хийж эхлээд байна.

-Тус зээлийн нөхцөл нь юу вэ?

-Нэг зээлдэгч буюу аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, зээлийн хугацаа 3 жил хүртэл, зээлийн жилийн хүү 3 хувь, эргэн төлөлтийн график сар бүр тогтмол дүнгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй.

-Зээлийн зориулалт юу вэ?

-Зээлийн зориулалт нь Зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахад шаардагдах эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгө хангалтгүй бол Зээлийн батлан даалтын сан оролцож байгаа гэсэн. Ямар нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээд хамрагдах вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл)-т батлан даалт гаргана.

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт хаанаас авах вэ? Банканд өгөх шаардлага байгаа юу?

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангасан бол заавал тодорхойлолт шаардахгүй.

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч биш бол 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж болохгүй гэсэн үг үү?

-Зээлийн батлан даалтын санд хамрагдаагүй зээлдэгчийн хувьд салбар харгалзахгүй олгох боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч буюу аж ахуйн нэгж банкны барьцаа хөрөнгийн шаардлага болон бусад зээлийн шаардлагыг хангасан бол зээлд хамрагдах боломжтой.

-Зээлийг эхний хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх үү?

-Таны зээлийн эргэн төлөлтийн нийт төлбөр сар бүр тогтмол дүнгээр төлөгдөх бөгөөд 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй хугацаагаар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Та банктайгаа харилцан ярилцаж, зээлийн эргэн төлөлтийн графикт энэ талаар тусгуулах боломжтой.

-Ажлын байрыг дэмжих зээл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Тус зээлийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан олгогдохоор байна.

-Хамаарал бүхий этгээд гэдгийг юу гэж ойлгох вэ?

-“Хамаарал бүхий этгээд” гэж тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

Зээлдэгчид тавигдах шаардлага нь юу байгаа вэ?

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.
  • Энэ заалтын а-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно.

-Өмнө нь Зээлийн батлан даалтын сангаар зээл авсан байгаа. Энэ зээлээ дахин санхүүжүүлэх хэлбэрээр зээл авч болох уу?

-Болно. Дахин санхүүжилтийн зээлд хамрагдаж болно. Гэхдээ таны энэ зээл Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжгүй. Учир нь Зээлийн батлан даалтын сангийн 3 хувийн зээлд гаргаж буй батлан даалт зөвхөн шинээр олгож буй зээлүүдэд хамаарч байна.

-Зээлийн 3 хувийн хүүг ямар нөхцөлд цуцлах вэ?

-Зээлдэгч зээлийн төлбөр (зээлийн үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны III улиралд багтаан боловсруулж дуусгах төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Төлөвлөгөөний хүрээнд:

Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо.

Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажиллахаа Шадар сайд илэрхийллээ.

Уулзалтыг халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу Улаан, Ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан юм гэж Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн 26.3 хувь нь шинжилгээний цагийн хуваарь, байршил, цэгийг нэмэгдүүлэх талаар санал хүсэлтээ ирүүлжээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 297 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байв. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 21 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 76 буюу 26.3 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар, 54 буюу 18.7 хувийг өргөдөл гомдлын явцын талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Дуулим: Дуулж буй дууныхаа утгыг ойлгож, хөгжим аялгууг нь мэдэрч дуулахыг хичээдэг


“Зууны манлай” хос дуучин, гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин Б.Дуулимтай ярилцлаа.


Багаасаа л өвөө эмээтэйгээ хамт аялан тоглолтоор явж, тайзан дээр гарч байсан. Авъяас өвлөгдөнө гэж ярьдаг шүү дээ. Өвөө эмээ тань дуулах тал дээр хэр зөвлөгөө өгдөг вэ?

-Би гурван настайгаасаа эхлээд өвөө эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Хийж буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж, дуулж буй дууныхаа үгийг, утга учрыг нь ойлгож, хөгжим аялгууг нь мэдэрч, уянгалж дуул гэж байнга захидаг.

-Ихэнх хүмүүс зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэнгийн ач гэдгээр сайн мэддэг. Мөн их дэмжиж байгаа. Ер нь итгэл хүлээлгэж байгаа ажиглагдсан. Тэгэхээр чамд их хариуцлага ирэх нь дээ?

-Олон нийтийн газар биеэ зөв авч явахаас эхлээд надад маш том хариуцлага ирж байгаа. Ер нь хүн таниад ирэхээр цаанаа л өөрийгөө хянадаг болчихдог юм билээ. Тэгээд гэр бүлийнхнийхээ нэрийг сэвтээхгүйн тулд одоог хүртэл хичээж явна даа. Цаашид ч хичээнэ.

-Сүүлд “Энх эсэн болтугай” тоглолтоо цахимаар хийсэн. Ганцаараа дуулахаас илүү аавтайгаа хамт дуулахад их түшигтэй байдаг уу?

-Ер нь ганцаараа дуулахаас илүү аавтайгаа л дуулах сайхан байдаг. Тухайн дуулж буй дууныхаа үгийг илүү ойлгож, мэдэрдэг гэх юм уу. Аавтайгаа тайзан дээр гарна гэдэг үнэхээр гайхалтай.

No description available.-Анх аавтайгаа хамт 2016 онд дуулж байсан билүү?

-Хамгийн анх 2016 онд “Амь нэгтэй аав” дуугаа дуулж байсан. Дараа нь “Энх эсэн болтугай” гэдэг нэртэй дуугаа дуулж байсан.

-Хуучны дууг тухайн үед дуулсан дуучны өнгө аясаар хүлээн авдаг шүү дээ?

-Тухайн дуучидтай адил дуулахыг боддоггүй. Энэ дуун дээр зөвхөн Дуулим л байх ёстой. Б.Дуулимын хоолой гарах ёстой гэсэн зорилго тавьж дуулдаг. Дуулж буй дууныхаа үгийг, утга учрыг нь ойлгож, хөгжим аялгууг нь мэдэрч дуулахыг хичээдэг.

-Цаашид өөр урсгалаар дуулах бодол бий юү?

-Ер нь нийтийн ч бус поп ч биш. Завсрын дуунуудыг дуулна гэсэн бодолтой байгаа. Гэхдээ поп нь илүү давамгайлах байх.

-Сүүлийн үеийн залуучууд дууныхаа үгийг өөрөө зохиогоод дуулдаг болчихсон. Б.Дуулим дууны үг зохиодог уу?

-Өөрийн зохиосон зургаан дуутай. Саяхан нэг дуугаа гэр бүлийнхээ оролцоогүйгээр анхны уран бүтээлээ клипжүүлчихсэн байгаа.

No description available.-Аав тань юуг хамгийн их захиж, зөвлөдөг вэ?

-Хэдий олны танил болж байгаа хэдий ч хүнээрээ байгаарай. Битгий их зан суугаарай. Хүн болгонтой эелдэг байгаарай гэж байнга захидаг.

-Музыкал жүжигчний мэргэжилээр сурдаг гэж дуулсан. Дуу дуулахаас гадна жүжиглэх сонирхолтой юм шиг санагдлаа?

-Миний хувь “Сити” их сургуулийн жүжигчний ангид сурдаг. Цаашид музыкаль жүжигчний мэргэжлээр сурах бодолтой байгаа. Дуу дуулахаас гадна жүжиглэх их сонирхолтой. Ер нь жүжигчний мэргэжил гэдэг урлагийн бүхий л талын авъяасыг нээж өгдөг гэж боддог.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: Хөл хорионд дахиад жаахан л удсан бол дампуурахад ойрхон байлаа

Коронавируст цар тахал дэгдснээс үүдэн манай улсад хөл хорионы дэглэм тогтоож, аж ахуйн нэгж байгууллагууд олон сар хаалгаа барьсан билээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан хувиараа бизнес эрхлэгчидтэй холбогдон, өнөөгийн нөхцөл байдлыг тодрууллаа.

“Монкек бейкери” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ундрам:

-Манай компани бялуу, бейкери үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд 16 жил болох хугацаанд анх удаагаа ийм хямралтай нүүр тулж байна. Бидний хамгийн их ойлгосон зүйл бол манай улс үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас шууд хамааралтай юм байна. Тортны хамгийн гол түүхий эд болох өндөг нэг хэсэг олдохгүй үйлдвэрлэл доголдож, супермаркетуудад жилийн гэрээтэй байдаг нийлүүлэлт тасалдахад хүрч байсан.

Дээр нь хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. 4200 төгрөгөөр авдаг байсан крем гэхэд 6500 төгрөг болж нэмэгдсэн. Түүхий эдийн зардал өссөн ч иргэдийн худалдан авах чадвар муудсан хүнд үед үнээ нэмэх арга байхгүй алдагдалтай шахуу ажиллах үе байна. Манайх 62 хүнийг ажлын байраар хангадаг.

Хэдийгээр хэцүү байгаа ч ажилчдыгаа хэнийг нь гэж халах вэ дээ. Хэрвээ хөл хорионд дахиад жаахан л удсан бол дампуурахад ойрхон байлаа. Дахиад хөл хорио тогтоовол аж ахуй нэгжүүд үнэндээ тэсэхгүй. Болно доо, сайхан цаг ирнэ гэсэн итгэл үнэмшлээр болгоод явж байгаа олон захирлууд байгаа байх.

Одоо засгаас олгож байгаа зээлд хамрагдахаар хүсэлтээ өгчихсөн байна.

“Молор ХХК”-ийн менежер А.Ариунтунгалаг:

-Манайх ресторан, кофе шоп гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 100 хувь үйлчилгээний бизнес. Цар тахал, хөл хорионд хамгийн их өртсөн салбар гэж болно. Энэ хугацаанд олон сар хаалгаа барьсан ч ажлаа байраа хадгалж үлдэхийг, 180 гаруй ажилчдыгаа нэгийг нь ч цомхотгохгүй байхыг хичээж бүтэн жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хөл хорионд орсон олон сар ажилчдынхаа цалингийнх нь тавин хувийг олгож байсан. Мэдээж бүх л бизнесүүд банкнаас их хэмжээний зээл авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Гэтэл үйл ажиллагаа зогссон байхад хамгийн хэцүү нь банкны хүү юм байна. Түүнчлэн хөл хориог хэсэгхэн нээгээд, буцаад хорьчихдог төр засгийн ойлгомжгүй шийдвэрүүдээс болж их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудах эрсдэл үүссэн.

Саяхнаас үйл ажиллагаа нээсэн ч өмнөх шигээ олон хүн цуглах хориотой болохоор захиалга орж ирэх нь багассан. Мөн Мэргэжлийн хяналтын шалгалт гэдэг бизнес эрхлэгчдийн хувьд хүнд сурталтай хамгийн хэцүү асуудал болж хувирдаг.

“Young Rich bubble” ХХК-ний захирал С.Түмэннассан:

-Хоёрдугаар сарын 23-наас хорио суларч, нээгдсэн боловч урьдных шигээ хэвийн байдалдаа ороогүй л байна. Нэг талаас иргэдийн худалдан авах чадвар муудсаных гэж харж байна. ковидын үед гурван сар хаалгаа барьсан. Манайх 2018 онд байгуулагдаж, bubble tea гаргаж эхэлсэн. Ихэнх үйлчлүүлэгчид маань залуучууд болон сурагчид байдаг. Тиймээс карантины үед хөл хөдөлгөөн эрс багассан нь борлуулалт буурахад нөлөөлж байна. Төрөөс цахилгаан, дулааны мөнгийг тэглэсэн нь бага ч болов нэмэр болж байгаа. Бид нар дотоодоосоо авдаг түүхий эд гэвэл сүү л байгаа. Тэрнээс бусдыг нь бүгдийг гаднаас авдаг.

Өнгөрсөн жил гэхэд бид нар нэг шуудай элсэн чихрийг 65 мянган төгрөгөөр авдаг байсан. Одоо тэгтэл 105 мянган төгрөг болчихсон байх жишээтэй. Хүн хоорондын зай хоёр метр байхаар зааж өгсөн болохоор сандал, ширээгээ хураасан. Тиймээс сууж үйлчлүүлэх хүний тоо төдий чинээ багасна гэсэн үг. Өнгөрсөн жил авсан зээлүүдээ ерөнхийд нь дараад, үүсгэсэн хуримтлалаараа явж байгаа ч одоогоор яг ашигтай ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Төрөөс зарласан зээлийг авахаар хөөцөлдөж, хүсэлтээ өгсөн байгаа. Банкууд нь хэлэлцээд шийднэ гэсэн.

“Цахим худалдаа” ХХК-ийн захирал Л.Дагвасүрэн:

Манай компани www.tsetseg.mn гэх цэцэг хүргэлтийн үйлчилгээ эрхлээд таван жил болж байна. Ковидын үед хамгийн эмзэг бизнесийн нэг боллоо. Амьд цэцгийн хадгалах хугацаа богино учраас тээвэрлэлт, борлуулагдах хугацаа хамгийн чухал байдаг.

Цэцэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн биш болохоор хүмүүс голдуу тэмдэглэлт баярынхаа үеэр худалдаж авдаг. Тиймээс иргэдийн амьжиргаа муудахын хэрээр борлуулалт буурна. Саяхан нэгдүгээр сард хил дээр ачаанууд гацах үеэр захиалсан олон зуун цэцэг үхэж, алдагдал хүлээсэн. “Үнэгүй аваарай” гээд цэцгийн лангуугаа буулгаж байгаа зураг фейсбүүк дээр явж байгаа харагдсан. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад газрууд ч бас адилхан байгаа болов уу.

Ч.Биндэръяа