Categories
мэдээ нийгэм

МУГЖ Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлажээ

Хонгилын прокуроруудын талаар “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж, эхнэр МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Шударга шийдвэр гаргахгүй бол “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.

Тус хэвлэлийн хурлын үеэр Г.Буяндорж “2011 оноос хойш БНХАУ-ын иргэн Шан Душен гэдэг хүний өргөдөл гомдлоор, намайг болон миний ах дүү нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүн 2014 онд Замын-үүдийн боомтоор Монголоос гарч явсан. Тэр хүнийг БНХАУ-д ажиллаж, амьдарч байхад би энд Цагдан хорих 461-р ангид 409 хоног хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг алдсан. Энэ асуудлаар прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү оруулсан. Давхцсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болж, хамгийн сүүлчийн шүүх хурал 2019 оны дөрөвдүгээр сард болж Дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Душен гэдэг хятад иргэн биш байна. Энэ хэргийн иргэний нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Шүншү гэх хүн биш байна гэж дүгнэсэн.

Прокурорын байгууллагын албан бус “Хонгил”-ын прокурорууд 10 жил Хятад иргэний захиалгаар асуудлыг явуулж, бүх яллах дүгнэлт нь дээд шүүх дээр очиж хүчингүй болж унаж байна. Үүний цаана 4-5 прокурорын асуудал яригдана. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Тэдний буруутай үйл ажиллагаа байна гэдгийг Дээд шүүх дүгнэсэн. Тиймээс намайг болон, манай гэр бүлийг 2011 оноос хойш “Шударга бусын хонгил”-оор чирсэн энэ үйл ажиллагаануудыг залруулахаар Ёс зүйн хороонд нь өргөдөл гаргаж байна. Энэ асуудлыг нарийвчлан шалгах ёстой” гэв.

Түүний эхнэр Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан.

Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд шатахууны 155 мянган тонн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шатахууны үнийн хэрэглээний талаар танилцлаа.

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй.

Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.  

Товч мэдээ

-Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ.

-Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

-“Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.

-“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.

-“Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж эхлэхийг холбогдох сайд нарт даалгав. Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх юм.

Товч мэдээ

-Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ.

– Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

-“Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.

-“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.

-“Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.

-2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатараас Завханд очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

ТАНИЛЦ: Ковид19-ийн шинжилгээ авах байршлууд

Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагджээ.

Тус аймгийн Шуурхай штабын шийдвэрээр аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3-р сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Шилүүстэй суманд хатуу хөл хорио тогтоож Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон сумаас гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Үндэсний оролцогч талуудын семинарийг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” мэдлэгийг дэмжих техник туслалцааны төслийг 2020 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

2022 оны дөрөвдүгээр сар хүртлэх хугацаанд хэрэгжих уг төслийн Үндэсний оролцогч талуудын семинарыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Тус семинарын үеэр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч, хамтрагч талуудад төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг танилцуулж, оролцогч байгууллагууд хоорондын хамтран ажиллах механизмыг хэлэлцэж, санал солилцсон юм.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэлийг шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” энэхүү төсөл нь гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, санхүүжилт, даатгалын тогтолцооны эрхзүйн орчныг бүрдүүлж, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хоёрдугаар сард 643 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны хоёрдугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2 тонн үнэт металл худалдан авав.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 309 кг-аар буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг, Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбар 36.6 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 2 дугаар сард 165,914.57 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монгол банк

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэж үзжээ

Өнөөдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэв.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ДЭМБ-аас ОХУ болон БНХАУ-ын үйлдвэрлэсэн вакцинуудыг баталгаажуулаагүй. Баталгаажуулаагүй байхад эдгээр вакциныг татан авсан нь ямар учиртай вэ?

С.Амарсайхан: БНХАУ-ын вакциныг ДЭМБ энэ сарын дундуур албан ёсоор бүртгэж, зөвшөөрөл өгнө гэсэн урьдчилсан мэдээлэл бий. ОХУ-ын вакциныг бүртгэх шатандаа яваа. Монгол Улс нэгдүгээрт дээрх цаг хугацааг тооцсон. Хоёрдугаарт, дархлаажуулалтын хатуу нөхцөлтэй улс орнууд хэрэглэж эхэлсэн, олон улсад хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улс хэрэглэж болно гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтын дагуу ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл хуралдаж, эдгээр вакциныг бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр вакциныг Ази, Европ, латин Америкийн олон орон хэрэглэж байгаа тул манай улс бэлтгэлээ хангаж байна. ДЭМБ зөвшөөрөл олгонгуут дархлаажуулалтад хэрэглэж эхэлнэ.

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд голомтуудаа бүрэн хяналтад авч чадсан уу. Халдварыг хяналтаасаа алдчихсан юм биш биз гэсэн болгоомжлол бий?

С.Амарсайхан: “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үр дүнгээ өгсөн. Хэрэв бид сар шинийн баяраас өмнө энэ шинжилгээг аваагүй бол голомтыг бүрэн хяналтаасаа алдаж, халдварын тоо 6500 хүрэх эрсдэлтэй байсан гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тэгэхээр бид голомтоо дагасан тандалт, шинжилгээний ажлаа хийнэ. Цаашаа ихсэх үү, үгүй юу гэдэг нь бид дүрэм журмаа хэрхэн баримтлахаас шалтгаална.

-Тавдугаар сард хилээ нээсэн ч вакцинд хамрагдаагүй иргэд гадагшаа явах боломжгүй. Энгийн иргэдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ?

С.Амарсайхан: Өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэдэг байр суурийг ЭМЯ илэрхийлсэн. Гэхдээ эхлээд голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа вакцинжуулсны дараа нийтийн вакцинжуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа. Тухайн үед нь ЭМЯ болон холбогдох байгууллагууд мэдээлэл өгнө.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр олон тоглолт болно. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах вэ?

С.Амарсайхан: Халдвар хамгааллын дэглэмд МХЕГ, НМХГ хяналт тавина. Бид аль болох аж ахуйн нэгжүүдээ хааж боох бус зөвлөн тусалж байгаа. Тиймээс үйлчилгээний байгууллагууд нийт багтаамжийнхаа 50 хувьд ажиллах дүрэм журам үйлчилж байгаа. Нөгөө талаараа бол тэмдэглэлт баярын өдрүүдэд аль болох олноороо бөөгнөрүүлэхгүй байх, эрсдэл үүсгэхгүй байхад аж ахуйн нэгжүүд анхаарах ёстой. Нэг өдөр баярлаж байна гээд эрсдэлд орох уу, эсхүл өдөр бүр хэвийн ажиллах уу гэдэгт анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын шүүх хурал энэ сарын 19-нийг хүртэл хойшилжээ

“Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ.

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 09:00 цагт товлосон боловч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.

Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг аваагүй иргэд үйлчлүүлснээр ачаалал нэмэгдэж байна

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд
нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс
14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм.

Үүнтэй холбоотойгоор
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй
харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж
“Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори
ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг
лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна.

Энэ сарын 1, 2-нд ачаалал 37.2- 52.9 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон.

Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд
ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх
гэх мэтээр зохицуулалт хийж байна. Шинжилгээ авч байгаа цэгүүд халдварын өндөр
эрсдэлтэй бүс. Ажилтны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн менежмент
хийсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 500 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад
нэг ч ажилтнаа халдварын эсрдэлд өртүүлээгүй.

Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас
болж, төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан,
тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж
байна” гэсэн бол НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга
Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд
үйлчлэх ёстой.

Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр
14168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж
байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна.

Иймээс иргэдээ цаг
авч үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн орон нутаг руу нэн яаралтай явах
шаардлагатай иргэдийг дараалалгүй үйлчлэх боломжоор хангаж байгаа” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмээлт, Баруун турууны товчоодоор 1095 тээврийн хэрэгслээр 2617 зорчигч хотоос гарчээ

Нийслэл хотод гуравдугаар сарын 1-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэн. Үүний дагуу PCR шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болсон билээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор 876 тээврийн хэрэгслээр 2381 зорчигч хот руу нэвтэрч, 1095 тээврийн хэрэгслээр 2617 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 35 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын явцад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн зөвшөөрөлтэй 152.55 тонн нүүрсийг есөн тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ.