Categories
мэдээ нийгэм

Иргэдийн дийлэнх нь шинжилгээтэй холбоотой асуудлаар 1800-1200 утсанд ханджээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 24 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх нийт дуудлагын 151 буюу 38.7 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаарх асуулт, хүсэлт эзэлж байна. Харин дуудлагын 69 буюу 17.7 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын явцтай танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 1800-1200 тусгай дугаараар гуравдугаар сарын 3-ны өдөр нийт 27 өргөдөл, гомдол ирсэн. Үүнээс ес буюу 33.3 хувийг шийдвэрлэсэн бөгөөд 18 буюу 66.7 хувь нь судлагдах шатандаа байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Өвөр Монголын сурагчид хадаг барин мөргөж, Монгол хэлний сүүлчийн хичээлдээ суужээ


Өвөр Монголын Ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын сарын эхний өдөр хамгийн сүүлийн удаа Монгол хэлний хичээл оржээ.

Өнгөрсөн намар Өвөр Монгол хүүхдүүд Монгол хэлний хичээлийг хориглосон Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэн хичээл хаяж, жагсаал цуглаан хийж, суулт зарлан, нийтээр дуулж, шүлэг уншин тэмцсэн ч амжилт олоогүй бөгөөд үүнээс хойш ийнхүү эх хэлээ дахин заалгах эрхгүй болж байна.

Эх хэлний хичээлийнхээ сүүлийн өдөр Өвөр Монголын сурагчид бүгд Монгол дээлээ өмсөж, хадаг барин мөргөж хичээлдээ оржээ.

Өвөр Монголд уг тэмцлээс үүдэн багш, сурагчдыг баривчилж, яллаж, төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасахын сацуу хар дансанд оруулах шийтгэлийг ч оногдуулсан юм.

Харин

Categories
мэдээ

​Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 6-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 7-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 6-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал асуулга цахимаар явагдаж байна

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн тавдугаар сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнийг ашиглан цахим хэлбэрээр иргэдээс санал авдаг болсон билээ.

Тус цахим санал асуулгын энэ жилийн нээлт өчигдөр /2021.03.03/ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Мөнхболд, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргил нар оролцлоо.

НЗДТГ-аас 2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын цахим санал асуулгыг энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд SmartUB аппликейшн ашиглан явуулж эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Тиймээс нийслэлийн иргэд та бүхнийг цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг SmartUB аппликейшнийг ашиглан явуулсан байна. Санал асуулгад 806 мянган иргэнээс 43.1 хувь буюу 347 мянга гаруй иргэн цахимаар саналаа өгчээ. Иргэдийн ирүүлсэн саналыг эрэмбэлэхэд камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамгийн их санал өгсөн байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ЭМЯ: Улсын хэмжээнд 13 мянга гаруй хүн вакцинд хамрагдаад байна

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинд 18 цэгээр 13,200 хүн хамрагдаад байна. Одоогоор эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдээс гадна хариу арга хэмжээний баг ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.Халдварын голомтод ажиллаж буй 9500 эмч мэргэжилтнүүд цагдаа болон Онцгой байдлын албаны буюу хариу арга хэмжээний багийн 2600 гаруй албан хаагчдыг хамруулаад байна. Дархлаажуулалтад хамрагдсны дараа гар утсанд нь мессеж хүргэгдэж, цахим бүртгэлийн холбоос очиж байгаа.

Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь вакцины дараах хариу урвал илэрсэн.

Хариу урвалыг тандалт хийж буй бөгөөд дийлэнх нь халуурах, тарьсан газар өвдөх, хавдах, хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг томуутай ижил шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрсэн байна. Харин ноцтой хүндрэл илэрсэн тухай одоогоор мэдээлэгдээгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 44 хүнээс халдвар илэрсний хоёр нь Завхан аймагт бүртгэгдлээ

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хүргэж байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 19,507 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 44 хүнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо. Шинээр илэрсэн 44 тохиолдлын 42 нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлаас илэрсэн бол хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Эдгээрийн 42 тохиолдол нь нийслэлд, хоёр тохиолдол нь Завхан аймагт бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөл 2229 боллоо.

Дотоодод халдвар авсан хүний тоо 2577 боллоо.

Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт 2415 хүн эдгэрсэн.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэж мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт зорчих иргэдийн авч явах бичиг баримтууд

Хот хоорондын зорчигч
тээврийн хөдөлгөөн өчигдөр нээгдсэн. Иргэд PCR шинжилгээгээ өгөөд, хариу
нь гарсан бол /сөрөг/, онлайнаар тасалбараа захиалаад явах боломжтой. Харин
хүүхдээс шинжилгээ өгсөн байхыг шаардахгүйг АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн
дарга К.Айдос хэлж байв.

Орон нутаг руу зорчих иргэд дараах бичиг баримтыг биедээ авч
явах ёстойг зөвлөлөө. Үүнд:

-Иргэний үнэмлэх

-ПСР шинжилгээний бичиг

-Хамт яваа гишүүдийн аль нэг нь шинжилгээ өгсөн байж болно. \Гэр бүлийн гишүүн гэдгийг нотлох баримт\

Мөн тасалбараа онлайнаар захиалах зааварчилгааг хүргэж
байна.

Categories
мэдээ цаг-үе

Увс аймагт 154 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Увс аймагт 154 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тиймээс тус аймагт энэ сарын 03-ны 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн 48 цагийн хөл хорио тогтоосон захирамж дуусгавар болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тус аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон. Нутаг буцах үед нь PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Тэд Улаанбаатар хотод тусгаарлалтад байгаа юм.

Увс аймгийн Онцгой комиссын гишүүн Б.Баттулга “Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод Covid-19 авсан. Үүнтэй холбоотойгоор 48 цагийн хөл хорио тогтоож, тандалт судалгаагаар 154 хүний шинжилгээг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн. Бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан учраас өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэгт шилжиж, сургууль, цэцэрлэг, спорт заал гэх мэтчилэн сургалтын үйл ажиллагаа болон автомашины орж, гарах хөдөлгөөнийг нээлээ. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр наадам, тэмцээн зохион байгуулахгүй” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Бид вакцинжуулалтаа маш эрчимтэй хийвэл эдийн засаг хурдацтай идэвхжинэ

УИХын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл өгөхөөр туссан байна лээ. Энэ талаарх таны байр суурь ямар байна?

-Цар тахлаас шалтгаалж бид эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг явуулахаас өөр аргагүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур 21 гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Үүнд, ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хүүг хөнгөлөх, Засгийн газраас татаас өгөх, дээрээс нь хүүг нь хойшлуулж өгөх тогтоолын төсөл байсан. Өмнөх цар тахлын хүрээнд авах арга хэмжээнд зээлийг ирэх долдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулж байсан бол бид ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулах боломжтой байхаар зээлийн хүүг нь 50 хувиар хөнгөлөх тогтоолын төсөл санаачилж оруулж ирсэн. Нийтдээ ойролцоогоор 200, 300 тэрбум төгрөгийн зардалтайгаар тухайн тогтоолын төсөл хэрэгжих боломжтой байсан. Нэгэн зэрэг Банкны хууль яваад хажуугаар нь тогтоолын төсөл яваад тухайн үед үл ойлголцол бий болсон. Харин энэ удаа 10 их наяд хөтөлбөрийн зургаан багцын нэг багц нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан багц юм. Тогтоолын төслийг нэгтгээд илүү хөнгөлөлттэй байх нөхцөлтэйгөөр шинэ тогтоолын төсөл гарсан. Энэ нь гурван хувийн хүүтэй, эхний нэг жил зөвхөн хүүгээ төлнө. Зээлийн хүүгээ долдугаар сарын 1-нээс хойш төлж эхэлнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард судалгаа явуулахад нийтдээ хамрах хүрээ нь 61 мянган ААН хамрагдахаар байсан. Анх хөл хорио тогтоож эхлэхэд л жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид маш хүнд байдалд орсон.

Ингээд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатарын худалдааны танхим судалгаа хийсний үндсэн дээр тэрхүү тогтоолын төслийг санаачилсан. 60 гаруй мянган ААН дунджаар 10 ажилтантай. Ингээд үзэхээр 600 мянган хүний ажлын байраа алдах асуудал сөхөгдөж байсан. Одоо гарч байгаа төсөл хөтөлбөр арилжааны банкаар дамжина. Өөрөө барьцаагаа хангана. Аль нэг даргын нөлөөлөл орж ирэхгүй. Зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл байхаар хязгаар тавьчихсан.

Жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдөө барьцаагаа хангана гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй асуудал гарч ирдэг.

-Энэ тал дээр зээлийн батлан даалтын сан дээр багцыг нь нэмэгдүүлчихэж байгаа юм. 7, 8 тэрбумын багцтай байсныг одоо 10 тэрбумын багцтай болгосон. Барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа жижиг дунд ААН-үүд зээлийн батлан даалтын сан дээр очоод батлан даалтаа хийлгээд банк руугаа хандаад авч болж байгаа юм.

-10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой гэж эдийн засагчид үзэж байна лээ. Төв банкны бодлогын хүүг бууруулах боломж бий юу?

-Төв банкны үнэт цаасны бодлогын хүүг бууруулах боломж бий. Үндсэндээ ковидтой холбоотойгоор Зүүн Өмнөд Азийн төв банкууд бодлогын хүүгээ 0-4 хувийн хооронд бариад байгаа юм. Төв банкинд байршуулах хүүгээ л багасгачихаж байгаа юм. Манайх энэ бодлогоо давхар хийгээд явах ёстой. Гэхдээ өнөөдөр хамгийн бага түвшинд 6,5 хувь дээр ирчихсэн байгаа юм. Нэмээд бодлогын хүүгээ бууруулах ёстой л доо. Бууруулж байж ачааллыг нь зөвхөн Төв банк, Засгийн газар авах биш, нөгөө талдаа ч ачааллыг өгөх ёстой.

Манай улс ковидын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлсэн. Вакцинжуулалтын талаар нийгэмд янз бүрийн байр суурь ажиглагдаж байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинжлэх ухаанд итгэж л байгаа бол вакцин хийлгэх нь зөв. Асар олон өвчнийг вакцинаар дарсан. Сүүлийн хэдэн жил сошиалд хөтлөгддөг цаг үед ирчихээд байна л даа. Сошиалд хөтлөгдчихөөд нэг талдаа ковидыг хэт дөвийлгөж хардаг. Шийдэл олохоор зөв, эсвэл буруу гэж дөвийлгөдөг. Вакциныг хурдан хугацаанд хийх боломжтой болсон нь компьютер тооцооллын хурд нэмэгдчихсэн учраас тэр. Тест хийгээд буцаагаад үр дүнг нь тооцох хурд нь нэмэгдсэн. Хүний бие дэх ДНХ-ын урвал шатлалыг компьютероор тооцоолохын тулд 10-15 жил зарцуулдаг байсан бол одоо нэг цагийн дотор тооцоолох боломжтой боллоо. Шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Энэ нь цаг хугацааг хэмнэх боломжтой болгож байна. Израильчууд арилжааны зорилгоор буюу асар өндөр үнэтэйгээр вакцин олж авсан. Хүн амынхаа 50,60 хувийг вакцинжуулчихсан. Өртгийг нь тооцоолохоор PCR шинжилгээ хийх, арилжааны зориулалттай вакцин худалдаж авах хоёрын өртөг ойролцоо. Өнөөдөр бид вакцинжуулалтаа маш эрчимтэй явуулчихвал эдийн засаг идэвхжээд явах боломжтой. Бид хүн амынхаа 60 хувийг вакцинжуулчихсан байхад өвчин тархах магадлал 98 хувиар буурна.

Банкны хуулийн гол зохицуулалт юу байв?

-Алс хэтийн зорилгыг нь харвал бизнесийн орчин эрүүл болно. Хэн ч бизнесээ булаалгана гэж айхгүй. Хоёрдугаарт, зээлийн хүү хямдарч орж ирнэ. Бизнесийнхээ мэдээллийг энд тэнд алдаад байхгүй. Улс төр цэвэрхэн болно. Банкууд буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр улс төр хийгээд байх хөшүүрэг алга болно. Шударга бус өмч хувьчлал явахаа болино. Шударга өрсөлдөөнийг илүү дэмжсэн хууль болсон. 2020 оныг хүртэл эдийн засагчид аль болох олон банктай бол тэгвэл шударга өрсөлдөөн бий болно, зээлийн хүү буурна гэж үздэг байсан. Бусад орны туршлагыг судлаад үзэхээр олон банк бий болохоор хадгаламж татахын төлөө өрсөлдөөн бий болдог. Менежмэнт нь шилэн биш байхаар алдаа дутагдал гардаг. Тэгээд банкууд нь дампуурдаг. Үүний үр дүнд хадгаламж эзэмшигч, татвар төлөгчид хохирдог. Үүнтэй тулаад даваад гараад ирсэн орнууд яасан бэ гэхээр хувьцаа эзэмшигчийг нь багасгасан. Ингэхээр яг банкны бодит эзэн гэдэг зүйл байхгүй болоод олон хувьцаа эзэмшигч болчихож байгаа юм. Олон хувьцаа эзэмшигч бий болчихоор банкны мөнгийг давуу байдлаар ашиглахыг зөвшөөрөхгүй. Нэг ёсондоо өөрсдөөр нь хянуулчихаж байгаа юм. Хувьцаа эзэмшигчид нь банкаа хянадаг болно. Хууль бус зүйл рүү зарцуулахыг зогсооно.

Энэ хуулиар банкны хувьцааг иргэд худалдаж авахдаа мөнгөө төлж авах уу, үнэгүй авах уу?

-IPO хийхэд нь мөнгөө төлж авна. Анх санал болгосон үнээр нь авна. Банкныхан үнэлгээ хийнэ. Үнэлгээ нь бодит эсэхийг аудитын компани хянана. Санхүүгийн зохицуулах хороо дээр очиж үнэлгээгээ хянуулж батална. Энэ бүхнийг давж гарч байж хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах юм.

Бодит бус үнэлгээтэй бол хувьцааг хүн худалдаж авахгүй. Хувьцаа гэдэг чинь хөрөнгө. Банкны хувьцаагаа барьцаалаад зээл авах боломжтой. Заавал үл хөдлөх хөрөнгө олоод ир гэдэг зүйл байхгүй болно. Өөрсдөө банкаа хянахаас гадна Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хянана. Шилэн данстай болно. Олон хувьцаа эзэмшигчидтэй байхаар тайлан бланс зөв гарч байна уу гэдгийг хянадаг болно. Гүйцэтгэх захирлаа солих эрх мэдэлтэй болно. Ингээд явахаар банк цэвэрхэн болно. Энэ хууль ач холбогдлынхоо хувьд Шүүхийн хуулийн дараагийн томоохон хэмжээний реформ болж чадсан.

Categories
мэдээ цаг-үе

УОК-ийн шуурхай штабыг шинэчлэн байгуулна

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Шуурхай штабын ажиллах журмыг мөн баталсан байна.

Шуурхай штаб нь ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр шинэчлэгдэн байгуулагдлаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.