Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол 11 үгээр” номын “Эдийн засаг” хэмээх нэгэн бүлэг хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийгмийн даатгалын сан 2.7 их наяд төгрөгийн орлоготой хэрнээ 3.7 их наяд төгрөгийн зарлагатай ажиллаж байна” хэмээснийг I- VI нүүрнээс уншаарай.

Өдрийн сонинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн
тэмдэглэл хэвлэгдлээ.

Академич Р.Гончигдорж “Цар тахлыг давж гарчихаад 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа чөлөөтэй явуулах завшаан бидэнд тохионо” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол 11 үгээр” номын “Эдийн засаг” хэмээх нэгэн бүлэг хэвлэгдлээ.

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бидний мөнгийг банкинд байршуулж “ашиг хүртдэг” дарга нар тэтгэврийн шинэчлэл хийлгэх дургүй байна” хэмээcнийг “Эдийн засаг” нүүрнээс уншаарай.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Ардчилсан намын хямрал сая эхэлсэн асуудал биш” гэв.

Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, судлаач Д.Отгонтуяа “Дүрэм биелүүлэх нь ямар ач холбогдолтойг эмнэлэгийн үйлчлэгч ч сайн ойлгосон байх учиртай” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 99726725 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Булган ​аймаг “Аймгийн аварга малчин” өрхүүдийг шалгарууллаа

Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч хамт олон”- д шагналыг нь  гардууллаа | Эрчим хүчний яам

XVII жарны цагаачин үхэр жилийн босгон дээр Булган аймгийн хошой болон аварга малчин өрхийг шалгаруулаад байна. Тус аймагт өнгөрсөн оноос эхлэн аймгийн аварга малчдыг шалгаруулах журамдаа өөрчлөлт оруулан өрхийн тэргүүнийг гэр бүлийн хамт аварга малчин цолоор шагнадаг болсон юм.

Дашинчилэн сумын Лах багийн малчин С.Баяржаргал, эхнэр С.Ариунтуяа, мөн багийн малчин Б.Мөнхбат, эхнэр М.Болортуяа нар “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгараад байна. “Аймгийн аварга малчин өрх”-өөр 36 гэр бүлийг тодруулжээ.

Мөн “Аймгийн аварга саальчин”-аар Баяннуур сумын Шар тал багийн саальчин Г.Алтанхуяг, “Аймгийн тэргүүний мал эмнэлэг үйлчилгээний нэгж”-ээр Орхон сумын “Хулсан шарга” мал эмнэлгийн үржлийн нэгжийг шалгаруулсан байна.

“Аймгийн аварга малчин өрх”

Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Б.Батбаяр, эхнэр Н.Оюунжаргал,

Дулаанхаан багийн малчин Х.Баасандорж, эхнэр С.Чимэдцэрэн,

Шарга багийн малчин Б.Лхагвасүрэн, эхнэр А.Хишигдолгор,

Шарга багийн малчин А.Отгонбаяр, эхнэр Д.Отгонбаяр,

Баяннуур сумын Шар тал багийн малчин Ж.Сайнжаргал, эхнэр Ц.Жаргалтуяа,

Шар тал багийн малчин Л.Борхүү, эхнэр Д.Жаргал,

Бугат сумын Баянтөгөл багийн малчин Н.Даваа, эхнэр Г.Баасансүрэн,

Ханжаргалант багийн малчин А.Зоригтбаатар, эхнэр Д.Хишигбаяр,

Ханжаргалант багийн малчин Ц.Алтангэрэл, эхнэр Ц.Бүтэд,

Баян төгөл багийн малчин Л.Нармандах, эхнэр М.Од,

Бүрэгхангай сумын Дэрс багийн малчин Б.Гансүх, эхнэр Ц.Байгалмаа,

Цахт багийн малчин Д.Сэнгээ, эхнэр Ц.Пансай,

Гурванбулаг сумын Авзага багийн малчин Н.Мөнхжаргал, эхнэр Ц.Хандсүрэн,

Хөгнө багийн малчин Д.Болдбаатар, эхнэр Н.Энхжаргал,

Дашинчилэн сумын Лах багийн малчин Д.Лувсандагва, эхнэр О.Эрдэнэтуяа,

Доргонт багийн малчин Д.Долгорсүрэн, эхнэр Т.Оюун-Эрдэнэ,

Могод сумын Жаргалант багийн малчин Л.Гантулга, эхнэр М.Пүрэвжаргал,

Баянгол багийн малчин Х.Энхболд, эхнэр П.Шинэбаяр,

Баянгол багийн малчин С.Дүгэр, эхнэр Д.Лхагва,

Орхон сумын Арбулаг багийн малчин Б.Жаргалсайхан, эхнэр П.Жаргал,

Халиун багийн малчин Д.Баянмөнх, эхнэр Д.Минжигмаа,

Рашаант сумын Хөгнө хан багийн малчин Д.Цогтгэрэл, эхнэр Н.Чанцалмаа,

Аргалхайрхан багийн малчин Г.Содномрагчаа, эхнэр С.Дуламсүрэн,

Аргалхайрхан багийн малчин Ч.Гавьяа, эхнэр О.Доржханд,

Сайхан сумын Хүрэмт багийн малчин Т.Мягмаржаргал, эхнэр Ц.Чимэдсайхан,

Мануульт багийн малчин Н.Мөнхжаргал, эхнэр Т.Сэнгэ,

Сайхан-Овоо багийн малчин Д.Отгонбаатар, эхнэр Б.Цэндсугир,

Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин О.Оюунаа,

Тэшиг сумын Хужирт багийн малчин Г.Баясгалан, эхнэр О.Оюун-Эрдэнэ,

Хангал сумын Урт багийн малчин Ж.Батсайхан, эхнэр Б.Баярцэцэг,

Сөрт багийн малчин Ө.Гомбодорж, эхнэр Д.Болормаа,

Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Ц.Пүрэв-Очир, эхнэр С.Ононтуул,

Жаргалант багийн малчин Г.Энхбаяр, эхнэр Б.Алимаа,

Тээг багийн малчин Ж.Отгонхүү, эхнэр Н.Шинэцэцэг,

Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Д.Түвшин, эхнэр Ш.Уранбаяр,

Тээл багийн малчин Г.Отгонпүрэв, эхнэр Д.Байгалмаа

Categories
мэдээ цаг-үе

Хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг хөл хорионоос өмнө хотоос гаргана

ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй! | News.MN

УОК-ын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.

Цагаан сараар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор боллоо.

Цагаан сарын үеэр иргэд ах, дүү, хамаатан садангаараа цугларч халдвар тархах эрсдэлтэй тул энэ шийдвэрийг гаргасан. Мөн хөл хорио тогтоосон хугацаанд шинжилгээний цэгийн тоог нэмж, өдөрт 42 мянган хүнд шинжилгээ хийж, нийслэлд идэвхитэй 20 голомтыг 3-4 дахин бууруулахаар төлөвлөсөн. Мөн хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг хөл хорионоос өмнө гаргана.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл эхэллээ

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-аас Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлтийг цахимаар хийв.

Хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар “COVID-19”-ийн цар тахлын үр нөлөөг бууруулах зорилготой тус төслийг цар тахлын үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа үл хайхрах хэрэг өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх юм. Мөн үүсэж буй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах зорилгоор 15 сарын хугацаатай хэрэгжүүлэх аж. Тодруулбал, Европын Холбооны санхүүжилттэй энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтран хэрэгжүүлэх юм. Эрсдэлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр иргэний нийгмийн олон байгууллагыг магадлан итгэмжлэгдэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын чадавхийг бэхжүүлэх болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тогтолцооны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Монгол Улсад “COVID-19”-ийн халдварыг даван туулах хүчин чармайлт хүүхдүүдэд урт хугацаанд хүндээр нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбар хүнд дарамтад орохоос урьдчилан сэргийлж, цар тахлыг хязгаарлах арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч хүүхдийн боловсролын хүртээмж, сэтгэл зүй болон бие бялдрын хөгжил, төлөвшилт зэрэгт хүсээгүй үр дагаврыг авчирч, цаашлаад хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгджээ.

НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн сангаас өнгөрсөн оны 4 дүгээр сард гаргасан нөхцөл байдлын тайлангаас үзэхэд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөн болохыг тогтоожээ. Мөн 2020 оны эхний хагаст гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын 26 хувь нь хүүхэд байна. Түүнчлэн 9 дүгээр сард гаргасан нөхцөл байдлын тайлангаас үзэхэд Хүүхдийн тусламжийн утсанд сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах болон бие махбодын хүчирхийллийн дуудлага өссөн мэдээтэй байна.

“COVID-19”-ийн цар тахал болон түүнээс урьдчилан сэргийлэх хязгаарлалт тогтоосны улмаас Монгол Улсын эдийн засаг, нийгэмд урт хугацаанд хуримтлагдаж буй дарамт нь хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хууль зүйн туслалцаа, нийгмийн үйлчилгээ үзүүлэгчдэд хүнд тусаж байна. Тиймээс жендэрт суурилсан хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн өсөн нэмэгдэж буй асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд Монгол Улсын хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал байгаа аж.

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар энэ сарын 11-нээс 23-ныг хүртэл Нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоох шийдвэрийг УОК-оос гаргалаа.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

May be a cartoon of зогсож байнаЗургийн тодорхойлолт алга байна."бух нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжуулсэн үед авч хэрэгжуулэх ΑpΓa‘ хэмжээ лаанбаатар хотын хунсний гол нэрийн бутээгдэхууний неецийн тухай малын MAX 12,3 мянга TH 88 хоног гурип гурил 22.4мянгантн мянган 190 хоног гурилан бутээгдэхуун 1.2 мянгаю TH торол бурийн будаа 3.6 мянган ΤΗ 61 хоног MILK хуурайсүү CYY 1.3 мянган ΤΗ 63 хоног ендег 32.8TH ургамлын TOC 632 TH 23 хоног темс 13.6 мянган TH 96 хоног хунснийногоо хунсний ногоо 8.0 мянган 24 хоног элсэн чихэр элсэн чихэр 295.5 8 хоног HADC давс 537.4TH 91 хоног" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

Орос, Монголын эрдэмтэд хамтран цоохор ирвэсийн тархац нутгийг судална

ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсын “Сайлюгем” дархан цаазат газрын эрдэмтэд Монголын судлаачидтай хамтран улаан номд орсон цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох, хил дамнан нутагладаг эсэхийг судлах зорилгоор Сийлхэмийн нурууны хоёр талд камер суурилуулахаар болжээ.

“Сийлхэмийн нурууны эсрэг талд Монголын “Сийлхэм” байгалийн цогцолбор газар байдаг. Бид тэдэнтэй аргаль судлах чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд аргалийн сүрэг Алтайгаас Монгол руу Монголоос буцаад Алтай руу нүүдэллэдэг болохыг тогтоосон. Харин ирвэсийн талаар ийм судалгаа хийгдээгүй” гэж “Сайлюгем” дархан цаазат газрын дарга Денис Маликов ярьсан байна.

Эрдэмтэд ийм судалгааг эртнээс хийхээр төлөвлөж байсан боловч Оросын Газарзүйн Нийгэмлэгээс буцалтгүй тусламж авсны дараа л хэрэгжүүлэх боломжтой болжээ. “Энэ нь бидэнд Алтайд байдаг цоохор ирвэсүүд хил дамнан нутагладаг эсэх, манай ирвэсүүд Монгол руу явж байгаа эсэхийг тогтоох боломжийг олгоно. Үүнийг судлахын тулд Орос, Монголын аль аль талд автомат камер суурилуулах шаардлагатай. Бид худалдаж авсан камерынхаа заримыг Монгол руу явуулна. Тэнд 50 камер суурилуулна. Харин бид 30 камер өөрийн талд тавихад хангалттай” гэж Маликов хэлсэн байна.

Оросын тал камеруудыг хоёрдугаар сард, харин Монголын тал гуравдугаар сараас суурилуулахаар болжээ. Дөрөвдүгээр сард эрдэмтэд камеруудын мэдээллийг шалгаж, цоохор ирвэсүүд зэргэлдээх нутаг руу нүүдэллэж байгаа эсэхийг олж мэдэх аж.

“Алтайн ирвэсүүд хил дамнан нутагладаггүй гэдэг нь тогтоогдсон ч энэ нь шинжлэх ухааны чухал мэдээлэл болно. Үүнээс гадна, бид энэ камеруудын тусламжтайгаар аргалийн тоо толгойг тогтооно, янгир, чоно, мануулын талаар мэдээлэлтэй болно” гэж “Сайлюгем” дархан цаазат газрын дарга ярилаа.

Түүний хэлснээр, Сийлхэмийн нурууны Оросын талд долоон ирвэс байгаа бол Монголын талд огт судалгаа хийгдээгүй байна. Тиймээс хамтарсан төслийг хэрэгжүүлснээр энэхүү нэн ховордсон махчин амьтдын тоо толгойг нарийвчлан тогтоох, хамгаалах урт хугацааны төлөвлөгөө боловсруулах боломжтой болох юм. Судлаачдын тогтоосноор Монгол оронд 700-1500 орчим цоохор ирвэс байдаг бол Орост 90 хүрдэггүй байна. Хамтарсан судалгааг Оросын Газарзүйн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Алтай Улсад 2020 оноос хойш хэрэгжүүлж буй цоохор ирвэсийн амьдрах орчныг судлах буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос илгээсэн баярын илгээлтийг уламжлав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт илгээсэн баярын илгээлтийг уламжлав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар, түүний дотор энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, оны хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал зэрэг асуудлаар санал солилцов.

Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтооно

Улсын онцгой комисс өчигдөр 18:00 цагт хуралдаж, асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Нийслэлд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох эсэх асуудалд шийдэлд хүрч чадаагүй учир, өнөөдөр дахин хуралдаж энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтооно гэв.

Энэ сарын 11-ний өдөр Сар шинийн битүүний өдөр таарч байна. КОВИД 19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд нийслэлд олон голомтод эрчимтэй тархаж буй тул халдварыг нийслэлээс орон нутаг руу тархаахгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. УОК энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр эцсийн шийд гарах юм.

Шадар сайд С.Амарсайхан шийдвэрээ танилцуулж байна:

Тэрээр, Засгийн газар цар тахлыг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байна. Бид ойрын хугацаанд цогц хөтөлбөрөө танилцуулна. Үүнд ажлын байрыг хэрхэн авч үлдэх, эдийн засгаа хэрхэн сэргээх, боловсролын салбарыг хэрхэн хэвийн үргэлжлүүлэх гэх мэт олон талын асуудлыг багтаасан. Иргэн, ААН-үүдийн хүлээх үүрэг улам тодорхой болно. Эдгээрийг дагаж мөрдөхөд ямар журам хэрэгжүүлэх, ямар стандартууд мөрдөх, хэн ямар ажил зохион байгуулах вэ гэдэг нь илүү тодорхой болно. Ажил шийдвэр бүр эзэнтэй болно. Ингэснээр гарах үр дүн тодорхой болох юм. Төлөвлөгөөг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Цагаан сараар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг тул энэ шийдвэрийг гаргалаа. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн салбарынхны математик тооцоолол, МУИС-ийн багш нарын зөвлөгөөнд үндэслэн энэ шийдвэрийг гаргалаа. Баяраар бид золгож, хөөрөг зөрүүлэх нь ихээхэн эрсдэлтэй.

Сар шинийн баярыг тохиолдуулан цар тахлын зарим голомтыг хумих шаардлага үүслээ. Ингэснээр цаашдаа ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Бид цар тахалтай тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдийн засгаа сэргээхэд анхаарч ажиллаж байна. Иргэн, төрийн байгууллага, бизнесийн салбарын харилцан уялдааг анхаарна.

Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.

Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк нэгдүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулвал 2.2 тн-р буурсан үзүүлэлт юм.

2021 оны 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 170,985.19 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 1 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Амарсайхан: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлогыг барьж ажиллана

УОК-ын дэргэдэх Бизнесийн зөвлөлдөх зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа.

“Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчид, гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцож, УОК болон Засгийн газраас гарах шийдвэрт тусгагдах саналыг сонсох чухал шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлон тэмдэглэсэн юм.

Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөөг иргэдэд нээлттэй ил тод өгч, товч тодорхой байдлаар холбогдох дүрэм журмыг өөрчилж уян хатан нөхцлөөр ажиллах боломж бололцоог бүрдүүлэхээр зорьж байгааг Шадар сайд тодотгов.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс цар тахлын үед ажлын байрыг хадгалах, салбар хоорондын уялдаа холбооноос үүдэж эдийн засаг хүндэрч байгааг анхаарч өгөхийг хүссэн юм.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг сонсоод цар тахлын халдвар хамгаалалтын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана” хэмээлээ.

Ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын талаар нээлттэй мэдээллийг өгч, нарийн зохион байгуулалттай ажиллахад иргэн бүрийн оролцоо чухал. Халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг ажилтан албан хаагч бүрийг шинжилгээнд хамруулахыг тэрээр уриаллаа.