Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

​ШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглохоор боллоо

Монголын Үндэсний бөхийн холбооноос дараах мэдээллийг өглөө.
Сар шинийн уламжлалт барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.

Цар тахлын улмаас Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллаж зохион байгуулах юм байна.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ энэ сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх ажээ. Барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд тусгай заасан хуваарийг дагаж мөрдөх юм байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 933 автобус иргэдэд үйлчилж байна

Өнөөдрийн /2021.02.01/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 317 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 54706 зорчигч үйлчлүүлжээ.

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 636 автобус, 59 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд 17 байцаагч, 203 шалгагч ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 216 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 46887 удаа уншуулжээ.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ: “Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая” цувралыг хүргэж байна

Хүүхэд, багачуудад байгаль, зэрлэг амьтдын талаар танилцуулах “Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая” цувралыг БОАЖЯ-наас хүргэж байна.

Энэ удаагийн цувралаар суусарын мөрийг танилцуулж байна.

Биеийн урт 430-540 мм, сүүлний урт 230-325 мм. Биеийн өнгө ерөнхийдөө сааралдуу хүрэн. Саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн зүс зонхилно. Өехий цагаан, хааяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалж өмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ. Сүүлний урт их биеийн уртын хагастай тэнцүү. Чих орой хэсгээрээ дугуйрсан. Сүүл болон хөл их биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том.

Монгол Алтай, Говь Алтай, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн уулс, Хангайн өвөр хэсэг, Нууруудын хөндий, Умард говь, Дорнод говийн умард хэсгийн уулын хээр, говийн хад чулуутай нүцгэн уулс толгодоор өргөн тархдаг. Монгол Алтайд суусар бут сөөг ургасан хадны ан цаваар, Хөвсгөл орчимд уулын дунд хэсгийн хад асгаар, ойт хээрийн бүсийн уулын задгай энгэрээр тус тус байршина.

Жижиг мэрэгчид, шувууд, тэдгээрийн дэгдээхий, ургамлын үр, жимсээр хооллоно. Орхигдсон нүх, хадны хонгил, завсарт орогноно.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн зургаан байрны оршин суугчдын шинжилгээний хариу сөрөг гарч, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн орон сууц, орцуудыг цагдаагийн хамгаалалтад авч, оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулдаг.

Энэ дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 136 дугаар байр, 3 дугаар хорооны Цагдаа хотхон 30б байр, 4 дүгээр хорооны 4а байр, 15 дугаар хорооны 23а байрны II орц, 21 дүгээр хорооны Горьк нийтийн байр болон 25 дугаар хорооны Голден паркийн 302 дугаар байрыг хамгаалалтад авч, оршин суугчдыг нь шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул дээрх байруудын цагдаагийн хамгаалалтыг буулгасан хэмээн Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Харвардын шилдэг контентыг эх хэлээрээ судлах хөтөлбөр эхлэв

Харвардын сургуулийн манлайллын шилдэг контентыг эх хэлээрээ судалж, бизнесийн карьераа өсгөх боломжийг олгож буй “Harward Business Mentor” хөтөлбөр өнөөдөр эхэллээ.

Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, үнэлгээг багтааж, практикт суурилж баталсан уг хөтөлбөрт энэ удаад 90 орчим хүн хамрагдаж байна.

Суралцагсад мэргэжлийн багш нарын чиглүүлэлт дор нийт 41 модулийг 4 сар гаруйн хугацаанд цахимаар болон танхимаар авах юм. Агуулга бүрийн дараа үнэлгээний тест бөглөж, хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Харвардын сургуулийн албан ёсны сертификат гардах аж.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 523 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны нэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 66 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 523 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг нэгтгэж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 510 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 47 байранд 1536 хүн тусгаарлан ажиглалтад байна

Улсын хэмжээнд 47 байранд 1536 хүн тусгаарлан ажиглалтад байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 31-ний өдөр 303 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаан дахь МХЕГ-ын цаг үеийн мэдээллийг хүргэе.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.31-ний 06:00 цагаас 2021.02.01-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 7627 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 24 объектын 9072 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ОНЦЛОХ: Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 274, хүнсний цех 4, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар 66, барааны зах 14, бүх төрлийн барааны дэлгүүр 61, үсчин, гоо сайхан 55, ТҮЦ 15, бусад 152 буюу нийт 641 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьж, нийт 112 зөрчил илрүүлэн, 46 (41%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар 15 аж ахуйн нэгж, иргэнд 98 заалт бүхий зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэв.

Есөн дүүргийн 59 объектод 114323 иргэн QR код уншуулж үйлчлүүлсэн байна. Хяналт шалгалтаар худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчлүүд нийтлэг илэрч байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-уудад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 2 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 4 тусгаарлан ажиглах байр, 4 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 875 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 875 кг хогийг устгаснаас 210,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 664,9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 552 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 470 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн, 452 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 238 тээврийн хэрэгсэл, 351 жолооч, зорчигч, хилээр гарсан 251 тээврийн хэрэгсэл, 280 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 304, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 315 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 1 аж ахуйн нэгжийн 1.3 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 5,281 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж 11,755 (шинжилгээ өгсөн 3,362) иргэнд зөвлөгөө өгсөн.

Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 82 цэгт хяналт хийхэд 336.2 тн түлшний нөөцтэй байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 84 дээж шинжилгээнд ирж, 143 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8 дээж шаардлага хангаагүй байна

Categories
мэдээ нийгэм

Мянган угалзатын нуруунд 531 аргаль, 231 янгир нутаглаж байна

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс 2020 онд уулын туруутан амьтдын тоо толгой, байршлын судалгаа хийжээ.

Тус цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсэд 2020 оны аравдугаар сард хийсэн судалгаагаар 25 сүргийн 531 аргаль хонь байна. Мөн 9 сүргийн 231 янгир ямаа тэмдэглэгдсэн аж.

Мянган угалзат уул нь Монгол Алтайн нурууны нэгэн салбар юм. Энэ нуруунд аргаль угалзын сүрэг олноороо амьдарч байсан учраас ийнхүү нэрлэжээ.

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших энэхүү нуруу нь Алтайн аргалийн тархалтын цөм нутаг байсан. Ховор ургамал амьтан ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутаг учраас 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ. Мянган угалзатын нуруу нь Монгол Алтайн нурууны хойд хэсэгт эргэн тойрон хотгороор хүрээлэгдэн, өндөр уулын хуурай бүсэд оршдог аж. Их мянган угалзат, Бага мянган угалзат, Асган уул зэрэг хэд хэдэн томоохон уулнаас бүрдсэн том нуруу гэдгээрээ онцлогтой.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

2020 онд алтан эдлэлийн эрэлт 34 хувиар буурчээ

2020 онд алтан эдлэлийн эрэлт буурч, түүхэн доод түвшинд хүрсэн байна. Цар тахлын улмаас 2020 оны IV улиралд алтан эдлэлийн эрэлт өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан байгааг Дэлхийн Алтны зөвлөлийн сүүлд гаргасан тайлан харууллаа.

Харин жилийн дүнгээр эрэлт нь 34 хувиар буурч, 1995 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Алтны үнэ өсөж, алт худалдан авалтаар тэргүүлэгч БНХАУ, БНЭУ-д борлуулалт буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Bloomberg TV

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 94.5 хувьтай зохион байгуулж дууслаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-наас 27-ны өдрийн хооронд цэргийн бүртгэлийг зохион байгууллаа.

“Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан халдвар, хамгаалалтын дэглэмийг хороодод тогтмол мөрдүүлж, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж цэргийн бүртгэлийг явуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд энэ оны цэргийн бүртгэл 94.5 хувьтай зохион байгуулагдлаа.