Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Архангай аймагт зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг маргаашнаас нээнэ

Архангай аймгийн онцгой комисс өнөөдөр /2021.01.11/ хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд зочид буудал, фитнес, цанын баазын үйл ажиллагааг 1-р сарын 12-ны өдрөөс халдвар хамгааллын тусгай шаардлагын дагуу нээх, аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг 10.00 цагаас 20.00 цаг хүртэл зөвшөөрөв.

Үйл ажиллагааг нь хориглох байгууллага:

  • Өргөтгөсөн хурал цуглаан
  • Урлаг соёлын арга хэмжээ
  • Бүх төрлийн спортын тэмцээн, уралдаан
  • Сургуулийн спорт заал
  • Бариа засал,Гоо сайхны газар
  • Алжаал тайлах төв, Амралтын газар
  • 5-аас дээш хүнтэй танхимын сургалт

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн:

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлт, туслах жолооч /ажлын үнэмлэх,хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун /шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, ажлын үнэмлэх, туслах жолооч/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадалгаа/
  • Мал,амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /туслах жолооч/
  • Мөн орон нутгийг чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэн нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ. Дээр дурдсан шаардлагаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээний хариутай байна.

Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж байгаа иргэн PCR шинжилгээний хариутай байх ба бусад аймаг орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

Эх сурвалж: Архан

Categories
гадаад мэдээ

Ковид-19 ба түүний хор уршиг

КОВИД-19 түүний хор уршгийн талаар эрдэмтэн багш нар мэдээлэл өглөө.

Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчлөх нь ханиадтай төстэй мэтээр буруугаар ойлгож болохгүй. Хөнгөн өвчилсөн ч хүндрэх талтайг анхаарах хэрэгтэй гэдгийг АШУҮИС, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй эмч Р.Оюунгэрэл онцолж байна.

  • Булчингаар өвдөх
  • Ядрах
  • Нойргүйдэх
  • Сэтгэл гутралд орох
  • Хэт хүнд үед уушгинд архаг голомт үүсгэх /хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлнө/

Бусад улсын хэвлэлийн тоймоор:

  • Зүрхээр байнга хатгах, зүрхний булчингийн үрэвсэл үргэлжлэх
  • Амьсгаадах, амьсгалахад хүнд хэвээр үргэлжлэх
  • Мартах
  • Толгой байнга өвдөх
  • Хөдөлмөрийн чадвар буурах
  • Нойргүйдэх
  • Тайван биш түгшүүрт байдалд байх
  • Үеэр өвдөх зэрэг шинжүүд удаан хугацаанд үргэлжилдэг
  • Бусад

Иймээс та өвдөхөөс, ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоос сэргийлээрэй. Мөн бусдыг хамгаалах нь өөрийгөө хамгаалж буй нэг хэрэг гэдгийг хэллээ.

Categories
гадаад мэдээ

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 90 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 90 сая 702 мянга давж, эдгэрсэн хүний тоо 64 сая 825 мянгад хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос 4.8 хувиар буурчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос 4.8 хувиар буурч, зарлага 28.0 хувиар өссөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр тус сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 134.2 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин (ҮОМШӨ)- ий даатгалын сангийн орлого 71.3 (33.3%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин 2020 оны арванхоёрдугаар сард НДС-ийн зарлага 325.7 тэрбум болж 17.4 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 121.7 мянган хүн хамрагдсаны 52.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 99.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 21.0 (26.9%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Categories
гадаад мэдээ

Казахстаны Ерөнхийлөгч ард иргэдээ ОХУ-тай дайтахад бэлэн байхыг анхааруулжээ

ОХУ-ын зарим эрх баригчид Казахстаны хойд бүс нутгийг эргүүлэн авна гэж заналхийлсний дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев казахуудыг дайнд бэлэн байхыг уриалжээ.

ОХУ-ын Төрийн Дум дахь Боловсрол, шинжлэх ухааны хорооны дарга Вячеслав Никонов өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд Оросын төрийн телевизээр Казахстан улс урьд өмнө нь оршин тогтнож байгаагүй хэмээн ярьжээ. Тэрээр “Хойд Казахстанд огт хүн амьдардаггүй байсан. Казах үндэстэн угсаатнууд оршин тогтнодог байсан хэдий ч бүр өмнө зүгт амьдардаг байсан. Казахстаны газар нутаг бол Орос, Зөвлөлт Холбоот Улсын зүгээс өгсөн том бэлэг юм” гэж хэлсэн байна.

Түүнийг ийнхүү ярьснаас хойш удалгүй ОХУ-ын Патриот хөдөлгөөний идэвхтэн Москва дахь Казахстаны ЭСЯ-ны ойролцоо “Хойд Казахстан бол Оросын газар нутаг” гэсэн тэмдэг байрлуулсан аж.

Үүнээс хэдэн өдрийн дараа Төрийн Думын өөр нэг гишүүн Евгений Фёдоров “Казахстан газар нутгаа Зөвлөлт Холбоот Улсаас түрээсэлсэн” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн Оросын хууль тогтоогчдыг “Нутаг дэвсгэрээ эргүүлэн авах”, “1991 онд гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох” асуудлыг судалж үзэхийг уриалжээ.

Эдгээр үг Казахстаны иргэдийн уур бухимдлыг ихээр хүргэн, Ерөнхийлөгч Токаев энэ сарын 5-нд “Тусгаар тогтнол хамгаас эрхэм” нэртэй нийтлэлээ олон нийтэд дэлгэн, Москвад хэд хэдэн чухал дохио илгээсэн юм. Тэрээр “Энэ том газар нутгийг гаднаас хэн ч казах хүмүүст бэлэг болгон өгөөгүй. Тэд юу ч гэж хэлсэн бид хоёр талт гэрээгээр байгуулагдсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаартай бөгөөд үүнд хэн ч эргэлзэхгүй байж болно” хэмээн бичжээ.

Токаев мөн Казахстан улсын түүх Оросуудын бодож байгаа шиг 1991 оноос эхлээгүй, харин нэлээд эрт цагаас эхэлсэн гэдгийг онцолсон байна. Гэвч түүний нийтлэлийн хамгийн чухал хэсэг бол Казахстаны ард түмнийг “Улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад юугаа ч золиослоход бэлэн байгаарай” гэсэн уриалга байв.

Categories
мэдээ нийгэм

18-аас дээш градустай архи, согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрлөө

Улаанбаатар хотод өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 11-нээс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Бэлэн байдлын зэргийг сулруулснаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хэрэгжиж байсан шийдвэрүүд хүчингүй болжээ.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 22-ны A/1320 тоот захирамжаар 18-аас дээш градустай архи, согтууруулах ундааг худалдахыг хориглоод байсан. Тэгвэл нэгдүгээр сарын 9-ний A/06 тоот захирамжаар өмнөх захирамжийг хүчингүй болгожээ.

Ийнхүү 18-аас дээш градустай архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрөв.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний 30 цэг тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 01 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.

Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан юм.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 21 хүүхэд мэндэлжээ

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.01.11-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1884 дуудлага ирснээс 783 нь яаралтай тусламж, 1011 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1082 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2118 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 25 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 192 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

gggg ЭМЯ: Яаралтай түргэн тусламжийн 1884 дуудлага ирж, 21 хүүхэд шинээр мэндэлжээ

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Хоол зүйч М.Пүрэвжав: Хооллоход 15 минут хангалтгүй. Удаан, тайван идэж байж хоол боловсруулах явц хэвийн явагддаг


Зөв хооллолтын талаар Доктор, дэд профессор хоол зүйч М.Пүрэвжавтай ярилцлаа.


-Хүн хоол идэхдээ тайван, сайн зажилж идэх ёстой гэдэг. Цайны газарт 15 минутаас дээш хугацаагаар байж болохгүй гэж заасан. Ер нь 15 минутад хооллож амжих уу?

-Цайны газар, ресторанд хоолны материал бэлэн байх эсэхээс хамаарах байх. Гэхдээ 15 минут гэдэг хангалтгүй хугацаа. Хэрвээ ковидийг дайны үе гэж үзвэл хурдан идэхэд боломжгүй зүйл гэж байхгүй. Зөв хооллолт талаас тайлбарлавал энэ нь их буруу болж байгаа юм. Хүн удаан, тайван идэж байж хоолны шингэц, хоол боловсруулах явц хэвийн явагдана. Хажууд буутай хүн зогсдоггүй л юм бол иргэд хоолоо тухтай идээд л гарна. Манай улсад хэзээ ч биелэхгүй зүйл их бий. Жишээлбэл, цэцэрлэг, сургуулийн цайны цагийг зохицуулаагүй. Завсарлагааны хэдхэн минуттай.

-Халуун хоолыг түргэн идэх нь хэр сөрөг нөлөөтэй вэ?

-Хэт халуун хоол идсэнээр хүний улаан хоолой гэмтэх аюултай. Нэгдүгээр хоол гэхэд 74-75 хэм байх ёстой гэж заасан байдаг.

-Зөв хооллолт гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал?

-Үүнд нэн тэргүүний асуудал бол хоол боловсруулах эрхтэн бүрэн ажиллаж байх ёстой. Хооллох үе шат олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, хооллох цаг чухал. Хүн өдөржингөө хоосон явж байгаад орой их хэмжээгээр идэх нь сөрөг нөлөөтэй. Энэ нь хоол идээд байгаа хэрнээ цаагуураа ходоодонд маш их ачаалал үүсгэж байдаг. Хоёрдугаарт, хүнсний сонголт, хэрэглээ. Шим тэжээлийн агууламж ихтэй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Гуравдугаарт, өдөр бүр үр тариа, бууцай, мах, хүнсний ногоо, жимс зэрэг хүнсийг хоол хүнсэндээ ямар нэгэн байдлаар оруулж хэрэглэх. 20 гаруй жил буруу хооллосон хүнд ямар нэгэн байдлаар өвчин үүссэн байдаг. Халдварт өвчин шиг тэр дор нь гарч ирээд байдаггүй. Харин аажим аажмаар мэдэгддэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд буруу хооллочхоод “Би зүгээр хооллоод ирсэн. Ямар нэгэн зовиур байхгүй” гэдэг. Энэ нь эргээд ямар нэгэн өвчний суурь болдог. Гол нь зөв хооллолтын тухай суурь зарчмыг баримтлах хэрэгтэй. Химийн нэмэлт орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

-Өөрт хэрэгтэй, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрхэн сонгох хэрэгтэй вэ?

-Үр тариа, сүү цагаан идээ, мах, загасны төрөл, жимс хүнсний ногооны төрөл зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх. Аль болох химийн найрлагагүй, үйлдвэрийн боловсруулалт бага орсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэвэл, өөрт хэрэгтэй илчлэгээ түүгээр нөхнө гэсэн үг юм.

-Одоо хүмүүс Кето дэглэм барих олсон. Энэ нь зөв хооллолтод хамаарах уу?

-Энэ нь зөв хоололтод хамаарахгүй. Кето бол зорилготой хийж байгаа хязгаарлалтай хоолны дэглэм юм. Ойрын хугацаанд хүмүүс жин хасах зорилгоор их хэрэглэж байна. Үүнийг хэрэглэж байгаа хүн эхлээд суурь өвчингүй байх ёстой.Элэг, бөөрний өвчтэй хүн кето дэглэм барих нь тийм ч зохимжтой биш.

Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад зохистой хооллолтоор ямар түвшинд явж байгаа вэ?

– Ази тивдээ хооллох урлаг хамгийн сайн хөгжсөн орнуудад Хятад, Япон, Солонгосууд ордог. Эдгээр улсад үндэсний хооллох урлаг маш өргөн дэлгэрсэн, ард иргэд нь зохистой хооллолтын талаар сайн мэдлэгтэй байдаг. Америк улстай харьцуулахад манай улс гайгүй. Харин Япон, Солонгос гэх мэт хооллолтын өндөр соёлтой оронтой харьцуулахад таарууд орно. Зөв хооллолтын талаар ямар нэгэн ойлголт муу байдгаас үүдэн буруу ярьж, буруу хоол хүнс хэрэглэдэг. Ялангуяа уламжлалт хоол хүнсний хэрэглээгээ буруу тайлбарладаг. Жишээлэл, Манай ард түмэн мах иддэг байсан гэдэг ч юм уу. Анхнаасаа буруу тайлбарчихсан. Энэ талын мэдлэгийг түгээгээд өгвөл манайх харьцангуй органик хүнстэйгээ их ойр байдаг шүү дээ. Хамгийн гол нь санаа зовоож байгаа асуудал бол өөрөөсөө илүү хүүхдүүддээ буруу хоол хүнс өгч, тэднийг хордуулж байгаад юм. Хүмүүс гадаадын хэрэглээг дуурайж хүүхдүүдээ эрт бор хоолонд оруулж байна. Хөхөөрөө гүйцэт хооллодоггүй. Заавал нэмэлт тэжээл өгөх гэж яардаг. Хүүхдийг 5,6 сартайгаас бор хоолонд оруулах ёстой байдаг.

-Таргалалт зохисгүй хооллолтой шууд холбоотой юу?

Үүнийг шууд утгаар тэгж ойлгож болно. Зарим тохиолдолд генетикийн шалтгаан нөлөөлөх боломжтой. Гэхдээ генетикийн шалтгаантай хүмүүс ч гэсэн турж болдог. Мөн дааврын шалтгаантай өвчлөл мөн нөлөөлж магадгүй. Янз бүрийн дааврын бэлдмэл уудаг хүмүүс таргалах магадлалтай байдаг.

Categories
мэдээ нийгэм

Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдох зөрчлийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдуулан хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэм зөрчсөн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн тасгийн байцаагч Б.Алтангэрэл, гэрч Н.Батцэцэг, зөрчилд холбогдогч Т.Энхсайхан, Д.Отгонбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ариунболд нарыг оролцуулан өнөөдөр шүүх хурлыг хийлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 /Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно/-дахь хэсэгт зааснаар уг хэрэгт хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Зөрчлийн хэрэг үүсгэсэн Зөрчлийн тухай хуулийн заалтууд:

5.8 дугаар зүйлийн 1 /Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан/

5.13 дугаар зүйлийн 2 / Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн /-дахь хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг үүсгэжээ.