Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн Богд суманд 500 гаруй тэмээ хорогджээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өвөлжилтийн хүнд нөхцөлд байгаа Богд суманд ажиллаж, иргэд малчидтай уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Засгийн газраас олгож буй 20 мянган боодол өвснөөс 5 мянган боодол өвсийг тус сумын малчдад хүргэж өгөөд байна.

Богд суманд 1220 малчин өрх 307 мянган толгой мал өвөлжүүлж байгаагаас 460 өрх айл бусад аймаг руу оторложээ. Чадалтай бүлтэй айлууд отроор явж, хүн хүчгүй, унаа тэрэггүй өрхүүд үлдсэн учраас суурин суугаа малчид руугаа илүү анхаарал тавихыг аймгийн даргын зүгээс хүсч байлаа. Сумын ахмад настнууд ийм хүйтэн, зутруу өвлийг үзэж байгаагүй хэмээж байсан ба хүн, малгүй ядарч зутарсан хүнд үед малчдаа эргэж тойрч байгаад талархаж байсан юм. Одоогоор тус суманд 500 гаруй тэмээ хорогдоод байгаа нь урд өмнө гарч байгаагүй хорогдол гэнэ. Мөн Богд суманд гурил, будааны үнэ нэмэгдэж, орлого багатай өрхүүдийн амьдрал доройтож байгааг хэлэх хүмүүс олон байв.

Аймгийн Засаг дарга иргэдийн асуултад хариулж, цаг үеийн мэдээлэл, зорилтот жилийн ажил, коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Covid-19” халдварын үед гэртээ орохдоо анхаарах зүйлс

ЭМЯ-наас коронавирусийн халдварын үед гэртээ орохдоо юу анхаарах талаар зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Гэртээ орох үед:

• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

Гэртээ байх үед:

• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх

• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ: Улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг“-т хамрагдаад байна

Эрүүл мэндийн даатгалын
ерөнхий газраас гаргасан 2021 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар
эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, үр дүнгийн талаар
статистик мэдээллийг танилцуулж байна.

2021 оны нэгдүгээр сарын 11-ний
өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан
сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна. Үүнээс 111,981 нь Улаанбаатар хотод,
179,314 даатгуулагч хөдөө орон нутагт хамрагджээ.


Хүүхдийн шүдний өвчлөл, эрүүл ахуй, эмчилгээний
явц үр дүнгийн талаарх судалгааг танилцуулахад, өчигдрийн байдлаар улсын
хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл шүдтэй 4118 хүүхэд байна. Өчигдрийн байдлаар
B, C вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд 1 сая 153 мянга
484 даатгуулагч хамрагджээ.

Хөнгөлөлттэй эм олголтын 2020.11.02-ноос
2021.01.06 хүртэл нийт 357,244 цахим жор бичигджээ.


Categories
мэдээ нийгэм

Багтраатай, элэгний өвчлөлтэй, жирэмсэн, биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс хүндээр өвчилж байна

ХӨСҮТ-ийн их эмч Г.Хонгорзул коронавируст халдварын үеийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Багтраатай, элэгний өвчлөлтэй, жирэмсэн, чихрийн шижин, мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс хүндээр өвчилж байгаа. Коронавирусийн халдвар авснаас хойш эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоног гэж үзэж байгаа бөгөөд манай улсын иргэдийн хувьд дунджаар 5 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.

Шинж тэмдэг илэрч эхэлсэн эхний 1-2 хоногт халуурна, хоолой хөндүүрлэнэ, дотор муухайрна. Зарим үед суулгах шинж тэмдэг илэрнэ. Цаашлаад халдварын 3-4 дэх хоногт юм залгихад хоолой хөндүүрлэх, хоолой сөөх шинж тэмдэг давамгайлна. 5 дахь хоногоос толгой эргэх, ядарч сульдах, халууны хэм нэмэгдэх бол 6 дахь хоногт хуурай ханиалгах шинж тэмдэг цэртэй ханиалгаар солигдоно. 7-8 дахь хоногт цээжээр хөндүүрлэх, амьсгалах үед давчдах шинж тэмдгүүд илэрч байна.

Эдгээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлгийн байгууллагад очилгүй ХӨСҮТ-ийн 119, 100 дугаарт хандаж зөвлөгөө аваарай. Иргэд халуураад эмнэлэгт их хандаж байна. Халуурсан болгон коронавирусийн халдвар биш. Яаран эмнэлэгт очсоноор халдвар авах эрсдэлийг илүү нэмэгдүүлнэ.

Мөн шинж тэмдэггүй өвчлөл бүртгэгдэж байна. Эдгээр шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс халдварыг их тарааж байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. Тиймээс иргэд маань зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ битгий гараарай” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“NIO” компани “Tesla”-ийн “Model 3” загвартай өрсөлдөх “ET7” автомашинаа танилцууллаа

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “NIO” компани “Tesla”-ийн “Model 3” загвартай өрсөлдөх седан ангиллын “ET7” автомашинаа танилцууллаа.

Энэхүү автомашины үнэ 450 мянган юаниас эхэлж байгаа бөгөөд 2022 оны эхний улиралд худалдаанд гарах юм байна. “NIO”-ийн үйлдвэрлэж буй анхны седан ангиллын энэ загвар нь гурван өөр багтаамжтай цэнэг хураагуурын сонголттойгоор худалдаалагдана.

Харин “Tesla”-ийн автомашины хувьд үнэ нь 265 мянган юань байгаа аж. Хэдий тийм боловч “NIO”-ийн автомашины цэнэг хураагуурын багтаамж илүү өндөр гэдгээрээ онцлог. Түүнчлэн цэнэг хураагуурыг цэнэглэхгүйгээр шууд солих технологийг нэвтрүүлжээ

Categories
мэдээ нийгэм

“Газар хөдлөлийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт 16.6, Нийслэлд 2.1 хувь байна” гэв

Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжид эвдрэл гэмтэл гарсан эсэх талаар болон улсын хэмжээнд ашиглагдаж буй барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал дараах тайлбарыг өглөө.

“Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1,000-1,500 барилга шинээр ашиглалтад ордог.

1970 оноос өмнө буюу газар хөдлөлийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд бий. Улаанбаатар хотод буй барилгуудын 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь газар хөдлөлийн бат бэхийн норм батлагдаагүй байх үед баригдсан. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна. 2016-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага газар хөдлөлтийн тэсвэргүй 3,820 барилгад иж бүрэн шалгалт хийсэн. Буулгах, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтээ гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн газар хөдлөлттэй холбоотойгоор Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад ажлын хэсэг гарч, үзлэг шалгалт хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын Тамгын газрын байрны хана цуурсан, шавар, замаск унасан тухай зураг, мэдээлэл ирсэн. Мөн аймгийн төвд долоон орон сууц болон жижиг барилгуудад дээрх гэмтэл үүссэн. Бусад аймагт барилгад эвдрэл гэмтэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ үзлэг шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотод мөн ажлын хэсэг гарч, үзлэг хийж байгаа” гэлээ.

Түүнчлэн шинээр ашиглалтад орж буй барилгуудад газар хөдлөлийн тэсвэржилтийг хэрхэн шалгадаг талаар тодруулахад МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал “Манай улсад барилга байгууламж барих, ашиглахтай холбоотой төлөвлөлтийн хоёр норм дүрэм бий. Ашиглагдаж буй барилга байгууламжийн газар хөдлөлийн бат бэхийг шалгах дөрвөн аргачлал бий. Тухайн барилга газар хөдлөлийн хэдэн баллын бүсэд баригдаж байгаагаас шалтгаалан зураг төслийг боловсруулдаг. Мэргэжлийн хяналтаас шалгахдаа зураг төсөл нь норм дүрмийн дагуу хийгдэж үү, барилга зургийн дагуу баригдаж байна уу гэдгийг л шалгадаг” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн саналаар дэмжиж, тогтоол батлагдлаа. Ажлын хэсэгт хуулийн төслийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор даалгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

​Хүүхдийн эмч Г.Цэен: Бага насны хүүхдийн хоолыг байнга миксердэж өгөх нь буруу. Зажилж идэж чадахаа больчихдог


Бага насны хүүхдүүдийн зөв хооллолтын талаар хүүхдийн эмч Г.Цэентэй ярилцлаа

Эхийн сүүгээр хооллож буй 4-6 сартай хүүхдийг бор хоолонд оруулахдаа юун дээр анхаарах вэ?

-Эхийн сүүгээр хооллож байгаа 4-6 сартай хүүхдийг нэмэлт хоолонд /бор хоол/ оруулах талаар ярихын өмнө эхийн сүүгээр дагнан 6 сар хүртэл хооллох нь чухал ач холбогдолтой талаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй хуваалцъя гэж бодож байна.

Эхийн сүү нялхсын амьдралынх эхний 6 сард шаардлагатай хэрэгцээг бүрэн хангаж, эрүүл өсч, бойжих нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг.

Эхийн сүүгээр дагнан хооллолт гэдэг нь нярай хүүхдийг өөр ямар нэг шингэн, хоол, бүр ус ч өгөхгүйгээр зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хэлнэ.

-Ажиглаад байхад эцэг эхчүүд хүүхдээ хооллохдоо миксердэж өгдөг. Энэ нь зөв үү?

-0-6 сартай хүүхдийн нэмэлт хоолыг нь миксердэж өгөх нь зүйтэй. Харин 10-11 сартайд хүүхдийн шүд ургадаг тэр үед мах, зөөлөн боорцог бариулахаар хүүхэд өөрөө зулгаагаад иддэг. Энэ үеэс нь миксердэж өгөхөө болих хэрэгтэй. Эртнээс эцэг эхчүүд маань сүү цагаан идээ тэр дундаа хатуу ааруулыг хүүхдүүддээ их өгдөг байсан. Энэ нь хүүхдийн шүд бат бэх ургах болон хэл ярианд ихээхэн нөлөөлдөг. Одооны хүүхдүүд оройтож хэлд орох мөн үгээ тод хэлж чаддагүй энэ нь нэг талаараа хооллолттой холбоотой байдаг. Мэдээж өөр бусад зүйлс нөлөөлнө.

-3-4 настай хүүхдэд хоол болон бусад жимс ногоог миксердэж өгснөөр ямар сөрөг үр дагавартай вэ?

-Хүүхдэд хатуу хоол зажлуулж, ааруул идүүлэх нь их чухал. Хатуу хоол зажлах тусам хүүхдийн эрүүний булчин хөгжиж, булчин нь ясаа татаж томруулдаг. Гэтэл одоо үед ийм хатуу хоол идэхээ больсноос болж байнгын шүдэнд зай гарахгүй, хаа хамаагүй ургах тохиолдол бий. Тиймээс нэмэгдэл хоолонд орох үеэс олон удаа, сайн зажилж идэх хэвшлийг эзэмшүүлэхэд анхаарах ёстой. Зарим ээжүүд хүүхэд маань хоолоо зажилж чадахгүй шууд уугаад байна гэж их ярьдаг болсон. Яагаад ингэдэг бэ гэхээр багаас нь дээр хэлсэнчлэн зажилж идэх, өөрөөр нь хоол бариулж идэж сургахаас гадна миксердэж өгснөөс болдог. Үүнээс үүдээд хүүхэд айдастай болчихсон тохиолдол ч бий. Аманд нь бүхэл хоол оронгуут зажилж, чадахгүй амандаа бөөгнүүлэх, бөөгнөрсөн хоолоо хагарах гэж байна гэж айдаг. Энэ бол наад захын жишээ. Иймээс хүүхдийг хоолоо зөв сайн зажилж идүүлж сургах нь:

-Эрүүл шүдтэй болж шүд бэхжинэ, шүд өвчлөх нь багасна
– Эрүүний цусан хангамж сайжирч шүд зөв ургахад нөлөөлнө
– Хацар, нүүрний булчин чангарч нүүрний булчин тэнцвэртэй хөгжинө
, шингэц сайн болно
– Тархины цусан хангамж сайжирна
-Сайн зажилж идэхэд цадах мэдрэмж төрүүлдгээс гадна. Таргалахаас сэргийлнэ
-Сайн зажлахад шүлс сайн ялгарна. Шүлс сайн ялгарснаар амны хөндийд явагдах хоолны анхны боловсруулалт сайжирна “ гэх мэт олон ач тустай.

-Хүүхэд өдөрт хэр хэмжээний цагаан идээ хэрэглэх ёстой байдаг вэ?

– Дээр үеийн хүмүүсийн шүд яралзсан цагаан байдаг нь цагаан идээ их хэмжээгээр хэрэглэдэг байсны ач тус гэж боддог. Харин одооны хүмүүс сүү цагаан идээ гэхээсээ илүүтэй. Янз бүрийн жимс,ногоо хэрэглэдэг болсон энэ нэг талаараа зөв ч гэсэн сүү, цагаан идээг зохих хэмжээгээр өгч байх ёстой. Бага насны хүүхдийн дундах шүд цоорох өвчний тархалт 95-аас дээш хувьтай байгаа.Тиймээс амны хөндийн эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах, мөн хүүхдийн өсөлт бойжилтын хэвийн үйл ажиллагааг хангаж, суурь өвчлөлөөс сэргийлэх, дархлааг дэмжихэд хүүхдийн хоолонд аминдэм, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай байна. Өдөрт нэг аяга тараг, 30 грамм бяслаг, мөн өглөө оройд сүү өгч байж хүүхдийн цагаан идээний хэрэгцээ хангагдаж байдаг.

-Угжнаас болж хүүхдийн шүд цоордог талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Угж гэхээсээ илүү хөхний сүүнээс болж цоорол үүсдэг. Үүнийг “угжны цооролт” гэж нэрлэдэг. Хүүхдийн шүдийг цоолж байгаа бактериуд нүүрс ус, чихрээр тэжээгдэж байдаг. Харин хөхний сүү нь байгалийн гаралтай ч гэсэн чихэрлэг учраас байнга аманд байх нь бактери үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хүүхдийг шөнөдөө босоод 1-2 удаа хөхүүлэх нэг өөр, дэргэдээ авч унтах бас өөр л дөө. Манай ээжүүд хүүхэдтэйгээ хамт байж чаддаггүй учраас шөнө дэргэдээ авч унтдаг. Ингэхээр хүүхэд ээжийнхээ хөхийг амандаа хийгээд унтдаг, сэрээд л нэг хөхчхөөд буцаж унтаад байдаг. Энэ нь шөнийн турш аманд нь сүү байж, бактери үржих таатай нөхцөл үүсгэж байгаа юм. Харин том болсон хүүхдийн хувьд соруултай аяганд ундаа, чихэртэй уух зүйл хийвэл шүд цоороход нь их нөлөөлдөг. Тиймээс хор багатайгаар нь цэвэр ус хийж уулгаж дадахыг эцэг эхчүүддээ зөвлөмөөр байна.

-Хүүхдийг өөрөөр нь шүдийг нь угаалгахаар жимсний амттай оогоо идчихээд байдаг. Ямар төрлийн оо, хэр хэмжээтэй байвал зохистой вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийн ооны сонголтод их анхаардаг. Гэтэл бактери гэдэг амьд биет болохоор амьд үлдэхийн тулд шүдтэй барьцалдаж, наалдсан байдаг. Үүнийг нь эхлээд механикаар буюу сойзоор цэвэрлэж унагах хэрэгтэй. Шүдний оог бага насны хүүхдүүдэд фтороор нь дамжуулж шүдийг хатууруулах гэж л хэрэглэдэг. Бактерийг нь унагаагүй байж оогоор угаагаад байна гэдэг нь бээлий өмсчихөөд гараа тослоод байгаатай адил. Иймээс хүүхэд шүдээ өөрөө угаасны дараа юм уу, шүдийг нь угааж цэвэрлэж өгчихөөд ооноос нь бага зэргийг түрхэж, угаах хэрэгтэй.

-“Манай хүүхэд ийм, тийм зүйлийн харшилтай” гэж ярих эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Учир шалтгаан нь юунд байгаа гэж үзэж байна?

-Ерөөсөө л хүрээлэн буй орчны нөлөө. Дээрээс нь идэж, ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн нөлөөлөх болсон. Бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа харшил мөөгөнцөр, хачигтай орчинд байснаас шууд шалтгаалж байна. Хүүхдүүд ихэвчлэн мөөгөнцөр, хачиг ихээр үржсэн шал хөндий булан тохой гээд бүхий л газраар явж байдаг. Ингээд явж байхдаа агаарт дэгдэж буй, нүдэнд үл харагдах мөөгөнцрийн спор, хачигаар амьсгалснаар харшилтай болох үндэс тавигддаг. Харшилтай болсны дараа харшлын гаралтай астма, үрэвслүүд үүсэж байна.

-Эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл байлгахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө гэдгийг хүн бүр ягштал ойлгох хэрэгтэй. Анагаахын боловсролыг бүгдээрээ мэддэг болмоор байна. Зөв хооллолтоос эхлээд заамаар байна. Ядаж л ашигтай бактери гэж юу вэ гэдгийг мэддэг болмоор байна шүү дээ. Наад захын ийм мэдлэг байхгүйгээс хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлэхэд учир дутагдалтай хандаж байна. Манайх нийтээрээ витамин Д-гийн дутагдалтай. Чихэрлэг зүйлс аль болох хүүхдүүддээ бүү өг. Монголчууд хавдар, элэгний өвчлөл, таргалалтаар дэлхийд тэргүүлчих гээд байна. Үүнд нөлөөлдөг зүйл нь чихэрлэг бүтээгдэхүүн. Дэлгүүрт хүүхдээ дагуулж ороод чихэр, хийжүүлсэн ундаа бүү авч өгөөрэй гэдгийг дахин дахин анхааруулмаар байна. Уг нь монгол хүүхдүүдийн оюун ухаан үнэхээр гайхамшигтай. Сэтгэн бодох чадвар сайтай. Төр засгаас хүүхдийн тоглох орчинд онцгой анхаарал хандуулах ёстой. Хүүхэд аль болох чөлөөтэй гүйж, харайж тоглож байвал төдий чинээ эрүүл байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ өдөрт 30 минутаас дээш амьд харилцаа үүсгэж, юмс үзэгдлийг тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүд гар утсаар тоглоод хүнтэй амьд харьцаа үүсгэдэггүй, дотогшоо болчих вий гэх болгоомжлол байдаг.

-Хүүхэд өвчнөө хэлдэггүй учир оношлоход хэцүү гэдэг?
-Тийм зүйл байхгүй. Хүүхдийн өвчнийг оношлох маш амархан. 40-50 настай хүн орж ирээд, нуруугаар хөшөөд, толгой тархи өвдөөд, нүдний угаар хатгаад, чих шуугиад, ходоод базлаад гээд эхэлбэл учрыг нь олохгүй. Харин хүүхэд бол хэзээ ч хуурахгүй. Амьсгал нь шуугиантай, ханиадтай, хатгаатай байна уу гэдэг нь бүгд мэдэгдэнэ. Чагнуур тавиад, хүүхдийн зовуураас хурдан мэдэгдэнэ. Хөнгөн байвал хурдан арга хэмжээ авахад эрүүл хүүхэд хурдан эдгэрнэ. Суурь өвчтэй бол мэдээж удна. Том хүн бол хэцүү. Хааяа яаж том хүний эмч болчхоогүй юм гэж боддог шүү.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 1-р сарын 12-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 12-ны 20 цагаас 01 дүгээр сарын 13-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 30-35 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14, 17-нд говь, талын нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарлаа

Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу өчигдөр Олон улсын Найрамдал төвд бэлтгэлээ базаахаар жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчид спортын төв ордноос хөдөллөө.

Тэдэнд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар амжилт хүсэн үдэн мордуулав. Тэнд үндэсний шигшээ баг 90 хоногийн хугацаатай бэлтгэлээ базаах бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, Г.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл нарын шигшээ багийн багш, дасгалжуулагчид бэлтгэлийг удирдуулан гарна.

Харин Доха Мастерс тэмцээнд явсан баг тамирчид ирээд 14 хоногийн тусгаарлалт долоо хоногийн гэрийн тусгаарлалтаа дуусгаж үндэсний шигшээ багтай нэгдэх аж.