Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногт багтаан УИХ-д оруулна

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хуулийн хугацаа буюу тав хоногт багтаан УИХ-д оруулна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Өнгөрсөн баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Хуульд зааснаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бөгөөд хуулийн хугацаандаа багтаж саналыг оруулах юм байна. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаа маргааш буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр дуусаж байгаа тул маргаашдаа багтан саналаа оруулах ёстой болж байна.

Эрүүл мэндийн салбарт гарсан хариуцлагагүй явдлын улмаас У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр огцорсон. Цар тахлын үед шинэ Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг шуурхайлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэнээс халдвар илэрчээ

Сүүлийн 24 цагт шинээр 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа “БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.
ЭМЯ-ны нэг ажилтан мөн халдварт өртсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа.

Одоогийн байдлаар БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн голомт идэвхтэй байгаа. БЗД-ийн 2 дугаар хорооны голомтод нийт 11 хүн өвчилсөн. Тус голомтын тандалтыг хийх явцад бусад дүүргүүдэд оршин суудаг иргэд халдварт өрьсөн тохиолдлууд байгаа.

Мөн орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд коронавирус илэрсэн. Тандалтын явцад тухайн хүн батлагдсан тохиолдлын хавьтал болохыг тогтоосон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлын үйлчилгээнд анхаарахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар болов.

Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нэгдүгээр сарын 18-ны Шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг танилцуулж, санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хянах, байгууллагын албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулах, зах, томоохон худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйтгэлд анхаарч, зөвлөх, орон сууц хорооллуудын цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийлгэх, хог хаягдлын үйлчилгээнд анхаарахыг үүрэг хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

БЗД-ийн II, VII хорооны зарим байруудад хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байрнуудыг хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахын зүгээс шинжилгээний баг яаралтай гарган ажлуулж байна.

Иймд иргэн та ОНЦ шаардлагагүй бол гэртээ байж

Хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатайгаар халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс

Categories
мэдээ улс-төр

Ө.Шижир: Ерөнхийлөгч гурван хуульд хориг тавьсан

УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан тухай албан мэдээлэл гарсан. Үүнээс гадна хоёр хуульд хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн гурван хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир мэдээлэл хийлээ.

Ө.ШижирМонгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас баталсан Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай багц хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус бүрт нь хэсэгчилсэн хориг тавьсан.

Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг хуульд зөвхөн АТГ-ын дэд даргыг дарга нь өөрөө томилдлог болох тухай заалт оруулсан байсан юм. Гэвч УИХ хэлэлцэхдээ ганцхан гишүүний гаргасан саналаар АТГ-ын дарга, дэд даргын алийг нь ч Ерөнхийлөгч санал болгодог зохицуулалтыг авч, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосоор УИХ томилдог болгож баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан юм.

ШЕЗ, Шүүхийн сахилгаан хороог бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалт дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хоёр байгууллага нь улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой. Гэвч ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог УИХ-аас хараат байдлаар томилох гэж байна хэмээн үзэж байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын томилгоонд дээд шатны удирдлага нь шууд оролцохоор болсон нь сонгогдын сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан явдал болж байна гэж үзэж байгаа. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нь доод шатны Засаг даргыг хүссэн үедээ огцруулах санал гаргаж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг улстөржүүлэх алхам болно гэж үзсэн. Тиймээс хэсэгчилсэн хориг тавьсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2337 хүн PCR шинжилгээнд хамрагджээ

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 1, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 616.538 хүнийг шинжилгээнд хамруулснаас 544.332 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.535 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 814, ойрын хавьтал 3898 дам хавьтал 23.743 хүн байна.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1633 боллоо

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-нд 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотоос илэрсэн. Ингэснээр нийслэлийн нийт халдвар 814 Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1643 боллоо”гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зам, талбайн цасыг цэвэрлэж байна

Өчигдөр орой 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг өнөөдөр өглөө замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник хэрэгслээр өнөөдөр өглөөний 05:00 цагаас эхлэн хотын гол болон алсалсан зам, гэр хорооллын дундын замд давс, бодис цацан аюулгүй болгож байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаанаар шийдвэрлэж, энэ сарын 21-ний өдөр олон нийтэд зарласан.

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас эхэлж байна. Шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 25-ны 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явагдана.

Бүртгүүлэх цахим заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг гуравдугаар сарын 12-ны өдрөөс зохион байгуулж эхэлнэ.

“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг энд дарж үзэх боломжтой.

Эх сурвалж: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Монгол Улсын Шадар сайдад хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол явуулах ажилд хяналт хийсэн бидээ. Тус газраас НӨАТ-ын сугалааг шалгах хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж буй бөгөөд урьд нь их хэмжээний мөнгө хожсон, олон удаагийн азтан болсон хүмүүсийг шалгах ажлыг мөн явуулж байгаа юм. Энэ долоо хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэх аж.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Шалгалтын дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт, шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ-ын хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилготой байсан бол тодорхой цаг хугацааг туулж, хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд хууль бусаар их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд төр сугалаа явуулж байгаа учраас бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Үүнээс үүдэн маш олон иргэд залилуулж байна” гэжээ.

Тодруулбал, сошиал орчинд иргэдээс 5-10 мянган төгрөг хураан, лайваар азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл аж. Тэр дундаа иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямарч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.