Categories
мэдээ нийгэм

“Багануур” ХК энэ онд 4 сая тонн нүүрс олборлон, борлуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 хувийг дангаараа хангах үүрэг хүлээн ажилладаг “Багануур” ХК-ийн уурхайчид 2021 онд 17.3 сая/м3 хөрс хуулж, дөрвөн сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөө гаргажээ.

Тус компанийн 1200 уурхайчин өмнөх онд мөн дөрвөн сая тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөө гаргаж, дөрвөн сая 50 мянган тонныг олборлон борлуулснаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн махны үнэ 500 төгрөгөөр буурчээ

Махны үнэ буурав

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар өнөөдөр /2021.01.04/ 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 17 зах, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Хүчит шонхор захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа 1 кг хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 0.7 тонноор буурч 8.9 тонн нийлүүлэгдсэн байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөрт худалдаалагдаж буй 1 кг хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2250, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2400-3800, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000-3200, Хятад сонгино 1800-2000 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах Барс-2, Орхон, Гэгээ, Хороолол Бэст, Таван-Эрдэнэ зэрэг захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 1 кг нь 7000-9000, хонины цул мах 8500-9500, үхрийн ястай мах 9300-11000, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8000-9500, ямааны мах 7800-8000, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1350-1500, 1-р зэргийн гурил 1150-1300, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500_ Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 3000-3200, Хятад сонгино 1800-2000, Орос сонгино 2200-2800, Монгол өндөг 400 төг

Бэст худалдааны төвд Монгол сонгино 3000 төгрөг болж өмнөх өдрүүдээс 200 төгрөгөөр буурсан байна. Барс-2 захад Монгол лууван 1000 төгрөг болж өмнөх өдрүүдээс 200 төгрөгөөр, Монгол төмс 800 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус буурсан байна.

Хан-Уул дүүрэгт байрлах Фермерүүд зах хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд 1 кг хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8800, үхрийн цул мах 12500, адууны мах 8800-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2400-4000, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Орос сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.

Улаанбаатар ХХК-ийн гурил кг тутамдаа 80 төгрөгөөр нэмэгджээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдааны худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд 1 кг хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна. Сэлэнгэ захад үхрийн мах ястай мах 9500 төгрөг болж өмнөх өдрүүдээс 500 төгрөгөөр, үхрийн цул мах 11000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Орон нутгийн мэдээлэл: Орхон аймгийн Энх үрс, Цэгээн, Алтан овоо, Эрдмийт зах, Сүлд, Дөрвөн бэрх зэрэг зах, хүнсний дэлгүүрд хяналт шалгалтад хамрагдлаа.Таван-Эрдэнэ захад өнөөдрийн байдлаар 1 кг үхрийн мах 8000, хонины мах 6800, ямааны мах 5500 төгрөгний үнэтэй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон махны үнэ тогтвортой байна.Орхон аймгийн Есөн-Эрдэнэ, Хүлэг захын Гурилны үнэ нэмэгдсэн гэх асуудлаар шалгалтын ажлыг эхлүүлж мэдээллийг хүргүүлнэ.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн байдлаар нийт 74 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 19, чатботод 42, дуут шуудангаар 2, и-баримт 11 гомдол тус тус ирсэн байна.

Categories
гадаад мэдээ

Байдены тангараг өргөх ёслолд үндэсний гвардын цэрэг оролцоно

АНУ-д нэгдүгээр сарын 20-нд Жо Байдены Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох билээ. Тус ёслолын аюулгүй байдлыг хангахаар үндэсний гвардын хэдэн мянган цэрэг Вашингтон хотод очихоор болсон байна.

Ойролцоогоор 30 мужийн арми болон үндэсний гвардын агаарын хүчин үүрэг гүйцэтгэж АНУ-ын 46 дэх Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолыг хамгаалахаар болжээ. Үүнд 4000 гаруй цэрэг оролцохоор болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Вашингтон дахь үндэсний гвардын хэвлэлийн төлөөлөгч, түрүүч Крейг Клаппер “Дөрвөн жил тутамд үндэсний гвардын оролцдог хамгийн том арга хэмжээ. Одоогийн байдлаар хэд хэдэн мужаас нийт 4000 цэрэг үүрэг гүйцэтгэхээ илэрхийлээд байгаа бөгөөд энэ тоо цаашид 7000 болон өсч магадгүй. Гэхдээ эсрэгээр улам цөөрч ч магадгүй байна. Энэ нь тангараг өргөх ёслолын зохион байгуулалтаас шууд хамаарна. Яг одоо бол ёслолын зохион байгуулалт тодорхойгүй байгаа” хэмээн тайлбарлажээ.

Эргэн санавал Дональд Трампын тангараг өргөх ёслолд үндэсний гвардын 7800 орчим цэрэг оролцож байсан билээ. Гэхдээ энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалан ёслол илүү цомхон болох төлөвтэй байна.

Үндэсний гвардын цэргүүд ёслолын өдөр Вашингтон хотын цагдаа нартай хамтран хэв журам, хууль сахиулж, цугларалтуудыг хянаж, замын хөдөлгөөн зохицуулж, харилцаа холбоо, яаралтай тусламжийн үйлчилгээнд туслах зэрэг үүрэг гүйцэтгэх юм.

“Бид олон хүнийг нэг дор цугларахаас сэргийлж зарим зам, гудамжийг хаан, хөдөлгөөнд хяналт тавих болно. Тангараг өргөх ёслол болоход хэд хоногийн өмнөөс бидний ажил эхэлдэг. Одоо ч манай зарим бие бүрэлдэхүүн Вашингтонд очин ажиллаж байгаа” хэмээн Клаппер ярьжээ.

Энэ жил үндэсний гвардын 5200 гаруй цэрэг Вашингтон хотод дайчлагдаж, Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохицуулсан билээ. Харин өдгөө Гвардын эрх мэдэлтнүүд тангараг өргөх ёслолын өдөр элдэв бослого болохгүй хэмээн найдаж байгаа ч бүх аюулд бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн товчоодоор 3706 хүн нэвтэрчээ

2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Товчоодод эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байна.

Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 803, гарсан 1002 буюу нийт 1805 автомашин, 3706 хүн нэвтэрлээ хэмээн НОК-оос мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

​Сайн мэдээ: “CORAL CENTER” ТӨВ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨ 100 ХУВЬ ЧӨЛӨӨЛЖ, ТҮРЭЭСЛЭГЧДЭЭ БАЯРЛУУЛЖЭЭ


“Баянгол” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Coral center” худалдааны төв түрээсийн төлбөрөө 100 хувь чөлөөлж, түрээслэгчдээ баярлуулсан сайхан үйл явдлыг “Сайн мэдээ”-гээр онцолж байна.Энэ талаар тус төвийн зохион байгуулагч М.Батцэцэгээс тодрууллаа.


-Танай байгууллага хөл хорионы үеэр ажиллалаагүй хугацаан дахь түрээсийн төлбөрийг тооцохгүй байхаар шийдвэрлэсэн гэсэн, үнэн үү?

-Мэдээж ажиллаагүй хугацаанд орлого, борлуулалт байхгүй учир түрээс авах үндэслэл байхгүй. Тиймээс 11-р сарын түрээсийг зөвхөн ажилласан хоногоор тооцож, харин 12-р сарын түрээсийн зардлыг авахгүй байхаар зохицуулсан.


-Хөл хорио бизнесийн байгууллага тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг түрээслэгчдийн хувьд хүндхэн ачаа болж байгаа.Түрээслэгчдийн тавьсан хүсэлтийн дагуу ийм шийдвэрт хүрсэн үү?

-Түрээслэгчдийн хүсэлтээр гэхээс илүү цагийн нөхцөл байдлыг үнэлээд манай удирдлагууд ингэж шийдсэн. Улсаас цахилгаан, дулаан, хэрэглээний төлбөрүүдийг Засгийн газраас тэглэсэн нь ч мөн том хөшүүрэг болж байна. Хатуу хөл хорио жижиг бизнес эрхлэгч, лангуу түрээслэгчдэд хамгийн хүндээр тусч байгаа. Тиймээс бид түрээслэгчдийнхээ ачаанаас бага ч болов хөнгөлөх үүднээс шударга шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн. Бусад байгууллагууд ч гэсэн уян хатан хандаж байгаа болов уу гэж бодож байна.

-Нийт хичнээн түрээслэгчид худалдаа эрхэлдэг вэ?

-Одоогоор 60-70 гаруй түрээслэгч бий.

-Нэг метр квадратын үнэ ойролцоогоор хэдэн төгрөгийн ханштай байдаг вэ?

-Манай байгууллага ижил үйл ажиллагаа явуулдаг бусад газруудаас харьцангуй боломжийн үнийг түрээслэгчдэд санал болгодог. Нэг метр квадратын үнэ хамгийн ихдээ 29 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Нийт худалдааны төвийн хувьд гэвэл 6000 метр квадрат талбайд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.

Coral center худалдааны төв үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна. Цаашид хөл хорио үргэлжилсээр байвал ажиллалаагүй хугацааны төлбөрийг авахгүйбайх шийдвэр хэвээрээ байх уу?

-2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд ийм нөхцөл байдалтай анх удаа тулгарч байгаа хэдий ч аль болох түрээслэгчдээ бодож уян хатан зохицуулахыг хичээж байна.Цаашид Засгийн газрын шийдвэр, цаг үеийн нөхцөл байдлыг харж, шийднэ.

Coral center худалдааны төвийн түрээслэгч Б.Намуун:

-“Coral center” худалдааны төвийн хувьд Цагаан сар, наадам, бүх нийтийн тэмдэглэлт баярууд болон өмнөх карантины үеэр ажиллалаагүй хоногийнхоо түрээсийг үргэлж хасаж боддог байсан. Манайх энд лангуу түрээслээд 4 жил болж байна. Нэг лангуун дээрээ нэмээд хорионы өмнөхөн нэг лангуу нэмж түрээслэчихсэн байсан. Манайх сард түрээсэндээ сая гаруй төгрөг төлдөг болохоор балрах нь гэж бодож байлаа. Түрээсийн мөнгөө төлөх хугацаа болоход холбогдохгүй байж байгаад оны өмнөхөн “манайх ажилласан 11 хоногийнхоо л түрээсийг авч байгаа. Гэхдээ үндсэн үнэнээсээ 20 хувь хямдруулж байгаа шүү” гэж мэдэгдсэн. Ажиллалаагүй үед түрээс нэхэгдэнэ гэдэг хамгийн увайгүй үйлдэл шүү дээ. Тиймээс хэцүү үед хүнлэг шийдвэр гаргаж буй “Coral center” төвийн хамт олонд талархаж байна.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулав.

Иймд,

  • Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх,
  • Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,
  • Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
  • Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг сануулж байна.
Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээнэ

Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах хуваарь – updown.mn

Улаанбаатар хотод дахин голомт бүртгэгдэхгүй бол худалдаа үйлчилгээний зарим салбарын үйл ажиллагааг энэ сарын 11-нээс хэвийн горимоор ажиллана гэж Шадар сайд Я.Содбаатар хэллээ.

Тэрээр, 2020 оны нэгдүгээр сарын 11-нээс худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газрууд хэвийн горим руу шилжүүлэх чиглэлээр тодорхой чиглэл гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын хамтарч гаргасан эрсдлийн үнэлгээг сонсож, нийслэлийн хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 1-р сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж, үүнээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн худалдаа, үйлчилгээний салбарыг нээх саналыг гаргалаа. Гэхдээ дахин хөл хорио тогтоосон хугацаанд шинэ голомт гарахгүй бол зэрэглэлийг бууруулна. Хэрэв дахин голомт гарвал хатуу хөл хориог үргэлжлүүлнэ. Халдварын нөхцөл байдлыг үндэслэн аль болох ард иргэдийн амжиргааг дэмжих тал дээр ажиллана” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэр гаргасан юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 болсон. Баяр ёслолын арга хэмжээнүүд хүн амын бөөгнөрөл үүсгэж тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлж байгаа тул коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Энэ жил Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цагаан давааны хогийн цэгийг нээлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гарсан ажлын хэсэг хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагийн турш гүйцэтгэж үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хүсэлтээр цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс нээж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах, 2021 онд нийслэлчүүдийн дунд ямар зорилтот жил болох талаарх төлөвлөгөөг боловсруулах, 2021 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон нийт байгууллагад үүрэг болгожээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ түүхэндээ анх удаа эмэгтэй машинисттай болжээ

ОХУ-ын Засгийн газар эмэгтэйчүүдийн амь насанд аюул учруулж болзошгүй ажлын байрны жагсаалтаас галт тэрэгний машинист гэсэн мэргэжлийг хасчээ. Ингэснээр тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй галт тэрэгний машинистыг ажилд авсан байна.

Зөвлөлтийн үед галт тэрэгний машинист мэргэжил амь насанд халтай тул эмэгтэйчүүд хийж болохгүй ажлын жагсаалтад оруулсан байжээ. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийг олон төрлийн ажлын байрнаас тусгаарласан нь өнгөрсөн есдүгээр сард улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж үйлдвэрчний эвлэлүүд ихээхэн шүүмжилсэн юм. Тиймээс зөвхөн эрчүүдэд зориулсан 456 ажлын байрыг 100 болгож багасгажээ.

Метро, цахилгаан галт тэрэг нь газар доогуур олон цагийн турш явдаг тул эрсдэлтэй ажлын байранд тооцогддог. Эмэгтэйчүүд энд ихэвчлэн цэвэрлэгч, кассын ажилтан, хянагч хийдэж байжээ.

Female train drivers pose for a group photograph in the maintenance depot on Line 4 (Filyovskaya Line) of the Moscow metro.

Гэлт тэрэгний машинистаас гадна уул уурхай, автобусны жолооч, сэлүүрчин, шүхэрчин, авто механикч зэрэг мэргэжлүүдийг өмнө нь эмэгтэй хүн хийх хориотой байсан бол эмэгтэйчүүдэд нээлттэй болгоод байгаа юм.