Categories
мэдээ нийгэм

2021 онд жижиг, дундын салбарт 15 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав |

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас МАН-ын гишүүд зээл авах боломжгүй болсноос хойш шалгуур өндөрсөж, олон удаагийн сонгон шалгаруулалттай болсон.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы “Төсөл сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдах ёстой. Ирсэн 1579 төслөөс хоёрдугаар шатандаа 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн. Өөрөөр хэлбэл, 1100 төсөл хоёрдугаар шатандаа хасагдсан гэсэн үг. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийгээд оноо тавихаар 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байх жишээтэй. Эндээсээ бид Улаанбаатар хотын хэмжээнд төсөв сонгон шалгаруулах хорооны хурлаа хийнэ. Хорооны хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлээд, гэрээ байгуулна. Үүний дараа санхүүжилт нь олгох асуудал яригдана гэсэн үг. Журмаараа ондоо багтааж зээл олгох ёстой. Манай ажилтнууд зээл олгохоор ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд ч амрах завгүй ажиллаж байна. Үлдсэн хугацаанд бас шийдвэрүүд гарна. Арваннэгдүгээр сардаа амжвал хуралдах байх. Ирэх онд олон улсын донор байгууллагуудын хөрөнгөөр 15 орчим тэрбум төгрөгийг жижиг, дундын салбарт зээл олгоно” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *