Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвартай нэг өвчтөнд ногдох өртөг

ХӨСҮТ-ээс коронавирусийн халдвартай өвчтөнийг эмчлэх зардлыг нарийвчлан тооцож гаргажээ. Халдвар авсан 200 гаруй өвчтөний эмчилгээний түүхийг судалж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй тооцоо, хүчин чадлыг бодитоор тооцоолсны үндсэн дээр гаргажээ.

Халдвар авсан нэг өвчтөнд 5-6 эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчилж байна. Үүнд эмч, сувилагч, лаборант, үйлчилгээ, ариутгал зэрэг орж байна. Батлагдсан тохиолдолд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны хувийн хамгаалах хэрэгслийг өдөрт дунджаар 2-3 удаа сольж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төв :

“КОВИД-19”-ын батлагдсан тохиолдлын НЭГ өвчтөнд ногдох өртөг

1. ХӨНГӨН ӨВЧЛӨЛТЭЙ ӨВЧТӨН

д/д

Зардлын зүйл анги

Дундаж зардал

Дундаж ор хоног

Бүгд

1

Цалин, урамшуулал

164,780.70

27.5

4,531,469.90

2

Эм, эмнэлгийн хэрэгсэл

312,591.70

312,591.70

3

Хувийн хамгаалах хэрэгсэл

487,120.00

487,120.00

4

SARS-CoV-2 вирүсийг илрүүлэх нуклейн хүчилд суурилсан шинжилгээ (бх-ПГУ)

750,000.00

750,000.00

5

Цусны ерөнхий шинжилгээ

17,900.00

17,900.00

6

Цусны бүлэгнэлт

16,800.00

16,800.00

7

Шээсний ерөнхий шинжилгээ

10,400.00

10,400.00

8

Биохими

100,220.00

100,220.00

9

Дүрс оношилгоо

212,100.00

212,100.00

10

Бусад шинжилгээ*

38,719.00

38,719.00

11

Эмч, ажиллагсадын хоол

5,718.50

27.5

157,258.80

12

Өвчтөний хоол

7,360.50

27.5

202,413.80

13

Гэрэл цахилгааны зардал

1,297.00

27.5

35,666.30

14

Түлш, халаалтын зардал

1,350.30

27.5

37,132.60

15

Цэвэр бохир усны зардал

831.1

27.5

22,855.20

16

Хог хаягдлын зардал

316.5

27.5

8,704.40

17

Ариутгалын бодис

335

27.5

9,212.50

18

Тээврийн зардал

2,900.00

4

11,600.00

Нийт дүн

6,962,164.15

2. ДУНДАЖ ӨВЧЛӨЛТЭЙ ӨВЧТӨН

д/д

Зардлын зүйл анги

Дундаж зардал

Дундаж ор хоног

Бүгд

1

Цалин, урамшуулал

244,303.50

28

6,840,496.70

2

Эм, эмнэлгийн хэрэгсэл

393,726.40

393,726.40

3

Хувийн хамгаалах хэрэгсэл

624,658.50

624,658.50

4

SARS-CoV-2 вирүсийг илрүүлэх нуклейн хүчилд суурилсан шинжилгээ (бх-ПГУ)

960,000.00

960,000.00

5

Цусны ерөнхий шинжилгээ

22,000.00

22,000.00

6

Цусны бүлэгнэлт

20,800.00

20,800.00

7

Шээсний ерөнхий шинжилгээ

12,400.00

12,400.00

8

Биохими

226,025.00

226,025.00

9

Дүрс оношилгоо

235,650.00

235,650.00

10

Бусад шинжилгээ*

38,719.00

38,719.00

11

Эмч, ажиллагсадын хоол

5,718.50

28

160,118.00

12

Өвчтөний хоол

7,360.50

28

206,094.00

13

Гэрэл цахилгааны зардал

1,297.00

28

36,314.80

14

Түлш, халаалтын зардал

1,350.30

28

37,807.80

15

Цэвэр бохир усны зардал

831.10

28

23,270.80

16

Хог хаягдлын зардал

316.50

28

8,862.70

17

Ариутгалын бодис

335.00

28

9,380.00

18

Тээврийн зардал

2,900.00

4

11,600.00

Нийт дүн

9,867,923.61

3. ХҮНД ӨВЧЛӨЛТЭЙ ӨВЧТӨН

д/д

Зардлын зүйл анги

Дундаж зардал

Дундаж ор хоног

Бүгд

1

Цалин, урамшуулал

262,436.90

32.2

8,450,468.30

2

Эм, эмнэлгийн хэрэгсэл

496,966.50

496,966.50

3

Хувийн хамгаалах хэрэгсэл

865,350.00

865,350.00

4

SARS-CoV-2 вирүсийг илрүүлэх нуклейн хүчилд суурилсан шинжилгээ (бх-ПГУ)

1,425,000.00

1,425,000.00

5

Цусны ерөнхий шинжилгээ

30,100.00

30,100.00

6

Цусны бүлэгнэлт

27,840.00

27,840.00

7

Шээсний ерөнхий шинжилгээ

16,880.00

16,880.00

8

Биохими

172,990.00

172,990.00

9

Дүрс оношилгоо

299,500.00

299,500.00

10

Бусад шинжилгээ*

38,719.00

247,810.00

11

Эмч, ажиллагсадын хоол

5,718.50

32.2

184,135.70

12

Өвчтөний хоол

7,360.50

32.2

237,008.10

13

Гэрэл цахилгааны зардал

1,297.00

32.2

41,762.00

14

Түлш, халаалтын зардал

1,350.30

32.2

43,479.00

15

Цэвэр бохир усны зардал

831.10

32.2

26,761.40

16

Хог хаягдлын зардал

316.50

32.2

10,192.10

17

Ариутгалын бодис

335.00

32.2

10,787.00

18

Тээврийн зардал

2,900.00

4

11,600.00

Нийт дүн

12,598,630.10

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр хот руу 1069 иргэн нэвтэрч, 1909 иргэн гарчээ

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.27/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 911 тээврийн хэрэгслээр 1069 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1199 тээврийн хэрэгслээр 1909 зорчигч хотоос гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хотруу орох 729, хотоос гарах 340 чиглэлд 1069 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн Батцэнгэл суманд сэжигтэй тохиолдол илэрчээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай бид мэдээлсэн.

Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээжээ. Тус суманд сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан сумын Шуурхай штабын бүлэг байгуулагдаж, хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ТӨВ АЙМАГ ЗУУНМОД СУМ: Өрхүүдэд дэмжлэг олголоо

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хямралыг амжилттай даван туулахад Төв аймгийн Онцгой комисс бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ цаг үед хариу арга хэмжээ болгон Төв аймгийн Онцгой комисс, Улаан загалмайн хороотой хамтран Зуунмод сумын 60 өрхөд хүнсний болон ариун цэврийн багцын дэмжлэг олгов.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 88 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2020.11.27) өдрийн байдлаар нийт 733 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлагын 324 нь зөрчлийнх бол,

  • хулгайлах 11,
  • гэр бүлийн хүчирхийллийн 56,
  • гэмт хэргийн шинжтэй 34 дуудлага мэдээлэл тус тус ирсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 88 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчил гарчээ. Мөн есөн хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 33, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 50 дуудлага 102 дугаарт иржээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАЛАНЗАДГАД СУМ: Онцгой комисст хүнс хандивлажээ

Сумын аж ахуйн нэгж, иргэдээс онцгой нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнс, амны хаалт тэргүүтнийг хандивласан байна. Тодруулбал, сумын Ойн ангийн хамт олон орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан 100 кг чацаргана, “Таны зам” компанийн хамт олон аймгийн Онцгой комисст 1.000.000 төгрөг, 2100 ширхэг маск, 50 ширхэг гар ариутгагч, “Говийн бараа” компанийн хамт олон нэг сая төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн,”Цахим говь” ТББ 150 ширхэг амны хаалт, гар ариутгагч, “Өнөд өвлөх урлахуй” компани, “Даланбулаг” хүнсний үйлдвэрээс цэвэр ус 2250 ширхэг, бууз 10 кг, хөмүүл 10 ширхэг, амны хаалт 50 ширхгийг тус тус хандивлажээ.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн айл өрхөд 485 тонн сайжруулсан түлш олгожээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлт, зорилтот бүлгийн өрхөд түлш тараах ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 243 борлуулалтын цэгт 1824 тонн сайжруулсан шахмал түлш тээвэрлэж, дундын баазуудад 547 тонн түлшний дүүргэлт хийжээ. Уг тээвэрлэлтийг 22 тээврийн компанийн 189 машинаар зөөвөрлөсөн байна. Мөн зорилтот бүлгийн өрхүүдэд 485 тонн сайжруулсан түлш олгосон байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Нарангэрэл: Манай улсад коронавирусийн найман голомт байна

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт байна. Тодруулбал нийслэл хот, таван аймаг, Энхсаран сувилал, ХӨСҮТ гэсэн найман кластер буюу багц голомтод 378 хүн өвчилсөн байна. Коронавирусний халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 3852 хүнийг тусгаарлалтад авсан байна. Улсын хэмжээнд нийт 144 мянган 781 хүнийг коронавирусний халдварын шинжилгээнд хамруулсан” гэлээ.

ХӨСҮТ-ийг халдварын голомт гэж бүртгэсэн учир тус газартай ойр байрлах газруудын иргэд шинжилгээ өгөх шаардлагатай эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ халдварын голомтоор бүртгэдсэн. Гэхдээ тус газар хамгаалтад байдаг, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж байдаг учраас иргэд айж эмээх шаардлагагүй” гэсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДУНДГОВЬ АЙМАГ САЙНЦАГААН СУМ: Тусгаарлах байр бэлтгээд байна

Дундговь аймгийн Онцгой комисс аймгийн хэмжээнд 73 цэгт 183 алба хаагч, 76 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж. Зүүн дөрвөн сумын иргэд Говьсүмбэр аймагтай байнгын харилцаатай, тэндээс худалдаа үйлчилгээ авдаг, аймгийн олон малчид дээрх аймгуудад отроор явж байгаа тул Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, мөн Гурвансайхан сумын хөдөлгөөнийг хориглосныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ танилцуулжээ.Говьсүмбэр аймагт гарсан халдвартай иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Гурвансайхан суманд байсан учраас аймгийн Онцгой комиссоос баг гарч, дээрх иргэний байгаа газарт очиж хоёр хот айлын 16 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Сайнцагаан суманд 57 ортой зургаан тусгаарлах байр бэлтгэж, Улаанбаатараас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэн ирсэн жолооч нар, Улаанбаатараас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2020 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.