Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 93 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр (2020.11.16) бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээг хүргэлээ.

Өчигдөр нийт 739 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 93, зөрчил гаргасан 312, гэмт хэрэг 25, гэр бүлийн хүчирхийлэл 52 бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээ сөрөг гарсан

Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээ сөрөг гарчээ. Өнөөдөр коронавирусийн халдвар гурван тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 434 боллоо. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлыг дэлгэрүүлбэл Оросын хилээр буюу Алтанбулаг боомтоор орж ирсэн ТИР машины хоёр жолооч. Хоёр жолоочийн нэг нь ОХУ-ын иргэн бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр нутаг буцжээ. Жолоочдын хувьд өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн.

Харин гурав дахь тохиолдол нь жолооч Д-гийн ойрын хавьтал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тээврийн жолоочийн ойрын хавьтлын нэг хүний 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн нийтэд 53.3 сая хүн өвчилжээ. ОХУ-д 24 цагийн хугацаанд 22 мянган хүн шинээр халдвар авсан байна. Манай улстай хил залгаа Чит, Алтайн хязгаарт халдвар нэмэгдэж байгаа бөгөөд Буриадад халдвар нэмэгдсэн тул хатуу хөл хорио тогтоосон. Манай улсад бүртгэгдсэн тохиолдол 434 боллоо” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн каластр халдварын ойрын хавьтал 80 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Нийгмийн халамжийн сангаас 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг улсаас олгодог. Харин цар тахлын үед энэхүү мөнгийг ирэх зургадугаар сар хүртэл 100 мянга болгох шийдвэрийг Засгийн гаүраас гаргасан. Тодруулбал, шаардлагатай мөнгийг 2021 оны төсөвт тусгасан юм.

Тэгвэл энэ сарын мөнгийг өнөөдрөөс эхэлж олгохоор болжээ.

Сануулахад, ирэх оны 1-6 дугаар сарын хугацаанд хүүхэд бүрд 100 мянга, түүнээс хойш он дуустал хүүхэд бүрд 20 мянган төгрөг олгоход нийт 864 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Categories
гадаад мэдээ

2021 оны өвөл гэхэд иргэд хэвийн амьдралдаа орно

АНУ, ХБНГУ-ын хоёр компани хамтран ковидын эсрэг вакцин бүтээгээд буй. Туршилтын шатандаа яваа уг тарилгын үр дүн 90-ээс дээш хувьтай байгаа. Тодруулбал, АНУ-ын Pfizer компанитай хамтран зохион бүтээж буй BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин саяхан нэгэн мэдэгдэл хийжээ. Тэрээр 2021 оны өвөл гэхэд иргэд хэвийн амьдралд шилжин орно гэжээ. Түүний ярьснаар “Халдварын тархалт, вакцин зохион бүтээж буй олон оролдлогыг харсан ч ирэх өвөл хэвийн амьдралд шилжих боломжтой. Хамгийн сайн мэдээ нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй гурван ч вакцин байгаа. Тиймээс энэ тооцооллыг бататгах нэг сэжүүр байгаа” гэжээ. Одоогийн байдлаар дээрх хоёр компанийн бүтээсэн вакцинаас Их Британи улс эхний ээлжид 10 сая тунг захиалаад буй аж. Европын холбоо ч энэхүү урьдчилан сэргийлэх тарилгаас 300 сая тунг захиалахаар тохиролцжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

УИХ энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх ажлын хэсэг, түр хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас /цахим хэлбэрээр/;

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас /Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл дуусч, бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхэлнэ/:

Цагийн үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл;

д /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлт;

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болонхамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Univision: Дэлхийн шилдэг кинонуудыг 87-р сувгаас үнэгүй үзээрэй

Юнивишн компаниас цар тахалын энэ цаг үед нийт хэрэглэгчдэдээ зориулан 87-р сувгаараа 100% хямдарсан кинонууд болон иогийн хичээлийг өдөр бүр тогтмол цагуудад хүргэж эхэллээ.

Та бүхэн 11-р сарын 30-ныг дуустал өдөр бүр 16:00, 18:00, 20:00, 22:00 цагуудад дэлхийн шилдэг киног үнэ, төлбөргүй хүлээн авч үзээрэй.

Эхний 7 хоногийн үнэгүй дамжуулах киноны хувьд (11.16-11.22-ныг дуустал)

COCO

Justice league

Moana

Ad astra

The Boss Baby

The Lion King /2019/

Zootopia

Yesterday

Wonder Park

Me Before You

The Secret Life of Pets

Gemini Man

Ferdinand

The Bravest

Нэмэлт мэдээлэл хүргэхэд тухайн киног зогсоох болон нөхөж үзэх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймаг маргаашийн 06:00 цаг хүртэл бүрэн зогсолт хийхээр боллоо

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал “2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 00:26 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд яаралтай хариу арга хэмжээг авч ХӨСҮТ рүү шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Орон нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан нэг болон дам хавьтлын байршлыг тогтоох шаардлагатай гэж үзэн өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 18-ны 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийхээр болсон. Мөн аймгийн нийт хүн амд тандалтын шинжилгээг хийж байгаа юм. Тэр дундаа олон хүнтэй харилцдаг ажилтан, алба хаагчид буюу багш ажилтнууд, мэргэжлийн анги албадууд болон худалдаа үйлчилгээ эрхлэгч зэрэг 10,302 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын нэг, хоёрдугаар хавьтлын 583 иргэнийг PCR шинжилгээнд хамруулаад байгаа” гэв.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр “одоогоор сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 60 гаруй хүнийг тусгаарласан” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Э.Буяндулам: Бид ирэх онд анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа


“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “THE WASABIES” хамтлагийн ахлагч Э.Буяндуламтай ярилцлаа.


-Сүүлд гаргасан “ХАС” дууны клип сансар огторгуйг бодит мэтээр харуулсан нь өвөрмөц санагдсан. Энэ дуугаа хэр удаан бэлдсэн бэ?
-“Хас” дуу маань “Time Machine” цомогт багтсан. Бид энэ цомгийнхоо зөвхөн аудион дээр бүтэн жил төвлөрч ажилласан. Тийм ч учраас шинэ цомгийн дуунууд маань дуулалтын хувьд ч, уран бүтээлийн хувьд ч илүү ахисан гэж бодож байна. Энэ дууны клипийг хийхэд хамгийн том баг бүрэлдэхүүн оролцсон. График дизайны ажил ихтэй байсан учраас “GL” production, “Within” entertainment-ын ах нар бараг хоёр сар клипний ажлыг хийсэн.
-Өөрсдийн дуугаараа хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?
-Хамтлагийн бүх уран бүтээл дээр продюсер Б.Наранзун ах маань ажилладаг. Бид нэг сар, нэг улирал сонсоод мартагддаг биш цаг хугацааг туулах, чанартай уран бүтээл хийхийг хичээж байгаа. Тиймээс аудио продакшны ажилдаа маш нухацтай ханддаг. Тухайн үед мэдэрч байсан мэдрэмжээ сонсогчдодоо тэр хэвээр нь хүрээсэй гэж мэдэрч дуулахыг л хичээдэг. Түүнчлэн дуулсан дуугаараа үзэгч, сонсогчдодоо ямар нэгэн мессэж хүргэхээсээ илүү сонсогчдын жаргалтай үед нь баяр нэмж, гунигтай үед нь гунигийг нь хуваалцдаг уран бүтээл байгаасай гэж боддог.
-Аливаа зүйлд анхны юм бүхэн сайхан байдаг гэдэг шүү дээ. Хамгийн анхны уран бүтээлээ гаргасны дараахь мэдрэмж ямар байсан бэ?
-Хүмүүс яаж хүлээж авах бол, биднийг гарч ирэхийг хүлээж байгаа болов уу гээд их л догдлолтой байсан. Шоу дуусаад гурван сарын дараа анхны уран бүтээл маань цацагдсан учраас маш амжилттай явсан гэж боддог.
-“Wasabies” хамтлаг Монголын Дауны холбоотой хамтран цуврал ном гаргаж байгаа юм билээ. Ер нь сайн үйлсийн аянд хэр оролцдог вэ?
-“The Wasabies” хамтлаг сайн үйлсийн ямар нэг аян хийхийг хүсдэг. Тэгээд хоорондоо ярилцдаг байсан боловч шийдтэй ажил төлөвлөж чадаагүй.
Харин Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг ахтай уулзахад тус холбоотой хамтарч ажиллах боломж байгаа талаар сонссон. “Монголын Дауны Холбоо”-ны элч дуучин болсон нь бидний хувьд маш баяртай үйл явдал болсон. “Nepko Kids”, “Монголын дауны холбоо”-той хамтарч номоо гаргаж байгаа. Мөн хамтлагийн гишүүн бүрийн түүхийг агуулсан дөрвөн цуврал ном гарна. Зохиолын ажил маань дууссан болохоор хэвлүүлэх л үлдээд байна. Энэ номынхоо орлогын гурван хувийг “Монголын дауны холбоо”-нд хандивлана. Тун удахгүй номын нээлтээрээ уулзах байх аа.
-Танай хамтлаг Азид гарах хүсэлтэй гэж байсан. Дэлхийд танигдахын тулд гадаад хэлийг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Энэ талын мэдлэгээ хэр дээшлүүлж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав. Хамтлагийнхан маань өөрсдийн сонирхсон хэлээрээ суралцаад явж байна.
-Өөр өөрийн зан төлөвтэй охид байгаа байх. Хамтлагаа хэрхэн бүрдүүлж байв?
-Хамтлаг маань “Star academy” шоунаас төрөн гарсан. Өөрсдөө хамтлаг болъё хэмээн нэгдээгүй. Харин шоунд оролцсон өрсөлдөөнөөс тунаж үлдсэн охидууд хамтлаг болсон. Бид өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй учраас “YouTube” дээрх контентуудыг үзэхэд л анзаарагдах болов уу.

-Хамтлагаа яагаад “Wasabies” гэж нэрлэх болов?

-Продюсер Б.Наранзун ах маань хамтлагийн нэрийг өгсөн. Хоолой бичлэгийн үеэр нэрээ ярилцаж байхдаа “Sushi” гэж өгөх үү гээд тоглоомоор хэлж байсан юм. Тэгэхэд Б.Наранзун ах “Wasabi” гэж өгвөл зүгээр сонсогдож байна гэсэн. Энгийн нэг лангуун дээрх wasabi байлгахгүйн тулд “The” article нэмээд wasabi гэдэг үгийг “Wasabies” болгон хувиргаад “THE WASABIES” гэдэг нэрийг уран бүтээл болон бүхий л зүйлээрээ хүчтэй байхыг бэлгэдээд өгсөн.
-“Үгүй” дуу нь Азийн чартад нэлээн дээгүүр бичигдэж байсан санагдаж байна?
-2018 онд “Asian entertainment”-ийн гаргадаг Азийн уран бүтээлчдийн чартад “Үгүй” дуу маань 20 дугаарт бичигдэж байсан. Тэр үед Азийн шилдэг дууны жагсаалтад багтсан анхны монгол эмэгтэй хамтлаг гэж бодож байлаа. Тэр утгаараа илүү их хичээх ёстой юм байна, хариуцлагатай байх ёстой юм байна гэж бодсон.
-Хамтлагийнхаа өнгө төрхийг үргэлж шинэлэг, эрч хүчтэй байлгахыг хүсдэг санагдсан. Дүр төрхөө өөрсдөө бүрдүүлдэг үү. Эсвэл хувийн дизайнертай хамтарч ажилладаг уу?
-Анхны “Girls generation” цомгийн имиж бүрдүүлэлтийг би өөрөө найз залуутайгаа хамт хийж байсан. Бүх зүйлээ шинэлэг, өнгөлөг, өөр өнгө төрхтэй байлгах үүднээс их хичээж ажилладаг. Харин хоёр дахь цомог дээрээ бусад стилистүүдтэй хамтарч эхэлсэн.
-Гэр бүлийнхэн нь та нарыг хэр дэмждэг вэ?
-“The Wasabies”-ын эцэг эхчүүд хүүхдүүдээ харьцангуй дэмждэг. Нэгдүгээрт, урлаг эсвэл боловсрол байх ёстой гэдэг ч юмуу гэр бүлийн өөрийн онцлог байдаг байх. Миний хувьд аль алиныг нь тэнцвэртэй байлгах гэж хичээдэг. Шоу тоглолтоо бэлдэхийн хажуугаар хичээлээ заавал амжуулчихдаг. Их сургуулиа төгссөнөөс хойш зөвхөн хамтлагийн ажилд өөрийгөө илүү их дайчилж байгаа.
-“Wasabies” хамтлагийн хоёр ч гишүүн хамтлаг болохоосоо өмнө “Universe best song” уралдаанд оролцож байсан юм билээ?
-Тэр үед хамтлагийнхантайгаа танилцаагүй байсан учраас бүгдийг сайн мэдэхгүй. Д.Энхгэрэл, Э.Анужин хоёр маань 2016, 2017 онд “Universe best songs” тэмцээнд оролцож хоёулаа дөрөвдүгээр байранд орж байсан гэсэн.
-Залуу хамтлагийн хувьд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид ойрын хугацаанд “Time Machine” цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Аудио продакшны ажил бүгд дууссан. Мөн 2021 онд “The Wasabies” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийх том зорилго тавьсан.

Д.ОТГОНТУЯА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Далай багш ба квант физик

Гадаадын хэсэг зохиогчид Далай багш ба дэлхийн хэмжээний хэсэг гарамгай эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны гарамгай нээлт, ололтууд, Будда бурхны сургаалтай хэрхэн холбогдож болох тухай харилцан мэтгэлцээний сонирхолтой киног зохиож, түүнийг Далай багшийн төрсөн өдөр болох долдугаар сарын 6-нд үндэсний телевизорээр нэвтрүүлсэн нь сүсэгтэн олны таашаалыг хүртсэн.

Киноны гол агуулга нь бурхны сургаалын гүн бясалгалын арга, нөгөө талаас цэвэр туршилтын үр дүнд тулгуурлан хөгждөг орчин үеийн шинжлэх ухааны онол хоёр хорвоо ертөнцийн бодит үнэнд хүргэх хоёр өөр замын нэгэн уулзвар байж чадах уу? гэсэн асуултад хариулах зорилттой байв.
Мэтгэлцээн нь хүн төрөлхтний хөгжлийг авч яваа орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбарууд болох сансар судлал, космологи, квант физик, квант компьютер, молекулын биологи, генетик, тархи болон сэтгэл судлалын зэрэг асуудлуудад чиглэгдсэн юм. Энэ салбаруудын тэргүүлэх эрдэмтэд, Далай багшид нэг ёсондоо судалгааны ажлуудаа тайлагнаж, гарсан хачин сонин үр дүн, үзэгдэл юмс нь амьтай, амьгүй ертөнцийн нууцад хэрхэн хүрч байгааг бурхны сургаал, түүний гүн ухааны бясалгалтай хэрхэн дүйцэж байгааг харьцуулан ярилцсан юм. Баруунд Ромын Папыг Есүс Христийн амьд төлөөлөл гэж үздэгтэй нэгэн адилаар Далай багшийг Будда бурхны амьд дүр гэж бишрэн хүндэтгэдэг болохыг мэтгэлцээнд оролцсон эрдэмтдийн итгэл үнэмшил, үйлдэл, ярилцлагаас илт харагдав. Далай багшийн сургаал номлол баруунд ямар их эрч хүч авч байгааг түүнд олгосон хүндэтгэл, шагналууд харуулж байна. Жишээ нь, дэлхийн олон хотуудын гарамгай их сургуулиуд Далай багшид оюун санааны доктор, профессорын цол олгосон. Үүний дотор МУИС, ШУТИС, Улаанбаатарын их сургууль Далай багшид хүндэт доктор, Монгол Улсын ШУА түүнд профессор цол олгосон билээ. Далай багш нь Нобелийн энх тайвны шагнал, АНУ-ын тэргүүн зэргийн дээд шагнал “Эрх чөлөөний медаль” түүнийг дагалддаг 100000 ам.доллар, мөн Конгрессын алтан медаль авсан. Мөн түүнчлэн Далай багшийн хүн төрөлхтний оюун санаанд оруулсан гарамгай хувь нэмрийг үнэлж нэг сая долларын Тепольтоны шагнал хүртсэн билээ. Далай багш энэ шагналаа Энэтхэгийн ядуучуудад зориулсан байдаг.

Барууны нийгэмд Далай багшид ямар их бишрэл, хүндэтгэл үзүүлж, түүний ном, сургаалыг даган суралцаж, өөрсдийнхөө оюун ухааныг хэрхэн тэлэх зүрх зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байгааг уг киноны үйл явдлаас харахад олон зууны турш бурхны сургаалыг даган биширч ажил үйлсээ, эх орноо хөгжүүлэн авч ирсэн сүсэгтэн олон, өндөр настан, өвөг дээдсийнхээ өмнө өнөө цагийн бид ичгэвтэр байдалд орлоо. Эргэж санахад 2016 оны 25 хэмийн тэсгим хүйтэн өвөл Далай багшийг эх оронд минь морилон ирж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад нь төрийн төлөөллийн хүмүүс түүнээс мэлзэн зугтаж, нэг юмнаас айж сандран түүний зохион байгуулсан хурлыг ор нэр болгон, уух ус ч ширээн дээр нь тавиагүй билээ.
Кинонд дурдсанаар Далай багш ба тэргүүлэх эрдэмтдийн дээр дурдсан шинжлэх ухааны олон салбаруудаар хийсэн мэтгэлцээн нь онц сонирхолтой болсон бөгөөд үүний дотор миний мэдэх физикийн шинжлэх ухааны ололт, тэр нь биднийг хүрээлэн буй ертөнцийн үйл явдлууд, үзэгдэл юмсын мөн чанарт хэрхэн хүрч байгаа тухай харилцан ярилцлага онц сонирхолтой боллоо.
Гэгээлэг оюун ухааны дээд түвшин болох гүн бясалгал, шинжлэх ухааны дээд шалгуур болох туршлага хоёр ертөнцийн хөгжлийн уг сурвалж болсон танин мэдэхүйн нэгэн гайхамшигтай алтан түлхүүрийг хослон олсон юм. Тэр нь юу гээч.
Нэгдүгээрт: Ертөнцийн аливаа нэг юмны уг сурвалж, бодит үнэнд хүрч болохгүй юм байна.
Хоёрдугаарт: Хорвоогийн аливаа нэг юманд бидний оюун ухаан үл хүрэх тийм абсолют буюу үнэмлэхүй нууц байдаг байна.
Гуравдугаарт: Энэхүү нууцын нууцыг тайлах абсолют буюу туйлын үнэн байх учиртай.
Дөрөвдүгээрт: Гэвч энэхүү туйлын үнэн нь хязгааргүй олон шаттай харьцангуй үнэнүүдийн нийлбэр юм байна.
Математикийн хэллэгээр харьцангуй үнэнүүдийн нийлбэр туйлын буюу абсолют үнэнд хязгааргүй дөхөж очих боловч түүнд хэзээ ч хүрэхгүй. Жишээ болгож, дунд ангийн нэгэн хялбар бодлогыг авч үзье. Тоон тэнхлэг дээр тэгээс нэг хүртэлх урттай хэрчим байг. Тэг цэгээс эхэлж явсан сурагч нэг гэсэн цэг дээр байгаа үнэмлэхүй үнэнд хүрэхийн тулд хэрчмийг яг хагаслан явах ёстой. Эхлээд хэрчмийн 0.5-д хүрнэ. Дараа нь хэрчмийн 0.75-д хүрнэ, дараа нь 0.875-ыг туулна. Гэх мэт хэрчмийн үлдсэн зайг хагаслан явснаар бодит үнэн байгаа нэг гэсэн цэг дээр хэзээ ч хүрч чадахгүй.Аливаа нэг юмны абсолют буюу үнэмлэхүй үнэнд хүргэх гэсэн бидний оюун ухааны хүсэл тэмүүллийн зам ийм жишээтэй адил төстэй.
Ингээд бурхны сургаалд аливаа нэг юм нууц хэвээрээ үлдсэн учир тэр юмыг хоосон гэх ба бидний түүнд хүрэх гэсэн санаа бодлыг хоосон чанар гэнэ. Энэ бол танин мэдэхүйн гайхамшигтай зарчим. Яагаад гэвэл хэрвээ бидний оюун ухаан орчлонгийн үнэмлэхүй буюу абсолют үнэнд хүрдэг байсансан бол бидний амьдралын утга учир алга болох байв. Жишээ нь, бид аливаа нэг киноны үйл явдлыг үзээд л дараа нь түүнийг үзэх сонирхолгүй болдогтой адил. Хэрвээ бид орчлонгийн нууцыг бүрэн тайлсансан бол бидний амьдрах учир холбогдол алга болно. Яагаад гэвэл цаашид сэтгэн бодох юмгүй болсон, орчлонгийн нууцыг бүрэн тайлсан. Нэг үгээр хийх юмгүй, сэтгэн бодох юмгүй болж хоосон чанарт шилжинэ гэсэн үг. Ингээд амьдрал учир утгагүй болох байв.
Гэвч биднийг хүрээлэн буй хорвоо ертөнц, бидний оюун ухааны төгсгөлийн уйтгартай, өрөвдөлтэй, зорилгогүй гэмээр тийм замыг тас хааж өгчээ. Ингээд бидний танин мэдэхүйн бодол санаа, зорилго, хүсэл тэмүүлэл цагийн аясаар үргэлжид мөнхрөн үргэлжлэх хувь тавилантай. Одоо аливаа нэг юмны бодит үнэнд хүрэх гэсэн танин мэдэхүйн гинжин холбоосыг физикийн шинжлэх ухааны жишээн дээр үзүүлье. Эртний Грекчүүд биднийг хүрээлэн буй ертөнц атом хэмээх эгэл хэсэг-хумхын тоосноос бүтнэ гэж үзжээ. Энэ нь ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний эхний шат мөн. Ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний II шат нь XIX зуунд атом нь дотоод бүтэцтэй болохыг тогтоосонд оршино. Атомын дотоод бүтэц нь манай нарны аймгийн бүтэцтэй төстэй болохыг тогтоов. Атом нь нар шиг жин буюу масс ихтэй цөм, түүнийг гарагууд шиг тойрон эргэлддэг эгэл хэсэг болох электронуудаас тогтдог болохыг туршлагаар нээв. Атомын тухай танин мэдэхүйн харьцангуй үнэний III шат нь цөм нь бас цахилгаан цэнэгтэй протон, цэнэггүй нейтрон гэх эгэл бөөмсөөс тогтдог болохыг тогтоосон явдал юм. Атомын тухай харьцангуй үнэний IV шат нь цөмийг бүрэлдүүлэгч протон ба нейтрон бөөмс нь кварк гэж нэрлэгдэх бутархай цахилгаан цэнэгтэй бөөмсөөс тогтдог болохыг нээсэнд оршино. Атомын цөм ба электронууд нь өөр хоорондоо цахилгаан соронзон хүчээр барьцалдсан байдаг бол кваркууд нь цавуу буюу глюон гэх эгэл бөөмсийн тусламжтайгаар харилцан үйлчлэлд ордог байна. Одоо цагт атомын тухай харьцангуй үнэний V шат нь кваркууд нь бас прион(грекийн анхдагч гэсэн үг) гэх хачирхалтай эгэл хэсгээс тогтож болох таамаглалыг дэвшүүлээд байна. Гэвч физикчид өнөөдрийн өдрийг хүртэл атомын тухай абсолют буюу бодит-үнэмлэхүй үнэнд хүрэх яагаа ч үгүй байна. Харин хоосон чанар ёсоор түүнд хэзээ ч хүрэх ёсгүй.
Одоо олны гайхширлыг төрүүлсэн хоёр энгийн жишээг дурдъя. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон таазанд өлгөөтэй байгаа чийдэн, шалан дээр байгаа модон сандал хоёрыг авч үзье. Бид эдгээрийг хараад ердийн л нэг байдаг бодит зүйл гэж бодно. Гэтэл гэгээрсэн гүн ухаантнуудын хувьд энэ хоёр юм хоосон чанарын бодит байдлыг илтгэнэ гэж хэлнэ. Мунхаг бидний хувьд энэ санаа бидэнд үлгэр, үнэмшихээргүй сонин санагдана. Яагаад?. Толин тусгалын цаана байдаг бидний барьж болдоггүй хоосон дүрс шиг дээрх хоёр юм эхлээд хүний оюун санаа, бодолд анх бий болдог. Тархин доторх тэдгээрийн геометр дүрслэл бидний амьдралд орж бодит чийдэн болон сандал болтол урт удаан замыг туулна. Цааш нь ухаад бодвол сандал юунаас тогтсон бэ? Модноос. Тэгвэл мод яаж ургаж бий болдог вэ? Нарны гэрэл, хөрс, ус, агаар хэрэгтэй. Нарны гэрлийг зөөгч нь физикийн хэлээр фотон хэмээх массгүй, цахилгаан цэнэггүй, секундэд 300000 км хурдалдаг эгэл хэсэг-долгион болно. Чийдэнгийн хувьд чийдэн нь шилэн бүрхүүл, түүний доторх хий болон төмөр утсан ороомгоос тогтоно. Төмөр утас нь төмрийн атомуудаас, атом нь цөм болон түүнийг тойрон эргэлддэг цахилгаан цэнэг зөөдөг электронуудаас тогтоно. Ингэхлээр чийдэн болон сандлын эцсийн амин шалгуур нь фотон болон электрон бөөмс болов. Хэрвээ бид энэ хоёр бөөмийн шинж төлөвийн тухай абсолют буюу үнэмлэхүй үнэнийг олж чадвал чийдэн, сандал хоёр бидний анх бодож санаснаар бодит үнэн болох байв. Энд ямар нэгэн хоосон чанарын тухай яриа хөөрөө огт болох ёсгүй.
Хүний мөн чанарыг хэзээ ч олж чадахгүй. Яагаад гэвэл хүн гэдэг хязгааргүй олон зан араншинтай. Тэгвэл бөөм, долгион гэсэн хоёрхон зан араншинтай эгэл бөөмс, тэдгээрийн төлөөлөл болох электрон, фотон хоёрын мөн чанарт хялбархан хүрч болмоор бодогдоно. Энэ хоёр бөөмийн зан араншинг тогтоохын тулд физикчид энэ хоёр дээр туршилт тавьдаг. Энэ хоёр бөөс шиг тэмтэрч болох бодислог чанартай юм бол замд нь тааралдсан хоёр нүхний аль нэгээр нь урсан өнгөрөх учиртай. Гэтэл туршлагаар үзэхэд энэ хоёр, хоёр нүхээр дуу авиа шиг нэг зэрэг гараад явчихсан зургийг гаргана. Ингээд электрон, фотон хоёр долгиолог шинжтэй болох нь туршлагаар батлагдав. Гэтэл энэ хоёр бөөмсийн урсгал нимгэн алтан ялтсан дээр буухдаа түүнийг бүрэлдүүлэгч алтны атомуудын электронуудтай мөргөлдөж, тэдгээрийг ялтаснаас суга татаж гаргаж чаддаг болохыг туршлагаар тогтоов. Иймээс электрон, фотон хоёр тодорхой импульстэй биллиардын шарик шиг биет бөөмс болох нь илэрхий болов. Энэ хоёр бөөмийн өөр нэг чухал сонин хачин шинж гэвэл хөдөлгөөн нь санамсаргүй буюу тохиолдлын хуульд захирагддаг байна. Энд багажид бүртгэгдсэн электрон хэсэг хугацааны дараа хаана байхыг огт хэлж чадахгүй. Саран дээр байх ч магадлалтай. Бас эгэл бөөмсийн хөдөлгөөнд хэзээ ч тайлж болмооргүй, нууц хэвээрээ үлдмээр тийм нэгэн сонин үзэгдэл бий. Тэр нь нэг үүсгэгчээс гарсан ихэр хоёр фотоныг бие биендээ мэдээлэл дамжуулж, дохио хүргэх боломжгүй тийм алс хол зайд салгаад нэг фотоны шинж төлөвийг туршилтын багаж төхөөрөмжийн тусламжтайгаар өөрчлөхөд нөгөө алс хол байгаа ихрийн өрөөсөн фотон нь урьдчилан хэлэлцсэн мэт өөрийнхөө төлөв байдлаа өөрчилдөг байна. Анх үүсгэгчээс гарахдаа чи улаан дээл өмсөнө, харин би цэнхэр дээл өмсөнө шүү гэсэн мэт тийм физик хуулийн тохиролцоо байдаг. Тэгвэл алсхолын зайд байгаа бөөм нь физик багажийн тусламжтайгаар улаан(эсвэл цэнхэр) дээл өмсгөж албадмал хүч хэрэглэсэн бөөмийнхөө шинж төлөвийг тэр даруй мэдээд цэнхэр(эсвэл улаан) дээлээ өмсөх жишээтэй. Энэ хоёр бөөмсийн харилцан хамаарлыг хоёр бөөмийн хэзээ ч салах ёсгүй орооцолдсон гэж нэрлэнэ. Энэ үзэгдлийн мөн чанарыг физикчид тайлж чадахгүй байгаа юм.
Ингээд чийдэн, сандал хоёрын цаад уг сурвалж нь электрон, фотон гэсэн бөөмсийн шинж төлөвтэй холбогдох ба энэ хоёр бөөмийн бодит үнэнийг бид тайлж чадахгүй учир бидний нүдэнд харагдаж байгаа бодит үнэн мэт харагдах чийдэн, сандал хоёр хоосон чанартай болох нь физикийн туршлагаар батлагдлаа.
Цахилгаан цэнэг, бодисын масс, соронзон гэдэг чинь чухам юу юм бэ? Масстай хоёр бие яагаад таталцдаг юм бэ? Яагаад их масстай биеийн ойролцоо цагийн явдал удааширч, огторгуй хоосон хэрнээ нум шиг мурийж, муруй огторгуйг бий болгодог юм бэ? гэх мэт танин мэдэхүйн тулгуур асуултуудад бодитой хариулт өгч, тэдгээрийн үнэнийг нь одоо болтол мөн алс ирээдүйд ч олж тайлж чадахгүй биз ээ. Ингээд бүх ертөнцийн таталцлын тухай Ньютоны хууль, Эйнштейний харьцангуйн ерөнхий онол хоёр ертөнцийн бүтэц, хөгжлийн жинхэнэ бодит үнэнд бас л хүрээгүй л байна.
Өөр нэг нууцын нууц гэмээр нэг зүйл бол цаг хугацааны тухай ойлголт юм.Цаг хугацаа гэдэг бидний ухамсрын гадна байдаг бодит үнэн үү, эсвэл бидний уураг тархины цэвэр ойлголт уу? Энгийн сэтгэлгээний хүрээнд нар гардгаараа гарна, дөрвөн улирал солигддогоороо солигдоно, дэлхий эргэлддэгээрээ эргэлдэнэ, хүн төрдгөөрөө төрнө, өснө, нирваан дүр үзүүлдгээрээ үзүүлнэ гэх мэт үзэгдлүүд цаг хугацаатай ямар ч хамааралгүй мэт санагдана. Ингээд цаг хугацааны тухай үнэмлэхүй үнэн нуугдмал хэвээрээ үлдэв. Иймээс цаг хугацаа бас хоосон чанартай.
Танин мэдэхүйн эцсийн шалгуур нь туршлага билээ. Гэтэл энд нэгэн тайлагдашгүй, эрдэмтдийн гол мэтгэлцээний бай болсон нэгэн зүйл бий. Тэр нь туршлагын хэмжилт, бүртгэлийн ямар ч нарийн багаж төхөөрөмж байлаа ч уг судлах гэж буй аливаа нэг юмны туршлагаас өмнөх түүний жинхэнэ мөн чанарыг өдөөж өөрчлөлтөд оруулах учир хэмжилтийн үр дүнд гаргаж авсан уг юмны тухай мэдээлэл нь түүний жинхэнэ бодит үнэнтэй хэзээ ч тохирох ёсгүй. Иймээс аливаа нэг юмны мөн чанарыг түүний шинж төлөвийг өдөөж, өөрчлөхгүйгээр таньж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс уг юмны эцсийн нууцад хүрч чадахгүй учир тэр нь бидний оюун ухааны гадна орших хоосон чанар болон үлдэнэ.
Дэлхий дээрх бүх амьдралын уг сурвалж, амин сүнс, эцсийн үнэн нь нар билээ. Гэтэл наран дээр очтол 5000 хэм, гүндээ хэдэн сая хэмийн дулаантай, байхын аргагүй халуун бөмбөлөг.Мөн биднийг хүрээлэн буй үй түмэн одтой орчлон хорвоогийн бодит үнэн, анхдагч эхлэл нь мөн л оюун ухаанд хэзээ ч хүршгүй, зүйрлэшгүй, тоолж, тогтоож боломгүй тийм аймшигтай халуун бөмбөгийн тэсрэлтийн үр дүн. Иймээс эх дэлхий дээрх амьдрал, одод хорвоогийн эцсийн бодит үнэн, мөн чанар нь бурхны хэллэгээр хоосон, шинжлэх ухааны хэллэгээр хэзээ ч хүрч боломгүй онцгой цэг. Үүнийг англиар singular point, оросоор особая точка гэж үзэхээс өөр тодорхойлолтгүй хязгааргүйн хязгааргүй билээ.
Эцэст нь бурхны сургаал, физик хоёр танин мэдэхүйн нэгэн замын уулзварт нийлсэн бодит жишээг дурдъя. XIX зууны гарамгай эрдэмтдийн нэг Америкийн физикч Гелл-Манн Будда бурханы сургаалын билиг оюуны найман замыг (зөв ойлголт, шалтаг шалтгааны учир, зөв хэл яриа, зөв үйлдэл, зөв хооллолт, хичээл зүтгэл, оюун ухааны ажил үйлс, бясалгал) геометрийн зөв олон өнцөгт дүрслэлд буулгаж, төв болон орой бүрт нь бодисын бүтцийн эгэл хэсэг-эгэл бөөмсийг ангилан байршуулах санааг оруулжээ. Гэтэл ертөнцийн нэгдмэл зүй тогтол ёсоор нэг орой дээр нь тодорхой масстай эгэл бөөм дутсан учир түүнийг байгальд заавал байх ёстойг урьдчилан хэлж, түүний нэрийг омега гэж нэрлэе гэж физикчдийн дунд санал тавьсан. Хожим энэ бөөмийг туршлагаар нээж, Гелл-Манн 1969 онд Нобелийн шагнал авсан түүхтэй.

Академич

Х.НАМСРАЙ