Арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар улс орон даяар хүнсний эрхийн бичгийг бүрэн олгож дууссан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.
Тодруулбал, 44314 өрхийн 241962 хүнд хүнсний эрхийн бичгийг олгосон байна.
Арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар улс орон даяар хүнсний эрхийн бичгийг бүрэн олгож дууссан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.
Тодруулбал, 44314 өрхийн 241962 хүнд хүнсний эрхийн бичгийг олгосон байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” 11.00 цагаас хойш дөрвөн тохиолдол нэмэгдэж , нийт халдварын тохиолдол 582 боллоо.
Замын-Үүд сумаас нэмж дөрвөн тохиолдол илэрлээ. Ингэснээр тус аймагт нийт 16
тохиолдол бүртгэгдлээ. Дөрвөн хүний гурав нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас,
нэг нь Орхон аймгаас илэрлээ.
Улаанбаатарт 38,
Сэлэнгэ аймагт 58,
Дархан-Уул аймагт16
Дорноговь аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдэж, нийт 16,
Орхон аймагт 17,
Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар нийт 146 боллоо.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-т коронавирусийн халдварт өвчин үүссэнтэй холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурлаа хийлээ.
Одоогийн байдлаар төмөр замын 15,629 ажилтнаас 11,400 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Уг хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зарим үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд:
Увс аймгийн Тэс сумын малчин Пүрэвийн Бадам нь 25 жил тасралтгүй тэмээ маллаад тэтгэвэрт гарсан настан буурал. Тэрбээр 1966-1990 он хүртэл Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ханийнхаа хамт тэмээ маллан амьдарч байжээ. Мал маллах нөр их ажлын хажуугаар 10 хүүхэд төрүүлж өсгөсөн тэрбээр өдгөө 72 настай бөгөөд аймгийн төвд дунд сургуульд сурдаг ач, зээ нараа харж хандан энх тунх аж төрж байна. Тэрбээр, “Би насаараа тэмээ маллах, тэмээг уналага ачлагад сургах их ажлыг бэрхшээхгүйгээр хийж ирсэн. Манай хүүхдүүд ч тэмээ маллах дуртай болцгоосон. Мал малын дотроос тэмээ маллах хамгийн сайхан санагддаг юм. Хамгийн сүүлд 53 настайдаа хангал тэмээ сургасан даа” хэмээн өгүүлжээ.
Эрүүл ахуйн үүднээс гарыг хоёр үе шаттайгаар угаадаг байна. Нэгдүгээрт, ердийн буюу гарыг зөвхөн ус, өргөн хэрэглээний гар нүүрний савангаар бохирдлыг арилгаж, гарын арьсан дээрх бактерийн хэмжээг багасгадаг.
Хоёрдугаарт, гарын арьсыг тусгай ариутгалын бэлдмэл буюу антисептикээр халдваргүйжүүлнэ. Энэ нь гарын гадаргуугаас 99 хувь хүртэл түр зуурын өвчин үүсгэгчүүд арилгадаг. Зарим саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
Харин ус нь хэт халуун, өндөр температуртай байх нь арьсны гадаргууг хамгаалдаг өөхний давхаргыг арилгах тул гар угаах үедээ халуун биш, бүлээн усыг л хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөөтээгүүр бактер дулаан орчинд амьдрах нь илүү байдаг тал бий. Бүлээн ус нь антисептик юм уу, савангаас ч илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг байна. Үүний зэрэгцээ гар угаахдаа тодорхой арга үйлдлийг ашиглах нь маш чухал юм. Иймээс гарыг зөв угаахын тулд гараа усаар норгосны дараа хангалттай савандаж алга хооронд нь сайн үрнэ. Нэг гарын алгаар нөгөө гарын алгаа, ар талыг хурууг, 2 гарын хурууны завсарыг үрж угаана. Хурууг үеэр нугалж, алган дотроо хурууг сайн үрнэ. Хоёр гарын хурууны үзүүрийг угаана. Эрхий хуруу, хуруунуудыг гарын алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр сайн үрнэ.
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1448, хотоос гарсан 1672 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2892, хотоос гарсан 3452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн өндөрлөхөд 34 цаг үлдээд байна. Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал тэмцээний эхнээс л тэргүүлж эхэлсэн бөгөөд тав дахь өдрийн байдлаар Б.Буджаргал 614 км гүйж хошуучилсан хэвээр байна.
Сүүлийн өдрийн гүйлтээр түүний хөлийн хуруу, ул нь ихээр цэврүүтсэн байсан боловч эмчилгээ хийж, биеийн байдал дээрджээ.
Арынх тамирчин 100 км-ээр хоцорч байна. Тиймээс тав дахь удаагаа дэлхийн аварга болоход нэлээд ойртжээ. Б.Буджаргалын хувьд энэ тэмцээнд алтан медаль авахаас гадна өөр нэгэн том зорилго байгаа гэнэ. Энэ бол дэлхийн рекорд амжилтыг шинээр тогтоох юм. Одоогоор зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035 км гэсэн амжилтаар “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос эзэмшиж байгаа аж. Харин Б.Буджаргалын хувийн амжилт 834 км байна. Энэхүү шийдвэрлэх үеийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга “За сайн байна уу? Хоёулаа Монголд 10 км-ын кросст хамт гүйж байсан. Адилхан спортын хүний хувьд биеийн байдал хэр байгааг тань асуух гэж холбогдож байна. Биеэ сайн бодоорой. Амрах үедээ сайн амарч байгаарай. Та туршлагатай хүн өөрөө сайн мэдэж байгаа. Дараа дараагийн тэмцээнд тань хамтран ажиллах болно. Би бүх талаар дэмжлэг үзүүлэх болно. Монголчууд танаар их бахархаж байна. Би сайн мэдээ хүлээгээд сууж байна. Амжилт хүсье” гэж сэтгэлийн дэм өгсөн юм.
Харин Б.Буджаргал “Биеийн байдал сайн байгаа. Таныг утсаар ярьсанд маш их баярлалаа. Энд монгол хүн ялж байна, монголчууд маань эх нутагтаа ковидийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч маань Б.Буджаргалыг цаашдын тэмцээн уралдаанд ороход нь бүх талаар дэмжихээ илэрхийлжээ. Мөн Чикагогоос Н.Аюур, Б.Цацрал, Д.Энхмаа, М.Марта, Лос Анжелосоос Б.Чанцалням нар хүрэлцэн ирж тамирчныхаа арын албыг хариуцан ажиллаж байна. Дэлхийд алдартай мэдээллийн агентлагууд Монголын тамирчин
Б.Буджаргалын амжилтын талаар олон удаа мэдээлж байсныг бид тэр бүр
мэддэггүй, анзаардаггүй байсан. Энэ удаад ч гэсэн манай тамирчны амжилт олон улсад
дахин цуурайтна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр явагдлаа.
Хоёр орны холбогдох яамд, агентлагууд оролцсон тус хэлэлцээний үр дүнд хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд 22 сая еврогийн тусламжийг германы талаас олгохоор тохиролцжээ.
Протоколд Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Хаммершмидт нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын хувьд хүний хөгжлийн индекс сайжирч бага-дунд орлоготой орнуудын эгнээнд шилжсэн тул Холбооны Бүгд Найрамдах Герман Улс албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаагаа зайлшгүй туслалцаа шаардлагатай байгаа бусад улс орнууд руу чиглүүлэхээр болсноо мэдэгдэв. Ингэснээр хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ 2025 он хүртэл хэрэгжүүлж 30 орчим жил үргэлжилсэн Монгол-Германы албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаа өндөрлөх юм. Цаашид иргэний нийгэм, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцсэн салбаруудад хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ.
Их, дээд сургуульд суралцаж буй бүх оюутан Covid-19-ээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаанд хамрагдахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын багшийн их сургууль зэрэг томоохон их, дээд сургуулиуд вэб хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна.
Жишээлбэл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захиргаанаас “Covid-19-ийн шинжилгээнд дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг хамруулах зорилгоор уг судалгааг авч байна” гэсэн бол Монгол Улсын багшийн их сургуулийн сургалтын албанаас “Бүх оюутнууд (Бакалавр, магистрант, докторант) Covid-19-ээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаанд https://student.msue.edu.mn/ оюутны системээр өөрийн эрхээр нэвтрэн өгнө үү” гэжээ.
Харин Монгол Улсын их сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Чинзориг “Монгол Улсын их сургуульд орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны http://119.mn/ цахим хуудаст хандаж, судалгаанд хамрагдана уу. Мөн дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдахыг хүсье. Орон нутгийн харьяалалтай оюутан бүр судалгаанд хамрагдана. Манай сургуулийн хувьд жилд 3000 орчим оюутан элсч, үүний 50 хувь нь орон нутгаас ирж суралцдаг” гэжээ.
Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн О.Амгаланбаатарын нэрийг 41 төлөөлөгчийн 95.12 хувийн саналаар аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ.Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын энэ сарын 13-ны өдрийн 97 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргаар О.Амгаланбаатарыг томиллоо.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хариуцлагатай цаг үед үүрэгт ажлаа хүлээж авсан тэрээр аймгийн Засаг даргын зөвлөл, Онцгой комиссыг шуурхай хуралдуулан нөхцөл байдалтай танилцсанаар ажлаа эхлүүллээ.