Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгууллаа

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг баталлаа.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлдэг юм.

Зөвлөл нь орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөж, аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, ажиллах журам болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулан ажиллана гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 248 иргэн эх орондоо ирлээ

IMG_1413-1.jpg

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-12, өндөр настан-38, бага насны хүүхэдтэй гэр бүл-50, жирэмсэн-2, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.

Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон” зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг өнөөдөр /2020.10.01/ нийслэлийн Сонгуулийн хорооноос өглөө.

Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Нийслэл дүүргийн Сонгуулийн хороод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. Нийслэл болон дүүргийн хэмжээнд орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тоог нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа. Үүнд:

Багануур дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам болон Ардчилсан намаас 34 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

Багахангай дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын 36 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

Баянгол дүүрэг 41 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

Баянзүрх дүүрэг 43 мандаттай. Нэг бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл,

Налайх дүүрэг 25 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл ,

Сонгинохайрхан дүүрэгт 45 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

Сүхбаатар дүүрэг 35 мандаттай. Хоёр бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

Чингэлтэй дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам

Хан-Уул дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

Нийслэлийн хувьд 45 мандаттай бөгөөд нийт 6 нам эвсэл, 2 бие даагч өрсөлдөж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800 нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ гарджээ.


Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 02-ны өдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ​


Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ гэдгийг УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

Тухайлбал,

  • Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлийн №286/610 галт тэрэг ПҮРЭВ, БЯМБА гарагт 20:58 минутад Улаанбаатар-аас хөдөлж 07:50 минутад Бор-Өндөр-т очно.
  • Бор-Өндөр-Улаанбаатар чиглэлийн №285/609 галт тэрэг БААСАН, НЯМ гарагт 19:55 минутад Бор-Өндөр-с хөдөлж 06:55 минутад Улаанбаатарт очно.

Categories
мэдээ нийгэм

Вектор” төвийн коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт дуусжээ

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу Роспотребнадзорын Вирус судлал, биотехнологийн “Вектор” судалгааны төвд гарган авсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтууд дууссан байна. Энэ тухай Роспотребнадзорын дарга Анна Попова НТВ сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.

“Эмнэлзүйн судалгаа яг өнөөдөр “Вектор” төв дээр дууслаа. Одоо Чумаковын нэрэмжит хүрээлэнгийн вакцины эмнэлзүйн туршилт үргэлжилж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Попова мөн ОХУ-д боловсруулж буй коронавирусний бүх вакциныг өөр өөр платформ дээр бүтээж байгааг онцолжээ.

“Вектор” төвийн эрдэмтдийн гарган авсан коронавирусний вакцины бүртгэлийн журмыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөж байгааг Роспотребнадзор урьд нь мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

АХУЙН ГАЗ ДЭЛБЭРЧ, ХОЁР ХҮН ТҮЛЭГДЖЭЭ

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Вива сити хотхоны М/8 дугаар байрны 8-р орцны гуравдугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө 02:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ.

Дэлбэрэлтийн улмаас 24 настай эрэгтэй Д, 24 настай эрэгтэй С нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр эдийн-засаг

Монгол Улс саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдэх шалгалтыг АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-аас ирсэн шинжээчид хийж байна

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Монгол Улсад ирээд байна. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцоно.

Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан.

Ингэснээр 6 нэмэлт ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг даалгасан юм. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг манай улс энэ оны 1, 5 дугаар сард ФАТФ-ын Хамтарсан бүлгийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай хамгаалж чадсан.

2020 оны 6 дугаар сард ФАТФ-аас Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлох зорилгоор Монгол Улсад газар дээрх хяналт, шалгалт хийхээр шийдвэр гаргаад байсан юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 20.00 цаг хүртэл түр хаажээ

Автотээврийн үндэсний төв нь Цаг уур, орчны шинжилгээний газраас 7 хоногт 2 удаа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн батлагдсан замнал дагуух цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авч Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан ажилладаг. Цаг агаар, замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд “Онцгой байдал үүссэн нөхцөлд ажиллах шуурхай бүлэг” хуралдаж, зорчигчдыг аюулгүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүр авч, 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.

Тухайлбал, нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн тул замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020-10-01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийсэн.

ЗТХС-ИЙН ТУШААЛААР УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2020.10.01-НЫ 10.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ХААЖ, АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГААД БАЙНА.
2020.10.01-ний өдрийн 10:00 цагийн байдлаар:
• Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна.
• Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна.
Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна.
• Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна.
• Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна.

Дундговь, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул иргэд, зорчигчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлийг сонгон үйлчлүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-10-01-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Америкчууд Байденыг мэтгэлцээнд ялсан гэж үзжээ

Америкийн телевиз үзэгчдийн дийлэнх нь мягмар гаргийн орой болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээнд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг ялсан гэж үзэж байгааг үзэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

“CNN”-ээс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, нийт үзэгчийн 60 хувь нь Байденыг өөрийгөө илүү сайн харуулж чадсан гэж үзсэн бол 28 хувь нь Трампт ялалтыг өгсөн байна.
“CBS” телевизийн санал асуулгын дүн мөн Байденийг ялсан гэж харуулж байгаа боловч үзэгчдийн санал ерөнхийдөө тэнцүү хуваагдсан байна. Санал асуулгад оролцогчдын 48 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигчиийг, 41 хувь нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийг ялсан гэж үзжээ.
Үүний зэрэгцээ Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг маш доогуур үнэлж байна. “Трамп, Байден нар бие бие рүүгээ дайрч эхлэхэд мэтгэлцээн эх толгойгүй болсон” гэж CBS суваг тэмдэглэсэн бол CNN-ийнхэн “ардчилалд маш хор хөнөөлтэй”, “асар аймшигтай” мэтгэлцээн болсон гэж дүгнэж байна.
Нэр дэвшигчид Америкийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг тайван хэлэлцэхийн оронд бие бие рүүгээ дайрч, доромжилсон гэж хэвлэл мэдээллийнхэн шүүмжилжээ.