Categories
мэдээ нийгэм

Гарцаар гарч явсан 5 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Аравдугаар сарын 6-ны өдөр буюу өчигдөр явган хүний гарцаар гарч байсан таван настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон осол гарчээ.

Тодруулбал, 16.48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн байна. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх, эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-10-06-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

С вирусийг нээсэн гурван эрдэмтэнд Нобелийн шагнал гардууллаа

Элэгний С вирусыг олж нээсэн Харви Ж. Алтер, Майкл Хоутон, Чарлес М. Райс нарт Анагаах ухааны Нобелийн шагнал гардуулсан байна. Нобелийн Ассемблей хэлэхдээ “Эдгээр гурван эрдэмтний хийсэн нээлтийн үр дүн шинэ буюу С вирусыг нээж, мөн дэлхийн эрүүл мэндийн том асуудал болох элэгний хорт хавдар үүсгэдэг цусаар дамждаг гепатитын эсрэг тэмцэлд маш том хувь нэмэр оруулсан” гэжээ.

Дэлхийн дахинд 71 сая орчим хүн С вирусын архаг халдвартай бөгөөд тэдгээр хүмүүс элэгний хатууралтай болох, хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй гэж ДЭМБ-аас мэдээлсэн байна. Элэгний С вирусын улмаас одоогийн коронавирусний тахалтай дүйцэх тооны хүмүүс нас барсан гэж Лондоны Эзэн хааны нэрэмжит Их сургуулийн профессор Гилберт Томсон хэлжээ. Энэ нээлтийн үр дүнд элэгний С вирусыг түүхэнд анх удаа эмчлэх боломжтой болж байгаа бөгөөд тэд уг вирусийн шалтгааныг олж, олон сая хүний амь аврах эмийг гарган авсан аж. Одоогоор С вирусаас үүдэн жилд 400 мянган хүн нас бардаг аж. Тэр дундаа АНУ-д уг вирус ихэвчлэн тариураар халддаг байна.

Нобелийн шагналын нэг хэсэг нь 10 сая Швед кронор буюу нэг сая ам.доллар юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр эм бэлдмэл худалдан борлуулж байжээ​

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байсан үйл ажиллагааг зогсоожээ.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт дээрх зөрчил илэрсэн байна. Үүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авчээ. Тус иргэнээс нийт найман нэр төрлийн 58 ширхэг 388.500 төгрөгийн эм, эмийн зүйлсийг хурааж авсан байна. Энэхүү хураасан зүйлсийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д коронавирусний халдварын 10888 шинэ тохиолдол илэрлээ

ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 10888-аар нэмэгдэж, 1 225 889 боллоо гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Тус улсын нийслэл Москва хотод 3537 шинэ тохиолдол илэрсэн бол Санкт-Петербург хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 407 шинэ тохиолдол бүртгэгдэж, өдөрт илэрсэн тохиолдлын тоо тавдугаар сарын 21-нээс хойш анх удаа 400-г давжээ. Москва мужид халдвар авсан хүний тоо 339-ээр нэмэгдсэн байна. Хамгийн цөөн тохиолдол Ненецийн өөртөө засах тойрог, Чечень, Чуваш, Татарстан, Тува улсууд болон Тула мужид бүртгэгджээ. Одоогийн байдлаар 222090 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь долдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.

Нэг өдрийн дотор 3181 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 982324 болсон бол нас барсан тохиолдлын тоо 117-гоор нэмэгдэж, 21475 болжээ.
Categories
мэдээ нийгэм

Орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй хашаа татсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардах хуудас өгсөн боловч өнөөг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд иргэдийн аюулгүй чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан зөвшөөрөлгүй татсан хашааг албадан буулгажээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дур мэдэн хашаагаа сунгах, нийтийн эзэмшилд халдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн НЗД-ын захирамжын хүрээнд зөрчилтэй байгаа 330 байршлын мэдээллийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг өгөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Нэг иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдлын тоо 315 боллоо

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.10.06/ нэг иргэнд коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 315 ба үүнээс 307 хүн эдгэрсэн бол найман хүн эмчлүүлж байна.

Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ЭМЯ-аас өмнө нь “Covid-19” цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан зөвхөн даваа, лхагва, баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

“Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны ажлын тайланг танилцууллаа

“Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны иргэн Д.Эрдэнэцогт “Бид түгжрэлийг хааж боож шийдвэрлэх бус өөр шийдлийг судалгаан дээр үндэслэж танилцуулж байна. Автобусны чиглэл хэт урт байна. Тухайлбал Долоон буудал, Нисэх гэсэн чиглэл нийт 30 буудал дээр зогсож байж эцсийн зогсоолдоо хүрдэг. Энэ чиглэл эхнээс төгсгөл хүртэл хэдэн цаг явахыг хэн ч мэдэхгүй. Түүнээс гадна нийтийн тээврийн хүртээмж цагаар авч үзвэл хамгийн ачаалалтай өглөө, оройд дутагдалтай байна. Ухаалаг буухиа автобусны системийг хэрэгжүүлж түгжрэлийг шийдвэрлэх боломжтой.

Буухиа автобус 40 хүний суудалтай байх бөгөөд хурдан хугацаанд олон хүнийг хүргэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Мэдээллийг танилцуулж байгаа иргэн А.Нямгомбо, Д.Эрдэнэцогт нар Ухаалаг буухиа автобус системийг нийслэлд нэр дэвшиж буй нам эвслүүд хэрэгжүүлэхийг санал болгосон бөгөөд тэднийг өнөөдрийн хуралд урьсан боловч ирээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн сургуулиуд 2020” цахим өдөрлөг үнэ төлбөргүй болно

2014 оноос эхлэн Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (ISU), Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (EARC) жил бүр хамтран зохион байгуулдаг “Дэлхийн Сургуулиуд Монголд” боловсролын өдөрлөгт гадаадын их дээд сургууль, коллежууд оролцож Монголын залууст гадаадад суралцахтай холбоотой мэдээллийг хүргэдэг билээ.

Энэ жилийн хувьд одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан “Дэлхийн Сургуулиуд” өдөрлөгийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 10-р сарын 23-24-нд болох цахим өдөрлөгт АНУ, Их Британи, БНХАУ, Болгар, Герман, Испани, Малайз, Канад, Казакстан, Солонгос, Сингапур, Швейцарь, Япон улс дэлхийн нийт 14 улсын 42 гаруй их дээд сургууль, коллежууд оролцоно. Мөн Канадын ЭСЯам оролцож Канад улсад суралцах талаар мэдээлэл хүргэх болно

Уг цахим өдөрлөгөөр:

Онлайн лекц – 37 сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн агуулга, элсэлтийн шаардлага, зохион бичлэг, санхүүгийн тусламжийн талаар онлайн /live/ лекц мэдээлэл

Сургуулийн танилцуулга мэдээлэл – Оролцогч 42 сургуулийн танилцуулага, мэргэжил, боловсролын зэрэг, сургалтын тэтгэлэг, элсэлттэй холбоотой мэдээлэл,

Онлайн чат – 42 сургуулийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй онлайнаар шууд холбогдож сонирхсон асуултаа асуух боломжтой.

Та “Дэлхийн сургуулиуд-2020″ цахим өдөрлөгт 10-р сарын 23-24-нд 18.00-22.00-н (УБ цагаар) хооронд http://globalufair2020.earcmn.org/ вебсайтаар оролцоорой. Өдөрлөгийн үйл ажиллагаа монгол хэл дээр орчуулагдах тул та сонирхсон асуултаа сургуулийн төлөөлөгчөөс асуух боломжтой. Цахим өдөрлөгтөө 10/22-ноос өмнө урьдчилж бүртгүүлээд өдөрлөгийн лекцийн хуваарьтай танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

ХҮН-ын нэр дэвшигчид НИТХ-ын сонгуульд оролцохоор боллоо

Хөдөлмөрийн үндэсний намын нийслэлд нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн захирамжаа шүүгч 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр хүчингүй болгожээ. Ингэснээр ХҮН-ын 27 нэр дэвшигчид Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор боллоо.

“Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах өнөөдрийг хүртэл хийсэн бидний тэмцэл амжилтад хүрч, Монгол Улсын ардчилал, хүний эрх, шударга ёс, эрхзүйт ёс, төрт ёсны хөгжилд бага боловч ахиц гарлаа. Монгол улсынхаа ардчилсан төрийн сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулах бидний тэмцлийг хамт дэмжиж ирсэн мянга мянган иргэд, 4-дөх засаглалын төлөөлөл шударга сэтгүүлчид, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүн бүрт талархсанаа илэрхийлье.

Улаанбаатар хотын нийт иргэд ээ! Нийслэл хотоо өөд нь татах, хүнээ дээдэлсэн хот-Аюулгүй хотын төлөө Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу” хэмээн ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Пүрэвсүрэнгийн Наранбаяр мэдэгдсэн байна.